| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2024/00611/И |
| Дугаар | 151/ШШ2024/00541 |
| Огноо | 2024-06-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 151/ШШ2024/00541
2024 6 06 151/ШШ2024/00541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймгийн ........ сум, 1 дүгээр баг, Баян уулын баруун талд байрлах “........” ХХК, гүйцэтгэх захирал Ц.........,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.........г эрэн сурвалжлуулах тухай,
Нэхэмжлэлд 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.........,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “........” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.........тай 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ТТТ/2019/16-2 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг, Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Гэтэл жолооч нь тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг “108 ойл” ХХК-аас нэр, тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал гаргуулж авсан. Тиймээс тус зардлыг жолоочоос нэхэмжилж шүүхэд хандсан. Хариуцагчаас түлшний үнэ 3,756,563.20 төгрөгийг нэхэмжилсэн ч тухайн хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлах хүсэлт гаргаж байна” гэжээ.
2.Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хамтран ажиллах гэрээ (хх-1-5, 7-9), Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 132/ШЗ2024/00361 дугаартай шүүгчийн захирамж (хх-6) зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.“........” ХХК-ийн хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Х.........тай 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан ТТТ/2019/16-2 дугаартай Хамтран ажиллах гэрээний дагуу Улаанбаатар-Өмнөговь аймаг, Ухаа худаг-Улаанбаатар чиглэлд мидлинг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн. Гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу холбогдох зардлыг Б талд шилжүүлэх нь А талын үүрэг. Гэтэл жолооч нь тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг 108 ойл ХХК-аас нэр, тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал гаргуулж авсан. Тиймээс тус зардлыг жолоочоос нэхэмжилж шүүхэд хандсан. Хариуцагчаас түлшний үнэ 3,756,563.2 төгрөгийг нэхэмжилсэн ч тухайн хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлах хүсэлт гаргаж байна” гэжээ.
3. Иргэний хуулийн 62, 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч “........” ХХК нь төлөөлөгчийн бүрэн эрхийг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/660 дугаартай итгэмжлэлээр Т.........т 1 жилийн хугацаагаар олгосон байна. (хх-5)
4.Нэхэмжлэгч “........” ХХК нь Х......... нь 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ТТТ/2019/16-2 дугаартай хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчин тээвэрлэлт хийх явцдаа шатахууныг “108 ойл” ХХК-аас нэр, тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэн зээл авч яваад дараа нь тооцоо нийлэхдээ уг зээлсэн шатахууны зардлаа хасуулахгүйгээр давхар зардал гаргуулж авсан үндэслэлээр ........ овогт ........ын ........ /РД:......../-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох шаардлагатай гэж тайлбарласан байна. (хх-1-5, 7-9)
Иймд ........ын ........г хамтран ажиллах гэрээний маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй юм.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Х......... нь ............ гэх хаягаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байх боловч тус хаягт амьдардаггүй болох нь Булган аймаг, Орхон сум, 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 87 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байна. (хх-19-21, 23)
7.Нэхэмжлэгчтэй 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээнд тусгасан ................. тоот хаягт оршин сууддаггүй үндэслэлээр Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 132/ШЗ2024/00361 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байна. (хх-6)
8.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ........ овогт ........ын ........ нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаяг нь тодорхой бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл зэргээр тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ........ овогт ........ын ........ /РД:......../-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.........г эрэн сурвалжлах, оршин суух газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3......... овогт ........ын ........г оршин суугаа хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч “........” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Т........._ утас:8............/-д мэдэгдэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “........” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН