Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2024/00471

 

 

 

 

  2024         5        22                                              151/ШШ2024/00469

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төв аймгийн С сум, 1 дүгээр баг, Баян уулын баруун тал, 0 тоотод байрлах “Т” ХХК, гүйцэтгэх захирал Д,

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд Гыг эрэн сурвалжлуулах тухай,

Нэхэмжлэлд 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Гтой 2019 оны 5 дугаар сарын 31-нд байгуулсан ТТТ/2019/253-2 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Гэтэл жолооч нь тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг “108 ойл” ХХК-аас нэр, тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал гаргуулж авсан. Тиймээс уг зардлыг жолоочоос нэхэмжилж шүүхэд хандсан. Жолооч Г нь 1,340.27 литр түлш авсан нь шатахуун тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул 2,727,761 төгрөгийг нэхэмжилсэн ч тухайн хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2.“Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: “”Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Гыг эрэн сурвалжлуулах хэргийг нэхэмжлэгч талын эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хамтран ажиллах гэрээ (хх-1-4, 6-8), Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШЗ2024/00576 дугаартай шүүгчийн захирамж (хх-5), хүсэлт (хх-23) зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.“Т” ХХК-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гтой 2019 оны 5 дугаар сарын 31-нд байгуулсан ТТТ/2019/253-2 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Гэтэл жолооч нь тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг “108 ойл” ХХК-аас нэр, тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал гаргуулж авсан. Тиймээс уг зардлыг жолоочоос нэхэмжилж шүүхэд хандсан. Жолооч Г нь 1,340.27 литр түлш авсан нь шатахуун тослох материалын зарлагын падаанаар нотлогдож байх тул 2,727,761 төгрөгийг нэхэмжилсэн ч тухайн хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

3. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/627 дугаартай итгэмжлэлээр Т.Бт 1 жилийн хугацаагаар олгосон байна. (хх-4)

4.Нэхэмжлэгч “Т” ХХК нь жолооч Г нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ТТТ/2019/253-2 дугаартай хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчин тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг “108 ойл” ХХК-аас нэр, тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал гаргуулж авсан үндэслэлээр .......... /РД:........../-ыг эрэн сурвалжилж, хаягийг тогтоох шаардлагатай гэж тайлбарласан байна. (хх-1, 5, 6-8)

Иймд ..........хамтран ажиллах гэрээний маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй юм.  

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Г нь ............... тоот хаягаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байх боловч тус хаягт амьдардаггүй болох нь Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 104/ШЗ2024/00576 дугаартай шүүгчийн захирамжаар нотлогдож байна. (хх-5)

7.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .......... нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаяг нь тодорхой бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл зэргээр тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

9.Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь хэргийг эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлснийг шүүх хүлээн авсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргагч хуулийн этгээд нь хүний эрхийг хөндсөн шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагаа дэмжиж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөө өөрчлөн томилох, эсхүл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд шүүх хуралдаанд өөрөө биечлэн оролцох нь зүйтэй болохыг шүүхийн шийдвэрт тусгайлан дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд .......... /РД:........../-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Г /РД:........../-ыг эрэн сурвалжлах, оршин суух газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. ..........ын оршин суугаа хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч “Т” ХХК /утас:88084206/-д мэдэгдэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН