2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Цагаатгах тогтоол

2026 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1330

 

2026      05         07                                     2026/ШЦТ/1330

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Г.Бат-Оргил /томилолтоор/,

хохирогч Б.П, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг /цахимаар/,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2412 00095 0104 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Т нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ************* аймгийн ************ сумын ************ багийн төвд ********* хорооллын *** тоотод байрлах Н.Г-ийн гэрээс хохирогч Д.Г-ийг “надад өвс хэрэгтэй байна, наана чинь өвс байна уу” гэж асуухад “та хэзээ авах вэ, дуртай үедээ ав” хэмээн итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар Н.Г-ийн Хаан банканд бүртгэлтэй *************** дугаар данснаас 6.400.000 төгрөгийг өөрийн худалдаа хөгжлийн банкны **************** тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

- мөн ********** аймагт барьж буй барилга дээрээ хөрөнгө оруулалт хэрэгтэй байна 30,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл 2 сарын хугацаанд 50 сая төгрөг болгож өгнө гэж хохирогч Б.П-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ************ дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*************” санхүүгийн байгууллага дээр байхдаа шилжүүлснийг, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Г.Т-ын Худалдаа хөгжлийн банкны *********** тоот данс руу 18.000.000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хаан банкны ************* тоот Б.Ц-ийн данс руу 11,100,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хаан банкны ************* тоот дансаар 900,000 төгрөгийг тус тус авч нийт 30.000.000 төгрөгийн хохирол залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.9, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Дуулиар овогт Галягийн Тогтохбаатарт холбогдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Т-ыг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь 437 дугаар нээлттэй хорих анги руу шилжүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ын цагдан хоригдсон 232 хоногийг түүний эдэлж буй хорих ялд нь оруулан тооцсугай.

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

           

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.АЮУШЖАВ