Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

0204 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2024/00350

 

           

 

 

 

 

 

 2024       04       19                                            151/ШШ2024/00350

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төв аймгийн Б сум, 4 дүгээр баг, Алтат гэх газарт оршин суух, Ш овогт Аийн Г,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай.

Нэхэмжлэлд 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун,    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1.А.Гийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: А.Г нь Төв аймгийн Б сумын “Ө” нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад цэрэгт яваад халагдаж ирээд мөн нэгдэлд 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар, “Ө” ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тасралтгүй малчнаар ажилласан.

А.Г нь хойд эцгээрээ овогтой, ажиллаж байх хугацаандаа өвөг эцэг Мийгаар овоглож явж ирсэн. Мөн цэргийн албанд татагдахдаа өвөг эцэг Мийгаар овогтой учир бичиг баримтын зөрчилтэй болоод байна. 1984, 1991, 1992 онд малчнаар томилсон, чөлөөлсөн тушаалууд нь гарахгүй байгаа ба овог нь зөрүүтэй учир өндөр насны тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна.

Иймд А.Гийг Б сумын “Ө” нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл,  1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар дугаар сарын 31-ний өдөр хүртэл, “Ө” ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг, мөн  цэргийн алба хаасан болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү” гэжээ

 

1.2.Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ “А.Гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох иргэний шүүх хурлаар анхны нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчлөн шийдвэрлэж өгнө үү. Үүнд: Б сумын “Ө” нэгдэлд 1984 оны 8 дугаар сарын 01-нээс 1987 оны 3 дугаар сарын 01-ныг хүртэл, 1987 оны 3 дугаар сарын 01-нээс 1987 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл малчнаар, 1989 оны 10 дугаар сарын 15-наас 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 329 дугаартай М.Гийн “Тус аймгийн Б сумын Ө малчин, хадлангийн ажилчин ажилтай” гэх цалингийн түүвэр, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 316 дугаартай албан бичиг, Төв аймгийн Б сумын “Ө” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 100 дугаартай тушаал, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 152 дугаартай тушаал, Батлан хамгаалах яамны Төв архивын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 9056 дугаартай лавлагаа, Ш овогт Аийн Гийн №....... дугаартай “Баталгаажилтын хуудас”, итгэмжлэл, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 24/06 дугаартай зөвлөмж (хх-1-12) зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.  

3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Батлах хамгаалах яамын төв архив, Төв аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штаб, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Төв аймгийн Төрийн архивын тасаг, Төв аймгийн Цагдаагийн газраас нотлох баримтыг бүрдүүлж, Төв архивын тасагт хадгалагдаж буй хадгаламжийн нэгжид үзлэг хийж, хамт ажиллаж байсан гэх Т.Бг гэрчээр асуув. (хх-25-27, 28-37, 38-44, 45-47, 56, 63-65, 67-70, 71-79)   

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Нэхэмжлэгч А.Гийн ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.  

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ  тодорхойлж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасган дараах байдлаар дэмжиж оролцсон. Үүнд: “А.Г нь Төв аймгийн Б сумын “Ө” нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад цэрэгт яваад, халагдаж ирээд мөн нэгдэлдээ 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс тасралтгүй малчнаар ажилласан. Гэтэл А.Г нь хойд эцгээрээ овогтой, ажиллаж байх хугацаандаа өвөг эцэг Мийгаар овоглож явж ирсэн. Мөн цэргийн албанд татагдахдаа өвөг эцэг Мийгаар овогтой учир бичиг баримтын зөрчилтэй болоод байна...

            Иймд А.Гийг Б сумын “Ө” нэгдэлд 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах ажилтан, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл мөн нэгдэлд малчнаар, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг болон цэргийн алба хаасан болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү” гэжээ.  

3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.

3.1.Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Төв аймгийн Б сумын “Ө” нэгдэлд 1984-1987 он, 1989-1991 он, “Ө” ХК-д 1992-1994 он хүртэл ажиллаж байсан хугацааны орсон гарсан тушаал болон овгийн зөрүүг шүүхээр тогтоолгох” гэсэн зөвлөмж (хх-10), “Тус аймгийн Б сумын “Ө” нэгдлийн 1984-1986, 1990 оны тушаалд ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн болон бусад холбогдох баримт гараагүй тул иргэн М.Гэд лавлагаа олгох боломжгүй байна” гэх Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2023 оны 316 дугаартай албан бичиг (хх-4), “Мийн Г БХЯ-ны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Төв аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 144 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 626805 дугаарын цэргийн батлахтай халагдсан” (хх-7), “Иргэн Аийн Г нь Б сумын “Ө” нэгдэлд 1984-1987, 1989-1991 онд, ” хувьцаат компанид 1992-1994 онд ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захилга ирүүлснээс 1987 оны тушаалаас ажилд томилсон тушаал гарсан. 1984-1986, 1989-1994 оны тушаалаас холбогдох баримт гараагүй” гэх Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 228 дугаар албан бичиг (хх-38), “Мийн Г нь Б сумын “Ө” нэгдэлд 1984-1987, 1989-1991 онд, “Ө” хувьцаат компанид 1992-1994 онд ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захилга ирүүлснээс 1987, 1989 оны тушаалаас ажилд томилсон тушаал, ээлжийн амралт олгосон тушаал гарсан. 1984-1986, 1990-1994 оны тушаалаас холбогдох баримт гараагүй” гэх Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 228 дугаар албан бичиг (хх-38)-ээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох шаардлагатай болох нь нотлогдож байна.  

3.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлж хянав.

4.А.Г нь төлөөлөх эрхийг Ц.Оюунд 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр 2 жилийн хугацаатай бүх эрхийг олгожээ. (хх-9)   

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудын нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай хэсгийг шийдвэрийн үндэслэл болгосон болно.  

5.1.Ажиллаж байдал тогтоолгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд А.Гийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг 1984 оны 8 дугаар сарын  сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар багасган шаардсан.

-“Аийн Г, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, малчин” гэж 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт№01, “А.Г, Б сум, Өлзийт хэсэгт малчин” гэж 1987 оны 6 дугаар сарын 07-ны өдөр бүртгэсэн Иргэний паспорт авах маягт, Хаягийн хуудас №7, бусад баримтууд (ХААТР-1Б), (хх-29-34),

-Аийн Г, Г-ын О нар нь 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрлэснийг 2005 оны 6 дугаар сарын 23-ны өдөр бүртгэв” гэх гэрлэлтийг бүртгэх анкет №016 (ХААТР -15) (хх-35),

-“Хөдөлмөр эрхлээгүй байгаа хүмүүсийг ажилд томилох нь зүйтэй гэж үзээд тушаах нь: 1. ... А.Гийг ... тус тус туслах малчнаар ... 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай” гэсэн Төв аймгийн Б сумын “Ө” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тушаал (хх-40),

-“Малчдад ээлжийн амралт олгох нь зүйтэй гэж үзээд Тушаах нь: 1. ...М.Г ... нарт 1987.10.15-наас эхлэн тус бүр 15 өдрөөр олгосугай. 2. Дээрх хүмүүсийн амралтын мөнгийг бодож олгохыг санхүүд зөвшөөрсүгэй” гэх Төв аймгийн Б сумын “Ө” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн  100 дугаартай тушаал (хх-43),

-“1. 1989 онд цэргээс халагдаж ирээд малчин болохыг хүссэн доорхи хүмүүсийг 1989 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэж малчнаар томилсугай. ... 2. Махмөнө Г” гэх Төв аймгийн Б сумын “Ө” нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 01-ний 152 дугаартай тушаал (хх-44),

-Төв аймгийн Төрийн архивын тасагт хадгалагдаж байгаа “Төв аймгийн Б сумын “Ө” нэгдлийн 1984-1989 оны цалингийн баримтуудад “Г, М.Г, А.Г” нэрээр үзлэг хийсэн тэмдэглэл (хх-69-70),

-Өрхийн тэргүүлэгч Мийн (ам бүлийн тоо-3) 1983-1988 оны Малын А дансны лавлагаа (хх-71-79),

-Ш овогт Аийн Гийн 1990 оны 01 дүгээр сарын 01-нээс 1993 оны 4 дүгээр сарыг дуустал, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг төлсөн хугацааг нөхөн тооцсон тухай ....... дугаартай Баталгаажилтын хуудас (хх-8),

-“Хорлоогийн Мь гэдэг хүн Гийг өргөж авсан юм. Түүгээрээ овоглосон юм байна лээ. Хэдэн онд өргөж авсныг нь мэдэхгүй байна.  1972 онд Төв аймгийн Б сумын “Ө” нэгдэлд ажиллаж байхад эх эцгээ дагасан малчин байсан. Одоог хүртэл малчин хэвээрээ байгаа. 16 нас хүрээд л нэгдэлд орж ажилласан” гэх гэрч Т.Б /РД:....../-ийн мэдүүлэг (хх-50-54),

-шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр А.Гийг 1984 оны 8 дугаар сарын  01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Төв аймгийн Б сумын “Ө” нэгдэлд ажиллаж байсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

5.2.Цэргийн алба хаасан болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

-“Махмень Г, 1969 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 1985 оноос эхэлж “Ө” нэгдэлд хоньчин, эцэг А 43 настай, хоньчин, ээж Олзбаяр 34 настай “Ө” нэгдэлд хоньчин, өвгөн эцэг Махмень 54 настай, эгч Чанцал 52 настай” гэх Төв аймгийн Б сумаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын .......... дугаартай анкет (хх-47),

-“Мь (Махмень)-ийн Г БХЯ-ны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар Төв аймгаас 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 144 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ......... дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх Батлан хамгаалах яамны төв архивын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 06/861 дугаартай лавлагаа (хх-46)

-“Төв аймгийн Б сумын иргэн Мь овогтой Г /....../ нь 2012 оны цэргийн шинэчилсэн бүртгэлд цэргийн алба хаасан бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдсэн болно” гэх Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай албан бичиг, “Шинэчилсэн тоо бүртгэлийн баримтууд” 152 дугаарт Мь Г” гэх Аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын №46 бүртгэлийн дэвтэр (хх-25-27)

зэрэг баримтыг харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгч Аийн Гийн төрсөн он, сар, өдөр нь Төв аймгийн Б сумаас 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан гэх Мь (Махмень)-н Гийн төрсөн он, сар, өдөртэй ижил байх ба Мы Г нэрээр цэргийн алба хаасан бүртгэлээ цэргийн шинэчилсэн бүртгэлээр баталгаажуулсан регистрийн дугаар тохирсон, мөн дээрх ажиллаж байх үеийн тушаал шийдвэрт цэргийн алба хааж ирсэн гэсэн үндэслэлтэй тохирсон тул Аийн Гийг цэргийн алба хаасан гэж дүгнэх үндэслэл тогтоогдож байна.    

6.“Хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч А.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.  

7.Шүүх нэхэмжлэгч А.Гийн шаардсанаар 1984 оны 8 дугаар сарын  01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Б сумын “Ө” нэгдэлд туслах ажилтнаар, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мөн нэгдэлд малчнаар, 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн Б сумын “Ө” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг, мөн 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн 144 дүгээр ангид цэргийн алба хааж, 626805 дугаарын батлахтай халагдсан болохыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.

8.Нэхэмжлэгчийн нэхэмжлэсэн хугацаанд хамааралгүй буюу 1991 оноос хойшхи хугацаанд хамаарах үйл баримтыг нотлох баримтууд болох  Төв аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 47/07-1438 дугаартай албан бичиг, цалингийн зарим түүвэр зэргийг үнэлээгүй болно. (хх-39, 42, 56)

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Аийн Г (......)-ийн Төв аймгийн Б сумын “Ө” нэгдэлд

-1984 оны 8 дугаар сарын  сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туслах ажилтнаар,

-1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар,

-1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ш овогт Аийн Г (......)-ийн 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын армийн 144 дүгээр ангид цэргийн алба хаасан болохыг  тогтоосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХБҮРЭН