Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2024/00349

 
 
ТӨВ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
 
 
 
 
 
 
 

 

 
  Удирдлагын хэсэг
 
 
 
 
Collapse Pane
 
 
 
 
 
 
 
 
 

Иргэний хэргийн дэлгэрэнгүй

   
 
 
 
 

 

  Хэргийн мэдээлэл  
 
   
Дугаар 151/2024/00292/ИОнцгой ажиллагаа
Төлөв Шийдвэрлэсэн
Огноо 2024-03-20
 
 

 

  Нэхэмжлэгч  
 
   
1. С.*******
 
 

 

  Хариуцагч  
 
 
 

 

  Гуравдагч этгээд  
 
 
 

 

  Шаардлага  
 
   
 
Collapse Pane
 
 

ХХША

   
 
 
Collapse Pane
 
 
 
 
 
 
 

Шийдвэрүүд

   
 
 
Restore Pane
 
 

 

   
 
 
                   
   
Харах
 
Шийдвэрийн дугаар
 
Шийдвэрийн огноо
 
Шийдвэрийн төрөл
 
Загварын нэр
 
Шүүгч
 
Шийдвэр гаргасан ажилтан
 
Бүрэн эсэх
 
Бүрэн хадгалсан огноо
1 151/ШШ2024/00349 2024-04-19 Шийдвэр 115.2.1 Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан Д.Мөнхбүрэн .Эрдэнэсувд checkedIsFinishedTrans 2024-04-23
2 151/ШЗ2024/01161 2024-04-11 Шүүгчийн захирамж Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай Д.Мөнхбүрэн .Эрдэнэсувд checkedIsFinishedTrans 2024-04-12
3 151/ШЗ2024/01101 2024-04-05 Шүүгчийн захирамж Нотлох баримт шаардан авах тухай Д.Мөнхбүрэн .Эрдэнэсувд checkedIsFinishedTrans 2024-04-09
4 151/ШЗ2024/00867 2024-03-20 Шүүгчийн захирамж Иргэний хэрэг үүсгэх тухай Д.Мөнхбүрэн .Эрдэнэсувд checkedIsFinishedTrans 2024-03-21
5 151/ТМ2024/00390 2024-04-19 Тэмдэглэл Шүүх хуралдааны тэмдэглэл Д.Мөнхбүрэн .Эрдэнэсувд checkedIsFinishedTrans 2024-04-22
6 151/ЕШ2024/00337 2024-03-20 Ерөнхий шүүгчийн захирамж Шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай Б.Түвшинжаргал .Ууганбаяр checkedIsFinishedTrans 2024-03-20
7 151/БА2024/02297 2024-04-30 Баримт Архивт шилжүүлэх тухай Д.Мөнхбүрэн .Эрдэнэсувд checkedIsFinishedTrans 2024-05-01
8 151/БА2024/02158 2024-04-24 Баримт Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчдод гардуулсан буюу хүргүүлсэн тухай баримт Д.Мөнхбүрэн .Эрдэнэсувд checkedIsFinishedTrans 2024-04-24
9 151/БА2024/01712 2024-04-03 Баримт Шүүхэд дуудсан тухай баримт Д.Мөнхбүрэн .Эрдэнэсувд checkedIsFinishedTrans 2024-04-05
10 151/БА2024/01581 2024-03-26 Баримт Хэргийн оролцогчдод хэргийн материал танилцуулсан тухай баримт Д.Мөнхбүрэн .Эрдэнэсувд checkedIsFinishedTrans 2024-03-26
11 151/БА2024/01580 2024-03-26 Баримт Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт Д.Мөнхбүрэн .Эрдэнэсувд checkedIsFinishedTrans 2024-03-26
12 151/БА2024/01579 2024-03-26 Баримт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн тухай Д.Мөнхбүрэн .Эрдэнэсувд checkedIsFinishedTrans 2024-03-26
 
   
Нийт: 12
 
 
 
 
 
 
 
 
 
Restore Pane
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

   
 
[email protected] Normal [email protected] 1 0 2024-04-23T10:38:00Z 2024-04-23T10:38:00Z 1 1027 5860 48 13 6874 15.00 false false false EN-US X-NONE X-NONE

 

 

2024 04 19 151/ШШ2024/00349

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж 2 дугаар гудамж, 213 тоотод оршин суух, Далай ээж овогт Сундуйн *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд Э.Баярхүүг эрэн сурвалжлах тухай,

Нэхэмжлэлд 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч С.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Баярхүүтэй 2012 онд танилцаж 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүү Б.Ханхүү төрсөн. Бид 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 4125000004 бүртгэлийн дугаараар гэрлэлтээ батлуулсан. 2015 оны 9 дүгээр сарын 10-нд хүү Б.Баатархүү төрсөн. Э.Баярхүү нь 2016 оны 12 дугаар сард БНЧУ руу ажлын гэрээгээр явсан. ...Бага хүү Б.Баатархүү маань дутуу төрсөн бөгөөд одоог хүртэл асаргаатай байдаг. ...2022 оны 10 дугаар сард Э.Баярхүүтэй чат бичихэд Монголд очихгүй, салвал салъя гэсэн. Э.Баярхүүгийн ээж, бэр, дүү нар нь манай гэрт дураараа орж гараад 2 хүүхдийг маань авна гээд утсаар мессежээр элдвээр хэлж загнаж байгаа нь надад дарамттай хэцүү байна. Иймд Э.Баярхүүгийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Б.Ханхүү, Б.Баатархүү нарын сурдаг тухай тодорхойлолтууд, Б.Ханхүү, Б.Баатархүү нарын эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолтууд, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Баатархүү, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Ханхүү нарын төрсний бүртгэлийн лавлагаа (хх-1-11), итгэмжлэл (хх-14зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.С.*******ийн хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие Э.Баярхүүтэй 2012 онд танилцаж 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүү Б.Ханхүү төрсөн. Бид 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 4125000004 бүртгэлийн дугаараар гэрлэлтээ батлуулсан. 2015 оны 9 дүгээр сарын 10-нд хүү Б.Баатархүү төрсөн. Э.Баярхүү нь 2016 оны 12 дугаар сард БНЧУ руу ажлын гэрээгээр явсан. ...Бага хүү Б.Баатархүү маань дутуу төрсөн бөгөөд одоог хүртэл асаргаатай байдаг. ...2022 оны 10 дугаар сард Э.Баярхүүтэй чат бичихэд Монголд очихгүй, салвал салъя гэсэн. Э.Баярхүүгийн ээж, бэр, дүү нар нь манай гэрт дураараа орж гараад 2 хүүхдийг маань авна гээд утсаар мессежээр элдвээр хэлж загнаж байгаа нь надад дарамттай хэцүү байна. Иймд Э.Баярхүүгийн оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Э.Баярхүүтэй гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргахад Насан овогт Эрдэнэхүүгийн Баярхүү /РД:НЭ89030711/-гийн оршин суугаа хаяг тодорхойгүйгээс гэрлэлтийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болж, эрх зөрчигдсөн гэж тайлбарласан байна. (хх-1, 9-11)

Нэхэмжлэгч С.******* нь Э.Баярхүүтэй 2014 оны 9 дүгээр сарын 24-нй өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний хамтын амьдралын хугацаанд Баярхүүгийн Баатархүү, Баярхүүгийн Ханхүү нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна. (хх-10-11)

Иймд Насан овогт Эрдэнэхүүгийн Баярхүүг гэр бүлийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй юм.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Э.Баярхүү нь Төв аймгийн Баян-Өнжүүл сум, 2 дугаар баг, Цээл тулгат 2 дугаар гудамж, 3 тоот хаягаар улсын бүртгэлд бүртгэгдсэн байх боловч тус хаягт амьдардаггүй болох нь Төв аймгийн Баян-Өнжүүл сум, 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 0/39 дугаартай албан тоотоор нотлогдож байна. (хх-21-22, 24)

6.Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Насан овогт Эрдэнэхүүгийн Баярхүү нь бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй, хаяг нь тодорхой бус болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэв.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

8.Нэхэмжлэгч С.******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэнгээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ....... овогт ...................-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд ...... /РД:Н........../-г эрэн сурвалжлах, оршин суух газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Насан овогт Эрдэнэхүүгийн Баярхүүгийн оршин суугаа хаягийг тодруулсны эцэст нэхэмжлэгч С.******* /утас:90656568/-д мэдэгдэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН