Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 151/ШШ2024/00518

 

 

 

   2024       05        31                                              151/ШШ2024/00518

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Оийн хариуцагч Ж.Мд холбогдуулан гаргасан хүү О.Бын асрамж тогтоолгох, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар Б овогт Оийн Х, Б овогт Оийн Т нарыг эх Т.Оийн асрамжид үлдээсүгэй.

3.Охин О.Х, хүү О.Т нарыг 18 нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол түүнийг байнгын өөрийн асрамждаа байлгаж, тэжээн тэтгэх, эмчилгээ сувилгаа хийлгэх, боловсрол олгох, хөгжүүлэх болон хүүхдийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг хүүхдүүдийг асрамждаа авсан эх Т.От даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б овогт Оийн Х (РД:...........), 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б овогт Оийн Т (РД:............) нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, тэднийг нарыг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Ж.Мар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

5.Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомж, Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцоор хүлээсэн эцэг, эхийн үүргээ биелүүлж, охин О.Х, хүү О.Т нарыг эцэг эхийн хайр халамжийг хүртэх, тэдэнтэй байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг хүндэтгэхийг эх Т.О, эцэг Ж.М нарт сануулсугай.

6.Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

7.Нэхэмжлэгч Т.О нь хүү М.Б, О.Т, охин О.Х нарыг биечлэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, хүүхдийг үл хайхарсан болон хүүхдийн эрхийг аливаа хэлбэрээр зөрчсөн, хүүхдийн тэтгэлгийг хүүхдэд зориулаагүй тохиолдолд хүүхдийн асрамж, тэтгэлгийг өөрчлүүлэхээр хариуцагч Ж.М, эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Оийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ж.Мас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.От олгосугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНХБҮРЭН