| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2026/0246/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/257 |
| Огноо | 2026-05-13 |
| Зүйл хэсэг | 22.4.1., |
| Улсын яллагч | Б.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2026/ШЦТ/257
2026 05 13 2026/ШЦТ/257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам
Улсын яллагч Б.Энх-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр
Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан Нийслэлийн Прокурорын газрын Авлига, мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Ад холбогдох эрүүгийн 2501000070071 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь*******,*******..........*******” ТӨХК- ийн Эдийн засаг хөгжлийн хэлтсийн төсөл хэрэгжүүлэх албаны дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх'” 37.1.2 "өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх" гэснийг тус тус зөрчиж,
“Р” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гийн “Эний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-0,4 кв-ын*******.....*******г шинэчлэх, сайжруулах ажил”-ын төслийн хүрээнд тус суманд баригдаж буй Эний барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлт гаргуулах, Дэлхийн банкны санхүүжилт авах гэсэн ашиг сонирхлын үүднээс
Э,*******..........******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/204 дүгээр тушаалаар байгуулагдсан тооллогын комиссын гишүүнээр томилогдон ажиллахдаа 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барилга угсралтын ажлын 80 хувийн гүйцэтгэлийн тооллогын тайланд гарын үсэг зурж баталгаажуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Д.Гөөс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, С багийн нутаг дэвсгэрт байрлах Х банкны АТМ-ээс өөрийн танил дүү болох Э.Уын Х банкны 00000000000 дугаартай дансаар дамжуулан 25,000,000 төгрөгийн хахууль авсан,
мөн Эний сайдын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/254 дугаартай тушаалаар байгуулагдсан Улсын комиссын гишүүнээр томилогдож, Эний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний нь хариуд Д.Гөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сум, Ч багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” худалдааны төвд байрлах Х банкны АТМ-ээс Э.Уын Х банкны 00000000000 дугаартай дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч буюу нийт 45,000,000 төгрөгийн хахууль авсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Х.Аын мэдүүлсэн: Гардаж авсан яллах дүгнэлт тохирч байна. Уг төсөл манай компанид жил хэрэгжсэн. Би Гтэй хувийн харилцаа үүсгэж байгаагүй, шийдвэрүүдийг танилцуулж ажиллаж байсан. Дэлхийн банкны төсөлд ашиглагчийн хяналт тавих чиг үүрэгтэй ажилласан. Би хясан боогдуулсан асуудал байхгүй. Гийн компани төсөл хэрэгжүүлэгчээр ажилласан. Сайн ажиллаа гээд л мөнгө өгсөн. Уын дансаар авсан. Төслийн гүйцэтгэл дээр Техникийн комисс ажиллаж 80%-ийн гүйцэтгэлтэй, улсын комисс ажиллуулах боломжгүй гэх дүгнэлт гаргасан. Эний яам шийдвэр гаргаж Улсын комисс ажиллуулахаар болж үлдсэн ажлыг манай компанид шилжүүлэхээр удирдлага шийдвэр гаргасан. 6 гэрээ байгуулсан, бүх санхүүжилт шилжиж орсон. Улсын комисс 2023 оны 11 дүгээр сарын 29-нд томилогдож, 11 дүгээр сарын 30-нд хүлээн авах ажил дууссан. Г надад 12 дугаар сарын 2-нд мөнгө шилжүүлсэн, баярлалаа гэсэн. Техникийн комиссын дүгнэлтийг Улсын комисс үндэслэдэг, гэвч тэгээгүй. Улсын комисс байгуулагдан ажиллаж ажлыг хүлээн авсан. Энэ төсөл 3 удаа сунгагдаж байсан. Он дуусахаас өмнө ажлыг Улсын комисс хүлээн авахгүй бол үлдсэн санхүүжилт буцаан татагдах гээд байна гэх шалтгаанаар ажлыг Улсын комисс хүлээн авсан байдаг гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2501000070071 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлт хавсралтад заасан болон талуудын шинжлэн судалсан:
-Шүүгдэгч Х.Аын эзэмшлийн Iphone 15 pro загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-19-р тал/
-Орон байранд нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл, нэгжлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 21-24-р тал/
-Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2а хороолол 8/1-902 тоот орон байранд нэгжлэг хийх ажиллагааны явцад хураан авсан: Э*******..........******* ТӨХК-д хэрэгжиж буй Эний 2Н хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-0,4 кв*******..... шинэчлэлийн ажлын тухай мэдээлэл” гэх тэргүүтэй баримт 7 хуудас баримт,
“....” ТӨХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт баригдах 35кВ-н******* дамжуулах агаарын шугам 35/6 КВ-ын станцын техникийн нөхцөл гэх баримт 5 хуудас,
-Х.Аын эзэмшлийн Айфон 15 про загварын саарал өнгийн гар утас 1 ширхэг зэрэг баримт, эд зүйлүүдийг тус тус хүлээлгэн өгөв... гэх эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 1-р хх-ийн 25-р тал/
-Э*******..........******* ТӨХК-д хэрэгжиж буй Эний төсөл -2Н хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-0,4 кв-ын*******..... шинэчлэлийн ажлын тухай мэдээлэл /1-р хх-ийн 26-37-р тал/
-Х.Аын Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Э*******.......... станц ТӨҮГ-ын инженерийн ажлын албан өрөөнд үзлэг хийх тухай прокурорын зөвшөөрөл, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 42-45-р тал/
-Үзлэгээр хураан авсан эд зүйл баримт бичгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 46-р тал/
-Монгол улсын Эний яамны 2024 оны 09-р сарын 10-ны өдрийн в/2795 дугаар албан бичгийн хуулбар / 1-р хх-ийн 47-р тал/
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-0,4кв-ын*******.....*******ний шинэчлэлт, сайжруулалтын ажлын гүйцэтгэгч техникийн комиссын хоорондын хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 48-51-р тал/
-Эний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлт /1-р хх-ийн 52-54-р тал/
-Дэлхийн банкны санхүүжилтээр “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-0.4 кв-ын*******.....*******г шинэчлэх, сайжруулах ажил”-ын улсын комиссын хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 55-68-р тал/
- Дэлхийн банкны санхүүжилтээр “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-0.4 кв-ын*******.....*******г шинэчлэх, сайжруулах ажил”-ыг гүйцэтгэхээр захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан W-NCB-G-17 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт /1-р хх-ийн 69-73-р тал/
-гэрч Т.Уын мэдүүлсэн:. Р” ХХК-аас мөнгө төгрөг, өгсөн гэдгийг мэдээгүй ... 2025 оны 1 дүгээр сард ажил дээр байхад Төсөл хэрэгжүүлэх албаны дарга Х.А албаныхаа ажилчдыг бүгдийг нь цуглуулаад “та нар сайн ажиллаа, амьдралд чинь тус нэмэр болохоор тав таван цаас тараагаад өгье, Хаас хэн өгөв, юу юм гэж битгий асуугаарай, ажлынханд ч гэсэн битгий хэлээрэй” гэж хэлээд төсөл хэрэгжүүлэх албаны 5 ажилтан тус бүр 3,000,000 төгрөг бэлнээр өгсөн ... би энэ 3,000,000 төгрөгөөс өөрийн бусдад тавьсан өрөө дараад хувийн хэрэглээндээ хэрэглээд дуусгасан ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-88-р тал/,
-гэрч Б.Хгийн мэдүүлсэн:.. Би Хаас гэдгийг нь мэдээгүй, 3,000,000 төгрөг авсан. Манай албаны дарга Х.А бэлэн 3,000,000 төгрөгийг албаны бүх ажилчдад өгсөн. Х.А тухайн үед бэлэн мөнгө өгөхдөө их тодорхойгүй зүйл ярьж байсан. Чимээгүй аваарай гэж хэлсэн. Би Дэлхийн банкны хөрөнгө оруулалттай ажил дууссан гээд урамшуулал өгч байгаа юм байна гэж бодсон. Х.Аыг чимээгүй байгаарай гэдэг нь бүх ажилчид урамшуулал авахгүй зөвхөн манай албанд төсөл хэрэгжүүлэх алба учраас өгсөн болохоор чимээгүй байгаарай гэж бодсон. Түүнээс Р ХХК-аас мөнгө төгрөг өгснийг бол огт мэдээгүй. Албаны даргаас бол ямар учиртай мөнгө болохыг нь асуугаагүй. Бид хоорондоо Дэлхийн банкны хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжиж дуусаж байгаа учраас урамшуулал өгсөн юм байхдаа гэж яриад өнгөрсөн. Би энэ бэлэн 3,000,000 төгрөгийг дансандаа хийгээгүй, бэлнээр нь хувийн хэрэглээндээ зарцуулаад дуусгасан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-91-р тал/
-гэрч С.Нгийн мэдүүлсэн:.. Би 2025 оны 01 сарын 17-ны өдөр ажил дээрээ өрөөндөө ажлаа хийгээд байж байтал “.... ТӨХК”-ийн Эдийн засаг, хөгжлийн хэлтсийн Төсөл хэрэгжүүлэх албаны дарга Х.А бэлэн мөнгө гаднаас оруулж ирээд “та нар надаас юун мөнгө вэ гэж битгий асуугаарай, бусад хэлтэс, албаныхандаа хэлж болохгүй шүү” гэж хэлээд хүн бүрт 3,000,000 төгрөг бэлнээр өгсөн юм. Тухайн өрөөнд манай албаныхан буюу А, П, У, Б, Х бид нарын 6 хүн суудаг юм. Бүгд нэг өрөөнд байсан учраас нэгнээ мөнгө авахыг бүгдээрээ л харсан мэдсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р тал/
-гэрч Э.Пын мэдүүлсэн:... Би 2025 оны 01 сард өдрийг нь санахгүй байна ажил дээр өрөөндөө байж байхад Төсөл хэрэгжүүлэх албаны дарга Х.А бэлэн мөнгө гаргаж ирээд та бүгд төслийн хүрээнд өглөө оройгүй, өвлийн хүйтэнд сайн ажилласан, та нар надаас энэ мөнгийг яаж авсан, ямар мөнгө гэдгийг битгий асуугаарай, чимээгүй байгаарай гэж хэлээд өрөөнд байсан манай албаны У, Н, Б, Х бид нарт тус бүр бэлэн 3,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед сайн ажилласан гээд урамшууллын мөнгө өгч байна гэж ойлгосон, А дарга өөрөө надаас юм битгий асуу гээд байсан учраас тодруулж асуугаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-р тал/
-гэрч Г.Бийн мэдүүлсэн:... Манай төсөл хэрэгжүүлэх албаны дарга Х.А албаныхаа 5 ажилчид тус бүрд нь 3,000,000 бэлнээр өгсөн. Шөнө, оройгүй, хүйтэн гэлтгүй сайн ажиллаж байгаа учраас та нарыгаа урамшуулж байгаа шүү гэж хэлээд өгсөн. Би мөнгө төгрөг нь Хаас хэн өгснийг нь мэдэхгүй байна өө. Хэн өгсөн юм болдоо ч гэж тухайн үедээ бодоогүй, өгсөн мөнгийг нь аваад л хэрэглэчихсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-104-р тал/
-гэрч Э.Уын мэдүүлсэн:.... Х.Атай 2010-2011 онд Орхон аймгийн Үйлчилгээний төвд байдаг Сторм нэртэй “PC” тоглоомын газар тоглож байгаад анх танилцаж байсан ах байгаа юм. Түүнээс ах дүү, төрөл садны харилцаа холбоо байхгүй...Х.А ах дээрх өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай гэрийн гадаа ирж надтай уулзаад “ах нь төрийн албанд ажилладаг учраас хувийн дансаараа их хэмжээний мөнгө авч болохгүй байна.” Ах нь ажлынхаа хүмүүстэй нийлж байгаад төсөл бичсэн тэр төслийнхөө цалинг авах гэж байгаа юм” гэж хэлээд дээрх мөнгийг миний данс руу хийлгээд намайг дагуулаад С худалдааны төвийн АТМ орж бэлнээр дээрх мөнгийг гаргаж аваад явсан. Тухайн үед Х банкны АТМ-ынх нь бэлэн мөнгөний лимит нь хүрээгүй санагдаад байна тэгээд Хны данс руу хийж байгаад бэлнээр гаргаж авсан. Энэ бэлэн мөнгийг миний дансанд хийхээс өмнө Х.А миний хажууд ирээд мөнгө оронгуут шууд намайг дагуулж яваад мөнгөө гаргуулж авсан. Би мөнгө төгрөгийг нь хүргэж өгч зөөж байсан удаа байхгүй. Өөрөө ирээд хажууд зогсож байгаад миний дансанд мөнгө хийлгээд тэгээд АТМ-аас бэлнээр гаргуулаад аваад явсан. Надад данс ашиглуулсны шимтгэл гэж мөнгө төгрөг өгөөгүй. Би бэлэн хувцас хувиараа зардаг юм. Хямдарсан миний зарж байгаа хувцаснуудыг Х.А ах ажил дээрээ хүмүүст үзүүлж зарж өгч байсан болохоор би хариу тус болгож тусалж дансаа ашиглуулсан юм. Түүнээс би дансаа ашиглуулсан гээд мөнгө төгрөг аваагүй. Миний ярьсан зүйл үнэн. Надад нэмж хэлэхэд Х.А ах 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр миний Х банкны 00000000000 дугаартай данс руу бэлнээр 30,000,000 төгрөг барьж ирээд хийсэн. Тэр хийсэн 30,000,000 төгрөгөөсөө тэр өдөртөө 5063120943 дугаартай данс руу 5,000,000 төгрөг шилжүүлж үлдсэн 25,000,000 төгрөгөө буцаагаад бэлнээр нь банкнаас гаргуулаад аваад явсан. Энэ нь миний банкны дансны хуулга дээрээс харагдана. Энэ бэлэн мөнгөө мөн адил төсөл бичсэн цалингаа авч байна, хамт төсөл бичсэн хүмүүст цалинг нь өгч байгаа гэсэн утгатай зүйл ярьж дээрх гүйлгээнүүдийг хийсэн. Надад ямар нэгэн байдлаар дансаа ашиглууллаа гэж хэлээд мөнгө өгч байгаагүй. Надад тусалж байсан тусыг нь бодоод миний хувьд мөнгө өгсөн ч авахгүй байх байсан.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113-р тал/
-гэрч Г.Сгийн мэдүүлсэн:... Борлуулалтын хэлтсийн ахлах инженерээр 2021 оноос ажиллаж байна... “Р” ХХК-ийн дутуу ажлыг манай Төрийн өмчит хувьцаат компани яагаад хийснийг удирдах албан тушаалтнууд мэдэх байх. Борлуулалтын хэлтэс өөрсдөө тоолуураа холбох юм байна гэж хэлээд манай хэлтэс тоолуур холбох ажлыг хийж байгаа. Яагаад манай байгууллага “Р” ХХК-ийн дутуу ажлыг хийгээд байгааг би ойлгоогүй ... “ гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 115-117-р тал/
-гэрч З.Бий мэдүүлсэн:... энэ компанийн хийгээгүй ажлыг манай төрийн өмчит хувьцаат компани хийж байгаа ... яагаад манай байгууллага хийх болсныг би мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-120-р тал/,
-гэрч Т.Цогтын мэдүүлсэн:... Техникийн комисс дүгнэлтээрээ Улсын комисс ажиллуулах боломжгүй гэдэг байр суурь дээрээ байсан ... Гэтэл яагаад Улсын комисс ажиллах болсныг мэдэхгүй байна ... энэ талаар Төсөл хэрэгжүүлэх албанаас тодруулах нь зөв байх ...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 122-123-р тал/
-гэрч Д.Мийн мэдүүлсэн:.. 2023 оны 11 сард “Р” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6/0.4 кв-ын*******.....*******г шинэчлэх, сайжруулах ажил” -ын тооллогын комисст гишүүнээр ажиллаж байсан. Мөн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн техникийн комисст гишүүнээр ажиллахад ажлын гүйцэтгэл 96 хувьтай байсан. Харин ашиглалтад хүлээн авах улсын комисст би ажиллаагүй. Тооллогын комисс нь бол явцын гүйцэтгэлийг нэг бүрчлэн тоолж, шалгаж байгаа хэлбэр бөгөөд техникийн комисс нь уг ажлыг ашиглалтад хүлээн авах комисс ажиллуулах эсэхийг шийдвэрлэх хэмжээний гүйцэтгэлийг тодорхойлдог комисс гэж ойлгож болно. “Р” ХХК нь санхүүжилтээ авахын тулд дээрх байдлаар комиссуудыг хүсэлтээ өгч ажиллуулдаг юм. Х.А нь манай компанийн төсөл хэрэгжүүлэх албаны дарга гэдэг утгаараа зохион байгуулж ажиллаж байсан.Техникийн комисс ажиллаад улсын комисс ажиллах боломжгүй гэж дүгнэлт гаргасан. Ерөнхийдөө гэр хорооллын айл өрх рүү тоолуур холбох ажлууд хийгдээгүй үлдсэн, бас бус ажлууд байсан. Эдгээр ажлуудыг манай компани хийж гүйцэтгэхээр болж “Р” ХХК-тай гэрээ байгуулж санхүүжилтийг нь байгууллагын дансандаа авч ажлыг нь одоог хүртэл хийгээд явж байгаа гэж ойлгосон. Яг ямар учраас уг барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисс ажиллуулах болсныг тодорхой хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-131-р тал/
-гэрч Г.Аын мэдүүлсэн:...Х.А нь манай компанийн төсөл хэрэгжүүлэх албаны дарга бөгөөд энэ утгаар дээрх комиссуудад бүгдэд нь ажилласан байх ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-136-р тал/
-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 11-р сарын 20-ны өдрийн 584 дугаартай “Хөрөнгө өр төлбөр бүртгэх зөвшөөрөл олгох” тухай тогтоолын хуулбар /1-р хх-ийн 145-147-р тал/
-гэрч Р.Ггийн мэдүүлсэн:.. Энэ хугацаанд Эний сайдын тушаалаар намайг нарийн бичгийн даргаар томилсон юм. Орхон аймгийн Баян- Өндөр сумын 0,4 кв-ын*******.....*******г шинэчлэх, сайжруулах ажлыг хариуцан ажиллаж байсан Б.Батдэлгэр гэж инженер 2024 оны 08 дугаар сарын 31- ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Тэгээд би энэ ажлын гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл аваад, явцын талаар огт мэдэхгүй байж Улсын комиссын нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан юм. Эний төсөл 2 хөтөлбөрийн хүрээнд Э,*******цахилгаач.....******* ТӨХК-ийн харьяа Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин сум Булган аймгийн Булган сум, Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Багануур*******.....******* ТӨХК-ийн Багануур дүүрэг Говьсүмбэр аймгийн Чойр сум, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Дорноговь аймгийн Сайншанд сум, Замын-Үүд сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Бор-Өндөр сум, Увс аймаг, Ховд аймаг, Баянхонгор аймаг, Завхан аймгуудад 0,4 кВ-ын*******.....*******г шинэчлэх, сайжруулах ажил хийгдсэн. Энэ төслийн хүрээнд*******.....*******г шинэчлэх, сайжруулах ажилд тулгамдаж. удааширсан шалтгаан нь гүйцэтгэгч хувийн компаниуд хэрэглэгчдэд ухаалаг тоолуурыг холбох асуудал байсан. Учир нь Эний тухай хуулиараа ашиглагч байгууллагын эрх бүхий ажилтан тог таслах, эргэж холбох, тоолуур солих ажиллагааг хийх ёстой байдаг. Гэтэл энэ төслийн гүйцэтгэгч компанийн ажлын тоймд орчихсон байсан учраас удааширсан. Энэ шалтгааны нэгэн адил “Р” ХХК гэрээт ажлаасаа хэрэглэгчдэд тоолуур холбох ажлаа хийгээгүй байсан. Тэгээд гэрээний дагуу хийх ёстой боловч заавал Э, Булган*******.....******* ТӨХК-тай хамтарч ажиллах шаардлага үүссэн, удааширсан байсан. Мөн Сангийн яамнаас, Дэлхийн банкнаас манай төслийн нэгж дээр албан бичгээр 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар санхүүжилтээ зогсооно гэсэн утга бүхий албан бичиг ирсэн. Тэгээд “Р” ХХК-ийн сүүлийн санхүүжилтийг олгоход заавал Эний барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын дүгнэлт шаардлагатай болсон. Хэрэв Улсын комиссын дүгнэлт гарахгүй, Дэлхийн банк хөрөнгө оруулалтаа татсан тохиолдолд Эний яам болон ашиглагч байгууллага “Р” ХХК-ийн сүүлийн санхүүжилтийг хариуцах болоод байсан юм. Улсын комиссын гишүүд “Р” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг газар дээр очиж шалгахад тоолуур холбох ажил хийгдээгүй байсан. Тэгээд “Р” ХХК-ийн дутуу хэрэглэгчийг тоолуурт холбоогүй ажлыг Э,*******..........******* ТӨХК нь гэрээ байгуулж хийж гүйцэтгэхээр болсон байсан. “Р” ХХК нь гэрээний төлбөр болох мөнгө төгрөгөө шилжүүлчихсэн гэж ярьж байсан. Тэгээд манай Улсын комисс “Р” ХХК-ийн гүйцэтгэлийг “үүрэг даалгавар” өгч биелэлтээр нь хүлээж авахаар шийдвэрлэсэн. “Р “ХХК-ийн дутуу ажлыг ашиглагч байгууллага болох*******..........******* ТӨХК өөрөө энэ ажлыг хийж чадна гэж гэрээ байгуулж шийдвэрээ гаргасан. Сангийн яам, Дэлхийн банкнаас санхүүжилтээ татах гэж байгаа асуудал гараад манай Эний төсөл-2 дээр ер нь тоолуур холбох ажлыг ашиглагч байгууллага, гүйцэтгэгч байгууллага хооронд гэрээ байгуулж хамтарч ажиллах талаар 2024 оны зунаас хойш яригддаг байсан. Гэхдээ чиглэл бол өгөгдөөгүй, энэ яригдаж байсан асуудлыг Э,*******..........******* ТӨХК хэрэгжүүлсэн нь дээрх явдал байх... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-153-р тал/
-иргэний хариуцагч Э.Пын мэдүүлсэн:...2025 оны 01 сард өдрийг нь санахгүй байна ажил дээр өрөөндөө байж байхад Төсөл хэрэгжүүлэх албаны дарга Х.А бэлэн мөнгө гаргаж ирээд та бүгд төслийн хүрээнд өглөө оройгүй, өвлийн хүйтэнд сайн ажилласан, та нар надаас энэ мөнгийг яаж авсан, ямар мөнгө гэдгийг битгий асуугаарай, чимээгүй байгаарай гэж хэлээд өрөөнд байсан манай албаны У, Н, Б, Х бид нарт тус бүр бэлэн 3,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед сайн ажилласан гээд урамшууллын мөнгө өгч байна гэж ойлгосон, А дарга өөрөө надаас юм битгий асуу гээд байсан учраас тодруулж асуугаагүй. Энэ мөнгийг А нь “Р” ХХК-иас авсан эсэхийг би өөрөө хараагүй учраас мэдэхгүй, ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164-165-р тал/
-Иргэний хариуцагч Э.Пын эзэмшлийн 0000000000 дугаар Голомт банкны, 5034626023 дугаар Х банкны дансны хуулга /1-р хх-ийн 167-182-р тал/
-Иргэний хариуцагч Т.Уын мэдүүлсэн:..авсан 3,000,000 төгрөгөө өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Одоо төлнө гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200-201-р тал/
-Иргэний хариуцагч Т.Уын эзэмшлийн 5004195732 дугаар Хас банкны дансны хуулга /1-р хх-ийн 208-237-р тал/
-Иргэний хариуцагч Г.Бийн мэдүүлсэн:..Ямар нэгэн зорилго байгаагүй. Албаны дарга маань сайн ажиллаж байгаа шүү гэж хэлээд өгсөн мөнгийг ямар нэгэн зүйл бодолгүй авч хэрэглэсэн. Хахууль авсан гэдгийг нь мэдээгүй.. гэх мэдүүлэг /1-р хх-ийн 242-243-р тал/
-Иргэний хариуцагч Г.Бийн эзэмшлийн 5003884217 дугаар Хас банкны, Төрийн банкны 650034130000106650 дугаар дансны, Х банкны 5127131966 дугаар дансны хуулга /1-р хх-ийн 247-250-р тал, 2-р хх-ийн 1-6-р тал, 7-23-р тал, 24-34-р тал/
-Иргэний хариуцагч Б.Хгийн мэдүүлсэн:..Байгууллагаас өгч байгаа урамшуулал гэж ойлгоод л авсан. Учир нь албаны дарга өгсөн учраас.Түүнээс ямар нэгэн зоригло агуулж энэ мөнгийг аваагүй. Энэ мөнгийг ямар учиртай байсныг ч мэдээгүй. Өөрийн авсан 3,000,000 төгрөгөө төлнө гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39-40-р тал/
-Иргэний хариуцагч Б.Хгийн эзэмшлийн 0000000000 дугаар Хас банкны дансны хуулга /2-р хх-ийн 44-45-р тал/
-Иргэний хариуцагч С.Нгийн мэдүүлсэн:..Энэ мөнгийг Р ХХК-аас авсан эсэхийг би өөрөө хараагүй. Гэхдээ тухайн компаниас авсан болов уу гэж бодож байна. Магадгүй биднийг төслийн хүрээнд сайн ажилласан гээд дээрх мөнгийг өгсөн гэж ойлгож байна. А мөнгөө өгөхдөө надаас битгий юм асуу гэсэн болохоор хэн ч тэрнээс юм асуугаагүй. Би өөрийн авсан мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Одоо төлөхөд бэлэн байна.. гэх мэдүүлэг /2-р хх-ийн 50-51-р тал/
-Иргэний хариуцагч С.Нгийн эзэмшлийн 5034352480 дугаар Х банкны дансны хуулга /2-р хх-ийн 53-54-р тал/
-Д.Гийн, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст “Хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн талаар сайн дураараа илчилсэн” бичвэр /2-р хх-ийн 55-56-р тал/
-Д.Гийн сэжигтнээр мэдүүлсэн:...Би Х.Атай 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр Э,*******..........******* ТӨҮГ-ын ажлын байрных нь гадаа хоёулаа уулзсан юм. Тэр үед би Х.Ад “татгалзахаа больчихоо ч ээ, манай компани ийм хүнд байдалд орчихсон байна аа, санхүүжилтээ авахгүй бол маш хүнд байдалд орох гээд байна гэж маш их тайлбарласан” тэгтэл Х.А “шалтаг тоочоод үгүй, болохгүй” гэдэг хариулт өгөөд байсан. Тэгээд би чамд ямар ч байсан 20,000,000 төгрөг зохицуулъя, чи манай ажлыг авчих гэж хэлэхэд Х.А “за ч гэж хэлээгүй, үгүй ч гэж хэлээгүй” тухайн өдрийн бид хоёрын уулзалт дууссан. Тэр цаг хугацаанаас хойш хэд хэдэн удаа уулзсан, утсаар ч ярьж байсан. Х.А надад нэг банкны данс өгсөн, данс өгөхдөө уулзаж байгаад өгсөн бил үү утсаар ярихдаа өгсөн бил үү тэрийг одоо санахгүй байна. Ямар ч байсан надад банкны данс өгсөн. Тэгээд би зөвшөөрчихлөө болчихлоо гэдэг ойлголт аваад Улсын комисс ажиллах өдөр компанийнхаа туслах нягтлан бодогч Ичинхорлоод Х.Аын дансыг өгөөд 20,000,000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлээд шилжүүлсэн ... ” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 57-60-р тал),
-Тус компанийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 24/433 дугаартай “Эний төсөл-2” төсөл хэрэгжүүлэх нэгжид хүргүүлж байсан албан бичиг, 1 хуудас /2-р хх-ийн 61-р тал/
-Тус компанийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 24/549 дугаартай “Эний төсөл-2" төсөл хэрэгжүүлэх нэгжид хүргүүлж байсан албан бичиг, 1 хуудас /2-р хх-ийн 61-р тал/
-2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 59/2024 дугаартай “Эний барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын дүгнэлт”, 3 хуудас, хуулбар /2-р тал 63-65-р тал/
-Э*******..........******* төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 01-р сарын 27-ны №01 дугаар “Компанийн зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” тогтоолын хуулбар /2-р хх-ийн 110-111-р тал/
-Э*******..........******* төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 01-р сарын 27-ны №02 дугаар хурын тэмдэглэлийн хуулбар /2-р хх-ийн 112--р тал/
-Э*******..........******* төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 01-р сарын 27-ны №02 дугаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын хуулбар /2-р хх-ийн 113-р тал/
Шүүгдэгч Х.Аын яллагдагчаар мэдүүлсэн:. Үнэн. Эийн ажлын гүйцэтгэлийн 80 хувийн гүйцэтгэл тухайн үед хийгдсэн юм. Тэр ажил дээр манай төсөл хэрэгжүүлэх албаны ажилчдаа яаралтай хурдан зохион байгуулалтын арга хэмжээ авч өгөөч гэж хэлээд би түргэн шуурхай 14 хоногийн хугацаанд 9000 тулгуурын тооллогыг хийж гүйцэтгэсэн юм. Намайг түргэн шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласанд баярлалаа гэж өгсөн мөнгө. Би энэ мөнгийг Э.Уын банкны дансаар дамжуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум С багт байрлах Х банкны төв АТМ-аас бэлнээр 25,000,000 төгрөгийг авсан. Энэ мөнгөнөөс 3,000,000 төгрөгийг нь хэрэглээд 22,000,000 төгрөгийг нь өөрийн Төрийн банкны хадгаламжийн дансандаа хийсэн. Дансны дугаараа одоо санахгүй байна. Энэ үнэн. Би түрүүн ярьсан энэ гүйцэтгэгч компанийн ажилчидтай нэг гэр бүл шиг 4 жилийн хугацаанд хамтарч ажилласан юм. Төслийн ажил дууслаа баярлалаа хамт олноороо хуваагаад авчихаарай гэж хэлээд дээрх 20,000,000 төгрөгийг өгсөн. Би энэ 20,000,000 төгрөгийг Э.Уын банкны дансаар дамжуулан авахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сум Ч баг С худалдааны төвийн Х банкны АТМ-аас бэлнээр гаргуулан авсан. Энэ мөнгөнөөс би Төсөл хэрэгжүүлэх албаны Г.Бт бэлнээр 3,000,000 төгрөг, Э.Пд бэлнээр 3,000,000 төгрөг, Т.Ут бэлнээр 3,000,000 төгрөг, Б.Хд бэлнээр 3,000,000 төгрөг, С.Нд бэлнээр 3,000,000 төгрөг тус тус өгсөн. Энэ мөнгийг өгөхдөө “сайн ажиллаа гэж хэлээд өөрөөсөө өгч байгаа мэтээр өгсөн юм. Р ХХК-аас авсан талаараа хэлээгүй ба мөнгө авсан гэж яриад хэрэггүй шүү гэж хэл ам гарахаас сэргийлж хэлээд дээрх мөнгийг өгсөн юм. Би энэ 5,000,000 төгрөгийг ойр зуурын хувийн хэрэгцээнд зарцуулсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 131-132-р тал/
-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07-р сарын 07-ны №262 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 155-160-р тал/
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -437 дугаар нээлттэй хорих ангийн 2026 оны 02-р сарын 04-ний өдрийн 04/289 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 2-р хх-ийн 162-р тал/
-гэрч Э.Уын эзэмшлийн 407263638 дугаар Хны дансны хуулга /2-р хх-ийн 229-250-р тал, 3-р хх-ийн 1-6-р тал/
- “Р” ХХК-ийн 2026 оны 02-р сарын 10-ны өдрийн 26/092 дугаар барилга угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн 80 хувь болон 100 хувь гүйцэтгэлийн баталгаажсан тайлангуудын хуулбар /3-р хх-ийн 9-17-р тал/
-“....” ТӨХК-ийн захирлын 2023 оны 05-р сарын 23-ны өдрийн Б/137 дугаартай “Х.Аын ажлын байрыг өөрчлөн томилох” тухай тушаалын хуулбар, ажил байдлын тодорхойлолт /3-р хх-ийн 23-25-р тал/
-В.Адъяаг томилсон ТУЗ-ийн тогтоол болон 2021.03.29-ны өдрөөс хойш байгуулсан контракт гэрээнүүд /3-р хх-ийн 26-64-р тал/,
-“....” ТӨХК-ийн дүрэм /3-р хх-ийн 65-87-р тал/
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10/0,4кВ-ын*******.....*******г шинэчлэн сайжруулах ажлын Улсын болон техникийн комиссын бичиг баримт, “Р” ХХК болон “....” ТӨХК-ийн хооронд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 6 ширхэг гэрээний хуулбар /3-р хх-ийн 151-250-р тал/
-Э*******..........******* төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2023 оны 11-р сарын 20-ны өдрийн А/204 дугаар “Тооллогын комисс байгуулах” тухай тушаалын хуулбар /4-р хх-ийн 6-7-р тал/
-Дэлхийн банкны санхүүжилтээр “Орхон аймгийн төвийн 6-0.4 кв-ын*******.....*******г шинэчлэх, сайжруулах ажил”-ын хүрээнд хийгдсэн W-NCB-A-17 дугаартай гэрээний дагуу “Р” ХХК-ийн гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын 80 хувийн гүйцэтгэлийн тооллогын тайлан /4-р хх-ийн 8-250-р тал, 5-р хх-ийн 1-155-р тал/
-Шүүгдэгч Х.Аын 30,000,000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын данс болох Г000000000000000000 дугаар Төрийн сангийн дансанд шилжүүлсэн тухай баримт /5-р хх-ийн 174-р тал/
-Иргэний хариуцагч С.Нгийн 15,000,000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын данс болох Г000000000000000000 дугаар Төрийн сангийн дансанд шилжүүлсэн тухай баримт /5-р хх-ийн 175-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдсон.
1. Монгол Улсын Эний салбарын бүс нутгийн******* хангамжийг сайжруулах зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих ажлын хүрээнд “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын 10-0.4кВ-ын*******.....*******г шинэчлэх сайжруулах” гэрээг Эний яам, Эний төсөл-2, “....”ТӨХК болон гүйцэтгэгч “Р” ХХК-ийн хооронд 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан. Гэрээний нийт дүн 12,797,051,761.0 төгрөг, гэрээний дуусах хугацаа 2022.4.30-ны өдөр. Гэрээний хугацаа 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус тус сунгагдсан.
2. .....,*******..........******* “ТӨХК-ний захирлын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/137 дугаартай тушаалаар Х.Аыг Эдийн засгийн хөгжлийн хэлтсийн төсөл хэрэгжүүлэх албаны даргаар шилжүүлэн ажиллуулахаар томилсон. Ажлын байрны тодорхойлолтоор, гүйцэтгэх үүргийг ”Эний төсөл-2” төслийг амжилттай хэрэгжүүлэх, өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах,...гэрээний хэрэгжилтэд хяналт тавих...”гэж тодорхойлсон.
3. Ажил гүйцэтгэгч “Р” ХХК-ийн гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын 80%-ийн тооллого хийх комисс*******,*******..........******* “ТӨХК-ний захирлын тушаалаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдан ажиллаж ажлын гүйцэтгэлийг 78,49%-тай байна гэж тайлан гаргасан ба актаар нийт гүйцэтгэл 80,03%-тай биелсэн гэж дүгнэсэн. Уг комиссын нарийн бичгийн даргаар Х.А ажилласан ба тооллогын комиссын нэгдсэн актуудад гарын үсэг зурсан. /4-р хх-ийн 6-26-р тал/
4.*******,*******..........******* “ТӨХК-ний “Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын 6/0.4 кВ-ын*******.....*******г шинэчлэх сайжруулах ажил”-ын Техникийн комиссын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлтээр,...ажлын гүйцэтгэл 96,49%-тай...ажлууд хийгдээгүй үлдсэн байна...гэж үүрэг даалгавар өгсөн ба ...Техникийн комиссын гишүүд хуралдаж Эний барилга байгууламжид улсын комиссыг ажиллуулах боломжгүй гэж дүгнэсэн. /3-р хх-ийн 151-161-р тал/
Гүйцэтгэгч болон Техникийн комиссын хоорондын хуралдаанаас, “Р” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гийн “Сангийн яамнаас 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш санхүүжилт олгогдох боломжгүй талаар Эний яаманд мэдэгдсэн. Төслийн хороо хуралдаж гэрээг 11 дүгээр сарын 30-ны өдрөөр сунгасан.Санхүүжилт олгох эцсийн хугацаанаас өмнө нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын комисс ажиллуулах болон эцсийн санхүүжилтийн 1%ийг баталгаажуулж өгөх боломж байна уу” гэх хүсэлтийг хэлэлцэж, Х.А: “Р” ХХК-ийн хүсэлт, Сангийн яам болон Эний төсөл-2”-оос ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 218 тоот албан бичигт, W-NCB-A-17 дугаартай гэрээний эцсийн санхүүжилтийг баталгаажуулж ирүүлэх шаардлагатай байна гэсэн албан бичгийн дагуу хугацаа алдахгүйгээр бид Орхон аймгаас улсын комисст ажиллах ажилчдын нэрсийг төслийн нэгж рүү хүргүүлье. Үлдсэн бүх ажилбарууд дээр нарийвчилсан тооцоо гаргаж гэрээ байгуулах, улсын комисс ажиллахад биелсэн байх шаардлага тавьж байна...”гэсэнд комиссын гишүүд санал нэгдсэн байна.
5.Эний яамны сайдын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/254 дүгээр тушаалаар байгуулагдсан Улсын комисс 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймагт хуралдаж, биелэгдээгүй 2,92%-ийн ажлыг*******,*******..........******* “ТӨХК-д хүлээлгэн өгч, барилга угсралтын ажлыг Улсын комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авч, ”....”ТӨХК-ний эзэмшил ашиглалтад хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн.
6.*******,*******..........*******“ТӨХК-ний Эдийн засгийн хөгжлийн хэлтсийн төсөл хэрэгжүүлэх албаны дарга Х.А нь Тооллогын комиссын нарийн бичгийн даргаар ажилласны дараа “Р” ХХК-ийн захирал Д.Гөөс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, С багийн нутаг дэвсгэрт байрлах Х банкны АТМ-ээс өөрийн танил дүү болох Э.Уын Х банкны 00000000000 дугаартай дансаар дамжуулан 25,000,000 төгрөг,
-Техникийн болон Улсын комиссын гишүүнээр томилогдон ажилласны дараа 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Р” ХХК-ийн захирал Д.Гөөс Орхон аймгийн Баян-Өндөр сум, Ч багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” худалдааны төвд байрлах Х банкны АТМ-ээс Э.Уын Х банкны 00000000000 дугаартай дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг бэлнээр гаргуулан тус тус авсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хоорондоо холбоо хамаарал бүхий, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзсэн.
Шүүгдэгч Х.А нь*******,*******..........*******” ТӨХК- ийн Эдийн засаг хөгжлийн хэлтсийн төсөл хэрэгжүүлэх албаны даргаар ажиллаж байхдаа, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн “Эний төсөл-2”-ын гүйцэтгэгч “Р” ХХК-ийн барьж байгуулсан Эний барилга байгууламжийг ашиглалтад оруулах Тооллогын комисс, Техникийн комисс, Улсын комиссын бүрэлдэхүүнд тус тус чиг үүргийн дагуу орж ажилласан ба уг гэрээт ажлын гүйцэтгэл дутуу байхад, гэрээний сунгагдсан хугацаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өмнө улсын комиссын дүгнэлт гаргуулах, Дэлхийн банкны сүүлчийн санхүүжилтийг авах гэсэн гүйцэтгэгчийн ашиг сонирхол байсан.
Х.А нь албаны чиг үүргээ хэрэгжүүлж Тооллогын комисс, Техникийн комисс, Улсын комиссын бүрэлдэхүүнд тус тус орж ажилласны дараа “Р” ХХК-ийн захирал Д.Гөөс 45,000,000 төгрөг авсан нь хавтаст хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудаар хангалттай бүрэн тогтоогдсон байна.
“Р” ХХК-ийн барьж байгуулсан Эний барилга байгууламжийг 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өмнө улсын комиссын дүгнэлт гаргуулан ашиглалтад оруулах, Дэлхийн банкны сүүлчийн санхүүжилтийг авах гэсэн уг компанийн ашиг сонирхол Эний яамны дэмжлэгээр явж байсан болох нь хэрэгт авагдсан Техникийн комисс болон Улсын комисс байгуулсан тушаалууд, комиссын хурлын тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон боловч Х.А дээрхи комиссуудын бүрэлдэхүүнд орж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний дараа “Р” ХХК-ийн захирал Д.Гөөс 2 удаагийн үйлдлээр мөнгө авсныг “албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Х.Аыг*******,*******..........*******” ТӨХК- ийн Эдийн засаг хөгжлийн хэлтсийн төсөл хэрэгжүүлэх албаны дарга буюу нийтийн албан тушаалтан гэж дүгнэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй.
.....*******..........*******” ТӨХК нь эрх зүйн байдлын тухайд, Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 06 тоот тогтоолоор батлагдсан**************..........*******” төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийн 1.4-т*******-...............*******” төрийн өмчит хувьцаат компани нь 100 хувь /хувьцааг нь төр эзэмшдэг/ төрийн өмчит хувьцаат компани мөн бөгөөд хаалттай хувьцаат компани байна. Нийт хувьцааны 66 хувийг Эний яам, 34 хувийг Төрийн бодлого, зохицуулалтын газар эзэмшинэ. 1.6-д Компанийн оноосон нэр нь Монголоор*******-...............*******” төрийн өмчит хувьцаат компани, товчилсон нэр нь “....” ТӨХК болно гэж заасан ба Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.-д “Төр, түүний байгууллага нь дараах тохиолдолд компанийн үүсгэн байгуулагч болон түүний хувьцаа эзэмшигч байж болно: 12.5.4.гадаад улсын хуулийн этгээдтэй хамтран байгуулсан компанийн; 12.5.5. хуульд заасан бусад” гэж заасны дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд бөгөөд эрх зүйн байдал нь уг компанийн дүрмээр тодорхойлогдоно.
НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1."нийтийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг; гэж,
3.1.4."нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг; гэж,
4 дүгээр зүйлийн 4.1.Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж,
АВЛИГЫН ЭСРЭГ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1."авлига" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг; гэж,
4 дүгээр зүйлийн ....4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан; ....гэж тус тус заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд 3.Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж,
Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө”гэж,
Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4.Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж тус тус заасны дагуу,
2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улс соёрхон баталсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн 2 дугаар зүйлийн /а/ “Нийтийн албан тушаалтан” гэж …/ii/ оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу бөгөөд тухайн оролцогч улсын эрх зүйн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг,...”гэж заасныг үндэслэсэн,
- төрийн өмчит компанийн явуулж буй аливаа гадагш чиглэсэн үйл ажиллагаа нь нийтийн тусын тулд, нийтийн эрх ашгийн төлөө зориулагдсан байдаг тул,
уг үйл ажиллагаанд өөрийн албаны чиг үүргийн дагуу оролцож,компанийн өмнөөс нийтийн ашиг сонирхолд үйлчлэх, нийтэд гадагш чиглэсэн, төрийн өмчийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих, ажлын төлөвлөгөөний дагуу төслийн ажлыг хугацаанд нь гүйцэтгэхэд анхаарч ажиллах, төслийн ажлын гүйцэтгэлийн нэгтгэсэн тайланг өдөр бүр авч хяналт тавих, дүгнэлт гаргах...зэрэг ажил үүрэг гүйцэтгэж байсны хувьд шүүгдэгч Х.Аыг нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт нийтийн чиг үүргийг гүйцэтгэдэг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Шүүгдэгчийн гүйцэтгэж байсан албан тушаал болох .....,*******..........*******” ТӨХК-д Эдийн засаг хөгжлийн хэлтсийн төсөл хэрэгжүүлэх албаны дарга нь Монгол улсад үйлчилж буй дээрхи хуулиуд болон Олон улсын гэрээний заалтын дагуу нийтийн албан тушаалтанд хамаарна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн шинжтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт,шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт “Авлигын гэмт хэрэг”-ийн шинжүүд, нөхцөл, эрүүгийн хариуцлагыг тодорхойлон заасан ба 22.4 дүгээр зүйлд “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн шинжийг “1.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол ...ял шийтгэнэ” гэж ердийн бүрэлдэхүүний шинжийг заасан. Энэ зүйлийн 2,3 дахь хэсэгт хүндрүүлэн үзэх бүрэлдэхүүний шинжийг заасан.
Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1."төрийн алба" гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг;
3.1.2."төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг...ойлгоно гэж заасан ба
мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:
14.1.3.яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал.гэж заасны дагуу
шүүгдэгч Х.А нь төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байсан ба Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно:
7.1.5.албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах;
7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан 37.1.1 “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх' гэснийг тус тус зөрчиж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан болох нь тогтоогдсон.
Шүүгдэгч Х.Ад холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримт, нотлогдвол зохих байдлууд нотлогдож тогтоогдсон, нотлох баримтууд хангалттай, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Х.А нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг хүсэж санаатай хийсэн байх тул түүнийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Энх-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.А нь Э,*******..........******* ТӨХК- ийн Эдийн засаг хөгжлийн хэлтсийн төсөл хэрэгжүүлэх албаны дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:
“Р” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гийн “Эний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6-0,4 кв-ын*******.....*******г шинэчлэх, сайжруулах ажил”-ын төслийн хүрээнд тус суманд баригдаж буй Эний барилга байгууламжийг ашиглалтад оруулах, улсын комиссын дүгнэлт гаргуулах, Дэлхийн банкны санхүүжилт авах гэсэн ашиг сонирхлын үүднээс
.....,*******..........*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/204 дүгээр тушаалаар байгуулагдсан тооллогын комиссын гишүүнээр томилогдон ажиллахдаа 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр барилга угсралтын ажлын 80 хувийн гүйцэтгэлийн тооллогын тайланд гарын үсэг зурж баталгаажуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Д.Гөөс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, С багийн нутаг дэвсгэрт байрлах Х банкны АТМ-ээс өөрийн танил дүү болох Э.Уын Х банкны 00000000000 дугаартай дансаар дамжуулан 25,000,000 төгрөгийн хахууль авсан,
мөн Эний сайдын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/254 дугаартай тушаалаар байгуулагдсан Улсын комиссын гишүүнээр томилогдож, Эний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулж албаны чиг үүргээ хэрэгжүүлсний нь хариуд Д.Гөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян- Өндөр сум, Ч багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” худалдааны төвд байрлах Х банкны АТМ-ээс Э.Уын Х банкны 00000000000 дугаартай дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч буюу нийт 45,000,000 төгрөгийн хахууль авсан үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын заалт, НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4.1-д зааснаар төрийн өмчит хувьцаат компанийн төсөл хэрэгжүүлэх албаны даргын албан тушаал нь нийтийн албан тушаалд хамаарна.Иймд Х.А нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект болно. Шүүгдэгч,иргэний хариуцагч нараас Авлигатай тэмцэх газрын тусгай дансанд байршуулсан нийт 45 сая төгрөгийг улсын орлого болгох саналтай.Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн.Гөөс Уын дансаар 45 сая төгрөг авсан нь үнэн.20 сая төгрөгийг албаны ажилтнуудад тараасан байдаг. Аын эрхэлж байсан албан тушаал нь НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ хуулийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан нийтийн албан тушаалтанд хамаарах эсэхийг шүүх дүгнэж шийдвэрлэх байх.Зүйлчлэлд маргахгүй,төлөх төлбөргүй гэж тус тус дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
-шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, үйлдлийн шинж, үр дагавар, нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон,гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учруулсан хохирол,хор уршгийн шинж чанар,хувийн байдал,мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу, шүүгдэгч мөрдөн байцаалтын үеэс гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байх тул мөн зүйлийн 1.3-д заасныг журамлан хуульд заасан хорих ялын доод хэмжээг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн 6.5,6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5,6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж байдлыг харгалзан нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, 48 цаг баривчлагдсан хугацааг эдлэх ялд оруулан тооцож, Авлигатай тэмцэх газрын тусгай дансанд байршуулсан 45 сая төгрөгийг төрийн сангийн орлогод оруулах,шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгч гэм буруугаа хүлээж 30 сая төгрөгийг тусгай дансанд байршуулсан.Үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн хэр хэмжээ,хувийн байдал,5-14 насны 3 хүүхэдтэй,Төрийн өмчит компанид 18 жил инженер хийсэн, дороос шатлан дэвшиж байсан, ажилдаа чадварлаг, ҮЭХ-ны тэргүүлэгч, залуу инженер хүн. Хэргээ хүлээн мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.
Шүүгдэгч шүүхэд хандаж: Үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хохирол, төлбөр, бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Эний яамнаас ирүүлсэн хариу, арилжааны банкны дансны хуулга бүхий 10 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч төлөх төлбөргүйг дурдаж,
шүүгдэгч Х.Ад чиглэсэн 1 хавтас, 51 хуудас “мөрдөн шалгах ажиллагааны магадалгаа”, 1 ширхэг хуурцгийг зохих журмын дагуу хадгалуулахыг Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын нууцын ажилтан У.Ад даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,
2."Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”.
3. Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...”гэж заасны дагуу,
шүүгдэгч Х.А Авлигатай тэмцэх газрын эзэмшлийн барьцаа, хохирлын данс болох Г000000000000000000 дугаар Төрийн сангийн дансанд байршуулсан 30,000,000 төгрөг /5-р хх-ийн 174-р тал/, иргэний хариуцагч нар Авлигатай тэмцэх газрын эзэмшлийн барьцаа, хохирлын данс болох Г000000000000000000 дугаар Төрийн сангийн дансанд байршуулсан 15,000,000 төгрөг /5-р хх-ийн 175-р тал/-ийг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцон төрийн сангийн дансанд шилжүүлж,
шүүгдэгч Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийтгэх тогтоолын хувийг Монгол Улсын Хил хамгаалах газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Шинэцэцэгт даалгаж, шүүгдэгчийн баривчлагдсан 48 цагийг эдлэх ялд нь оруулан тооцохоор тус тус заалаа.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн баривчлагдсан 48 цагийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын хувийг Монгол Улсын Хил хамгаалах газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Шинэцэцэгт тус тус даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг, хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Х.Ад оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2,3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Ааас Авлигатай тэмцэх газрын эзэмшлийн барьцаа, хохирлын данс болох Г000000000000000000 дугаартай Төрийн сангийн дансанд байршуулсан 30,000,000 төгрөг, иргэний хариуцагч нараас Г000000000000000000 дугаартай Төрийн сангийн дансанд байршуулсан 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцон төрийн сангийн дансанд шилжүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,
хэрэгт авагдсан Эний яамнаас ирүүлсэн хариу, арилжааны банкны дансны хуулга бүхий 10 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж,
1 хавтас, 51 хуудас “мөрдөн шалгах ажиллагааны магадалгаа”, 1 ширхэг хуурцгийг зохих журмын дагуу хадгалуулахыг Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын нууцын ажилтан У.Ад даалгасугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний хариуцагч нар,тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ