| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00267/И |
| Дугаар | 151/ШШ2024/00428 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 151/ШШ2024/00428
2024 05 08 151/ШШ2024/00428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймгийн Б сум, .. дугаар баг, ..... гэх газарт оршин суух, Ш овогт Дгийн Д,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.
Нэхэмжлэлд 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1.Д.Дг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Д.Д нь Төв аймгийн Бын сангийн аж ахуйд 1983 оноос ажлын гараа эхлэн 1994 он хүртэл ажиллаж байсан боловч зарим тушаал шийдвэрийн хуулбар нь гарахгүй байгаа юм байна. Иймд Д.Дг 1983 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл малчин, 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Бын сангийн аж ахуйд, 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Е” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ
1.2.Итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Д нь Төв аймгийн Б сумын САА-д хонь бригадад 1983 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар, ингээд цэргээс хадагдаж ирээд 1989 оны 01 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл мөн сангийн аж ахуйн хонь бригадад хоньчноор ажилласан. Улмаар 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Төв аймгийн Бын сангийн аж ахуйд үйл ажиллагаа явуулж байсан “Е” аж ахуйд ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан. Гэвч ажиллаж байсан хугацааны зарим тушаал, шийдвэрийн хуулбар нь архиваас гарахгүй байх тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Д.Дгийн ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэв.
2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжийн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зөвлөмжийн хуудас, итгэмжлэл, гэрч Д.Дийн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн ..... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1970 оны 7 дугаар сарын 13-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тодорхойлолт, Д.Дгийн 1983 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нээсэн ......... дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 769 дугаартай “Тус аймгийн Б сангийн аж ахуйн даргын 1988-1990 оны тушаал, Е аж ахуйн даргын тушаал, цалингийн баримт тус төрийн архивт шилжиж ирээгүй тул иргэн Д.Дд лавлагаа олгох боломжгүй байна” гэх албан бичиг, Төв аймгийн Б сумын сангийн аж ахуйн даргын 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 128 дугаартай “Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай” тушаал, Төв аймгийн Б сумын сангийн аж ахуйн даргын 1985 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 154 дугаартай “Цэргийн албанд татагдсан хүмүүсийг ажлаас чөлөөлж тэтгэмж олгох тухай” тушаал, Төв аймгийн Б сумын сангийн аж ахуйн даргын 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 65 дугаартай “Сангийн аж ахуй татан буугдсантай холбогдуулан ажилчин албан хаагчдын хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаал (хх-1-17) зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Батлах хамгаалах яамын төв архив, Төв аймгийн Төрийн архивын тасаг, Төв аймгийн Б сумын Засаг даргын тамгын газар, Төв аймгийн Цагдаагийн газраас нотлох баримтыг бүрдүүлж, хамт ажиллаж байсан гэх Б.Д, Д.Д нарыг гэрчээр асуув. (хх-31-39, 40-42, 43-53, 54, 55-56, 57)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Дгийн ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан дараах байдлаар шаардсан. Үүнд: “Д.Д нь Төв аймгийн Б сумын САА-д хонь бригадад 1983 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар, ингээд цэргээс хадагдаж ирээд 1989 оны 01 дугаар сарын 01-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл мөн сангийн аж ахуйн хонь бригадад хоньчноор ажилласан. Улмаар 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “Е” ХК-д малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.
3.1.Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Төв аймгийн Б сумын сангийн аж ахуйд 1983 оны 6 дугаар сарын 18-наас 1985 оны 6 дугаар сарын 28, 1989 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд хоньчноор, “Е” ББХК-д 1991 оны 4 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсныг шүүхээр тогтоолгох. Сангийн аж ахуйн тушаал, “Е” аж ахуйн даргын тушаал байхгүй тул ажилласан жилүүдийг шүүхээр тогтоолгох” гэсэн зөвлөмж (хх-4), Төв аймгийн Төрийн архивын тасгийн “Тус аймгийн Бын сангийн аж ахуйн даргын 188-1990 оны тушаал, “Е” аж ахуйн даргын тушаал, цалингийн баримт тус төрийн архивт шилжиж ирээгүй тул иргэн Д.Дд лавлагаа олгох боломжгүй байна” гэсэн албан бичиг (хх-14), Төв аймгийн Төрийн архивын тасгийн “Иргэн Дгийн Д нь Бын сангийн аж ахуй, “Е” хувьцаат компани, “Б пүүс”-т 1983-1985, 1987-1994 онд малчнаар ажилласан жилийн цалин, нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс дараах 1983-1985, 1991 тушаалд ажилд томилох тухай, шинэ залуу ажилчдад нэмэгдэл олгох тухай, ээлжийн амралт олгох тухай, ажлаас чөлөөлөх тухай зэрэг тушаал шийдвэр гарсан байна. 1987 оны тушаалд холбогдох нотлох баримт гараагүй. Мөн сангийн аж ахуйн даргын 1988-1990 оны тушаал, “Е” хувьцаат компанийн захирлын тушаал, цалингийн баримт, “Б пүүс”-ийн захирлын тушаал, цалингийн баримт тус төрийн архивт шилжиж ирээгүй” гэсэн лавлагаа (хх-43), “Д.Дг сангийн аж ахуйп 1983-1994 он хүртэлх ажиллаж байсанг тодорхойлох бичиг баримт байхгүй”, “... мал тооллогын бичиг баримт байхгүй” гэх Төв аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02/83 дугаартай 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02/94 дугаартай албан бичиг (хх-43)-ээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болох нь нотлогдож байна.
3.2.Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг онцгой ажиллагааны журмаар хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлж хянав.
4.Д.Д нь төлөөлөх эрхийг Л.Баатар-Эрдэнэд 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэлээр 2 жилийн хугацаатай бүх эрхийг олгожээ. (хх-5)
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
-“Дгийн Д, 19.. оны.. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, хоньчин” гэж бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт№18, “Дгийн Д, Б сум, хонь бригад” гэж 1985 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэсэн хаягийн хуудас №7, бусад баримтууд (ХААТР-1Б), (хх-32-36),
-“Нөхөр: Дгийн Д, мал бригадад малчин, бүрэн бус дунд боловсролтой” гэж 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн Гэрлэснийг бүртгэх анкет №018 (ХААТР -15) (хх-37),
-“эцэг Дгийн Д, Б, хоньчин” гэж 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн охин Д.Оюун-Эрдэнийн Төрснийг бүртгэх анкет №92 (хх-39),
-“эцэг Дгийн Д, Мал бригадад хоньчин” гэж 1991 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэсэн хүү Д.НДгийн Төрснийг бүртгэх анкет №17 (хх-38),
-“Хөдөлмөр эрхлээгүй байгаа хүмүүсийг ажилд томилох нь зүйтэй гэж үзээд тушаах нь: 1. ... А.Гансүхийг ... тус тус туслах малчнаар ... 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай” гэсэн Төв аймгийн Б сумын “Өрнөх амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тушаал (хх-40),
-“…Д.Д нарыг хоньчноор ...6 дугаар сарын 18-наас тус тус томилон ажиллуулсугай” гэх Төв аймгийн Б сумын сангийн аж ахуйн даргын 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 128 дугаартай тушаал (хх-45),
-“Техник мэргэжлийн сургууль, сургуулийн камбинат, мэргэжил олгох курс, ерөнхий боловсролын сургууль төгсгөн хуваарилагдан ирж хуваарийн дагуу үйлдвэрлэл дээр тогтвор суурьшилтай ажиллаж байгаа хавсралтад бичигдсэн нэр бүхий шинэ залуу ажилчдад заагдсан 3,4,5 хувиар нь бодож нэмэгдэл хөлсийг олгосугай. ...Ерөнхий боловсролын сургуулиас 2.Дгийн Д, хонь бригадад хоньчин, 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 6 сарын 30 хүртэл 3 хувиар, 7 дугаар сарын 01-нээс он дуустал 4 хувиар” гэх Төв аймгийн Б сумын сангийн аж ахуйн даргын 1985 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 119 дугаартай тушаал, хавсралт (хх-46-48),
-“1985 оны 4 дүгээр сарын хуваарьт ээлжийн амралтыг хавсралтад дурдсан нэр бүхий хүмүүст тус тусын хоногоор олгосугай. ...23. Д, хонь бригад хоньчин” гэх Төв аймгийн Б сумын сангийн аж ахуйн даргын 1985 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 97 дугаартай тушаал, хавсралт (хх-49-50),
-“САА-н ажилчин албан хаагчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хавсралт №1-д он, сар, өдрөөр тасалбар болгон цуцалж, тус тусын үүрэгт ажлаас чөлөөлж шинээр байгуулагдсан фермерийн аж ахуй, хувийн үйлдвэр, үйлдвэрийн үйлчилгээний хоршоод, пүүсийн мэдэлд үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн дагуу хуваарилан шилжүүлсүгэй. ...“Е” аж ахуйд ... 15. Д.Д, хоньчин” гэх Төв аймгийн Б сумын сангийн аж ахуйн даргын 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 65 дугаартай тушаал, хавсралт (хх-51-53),
-1983 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Б сумын Сангийн аж ахуйгаас Дгийн Дд нээж олгосон Хөдөлмөрийн дэвтэрт:
“1983 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Сангийн аж ахуйд илгээлтээр ирсэн тул хоньчноор ажиллуулав”, Төв аймаг Бын сангийн аж ахуйн даргын 1983 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 128 тоот тушаал; 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Цэргийн албанд татагдсан учир ажлаас нь чөлөөлөв”, “Бын сангийн аж ахуйн даргын 1985 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн 154 дугаар тушаал; 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, “Бын сангийн аж ахуйд хонь бригадад хоньчингоор ажиллуулав”, Бын сангийн аж ахуйн даргын 1989 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 44 дугаар тушаал, 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Төв аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 58 тоот тогтоолоор САА татан буугдсан тул чөлөөлж, Е аж ахуйн мэдэлд шилжүүлэв”, Бын сангийн аж ахуйн даргын 1994 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 65 тоот тушаал”, 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Б сумын Е сангийн аж ахуйд малчнаар авч ажиллуулав” гэх Е фермерийн даргын 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот тушаал, 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр /он, сар, өдрийн бичвэрт засвар орсон/, Нийгмийн даатгалын багц хууль гарч 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөх болсон тул хөдөлмөрийн дэвтрийг нь хааж өөрт нь өгөв” 1995 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр” гэх бичилтүүд (Улсын хөдөлмөрийн улсын байцаагч улсын үзлэгээр улсад 8 жил 00 сар 10 хоногоор тооцсон) /эх хувьтай харьцуулан судлав/ (хх-12-13),
-“Тус аймгийн Б сумын Бын сангийн аж ахуйд малчин ажилтай Д.Дд: 1989 оны 1-3 дугаар сар, 9-12 дугаар саруудад, 1990 оны 1 дүгээр сар, 4-12 дугаар саруудад цалин хөлс гарсан байна. 1987 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 4-8 сар, 1990 оны 2-3 сарын цалингийн баримтнаас нэр гараагүй” тухай Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 278 дугаартай цалингийн түүвэр (хх-44),
-“Төв аймгийн Б суманд үйл ажиллагаа яуулж байсан “Е” аж ахуй нь 1991 онд, “Е” ББХК нь 1992-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд шимтгэл төлөлтийн тайлангаа НД-16 маягтаар тус газарт ирүүлж байсан болохыг тодорхойлов” гэх 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаартай тодорхойлолт (хх-69),
-“Дгийн Д БХЯ-ны сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Төв аймгаас 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 158 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдсан” гэх Батлан хамгаалах яамны Төрийн архивын 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 05/308 дугаар лавлагаа (хх-41),
-Д.Д (РД:.....)-ийн цагдаагийн байгууллагын нэгдсэн санд шүүн үзэхэд ял шийтгэл эдэлж байгаагүй болно” гэсэн Төв аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 47/07-1894 дугаартай албан бичиг(хх-55-56),
-“1991 оноос “Е” ХК-д малчнаар ажилд орсон. Тэгээд 2002 онд компани тартал малчнаар ажилласаар байсан ” гэх гэрч Б.Д /РД:...../-ийн мэдүүлэг (хх-63-64),
-“1983 онд Төв аймгийн Б сумын 8 жилийн сургуулийг төгсөөд 2 жил илгээлтээр мал маллаж байсан. 1985 онд цэрэгт татагдаад 1988 онд халагдаж ирсэн. 1988 онд халагдаж ирээд Б сумын сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байгаад 1991 онд “Е” ХК-д малчнаар орсон. 1995 онд “Е” ХК татан буугдтал тэндээ малчнаар ажиллаж байсан” гэх гэрч Д.Д /РД:...../-ийн мэдүүлэг (хх-65-67),
-шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр Д.Дг 1983 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймаг, Б сумын Бын сангийн ах ахуйд хоньчноор, 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Төв аймгийн Б сумын “Е” аж ахуй, ХК-д малчнаар ажиллаж байсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
6.“Хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоолгох шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тул нэхэмжлэгч Д.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
7.Шүүх нэхэмжлэгч Д.Дгийн шаардсанаар 1983 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор, 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Дгийн Д (РД:.....)-ийн
-1983 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, мөн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймаг, Б сумын Бын сангийн аж ахуйд хоньчноор,
-1991 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Төв аймгийн Б сумын “Е” аж ахуй, “Е” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН