Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2024/00504

 

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баян******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би,

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК, төлөөлөгч *******,

Хариуцагч: ******* овогт *******гийн *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 693,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч ******* гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь ******* ******* ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 30-ны хариуцагчийн бүтээгдэхүүн зээлээр авах гэрээ байгуулан хамтран ажиллаж, бараа зээлээр авч худалдан борлуулж байх хугацаандаа 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 533,280 (Таван зуун гучин гурван мянга хоёр зуун наян) төгрөгийн барааг зээлээр авч тус тооцоо нь төлөгдөөгүй байна. ******* нь уг тооцоог тухайн үедээ дансаар шилжүүлсэн гээд байгаа боловч манай данс руу орж ирээгүй. Уг нь манай компани тухайн сарын тооцоог бүрэн төлж дуусгасны дараа гэрээнд заасны дагуу дараа сарын барааг зээлээр олгож эхэлдэг. Тухайн үед няравт сая шилжүүлчихлээ гэж хэлээд бараагаа авъя гэхэд нь нярав итгээд барааг өгсөн байсан. Жилийн эхний сар, сарын эхэн үед манайх маш их ачаалалтай байдаг тул тухайн үед дансаа шалгаж нягталж хараагүй итгээд өгчихсөн.Тооцоо шахах үеэр шилжүүлээгүй данс руу ороогүйг мэдэж тооцоогоо хийхийг удаа дараа шаардахад шилжүүлсэн, дансаа хараад эргээд хэлье гэх мэтээр хэлж биднийг үл тоож өнөөдрийг хүрсэн тул шүүхэд хандаж байна. П.*******гийн авсан барааны үндсэн төлбөр нь 533.280 төгрөг дээр гэрээний үүргийн дагуу хоног тутамд 0,5 хувийн алданги тооцоход алдангийн дүн 3.204.000 болж байгаа бөгөөд тус харилцагч нь одоог хүртэл хамтран ажиллаж байгаа тул 3.043.860 төгрөгийн алдангиас татгалзаж 160.140 алданги тооцож нийт 693.420 төгрөгийг нэхэмжилж байна. Ийм уг төлбөрийг П.*******гаас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сийлэгмаа шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК нь П.*******гаас нийт 693,420 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Тус төлбөрөөс татгалзаж байна. Энэ талаар маргаан байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч П.*******д холбогдуулан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн 693,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч *******, 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаартай албан бичгээр өөрийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр З.Сийлэгмааг томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сийлэгмаагийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,192 төгрөгийн тал хувь болох 10,596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баян******* аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 10,596 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.*******д холбогдуулан гаргасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 693,420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,192 төгрөгийн тал хувь болох 10,596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баян******* аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 10,596 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХКолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ         Г.БАТЗАЯА