Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 91

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

хохирогч М.*******,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                   

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогтгийн *******д холбогдох эрүүгийн 1707001390013 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг 10 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******анд төрсөн, эрэгтэй 43 настай, бүрэн бус дунд боловсролтой,******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******,*******,******* тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн ******* дугаартай, овогтгийн *******.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр **************ны******* тоотод хамтран амьдрагч М.*******г хувийн таарамжгүй харьцааны улмаас халуун тогооны залгуураар ороолгон зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр **************ны******* тоот гэртээ хамтран амьдрагч М.*******г хувийн таарамжгүй харьцааны улмаас халуун тогооны залгуураар ороолгож түүний биед тархи доргилт, баруун бугалга, баруун мөр, нуруу, зүүн мөр бугалга, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өгзөгт тус тус цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ы өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.*******гийн өгсөн: “******* согтуугаар намайг зодоод би ухаан алдсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Жамъяансангийн яллагдагчаар өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 30-ны орой 18 цагийн орчимд манай эхнэр М.******* гэртээ ганцаараа халамцуухан ирсэн. Тэгэхээр нь “чи миний гар утсыг яасан бэ” гэсэн чинь “би аваагүй” гэхээр нь “чи архи уучихсан байна, хаана архи уусан, тэр газраа миний гар утсыг хаясан байгаа чамайг цагдаа дуудаж шалгуулна” гээд цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл цагдаа нар машинтай ирээд *******г аваад явсан. Тэгээд удалгүй ******* гэртээ хүрээд ирсэн. Тэгээд маргааш нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг болж байхад алтны шороонд яваад орой 20 цагийн орчимд ажлаа тараад харих замдаа 0,5 литрийн архи ганцаараа уучихаад гэртээ ирсэн. Тэгтэл ******* гэртээ согтуу байсан. Тэгтэл урьд орой нь гэрээс алга болсон гэх гар утас маань хоолны шүүгээн дээх байж байсан. Тэгэхээр нь “миний утас хаанаас гараад ирэв” гэсэн чинь “чиний утас байж л байсан шүү дээ” гэхээр нь “би тэнэг хүн биш өчигдөр гэрт байхгүй байсан өнөөдөр болохоор яахаараа хоолны шүүгээн дээр байж байдаг юм бэ” гээд уурлаад халуун тогооны хуучин тасархай залгуураар ороолгож зодсон. Тэгтэл ******* гараад зугтаагаад явсан. Тэгээд удалгүй эмнэлэг цагдаагийн хүмүүс ирээд *******г эмнэлгийн хүмүүс аваад явсан харин намайг цагдаа дээр авч ирж эрүүлжүүлэгдсэн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 37-38 дугаар тал/

Мөрдөн байцаалтад хохирогч М.*******гийн өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 31-ний орой 18 цагийн орчимд манай нөхөр Д.******* гэртээ ирээд “миний гар утас алга болсон байна утас хаана байна хэнтэй ярьсан” гэхээр нь “би чиний утсыг яаж мэддэг юм бэ, мэдэхгүй” гэсэн. Тухайн үед манай гэрт миний танил Лхамсүрэн эгч гэрт байж байсан. Тэгтэл Лхамсүрэн эгчээс “пизда минь утсаа өг” гэж хэлээд цамцных нь халааснаас шууд гар утсыг нь аваад цагдаагийн тасаг руу яриад “манай гэрээс утас алга болчихлоо” гээд дуудлага өгсөн. Тэгтэл удалгүй 5 минут орчмын дараагаар мөрдөгч Оюундаваа, цагдаа Хонгорзул нар ирсэн. Тэгээд өргөдөл бичиж өгөөрэй гээд цагдаа нар явсан. Тэгтэл 2017 оны 8 дугаар сарын 07-ний өглөө 9 цагийн орчимд алга болсон гэсэн утас нь гэрт хөргөгчин дээр байж байсан. Тэгтэл “энэ гар утас хаанаас гараад ирэв” гэж надаас асуухаар нь би “мэдэхгүй гэрээс хаашаа алга болох вэ” гэж хэлчихээд би гарч яваад найз Нэргүйгийн гэрт орж жаахан сууж байгаан мөн найз Янжин гэдэг эмэгтэйгийнд сууж байгаад гэртээ ирсэн чинь ******* согтуу гэртээ ганцаараа байж байснаа намайг “чамайг гадуур хүмүүс янхан гээд яриад байна” гэж хэлэхээр нь “би гадуур гарвал Урангоогийнд л очдог гэрчлэх хүн байгаа шүү одоо ч гэсэн Урангаа өөрийн биеээрээ энд надтай хамт байж байна” гэсэн чинь Урангоог, ******* “чи зайл” гээд түүнийг хөөж гэрээс гаргаад гэрийнхээ хаалгыг түгжиж байгаад намайг халуун тогооны залгуур аваад ороолгож зодсон. Тэгээд би хэсэг ухаан алдчихсан байсан. Нэг мэдсэн чинь гэртээ би ганцаараа байж байсан. ******* гэртээ байхгүй байсан. Тэгэхээр нь зүүн талынхаа айлын Доржпалам ахынд ороод “намайг ******* зодчихлоо цагдаа дуудаад өгөөч” гэж хэлээд ухаан алдаад унасан. Тэгээд нэг мэдсэн чинь шөнийн 24 цагийн үед эмнэлэг дээр байж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 5-6 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №9884 дүгээр:

  1. М.*******гийн биед тархи доргилт, баруун бугалга, баруун мөр, нуруу, зүүн мөр бугалга, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өгзөгт тус тус цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт,

/хх-ийн 16 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 33 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 50 дугаар тал/

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-55 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Д.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Д.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогтгийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.*******д мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ