| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00615/И |
| Дугаар | 151/ШШ2024/00522 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 151/ШШ2024/00522
2024 6 03 151/ШШ2024/00522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймаг, З сум, 2 дугаар баг, 7 дугаар гудамж, 17 тоотод оршин суух Ш овогт Сын Ү,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Нг эрэн сурвалжлуулах тухай,
Нэхэмжлэлд 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Ү,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2005 онд С.Нтэй танилцаж, 2007 онд нэг гэрт орж 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүү Н.Д, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр охин Н.О нар төрсөн. Бид 14 жил хамт амьдарсан. 2019 оноос хойш 4 жил тусдаа амьдарч байна. Учир нь С.Н суусан цагаасаа хойш байга архи ууж, агсам тавьж, гэр орны эд хогшил эвдэж, гар хүрч, үр хүүхэддээ анхаарал тавьдаггүй, хичээл сургуульд нь зөөж үзээгүй. 2022 онд Хөвсгөлд ажиллахаар явлаа гэсэн боловч алга болохоор нь архины хэрүүлээс залхаж шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандахад ирэхгүй байсаар шүүхэд өгч чадаагүй өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд хамтран амьдрагчтай болсон байсан. Одоо нэгэнт бид тусдаа амьдраад 4 жил болсон, мөн хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгож, гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан ч 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 827 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч хаягтаа байхгүй байгаа гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
2.Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа (хх-1-2, 5-8), Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/00827 дугаартай шүүгчийн захирамж (хх-3-4) зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.С.Үгийн хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Би 2005 онд С.Нтэй танилцаж, 2007 онд нэг гэрт орж 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүү Н.Д, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр охин Н.О нар төрсөн. Бид 14 жил хамт амьдарсан. 2019 оноос хойш 4 жил тусдаа амьдарч байна. Учир нь С.Н суусан цагаасаа хойш байга архи ууж, агсам тавьж, гэр орны эд хогшил эвдэж, гар хүрч, үр хүүхэддээ анхаарал тавьдаггүй, хичээл сургуульд нь зөөж үзээгүй. 2022 онд Хөвсгөлд ажиллахаар явлаа гэсэн боловч алга болохоор нь архины хэрүүлээс залхаж шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандахад ирэхгүй байсаар шүүхэд өгч чадаагүй өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд хамтран амьдрагчтай болсон байсан. Одоо нэгэнт бид тусдаа амьдраад 4 жил болсон, мөн хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгож, гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан ч 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 827 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч хаягтаа байхгүй байгаа гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгч С.Ү нь С.Нтэй 2005 онд танилцаж, 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас 2010 онд хүү Н.Д, 2016 онд охин Н.О нар төрсөн. Тэд 14 жил хамтран амьдарсан бөгөөд сүүлийн 4 жил тусдаа амьдарсан. Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагатай үндэслэлээр Ж овогт Сийн Н /РД:......../-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох шаардлагатай гэж тайлбарласан байна. (хх-1, 5-8)
Иймд Сийн Нг гэр бүлийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй юм.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5.Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаагаар С.Н нь ............ тоот хаягаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байх боловч тус хаягт амьдардаггүй үндэслэлээр гарсан Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/00827 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна. (хх-3-4, 17-19)
6.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж овогт Сийн Н нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаяг нь тодорхой бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл зэргээр тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж овогт Сийн Н /РД:......../-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Н /РД:......../-г эрэн сурвалжлах, оршин суух газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Ж овогт Сийн Нг оршин суугаа хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч С.Ү /утас:99924572/-д мэдэгдэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Үгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН