| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00462/И |
| Дугаар | 151/ШШ2024/00443 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2024/00443
2024 05 14 151/ШШ2024/00443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, Ж сум, 1 дүгээр баг, Буурал ар 7 дугаар гудамж, 3 тоотод оршин суух, Б овогт Нын Т,
Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай.
Нэхэмжлэлд 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Н.Т нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1968 онд Төв аймгийн Ж суманд төрсөн бөгөөд эцэг, эх хоёр маань гэрлэлтээ батлуулаагүй байсан тул төрсөн эх Наар намайг овоглосон. Сургуульд ороход намайг төрсөн эцэг Хгийн Тоор овоглон оруулсан байсан. Үүнээс хойш Хгийн Тоор явж байгаад иргэний үнэмлэх авахдаа Нын Тоор авсан. Улмаар ажилд ороод ........ дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон ........ дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дээр миний овгийг төрсөн эцэг болох Хгоор овоглосон байсан нь миний хайнга буруутай үйлдлээс болсон. Иймд миний иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт дээр Нын Т гэж бичсэн байгааг үндэслэн Хгийн Т гэж бичигдсэн ........ дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон ........ дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн эзэмшигч нь Нын Т намайг мөн гэдгийг тогтоож өгнө үү” гэжээ
2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн ........ дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нээсэн ........ дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, Төв аймгийн Ж сумын “Буурал” багийн засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 12/87 дугаартай тодорхойлолт (хх-1-22) зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3.Нэхэмжлэгчийн хүсэлтээр Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтыг бүрдүүлж, хамт ажиллаж байсан гэх Н.Алтанцэцэг, төрсөн ах Н.Раднаа нарыг гэрчээр асуув. (хх-32-38)
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
“Миний бие 1968 онд Төв аймгийн Ж суманд төрсөн бөгөөд эцэг, эх хоёр маань гэрлэлтээ батлуулаагүй байсан тул төрсөн эх Наар намайг овоглосон. Сургуульд ороход намайг төрсөн эцэг Хгийн Тоор овоглон оруулсан байсан. Үүнээс хойш Хгийн Тоор явж байгаад иргэний үнэмлэх авахдаа Нын Тоор авсан. Улмаар ажилд ороод ........ дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон ........ дугаартай нийгмийн даатгалын дэвтэр дээр миний овгийг төрсөн эцэг болох Хгоор овоглосон байсан нь миний хайнга буруутай үйлдлээс болсон. Иймд миний иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт дээр Нын Т гэж бичсэн байгааг үндэслэн Хгийн Т гэж бичигдсэн ........ дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон ........ дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн эзэмшигч нь Нын Т намайг мөн гэдгийг тогтоож өгнө үү” гэв.
3.Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох үүрэгтэй.
Монгол Улсын иргэний үнэмлэхэд “1986 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Б овогт Нын Т” гэж, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн ........ дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нээсэн ........ дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт “Хгийн Т гэж бичигдсэн хуулбар (хх-2-5, 6-9, 10)-аар бичиг баримтын зөрүүтэй байдал үүссэн байх тул тус баримт бичгийн эзэмшигч мөн эсэхийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болох нь нотлогдож байна.
3.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нягтлан үзэж, хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор үнэлсэн болно.
4.Нэхэмжлэгч Нын Тын овгийг Хгийн Т гэж нэрлэж, тушаал шийдвэр гаргаснаас бичиг баримтын зөрчил үүссэн болох нь:
4.1. Иргэний бүргэлиийн холбогдох баримтуудыг тулган хянахад:
-“19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн Нын Т, эцэг Пагмын Х, эх Чийн Н” гэж 1968 оны 02 дугаар сарын 29-ний өдөр бүртгэсэн төрөгсдийн №37 дугаартай гэрчилгээ эх хувь, иргэний улсын бүртгэлийн лавлагаа (хх-12-13),
-“Нын Т, эмэгтэй, 1968 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн” гэх 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэсэн Иргэний маягт №1 /паспорт олгох/ (хх-45),
-“1968 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, РД: ........ дугаартай “Б овогт Нын Т” болгон өөрийн нэрийг өөрчилж 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэсэн Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл (хх-44),
-“Нын Т, 1968 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, шавар будаг мэргэжилтэй, Барилга угсралтын трестийн 5 бригадад шавар будаг ажилтай, эцэг Ренчингийн Х, эх Чийн Н” гэж бүртгэсэн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №032, ХААТР-1 маягт (хх-42),
-Ч.Н, Р.Х нарын охин нь “Б овогт Нын Т” гэх “Төрөл садангийн лавлагаа” (хх-14-15),
-“Нын Т, 1968 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, ........” гэж 2010 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл (хх-41),
-“Рэнцэнгийн Х, Чийн Н нар нь 1966 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 1974 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэв” гэж бүртгэсэн гэрлэлт бүртгэх анкет №31 (хх-46) зэрэг баримтууд;
4.2. 1968 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Хгийн Тт нээж олгосон ........ дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:
-“Төв аймаг дахь Барилгын ТМС-ийн шавар будгийн ангид элсүүлэн суралцуулав”, ТМС-ийн захирлын 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 57 тоот тушаал; 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Төв аймгийн Барилгын ТМС-ийн шавар будгийн ангийг төгссөн тул Төв аймгийн Барилган угсралтын трестэд ажиллуулахаар томилов”, “ТМС-ийн захирлын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаар тушаал; 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, “Барилгын ТМС-ийн төгсч хувиараар гарсан тул нормчноор томилуулав”, Барилгын трестийн даргын 1987 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаар тушаал, 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “Ар гэрийн гачигдлыг харж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлөв”, Төв аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 157 тоот тушаал”, 1989 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Барилга салбарт өрлөгчнөөр томилов”, Аргалантын сангийн аж ахуйн даргын 1989 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаар тушаал, 1991 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, “Нормчноос чөлөөлж компанийн мэдэлд шилжүүлэв”, Жын сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрий 294 дүгээр тушаал, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, “Компанид нормчноор авч ажиллуулав”, Захирлын 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1 тоот тушаал, 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, “Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж Ж компанид шилжүүлэв”, захирлын 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 14 тоот тушаал, 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, “Буулиастын 7 дугаар бригадад ногоочноор авч ажиллуулав”, Ж компани ерөнхий захирлын 1993 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 177 дугаар тушаал, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, “....... тоот нийгмийн даатгалын дэвтэр хөтлөгдөх болсон тул 7 жил 4 сар 15 хоногоор хаав” /эх хувьтай харьцуулан судлав/ (хх-3-6),
-“1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нээсэн ........ дугаартай, 1968 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, НМ68021302 регистрийн дугаартай Хгийн Тын нийгмийн даатгалын дэвтэр /эх хувьтай харьцуулан судлав/ (хх-7-10)
4.3.шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн “Нын Т” гэж төрсний гэрчилгээ олгосныг Нын Т болгон услын бүртгэлд өөрчлөлт оруулсан гэх тайлбар,
4.4.“Анх ээжээрээ овоглож байгаад сургуульд орохдоо ааваараа овоглосон байсан. Би бас овгийн зөрүүтэй байж байгаад солиулж байсан. Би бас адил шүүхээр орсон ” гэх гэрч Н.Р/РД:......./-ийн мэдүүлэг (хх-34-36),
-“Аав нь анх төрөхөд нь Нын Т гэж нэрээр гэрчилгээ аваад сургуульд ороход нь Т болгоод өөрчлөлт оруулаад овог нэрийн зөрчил үүссэн юм шиг байна лээ. Надтай хамт сурч байхдаа Хгийн Т гэх бүртгэлтэй байсан санагдаж байна” гэх гэрч Н.А /РД:......./-ийн мэдүүлэг (хх-65-67) зэрэг хуульд заасан шаардлага хангаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ........ дугаартай Хгийн Т нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нээсэн ........ дугаартай Хгийн Т нэрээр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б овогт Нын Т (........) мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5.Иргэний эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэхэд шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэх бөгөөд тухайн үйл явдлыг шүүхийн журмаар тогтоохоор хуульчилсан тул нэхэмжлэгч Н.Т нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар шаардах эрхтэй.
Иймд хуульд заасан шаардлага хангаж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Н.Тын хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хгийн Т нэрээр 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон ........ дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр олгосон ........ дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Б овогт Нын Т (........) мөн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Тын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН