Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2024/00361

 

 

 

 

 

 2024        04        22                                             151/ШШ2024/00361

                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Т аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал, шүүгч Д.Отгончулуун нарын бүрэлдэхүүнтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,                                                                                                                                                   

Нэхэмжлэгч: НБЗДПГ/................../,

Хариуцагч: ... хот, ...  дүүрэг, ..  дугаар хороо, ... дугаар гудамж, .... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Т аймаг, Б сум дахь 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаа Х овогт Лын Ж,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 17,222,810 төгрөг гаргуулах.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Марал,

Хариуцагч: Л.Ж,

Иргэдийн төлөөлөгч: Ё.Хэрлэнцацрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Адъяасүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.1.Нэхэмжлэгч НБЗДПГнь хариуцагч Л.Жд холбогдуулан гэм хорын хохиролд 17,222,810 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

            Үүнд:  “Л.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр амины орон сууц 2б тоотод иргэн Н.Отай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан цээж хэсэгт нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, Бзүрх дүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Л.Жы гэмт хэргийн улмаас иргэн Н.О нь Нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээ 2 удаа, Цэргийн Т эмнэлэгт 3 удаа хэвтэж, мэс засал хийлгэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, даатгуулагчийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг авахдаа эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдаж, эмчилгээний зардал 17,222,810 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн нь Бзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...Хагалгаагаар миний дэлүүг авсан бөгөөд 3 удаа эмнэлэгт хэвтэж бие гайгүй болсон гэх мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл, өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

            Иймд төр, нийтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүл мэндийн даатгалын санд учирсан гэм хор болох 17,222,810 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох Л.Жаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот Тлөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна” гэжээ. 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр амины орон сууц 2б тоотод иргэн Н.Отай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан цээж хэсэгт нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Хохирогч нь нийгмийн даатгал төлдөггүй хүн байсан. Нэхэмжлэлийн шаардлагаас багасгах боломжгүй, хохирогч эрүүгийн хэрэг дээрээ хохирол төлбөр нэхэмжлээгүй. Прокурорын зүгээс эрүүгийн хэрэгт авагдсан баримтад үндэслэн төрд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа. Тодруулбал, хохирогч Н.О нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 45,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Цэргийн Т эмнэлэгт 200,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж, мэс засалд орсон 10,068,910 төгрөг, үзлэгт 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үзлэгт хамрагдсан 15,000 төгрөг, мөн энэ өдөр 4,978,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн мэс засалд 1,915,900 төгрөг, түргэн тусламж 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 45,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 26-ны гэмтлийн яаралтай тусламж 214,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 57,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 12-ны өдөр мэс засалд 1,413,950 төгрөг, нийт 17,222,810 төгрөгийн хохирлыг төрд учруулсан байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

2.1.Хариуцагч Л.Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2017 оны 4 дүгээр сард Н.О гэх хүнтэй үл ялих зүйлээр маргалдаж толгой тус газарт минь архины шил хагалж, хэвлий тус газарт минь 1 удаа хутгалснаас болж миний өрц цоорсон билээ. Тухайн үед миний бие гомдол гаргалгүй өнгөрөөсөн. Мөн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Н.О бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэж үл ялих зүйлээс болж маргалдсаны улмаас миний бие Н.Оын цээж хэсэгт 1 удаа хутгалж гэмт хэрэг үйлдсэн. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж Бзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2022/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, одоогоор ШШГЕГ-ын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай ангид хорих ял эдэлж байгаа болно. Миний бие төлбөрийн чадамжгүй, ажил хийх боломжгүй учраас Нийслэлийн Бзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №2 дугаартай прокурорын нэхэмжлэлийг эсэргүүцэж уг гомдлыг гаргаж байна” гэжээ.

2.2.Хариуцагч Л.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1 хүүхэдтэйгээ эгчийндээ амьдардаг. 4 мөч маань хугархай надад төлбөрийн чадвар байхгүй. Би энэ хэргээр ял эдэлж байгаа 6 жилийн хорих ял авсан. Би төлбөрийн чадваргүй, хохирогч н.О намайг 1992 онд хутгалж, толгойг минь цоолж байсан би тухайн үед маргаан гаргаагүй өнгөрч байсан. Хагалгаанд ороход нь би дэргэд нь байсан тэр үед эмчилгээний төлбөр хэрэгтэй гээд эгч маань хагалгааны төлбөр 5,000,000 төгрөгийг эмнэлгийн данс руу шилжүүлж байсан. Надад энэ их мөнгийг төлөх төлбөрийн чадвар үнэхээр байхгүй. Хэлэх үг олдохгүй байна гэв.

3.Иргэдийн төлөөлөгч Ё.Хэрлэнцацрал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Төрд учруулсан хохирлыг хариуцагч төлөх ёстой. Гэвч уг хэргийн нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалаас бүгд хэдэн төгрөг гарсан, түүнээс хохирогчийн авах ёстой үнийн дүн өөрөөр хэлбэл авсан, мөн хариуцагч хэдэн хувийг төлөх нь эргэлзээтэй байгаа учир нэхэмжилсэн үнийн дүнг дахин хянах ёстой” гэжээ.

4.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл (хх-1-4), улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх хүсэлт (хх-5), итгэмжлэл (хх-6-7), Бзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоол (хх-8-15), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бзүрх дүүргийн Прокурорын газарт илгээсэн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 04/3981 дугаартай албан бичиг, Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл (хх-17-18), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Бзүрх дүүргийн Прокурорын газарт илгээсэн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/01/2152 дугаартай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих ангиудад ял эдэлж буй хоригдлуудын судалгаа (хх-20), Бзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/1601 дугаартай албан бичиг, түүний хавсралт (хх-24-130), улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл  (хх-146-148)-ийг шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Хариуцагчаас: хариу тайлбар (хх-135)-ыг шүүхэд гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх бүрэлдэхүүн, хариуцагч Л.Жаас гэм хорын хохиролд 10,313,910 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн дансанд Тлөрүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас 6,908,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч НБЗДПГнь хариуцагч Л.Жаас гэм хорын хохиролд 17,222,810 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлийг дараах байдлаар тодорхойлжээ.

“Үүнд: “Л.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр амины орон сууц 2б тоотод иргэн Н.Отай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан цээж хэсэгт нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, Бзүрх дүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Л.Жы гэмт хэргийн улмаас иргэн Н.О нь Нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээ 2 удаа, Цэргийн Т эмнэлэгт 3 удаа хэвтэж, мэс засал хийлгэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, даатгуулагчийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг авахдаа эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдаж, эмчилгээний зардал 17,222,810 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн. Тодруулбал, хохирогч Н.О нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 45,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Цэргийн Т эмнэлэгт 200,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж, мэс засалд орсон 10,068,910 төгрөг, үзлэгт 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үзлэгт хамрагдсан 15,000 төгрөг, мөн энэ өдөр 4,978,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн мэс засалд 1,915,900 төгрөг, түргэн тусламж 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 45,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 26-ны гэмтлийн яаралтай тусламж 214,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 57,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 12-ны өдөр мэс засалд 1,413,950 төгрөг, нийт 17,222,810 төгрөгийн хохирлыг төрд учруулсан байна.            Иймд төр, нийтэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүл мэндийн даатгалын санд учирсан гэм хор болох 17,222,810 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох Л.Жаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот Тлөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

3.Хариуцагч Л.Ж нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үгүйсгэсэн. Үүнд: “2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Н.О бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэж үл ялих зүйлээс болж маргалдсаны улмаас миний бие Н.Оын цээж хэсэгт 1 удаа хутгалж гэмт хэрэг үйлдсэн. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж Бзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 2022/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай ангид хорих ял эдэлж байгаа болно. Миний бие төлбөрийн чадамжгүй, ажил хийх боломжгүй учраас Нийслэлийн Бзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №2 дугаартай прокурорын нэхэмжлэлийг эсэргүүцэж уг гомдлыг гаргаж байна. Миний бие хохирлыг төлөх чадваргүй. Гэм бурууд маргахгүй. 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хагалгааг хийлгэхэд 5,000,000 төгрөгийг төлсөн” гэжээ.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно, мөн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Төр нийтийн эрх, ашгийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар гаргана гэж заасан бөгөөд дээрх хуулийн 25, 26 дугаар зүйл нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохигчийн бүхий л эрх, үүргийг зохицуулсан хэм хэмжээ юм.

Иймд Нийслэлийн Бзүрх дүүргийн Прокурорын газрыг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзнэ.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө.

Нэхэмжлэгч Нийслэлийн Бзүрх дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокуророор Ү.Содномцог улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба хуулийн этгээдийг шүүхэд төлөөлж, нэхэмжлэгчийн бүх эрхийг М.Отгонжаргалд итгэмжлэлээр олгож, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр  хяналтын прокурор А.Маралыг томилсон байна. (хх-6, 146-148) 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл (хх-1-4), Бзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоол (хх-8-15), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бзүрх дүүргийн Прокурорын газарт илгээсэн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 04/3981 дугаартай албан бичиг, Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл (хх-17-18), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны Бзүрх дүүргийн Прокурорын газарт илгээсэн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/01/2152 дугаартай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих ангиудад ял эдэлж буй хоригдлуудын судалгаа (хх-20), Бзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1/1601 дугаартай албан бичиг, түүний хавсралт (хх-24-130), хариуцагчийн хариу тайлбар (хх-135) эзэрг бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан зохигч талуудын тайлбарыг шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.

7.Нэхэмжлэгч НБЗДПГнь хариуцагч Л.Жд холбогдуулан хохирогч Н.Оын Нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээ 2 удаа, Цэргийн Т эмнэлэгт 3 удаа хэвтэж, мэс засал хийлгэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, даатгуулагчийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг авахдаа эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдаж, эмчилгээний зардал 17,222,810 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн нь төрд учирсан хохирол гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулан шаарджээ. Үүнд: хохирогч Н.О нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 45,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Цэргийн Т эмнэлэгт 200,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж, мэс засалд орсон 10,068,910 төгрөг, үзлэгт 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үзлэгт хамрагдсан 15,000 төгрөг, мөн энэ өдөр 4,978,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн мэс засалд 1,915,900 төгрөг, түргэн тусламж 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 45,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 26-ны гэмтлийн яаралтай тусламж 214,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 57,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 12-ны өдөр мэс засалд 1,413,950 төгрөг, нийт 17,222,810 төгрөгийн хохирлыг төрд учруулсан тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд болох Л.Жаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд Тлөрүүлэх шаардлага гаргаж байна” гэв.

8.Хариуцагч Л.Ж нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Оын эрүүл мэндэд хохирол учирсан, эмчилгээний зардал гарсанд маргаагүй боловч 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хагалгааг хийлгэхэд 5,000,000 төгрөгийг эмнэлэгт /эгчээрээ/ төлсөн нь эрүүгийн хэрэгт ч, энэ иргэний хэрэгт ч баримт нь байхгүй байна, олон жилийн хорих ял авсан, 4 мөч гэмтэлтэй хөдөлмөрийн чадваргүй, хохирлыг төлөх санхүүгийн чадваргүй, гэр оронгүй тул төлөх боломжгүй гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

9.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулах иргэний эрх зүйн хамгаалалтад хамаарах бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэсэн заалтад нийцэж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.  

Дээрх хуулийн агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, түүний гэм буруу нь санаатай болон болгоомжгүй үйлдэл нь тухайн зохицуулалтын урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.

Гэм хор учруулагч этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгө учирсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Эд хөрөнгийн хохирол гэх ойлголтод хохирогч этгээдээс гарсан зардал хамаарна.

10.Иймд нэхэмжлэгчийн шаардсан гэм хорын хохирлыг хариуцагчаар арилгуулах урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэхийг хянахад:

Нэг. Гэм буруугийн талаар

Хариуцагч Л.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Бзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр амины орон сууц 2б тоотод иргэн Н.Отай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан цээж хэсэгт нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь Бзүрх дүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/510 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна. (хх-8-15)

Хариуцагч Л.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргахгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн.

Хоёр. Хохирол /төлбөр/-ын талаар/:

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 04/3981 дугаартай Бзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан албан бичигт хавсаргасан Найдангийн Оын “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл баримтаар:

2.1. 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдрийг хүртэл хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний Тд хэвтэн эмчлүүлж, 654,296 төгрөгийн зардал;

2.2. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн Тд ойрын дуудлагын 45,000 төгрөг

-2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс Цэргийн Т эмнэлэгт гэмтлийн яаралттай тусламжийн 200,000 төгрөг,

-2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Цэргийн Т эмнэлэгт мэс заслын 10,068,910 төгрөг, нийт 10,313,910 төгрөгийн зардал;

2.3. 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Цэргийн Т эмнэлэгт амбулаторийн үзлэгт 15,000 төгрөг,

-2022 оны 4 дүгээр сарын 11-14-ний өдөр Цэргийн Т эмнэлэгт эрчимт эмчилгээнд 4,978,000 төгрөг,

-2022 оны 4 дүгээр сарын 15-21-ний өдөр Цэргийн Т эмнэлэгт мэс заслын 1,915,900 төгрөг, нийт 6,908,900 төгрөгийн зардал;

2.4. 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн Тд ойрын дуудлагын 48,000 төгрөг

-2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Цэргийн Т эмнэлэгт гэмтлийн яаралттай тусламжийн 214,000 төгрөг,

-2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Цэргийн Т эмнэлэгт амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц 57,000 төгрөг,

-2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Цэргийн Т эмнэлэгт мэс заслын 1,413,950 төгрөг, нийт 1,732,950 төгрөгийн зардал гарсан болохыг тодорхойлжээ.

            Гурав. Шалтгаант холбоо:

3.1. Н.О нь 2020 оны 7 дугаар сарын 11-17-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний Тд хэвтэн эмчлүүлж, 654,296 төгрөгийн зардал гаргуулсан нь хариуцагч Л.Жы гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанаас өмнөх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамаарч байх тул хариуцагчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.

3.2. Н.О нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн Тд ойрын дуудлагаар тусламж үйлчилгээ авсан, Цэргийн Т эмнэлгийн “Гэмтлийн яаралтай тусламж”-ийн тасагт хүргэгдэн, яаралтай тусламж авч, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Хэвлийн хөндийг шалгах” мэс засалд орж, үйлчилгээ авсан болох нь Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 04/3981 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Цэргийн Т эмнэлгийн №22я/00307 дугаартай өвчний түүх, Мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, Мэс заслын сувилагчийн хяналтын хуудас, Мэдээгүйжүүлэлтийн явцын тэмдэглэл, Мэдээгүйжүүлэгч эмчийн үзлэг, Мэдээ алдуулалтын явц, сэрээх үеийн хяналтын хуудас, Мэдээгүйжүүлэлтийн зарлагын хуудас, Цус, цусан бүтээгдэхүүн захиалах маягт, Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэсэн протокол, Гэмтлийн эмнэл зүйн Тийн захирал, тасгийн дарга нар болон эмч нарын хамтарсан тойрон үзлэгийн тэмдэглэл, Мэс заслын тэмдэглэл зэрэг баримтуудаар эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авч, мэс засал хийлгэсэн нь тогтоогдож байна. (хх-16-18, 25-39),

Хариуцагч Л.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Оын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, шүүхээр гэм буруутайд тооцогдсон хэрэг учрал болсны улмаас тухайн өдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн Тд ойрын дуудлагын 45,000 төгрөг, улмаар Цэргийн Т эмнэлэгт гэмтлийн яаралттай тусламжийн 200,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд мэс заслын 10,068,910 төгрөг, нийт 10,313,910 төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан гэж үзэх үндэслэлтэй, шалтгаант холбоотой байна. (хх-16-17)

Хариуцагч Л.Ж нь хохирогч Н.Оыг тухайн мэс заслыг хийлгэх үед Цэргийн Т эмнэлэгт 5,000,000 төгрөгийг /эгчээрээ/ төлүүлсэн боловч баримт нь эрүүгийн хэрэгт ч байгаагүй, энэ хэрэгт ч байхгүй гэж тайлбарласан боловч түүнийг нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх, хянуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, татгалзлын үндэслэлээ нотлоогүй болно.

3.3. Н.Оын эмчилгээнд 2022 оны 4 дүгээр сарын 11-21-ний өдөр Цэргийн Т эмнэлэгт яаралтай тусламж, мэс заслын нийт 6,908,900 төгрөгийн зардал, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн түргэн тусламжийн Тд ойрын дуудлага, Цэргийн Т эмнэлэгт мэс заслын нийт 1,732,950 төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн гэх баримтуудыг хариуцагч Л.Жы 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан, хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсонгүй.   

Харин хариуцагч Л.Жы үйлдсэн хүний биет хүнд гэмтэл санаатай гэмтэл учруулсан гэмт үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд нэхэмжилсэн эмнэлгийн тусламж үйлчилгээнүүд нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтэл, хохирлыг эмчлэхэд зарцуулагдсан гэж үзэхэд цаг хугацааны хувьд давхцалгүй, Цэргийн Т эмнэлгийн холбогдох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, Нийслэлийн яаралтай тусламжийн Тийн анхан шатны баримтууд хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 6,908,900 төгрөгийн хэсгийг нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. 

Нэхэмжлэгч НБЗДПГнь хэргийн оролцогчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-д заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө нотлох, нотлох бармтыг шүүхэд гаргаж өгөх, хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

11. Дүгнэвэл, хариуцагч Л.Жы 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Оын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд нийт 10,313,910 төгрөгийн зардал гарсныг төрд учруулсан хохирол гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 заасныг баримтлан Бзүрх дүүргийн прокурорын газраас нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлтэй байна. (хх-16-17)

12.Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар тухайн хэрэгт иргэдийн төлөөлөгч Ё.Хэрлэнцацрал сонгогдсон ба шүүх хуралдаанд оролцож, дүгнэлтээ уншиж сонсгон, бичгийн хэлбэрээр гаргаж өгсөн.

Иргэдийн төлөөлөгчийн Төрд учруулсан хохирлыг хариуцагч төлөх ёстой. Гэвч уг хэргийн нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалаас бүгд хэдэн төгрөг гарсан, түүнээс хохирогчийн авах ёстой үнийн дүн өөрөөр хэлбэл авсан, мөн хариуцагч хэдэн хувийг төлөх нь эргэлзээтэй байгаа учир нэхэмжилсэн үнийн дүнг дахин хянах ёстой” гэх дүгнэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтууд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг, түүний хавсралт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь харьцуулан хянан үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

13. Шүүх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 зааснаар хариуцагч Л.Жаас гэм хорын хохиролд 10,313,910 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн дансанд Тлөрүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байгаа 6,908,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар хариуцагч Л.Жаас гэм хорын хохиролд 10,313,910 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын  Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд Тлөрүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,908,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн Бзүрх дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.МӨНХБҮРЭН

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.ТҮВШИНЖАРГАЛ

 

 

                         ШҮҮГЧ                         Д.ОТГОНЧУЛУУН