2024 04 08 151/ШШ2024/00317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Б овогт М-ийн Б (РД:............), Ж овогт З-ын Э (РД:) нарын гэрлэлтийг цуцалсугай.
- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Б.Ц, 2011 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.А нарыг эх З.Э-ийн асрамжид үлдээсүгэй.
- Охин Б.Ц, хүү Б.А нарыг 18 нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол түүнийг байнгын өөрийн асрамждаа байлгаж, тэжээн тэтгэх, эмчилгээ сувилгаа хийлгэх, боловсрол олгох, хөгжүүлэх болон хүүхдийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүүхдүүдийг асрамждаа авсан эх З.Энхтүвшинд даалгасугай.
- Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомж, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцоор хүлээсэн эцэг, эхийн үүргээ биелүүлж, Б.Ц, Б.А нарыг эцэг эхийн хайр халамжийг хүртэх, тэдэнтэй байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг хүндэтгэхийг эх З.Э, эцэг М.Б нарт сануулсугай.
- Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч З.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Э-д олгосугай.
- Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар уг шийдвэрийн хувийг бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах /Ж.Эрдэнэсувд/-д даалгасугай.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН