Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 189/2024/00031/И |
Дугаар | 189/ШШ2024/00025 |
Огноо | 2024-06-07 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 189/ШШ2024/00025
Хялбаршуулсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, ын /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 372,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.гоос зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 372,808 төгрөг гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгч тал “******* ББСБ” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, цахим зээлийн эрх нээх гэрээ, зээлийн хүүгийн тооцоолол, шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудыг шүүхэд өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 372,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлага 372,808 төгрөгийг бүрэн төлсөн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдоно.
Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,840 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 5,920 төгрөгийг хариуцагч Г.гоос, 5,920 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ын д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 372,808 /гурван зуун далан хоёр мянга найман зуун найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,840 /арван нэгэн мянга найман зуун дөч/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 5,920 /таван мянга есөн зуун хорь/ төгрөгийг хариуцагч Г.гоос, 5,920 /таван мянга есөн зуун хорь/ төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ