Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2024/02916

 

 

 

 

 

 

 

 

2024 05 31 101/ШШ2024/02916

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Д.Батцэцэг, Т.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,,од оршин суух, овогт ийн /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,,од оршин суух, овогт /рд:/-д холбогдох,

 

Сэтгэцэд учирсан хохиролд 137,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Иргэдийн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэний хуулийн 230-р зүйлийн 230.2, 511-р зүйлийн 511.3, 511.5-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тул түүний гэр бүлийн гишүүн болох төрсөн ээж ******* миний сэтгэцэд учирсан хохиролд 137,500,000 төгрөгийг Б.гаас гаргуулах.

Б. нь 2020 оны 03-р сарын 04-ны өдөр ******* дүүргийн 11-р хорооны нутаг амралтын газрын зүүн урд зүгт Богдхаан ууланд миний хүү *******той хамт гарч архи согтууруулах ундаа хэрэглээд шөнө 22-23 цагийн үед буцаж уулнаас буух үедээ хоорондоо маргалдаж улмаар түүнийг орхиж явсны улмаас ******* нас барсан гэмт хэрэгт ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01-р сарын 10-ны өдрийн 2022\ШЦТ\27-р тогтоолоор Эрүүгийн хуулийн 10.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Өршөөлийн хуульд хамрагдсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын төрсөн ээж ийн би 2020 оны 06-р сарын 02, 2020 оны 12-р сарын 15-ны өдрүүдэд сэтгэл гутралын 2 туйлт дахилтат үечилсэн эмгэг \F33.1\ өвчний оноштойгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, 2023 оны 01-р сарын 11-ны өдөр эмч нарын комиссын шийдвэрээр уг өвчний оношийг баталгаажуулсан.

Иргэний хуулийн 230-р зүйлийн 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгана, 511-р зүйлийн 511.3-т Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ, 511.5-д Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 7-р сарын 24-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Захирамжид ...амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр *******...сэтгэл санааны хохирлоо...нэхэмжлэх эрхтэй гэж дурьдсан... А. нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь баримтаар тодорхойгүй байна. гэжээ.

Иргэний хуулийн 511-р зүйлийн 511.5-д гэр бүлийн гишүүн гэж зааж өгсөн бөгөөд нэхэмжлэлд амь хохирогч *******ын төрсний гэрчилгээг хавсаргаж өгсөн, түүнд эхийн нэр ийн гэж бичсэн байх тул хуулийн ...гэр бүлийн гишүүн... гэсэн зохицуулалтад хамаарч байгаа нь тодорхой байна. Мөн шинээр *******, ******* нарын гэрлэлтийн баталгаа, амь хохирогч ******* нь ээж *******тэйгээ хамт амьдарч байсныг тодорхойлсон Сүхбаатар дүүргийнны засаг даргын тодорхойлолт зэргийг гаргаж байгаа ба энэ нь гэр бүлийн гишүүн гэснийг давхар нотолж байгаа болно. Харин Иргэний хуулийн 511-р зүйлийн 511.5-д нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгахад эрүүгийн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байхыг \гипотез\ шаардаагүй байна.

Иймд хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу ******* би Б.гаас сэтгэцдээ учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байх тул хохирогч 20 настай байсан, хүн амын дундаж наслалт 70-аар бодож, зөрүү 50 насыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 000х5 дахин нэмэгдүүлэн үржүүлж 137,500,000 төгрөгийг Б.гаас гаргуулж өгнө үү.

СЭМҮТ-д хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх, онош тогтоосон баримт бичгийг өмгөөлөгчөөр дамжуулан гаргуулж авах гэсэн боловч боломжгүй гэж хариу өгсөн.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.7-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл-ийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан байх тул төлөөгүй болно.гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

******* би Б.д холбогдуулан Иргэний хуулийн 230-р зүйлийн 230.2, 511-р зүйлийн 511.3, 511.5-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсны улмаас гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хохиролд 137,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

2023 оны 10-р сарын 23-ны өдрийн тогтоолоор 2024 оны 01-р сарын 01-ны өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тогтоосон тул хохирогч 20 настай байсан, хүн амын дундаж наслалт 70-аар бодож, зөрүү 50 насыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000х5 дахин нэмэгдүүлэн үржүүлж 165,000,000 төгрөг, үүнээс 137,500,000 төгрөгийг хасаад 27,500,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул Б.гаас 165,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.гэжээ.

 

3. Нэхэмжлэгч ******* 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Миний хүү ******* дунд сургуулиа 12 жил тасралтгүй онц дүнтэй төгсөж Хятадын Засгийн газрын тэтгэлгээр их сургуульд эдийн засгийн мэргэжлээр сурч байхад тухайн явдал гарах үед амралтаараа ирсэн байсан. Миний хүү дэлхийн олон улсын тэмцээнд 2-р байр, Ази тивийн аварга гэж шагнал авч байсан. Миний хүү аав, ээж, эмээ, өвөө, анги хамт олон, багш нар болон найз нөхдийнхөө бахархалт хүү байсан. Найрамдал сургуульд сурч байхдаа төрөл бүрийн олимпиадад орж байнга тэргүүн байр эзэлдэг тийм л мундаг хүү маань байсан. Хүүгээ алдсанаас хойш бие маань өвдөж нойр хүрэхээ больж сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд байнга хэвтдэг болсон. Орой болгон нойрны эм ууж унтана. Хүүгээ өнгөрснөөс хойш амьдрах хүсэлгүй болсон. Цаг хугацаа өдөр хоног хэцүүхэн л өнгөрч байна. Хариуцагч талын буруугаас болж бид нар ийм байдалд хүрсэн бөгөөд эрүүгийн 3 шатны шүүхээр буруутай нь нотлогдсон. Хариуцагч талын гэр бүлийн байдлыг бид нар гадарлаж байгаа. Нэхэмжлэлийн хариу тайлбарыг ойлгохгүй байна. Талийгаач тухайн үед 19 нас 9 сартай байсан бөгөөд иймээс бид нэхэмжлэлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байна. Шүүх шинжилгээний хуулийн дагуу 172,590,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн шүүх шинжилгээний хуулийн дагуу хариуцагчийн эрхийн хүрээнд ирээдүйд олох байсан орлогыг нь орчуулагчийн цалингаар жишиж тооцоод их сургуулиа төгсөөд ажилд орох байсан гэж үзээд 25 наснаас тэтгэвэрт гарах 60 нас хүртэлх цалинг нэхэмжилж байна. Үүнийг бодож үзэхэд 1,050,000,000 болж байгаа бөгөөд үүнд нд, хаот, эмд тооцоогүй болно. Иймд бид нийт 1,222,590,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч тал одоо болтол бид нараас уучлалт гуйж бага ч болов бид нарын болон өөрсдийнхөө сэтгэлийг онгойлгоогүй болно гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эрүүгийн хэргийн 3 шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 10.6-д зааснаар шийдсэн хүн амины хэргийг олон нийтэд аюултай аргаар үйлдсэн хүн амины хэрэг гэж үздэг. Бид нар гомдолтой байдаг тул хэргийн үнэнийг тодруулах зорилгоор явж байна. 1,222,590,000 төгрөг нэхэмжилсэн. Энэ тооцооллыг 2023 оны 07 дугаар сард сэтгэл санааны хохирол барагдуулах аргачлалын дагуу бодож гаргасан. 2024 оны 01 дүгээр сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Сэтгэл санааны хохирол тооцох аргачлалаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлээд 172,590,000 төгрөг болж байгаа. Талийгаач 19 нас 9 сартай байсан гэж хасаад зөрүү тоо гарч ирсэн. Тэр тоог гарч ирсэн насаар нь үржүүлээд тооцсон. 60 нас хүртэл тэтгэвэр тогтоолгох гэж тооцоод, эдийн засагч болох зорилгоор Шанхайд сурч байсан. Ирээдүйд олох байсан орлого 25 наснаас 60 нас хүртэл ажиллах байсан 35 жилийн сарын 2,500,000 төгрөгөөр тооцоод 1,050,000,000 төгрөг болсон. Нийт 1,222,590,000 төгрөг гарсан. Дундаж наслалтыг 72 жил гэж тооцоод, үүнээс 19 нас 9 сарын хасаад 52 жил 3 сар гарч байгаа. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр үржүүлж тооцсон. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 165,000,000 төгрөг болгосон юм байна. ийн хувьд бага хүүгээ төрүүлээд сэтгэл санааны өөрчлөлт гутралд орж эмчлүүлсэн, эм ууж байсан, үйл явдал болохоос өмнө тийм болсон нь үнэн, төрөөс хөнгөлөлт чөлөөлөлт авсан зүйл байхгүй, авсан байсан нь ч хэрэгт хамаагүй, сэтгэл санааны гутрал гэдэг заавал архи ууж гудамжинд гараад галзуураад байх зүйл биш юм. Бид гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол гэж нэхэмжилсэн тул хохирлыг шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 230-р зүйлийн 230.2, 511-р зүйлийн 511.3, 511.5-д тус тус заасны дагуу шаардаж байна. ******* нас барсан гэмт хэрэгт ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 10.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнд тооцсон. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын төрсөн ээж ийн 2020 оны 06-р сарын 02-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд сэтгэл гутралын 2 туйлт дахилтат үечилсэн эмгэг F33.1 өвчний оноштойгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эмч нарын комиссын шийдвэрээр уг өвчний оношийг баталгаажуулсан. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Хүүхэд маань ийм орлого олох байсан гэж нэхэмжлэгч өөрөө тооцож гаргасан. Тийм учраас 1,222,590,000 төгрөгийг хариуцагч нараас гаргаж өгнө үү гэв.

 

5. Хариуцагч Б. 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

1. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийг үндэслэн хохирол нэхэмжилсэн хэдий ч хуулийн дээрх заалтуудыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан. Тодруулбал, нэхэмжлэлд дурдагдаж буй ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/27-р тогтоол гарах үед хуулийн дээрх заалт үйлчилж эхлээгүй байсан. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмын хүрээнд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн үйлчлэл нь өмнөх асуудлуудыг хамрахгүй бөгөөд хэрэгжиж эхлэхээс өмнө болсон үйл явдлыг шүүх боломжгүй. Иргэний хууль болон холбогдох бусад хуулиудаар сэтгэцэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой иргэний хуулийг буцаан хэрэглэх талаар тухайчлан хуульчлаагүй.

2. Түүнчлэн нэхэмжлэлд дурдагдсанаар хохирогч *******ын төрсөн ээж ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр сэтгэл мэдрэлийн 2 туйлт дахилтат үечилсэн эмгэг/F33.1/ гэх өвчний онош батлагдсан гэж байгаа боловч уг өвчин нь гэмт хэргийн улмаас үүссэн гэх шалтгаант холбоогүй. ******* нь гэмт хэрэг гарахаас өмнө сэтгэл мэдрэлийн өвчний оноштойгоор хэд хэдэн удаа эмчлүүлж байсан ба уг өвчин нь генээс 40-50% хамаардаг гэх судалгаа байдаг. Иймд гэмт хэргийн улмаас учирсан гэж үзэхгүй.

3. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт ...сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний үржүүлэн... тооцох талаар хуульчилсан бөгөөд дүнгээр үржүүлэн... нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хохирогч 20 настай байсан, хүн амын дундаж наслалт 70-аар бодож, зөрүү 50 насыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000х5 дахин нэмэгдүүлж 137.500,000 төгрөг... гэж нь үндэслэлгүй. Үндэсний тус тооцоолол тодорхойлсон хэдий ч статистикийн хорооны тодорхойлсноор хүн амын дундаж наслалт гэж шинээр төрсөн (төрөх үеийн) хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацааг (жил) хэлэх тул уг тооцоолол нь үндэслэлгүй. Мөн хүн амын дундаж наслалт нь тухайн бүс нутгаас хамааран өөр өөрөөр тогтоогдох тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус шүүхэд иргэн *******ийн хариуцагч Б.д холбогдуулан гаргасан сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 165,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад, эс зөвшөөрч дараах байдлаар хариу тайлбар хүргүүлж байна.

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын 3.2-т Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3- заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно гэж заажээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт аргах журам-ыг баталсан байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 1.1-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахад энэхүү журмыг мөрдөнө гэж заасан.

Мөн дээрх журмын 2.5-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана. гэж заасан байна.

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр

сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/27 дугаар шийдвэрт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ******* гэж, шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 6 дугаарт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирол, сэтгэл санааны хохирол болон бусад зардалтай холбоотой хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай гэж дурджээ.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.5-д хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүн нэхэмжлэл гаргах эрхтэй талаар журамласан, мөн ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/27 дугаар тогтоолын 6 дахь заалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирол, сэтгэл санааны хохирол болон бусад зардалтай холбоотой хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байх тул нэхэмжлэгч ******* нь хохирогчоор тогтоогдоогүй, ******* нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эрхтэй этгээд биш байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүлээн авч танилцаад нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах байдлаар хариу тайлбар гаргаж байна.Үүнд:

1. Нэхэмжлэгч Шүүх шинжилгээний хуулийн дагуу 172,590,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлдээ дурджээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-т Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж шилжилтийн үеийн зохицуулалтыг зохицуулсан байна.

2. Хүүгээ алдсанаас хойш бие маань өвдөж нойр хүрэхээ больж сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд байнга хэвтдэг болсон гэжээ.Гэтэл ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/27 тоот шийтгэх тогтоолын 3 дахь талын 6-т гэрч Н.Чингэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт..., эгч 2019 оны 12 дугаар сард эмнэлэгт хэвтэнэ гээд манай ээж дээр очиж уулзсан байсан бөгөөд .. ээж Шар хадны эмнэлэг дээр хүргэж өгсөн байсан. эгчийг төрсний дараах сэтгэл гутралын эмгэгтэй байна гэж эмч хэлээд эмнэлэгт хэвтүүлсэн... Хүү ирсэн. .. гээд эмнэлгээс гарсан ... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байна. Тиймээс нэхэмжлэгчийг хүүгээ алдсанаас хойш бие нь өвдөж нойр нь хүрэхээ больж сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд байнга хэвтдэг болсныг үгүйсгэх боломжгүй боловч зөвхөн хариуцагчийн учруулсан гэм хорын улмаас ийм шалтгаанаар сэтгэцийн эрүүл мэндийн төвд байнга хэвтдэг болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Хариуцагч талын буруугаас болж бид нар ийм байдалд хүрсэн бөгөөд эрүүгийн 3-н шатны шүүхээр буруутай нь нотлогдсон гэх тухайд:

Хариуцагч болон хариуцагчийн ар гэр, гэр бүлийн зүгээс энэхүү болж өнгөрсөн үйл баримтад туйлын харамсаж байгаагаа илэрхийлж байсан, мөн одоо ч гэсэн туйлын харамсаж байгаагаа дахин илэрхийлье.

Гурван шатны шүүхээс хариуцагчийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн Ю.б дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Хариуцагч анх удаа болгоомжгүйгээр, 19 насандаа холбогдсон. Мөн шүүх хуралдаан дээр миний хүү Б. нь шүүхийн өмнө ар гэрийнхэн болон шүүгчдээс уучлалт гуйж, маш их харамсаж байгаагаа илэрхийлсэн. Мөн миний хүү бас .... би найзынхаа оронд байсан ч болоосой гэж .. өөрөө уг үйл явдалд маш их харамсаж байгаагаа илэрхийлсэн.

Хохирогчийн ар гэрийнхнээс оршуулгын зардалд тооцож хариуцагчаас 9.6 сая төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн ар гэрийнхнээс шууд зардлаар тооцож 10 сая төгрөгийг хохирогчид олгосон.

4. Мөн шүүх шинжилгээний хуулийн дагуу хариуцагчийн эрхийн хүрээнд ирээдүйд олох байсан орлогыг нь орчуулагчийн цалингаар жишиж тооцоод их сургуулиа төгсөөд ажилд орох байсан гэж үзээд 25 наснаас тэтгэвэрт гарах 60 нас хүртэл. Цалинг 000 (Нэг тэр бум тавин сая) төгрөгөөр тооцож нэхэмжилсэн тухайд:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ....амь нас хохироосон гэм хорын хохирлыг 1,050,000 (Нэг тэр бум тавин сая) төгрөгөөр үнэлж шаардсан нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийн гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэсэн зохицуулалтад нийцээгүй, амь насны хохирлыг шаардах талаар хуульд тусгайлан заасан зохицуулалт байхгүй тул хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас гэм хорын хохиролд нийт 1,222,590,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд хохирогчоос уучлалт гуйсан. Бид бол тухайн үед оршуулгын зардлыг цалингийн зээл аваад төлсөн. Ер нь бол сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилж байгааг ойлгосон. Бид нар одоо хүртэл айдастай болсон байгаа. Бодитоор сэтгэцэд учирсан хохирлыг тогтоож өгөөсэй гэж бодож байна. Нэгэнт миний хүүхэд эрүүгийн хэргээр ял авсан байгаа. Сэтгэцэд учирсан хохирлыг бодитоор тогтоож өгөөсэй. 1,222,590,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн үед үнэхээр харамсалтай явдал болсон. 19 настай хүүхдүүд 2 пиво уучхаад маргалдаад салахаар нэг нь нас барна гэсэн бодол хэний ч санаанд орохгүй. Хүү маань шүүх хуралд орж ирэх ямар ч зориггүй болсон. Би төлөөлөөд аргагүй эрхэнд орж байна. Яг үнэнийг хэлэхэд би тэр хэргээс хойш нөхрөөсөө салаад тусдаа амьдарч байна. Бага хүүхэд аутизмтай, тусгай цэцэрлэгт явдаг. Тэр явдал болсны дараа би нөхөртэйгөө гэрт нь очсон. Найзлаад өөрсдийгөө мундаг гэдгийг мэдсэн, хүсэл сонирхол нэгтэй хүүхдүүд байсан юм билээ. Шүүх хурал дээрээ манай хүүхэд найзынхаа оронд би байсан болоосой гэж байсан. гуай ч шүүх хурал дээр хүүд маань аав ээждээ тустай яваарай гэж хэлж байсан. Бидний хувьд гэрт нь очоод загнуулаад хашгачуулсаар байгаад ирсэн. Одоо ч хүртэл энэ хүмүүс руу нүд рүү нь эгцэлж харахаас гэмшдэг, харамсалтай байдаг. Миний хувьд зээл нэмж аваад 10,000,000 төгрөг өгч болно,

Сэтгэцэд учирсан хор уршгийг тооцох аргачлалыг Улсын Их Хурлын тогтоолоор баталсан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тооцно гэсэн байгаа. Хохирогчийн амь нас хохирсон үйлдэлд хөнгөн хохирол учруулах, залилах зэрэгт гарсан байгаа. Нэгэнт шүүх хэргийг үүсгээд шалгаж байх явцад шинжээч томилогдоод, болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон гэж байгаа тул тогтоох боломжгүй гэсэн хариу ирсэн. Энэ хэрэг маш удаан хэлэлцэгдсэн. Хохирогчийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэсэн байгаа. Шүүх шинжилгээнээс бодитой хохирлын талаар тогтоогоогүй. Хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүн гэж ******* тогтоогдоогүй, тогтоогдоод явж байсан. Ер нь бол бид нарыг уучлал гуйгаад хохирол барагдуулна гэсэн ойлголттой байгаа тул хэлмээр байна. Ер нь бол хариуцагч нь найзынхаа оронд би байгаасай гэсэн бодолтой байгаа. Хохирогч гээд байгаа ийн сэтгэцэд учирсан хохирлын хувьд хэрэг явдал болохоос өмнө сэтгэл гутралын өвчтэй байсан гэдгийг шүүх харгалзаж үзээсэй. Цалин орлого гэж яриад байна. Хохирогч нь цалин авч, орлого олдог байсан талаар баримт ирүүлээгүй. Сарын 2,500,000 төгрөгийн цалин авахаар нэхэмжилсэн 1,050,000,000 төгрөг нь үндэслэлгүй байна. Шүүх шинжилгээний тухай хуульд ч тэр сэтгэцийн шинжилгээ хийх тусгай шаардлагын 39.1.8-д энэ хуулийн 40.1-т заасны дагуу хохирлыг гаргана гэсэн байгаа. 40.2-т дараах нөхцөл гэж заасан байгаа. Шилжилтийн үеийн зохицуулалтыг тодорхой зааж өгсөн. Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр барагдуулах тухай хууль нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гээд шилжилтийн үеийн зохицуулалтыг заасан. Ижил сонирхолтой хүүхдүүд хамт явсан байна. Ер нь бол болгоомжгүйгээр гэмт хэрэг болоход юу нөлөөлсөн гэхээр насанд хүрээгүй хүүхдүүдэд архи согтууруулах ундаа авч хэрэглэсэн байсан. 21 насанд хүрээгүй хүүхдэд архи зарсан үйл баримт хэрэгт авагдсан байсан. супер маркетаас 14 цагт архи аваад уулан дээр гарсан байсан. Архи зарсан газрыг хариуцагчаар татах талаар нэхэмжлэгч талд хэлэхэд хүлээж аваагүй. Хууль зүйн сайдын журам, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд зааснаар сэтгэцэд хохирол учирсан гэдэг ажил эрхлэх чадваргүй болсныг хэлнэ гэсэн байсан. Ер нь бол дасан зохицох чадваргүй байдал ажиглагдахгүй байгаа юм байна. Энэ хүүхэд өөрийгөө нийгмээс бүрэн тусгаарлаад гэрээсээ гарч чадахгүй байгаа. Нөхөр нь архины хамааралтай, 4 хүүхдээ хараад ар гэрээ аваад явдаг. Ийм нөхцөлд байгааг мөн нэхэмжлэгч тал харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Тийм учраас хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд нэхэмжлэлийг хангаад үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

9. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ Дөнгөж танилцсан 2 хүүхэд ууланд гарч архи уугаад салсны дараа нэг нь өнгөрсөн байдаг. Нэхэмжлэгч талын 1 тэрбум 222 сая 590 мянган төгрөг төлөх боломжгүй гэж бодож байна. гэв.

10. Нэхэмжлэгчээс *******ын төрсний гэрчилгээний хуулбар, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/27 шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ДШМ/21 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 294 дүгээр Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хариу өгсөн албан бичиг, *******ийн СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан комиссын шийдвэр, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, *******, ******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, *******ын нэрээр авсан оршин суугаа газрын талаарх Засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуудас, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах захирамж, Кантран индустриал ХХК-ийн цалингийн тодорхойлолт, *******ын өргөмжлөл, *******ын Монгол-Хятадын Найрамдал сургуулийн бүрэн дунд боловсролын үнэмлэх, *******ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, *******ийн Монгол Улсын Техникийн Их сургуулийн үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль төгссөн бакалаврын диплом зэрэг баримтыг гаргаж өгсөн, *******ын Хятад хэлний уралдаан тэмцээн олимпиадад орж тэргүүн байр эзэлж авч байсан 24 ширхэг өргөмжлөл эх хувиар,

Хариуцагчаас Б.гийн Англи хэл математикийн олимпиадад ороод тэрүүн байр эзэлж авч байсан 22 ширхэг өргөмжлөл эх хувиар тус тус гаргаж өгсөн,

Шүүхийн журмаар, шинжээч томилсон захирамж гарсны дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13/71 дугаартай Шинжилгээ буцаах тухай албан бичиг, шүүгчийн захирамжийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт болох эрүүгийн хэргээс гэрч Б.Чингэлийн мэдүүлэг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн *******ийн F20, F25, F32, F51, F06.2 оношны бүлгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байсан талаарх лавлагаа, холбогдох баримт, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс ирүүлсэн *******ийн өвчний түүхийн хуулбар, тус төвөөр үйлчлүүлсэн мэдээлэл, холбогдох баримтууд зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.д холбогдуулан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тул түүний гэр бүлийн гишүүн болох төрсөн ээж *******ийн сэтгэцэд учирсан хохиролд 137,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 27,500,000 төгрөгөөр, сэтгэцэд учирсан хохиролд 172,590,000 төгрөг, ирээдүйд олох байсан орлого 1,050,000,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 1,222,590,000 төгрөгийг нэхэмжилж, шүүх хуралдаанд уг шаардлагаа дэмжиж оролцсон.

3. Хариуцагч Б., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдсон.

4. ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/27 шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б. нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 16-17 цагийн үед ******* дүүргийн 11 дүгээр хорооны нутаг амралтын газрын зүүн урд зүгт байрлах Богд ууланд талийгаач *******той хамт гарч архи согтууруулах ундаа хэрэглээд шөнө 22-23 цагийн үед буцаж уулнаас буух үедээ хоорондоо маргалдаж улмаар түүнийг шөнийн цагаар орхиж явсан болгоомжгүй үйлдлийн улмаас *******ын амь нас хохирч, энэ үйлдэлд шүүгдэгч Б.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон хэрэгт гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.д 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч Б.гаас 10,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирол, сэтгэл санааны хохирол болон бусад зардалтай холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурджээ.

Шийтгэх тогтоолд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ДШМ/21 магадлалаар хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан хяналтын гомдлыг Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

Дээрх шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч Б. нь талийгаач *******ын амь насыг болгоомжгүйгээр хохирсон үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 10.6-д заасан Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг Өршөөлийн тухай хуульд хамруулан өршөөн хэлтрүүлсэн байна.

 

5. Талийгаач овогт ийн - нь эцэг , эх овогт ийн нарын хүү болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар, шийтгэх тогтоол, магадлал, зохигчийн тайлбар, бусад баримтаар тогтоогддог.

6. Нэхэмжлэгч С.ийн хүү ******* нь гэмт хэргийн улмаас нас барсан тул тэрээр сэтгэцэд учирсан хохирлоо Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5-д заасны дагуу буруутай этгээдээс шаардаж, шаардлагын дүнг дараах байдлаар тодорхойлжээ.

6.1.Сэтгэл санааны хохирол тооцох аргачлалаар талийгаач ******* нас барах үедээ 19 нас 9 сартай байсан, дундаж наслалтыг 72 жил гэж тооцон түүнээс 19 нас 9 сарыг хасаж 52 жил 3 сар гарсныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгөөр тооцож, 5 дахин нэмэгдүүлэн тооцож 172,590,000 төгрөг 8 /52,3*660,000*5=172,590,000 төгрөг/

6.2. Ирээдүйд олох байсан орлогыг 25 наснаас 60 нас хүртэл 35 жилээр, 1 сард 2,500,000 төгрөгийн орчуулагчийн цалингаас тооцоход 1,050,000,000 төгрөг /35жил*12сар*2,500,000=1,050,000,000/,

6.3. Бүгд 1,222,590,000 төгрөг гэж тодорхойлсон.

 

7. Хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа талийгаачийн аав ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр эрүүгийн хэргийн шүүх хуралд оролцсон, энэ хэргийн улмаас ээжээс гадна аав, ах дүү хамаатан садан бүгд хохирогч гэсэн тайлбарыг гаргаж, талийгаач *******ын Хятад хэлний уралдаан тэмцээн олимпиадад оролцож тэргүүн байрууд эзэлж байсан талаарх 24 ширхэг өргөмжлөлийг эх хувиар шүүхэд гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн өөрийн хүү хариуцагч Б.гийн Англи хэлний олимпиадад оролцож тэргүүн байрууд эзэлж байсан талаарх 22 ширхэг өргөмжлөлийг эх хувиар шүүхэд гаргаж өгсөн.

Эдгээр баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн татгалзлыг нотлоход шууд хамаарах баримтууд болохгүй эдгээр баримтуудын талаар дүгнэлт хийхгүй боловч талийгаач *******, хариуцагч Б. нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд байгааг хэргийн оролцогчийн хүсэлтээр хэрэгт хавсаргасныг дурдав.

 

8. Нэхэмжлэгч С. нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд

2019.03.27-2019.04.05 хүртэл 9 хоног F32.0 (Сэтгэл гутрах хөнгөн тохиол) оношоор,

2019.08.29-2019.10.14 хүртэл 46 хоног F33.1 (Дунд зэргийн сэтгэл гутрах дахилтат эмгэг) оношоор,

2019.12.06-2019.12.09 хүртэл 3 хоног F33.1 (Дунд зэргийн сэтгэл гутрах дахилтат эмгэг) оношоор,

2020.01.02-2020.01.14 хүртэл 12 хоног F33.1 (Дунд зэргийн сэтгэл гутрах дахилтат эмгэг) оношоор,

2020.04.06-2020.04.21 хүртэл 15 хоног F33.1 (Дунд зэргийн сэтгэл гутрах дахилтат эмгэг) оношоор,

2020.05.02-2020.05.29 хүртэл 27 хоног F33.1 (Дунд зэргийн сэтгэл гутрах дахилтат эмгэг) оношоор,

2020.11.24-2020.12.15 хүртэл 21 хоног F33.1 (Дунд зэргийн сэтгэл гутрах дахилтат эмгэг) оношоор,

2021.09.13-2021.09.23 хүртэл 10 хоног F33.1 (Дунд зэргийн сэтгэл гутрах дахилтат эмгэг) оношоор,

2022.05.17-2022.05.31 хүртэл 14 хоног F33.1 (Дунд зэргийн сэтгэл гутрах дахилтат эмгэг) оношоор,

2022.09.11-2022.09.12 хүртэл 1 хоног F33.1 (Дунд зэргийн сэтгэл гутрах дахилтат эмгэг) оношоор нийт 10 удаа хэвтэн эмчлүүлсэн. /хх-138-143/

 

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд 2021 оны 4, 5, 8, 11 дүгээр саруудад Эрүүл мэндийн төв болон 7 дугаар хорооны Энх Сүндэр Өрхийн эрүүл мэндийн төвд үзлэг, оношилгоо хийлгэж, F20, F25, F32, F51, F06.2 оношийн бүлгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч байсан байна. /хх-136-137/

Уг хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2023/29158 захирамжаар Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлээр хүний амь нас хохироосон гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч ийн ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг холбогдох журам, аргачлалын дагуу тогтоолгохоор даалгасан.

Шүүх шинжилгээний ерөнхий газар нь уг захирамжийг хүлээн авч танилцаад Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам-ын 2.5 дахь хэсгийг үйл ажиллагаанд баримтлан ажиллахыг хүссэн талаар Шинжилгээ буцаах тухай хариу албан бичгийг ирүүлсэн байна. /хх-61-63, 66/

Журмын 2.5.-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгахаар заажээ.

 

Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч С. нь 2019 оны 3 сараас эхлэн сэтгэл гутрах хөнгөн тохиол, дунд зэргийн сэтгэл гутрах дахилтат эмгэг оношоор сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байсан болох нь тогтоогдож байна.

Ийнхүү сэтгэцийн өөрчлөлтөд орсон асуудал нь нэхэмжлэгчийн хүү *******ыг нас барахаас өмнө эхэлсэн боловч нэхэмжлэгч нь хүүгээ нас барсан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ч мөн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байсан байна.

9. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана., 508 дугаар зүйлийн 508.5. Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй боловч хуулийн тухайн зохицуулалтын үйлчлэл 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байна.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй тул хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй, мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд Дөнгөж танилцсан 2 хүүхэд ууланд гарч архи уугаад салсны дараа нэг нь өнгөрсөн байдаг. Нэхэмжлэгч талын 1 тэрбум 222 сая 590 мянган төгрөг төлөх боломжгүй гэж бодож байна. гэсэн дүгнэлт зэргээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

10. Харин шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч тал болон өөрсдөө сэтгэл санааны хувьд хүнд байдалтай байгаагаа илэрхийлж, хүн ёсоор хандаж 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргаж, түүний өмгөөлөгч энэ саналыг дэмжсэн тайлбар гаргасан тул энэ хэмжээнд нь нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх 1,212,590,0000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

11.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох 174,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дугаар зүйлийн 511.5-д заасныг баримтлан хариуцагч Б.гаас 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,212,590,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ

 

Т.БОЛОРМАА