Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 93

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                                                                                                Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2017 0108 0215 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй,*******7 настай, бүрэн бус дунд боловсролтой, *******ын оперотор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хадам эцэг, хадам эхийн хамтаар *******,*******,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, ******* 1 дүгээр хороо Уурхайчдын 1/а дугаар гудамж*******3 тоотод түр оршин суух,

урьд Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сар хорих ял шийтгэж, Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2007 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 93 дугаар захирамжаар тэнсэн суллагдсан,

мөн Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгэсэн, регистрийн УЕ80082518 дугаартай, ******* овогт *******ийн *******.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Х.******* нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны шөнө 1 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан ******* дэх Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.ын албан үүргийнхээ дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэн толгой, нүүрэн тус газар нь гараараа 4-5 удаа цохиж хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.******* нь 2017 оны 6 дугаар сарын 10-ны шөнө 1 цагийн үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан ******* дэх Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.ын албан үүргийнхээ дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэн толгой, нүүрэн тус газар нь гараараа 4-5 удаа цохиж хүч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ын өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ажлаасаа ирээд гэр бүлийн хүнтэйгээ маргасан. Тэгээд бааранд ороход танидаг хүн 2 шил 0.5 граммын пиво авч өгсөн. Би өөрөө 1 шил архи авсан. Тэгээд бааранд байсан хүмүүстэй хувааж уусан. Тэгээд баарны гадаа гарахад а ирээд надад “чи хүнээс зээлсэн мөнгөө өг” гэхээр нь би “мөнгийг чинь өгнө, мартсан байна” гэхэд хохирогч а “яагаад хүний мөнгө мартдаг юм бэ” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр жаахан маргалдсан. Прокурорын яллах дүгнэлтэд бичсэн миний мэдүүлэг үнэн зөв. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.ын өгсөн “2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийн үүргийг цагдаагийн ахлагч Б.ын хамт гүйцэтгэсэн юм. Шилжих шөнө 01 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад “ММ” баарны өмнө хөл хөдөлгөөн ихтэй байхаар нь ойр орчимд нь хяналт тавьж зогсож байтал сайн мэдэх ******* согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай “ММ” баарны үүдэнд зогсож байсан. Би машинаас буугаад ******* дээр очиж 100,000 гаруй мянган төгрөгний авлагыг асуусан юм. ******* тэгэхэд “би өгнө шүү дээ сүртэй юм бэ” гэсэн. Би тэгэхээр нь “чи битгий согтуурхаад байгаарай” гэж хэлсэн. Над руу яах гэж байгаа нь мэдэгдэхгүй ойртоод байхаар нь би цааш нь түлхчихээд буцаад явах гэтэл зүүн шанаан тус газар гараараа цохих шиг болсон. Би манараад ухаан балартаад унаад өгсөн. Би тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн цагдаагийн эргүүлийн тасгийн өрөөнд ирчихсэн байсан. Би “ММ” баарны үүднээс яаж ирснээ мэдэхгүй байна. Болдоо л машин барьж ирсэн. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 21-24 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ы өгсөн “...2017 оны 6 дугаар сарын 09-ний шөнө 23 цагийн үед цэнхэр цамцтай, цэнхэр жинсэн өмдтэй залуу манай бааранд ганцаараа орж ирсэн. Манай бааранд 0,5 литрийн архи, ундаа, пиво уусан. Тэгээд согтоод баар дотор байсан хүмүүс рүү агсам тавиад байсан. Манай захирал Цагаанаа эгч тэр хүнийг аргалаад баарнаас гаргасан. Тухайн үед би зөөгч ий хамт гарсан. Тэгтэл нөгөө залуу баарнаас гарчихаад явахгүй гадаа захиралтай юм яриад зогсож байсан. Тэр үед эргүүлийн цагдаагийн машин манай баарны гадаа ирээд тэр залууд “одоо харьж амраачээ болиочээ” гэж шаардлага тавьсан. Тэгтэл нөгөө залуу цагдаа нар дээр очоод юм яриад байсан юу ярьсныг нь сайн мэдэхгүй. Тэгээд тэр залуу цагдаа нартай юм ярьж байгаад эргээд манай баарны үүд рүү алхаж явж байгаад тамхи татаж байсан өндөр залуу дээр очоод “тамхиа өгчих” гэтэл нөгөө залуу нь “би татаж байна шүү дээ” гэсэн чинь тэр залууг хавираад унагаачихсан. Тэгсэн чинь эргүүлийн машинаас нэг залуу бууж ирээд “чи одоо боль гэртээ харь” гээд шаардлага тавьхад тэр залуу ойртоход нь түлхсэн чинь нөгөө залуу тэр цагдааг хүзүүнээс нь татаж өөр рүүгээ ойртуулаад гараараа тэр цагдаагийн нүүр болон толгой руу нь*******-4 удаа цохисон. Тэгтэл нөгөө цагдаа нь тэр залуугийн хамт газар унатал нөгөө цагдаа нь бууж ирээд бид нар очоод тэр залууг дарж газар хэвтүүлээд нөгөө цагдаагаар нь гавлуулсан. Тэгтэл зодуулсан цагдаагийн толгойн хэсгээс нь их цус гоожчихсон, цуг явж байсан цагдаа тэр залууг машинд суулгаад аваад явсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн*******1-32 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Т.ий өгсөн “2017 оны 6 дугаар сарын 09-ний 23 цагийн үед цэнхэр цамцтай, цэнхэр жинсэн өмдтэй залуу манай бааранд ганцаараа орж ирсэн. Хэсэг хугацааны дараа харахад 0,5 литрийн архи, 2 лааз пиво зэргийг ширээн дээрээ тавьчихсан ууж байсан. Миний харснаар тэр залуу гаднаас орж ирэхдээ эрүүл байсан. Намайг гадаа байж байтал захирал дуудаад “энэ хүнийг гаргах шаардлагатай байна” гэсний дагуу очиж уулзахад “чи яах гээд байна аа, зодолдох уу” гээд байсан. Би эвтэйхэн аргалж байгаад баарнаас гаргасан. Тэр залуу баарнаас гараад манай захиралтай юм ярьсан. Тэр залууг баарнаас гаргаад удаагүй байтал цагдаагийн эргүүлийн машин ирсэн. Тэр залуу цагдаа нарыг таньдаг юм шиг харагдсан “юу байна” гээд гар барьж байсан. Хоорондоо юм яриад байсан, юу ярьсныг нь сайн мэдэхгүй байна. Тэр залуу цагдаатай юм ярьчихаад буцаж яваад Хашаа гэх залууг тамхи татаж байхад нь очоод “тамхиа өгчих” гэхэд цаадах нь “би татаж байна” гэхэд “чи юу гээд байгаа юм бэ” гээд маргалдсан. Цэнхэр цамцтай залуу тамхи татаж байсан Хашааг хавирах шиг болоход Хашаа газар унаад босч ирсэн. Тэгсэн чинь эргүүлийн машинаас нэг цагдаа бууж ирээд цэнхэр цамцтай залуу дээр очиход тэр залуу өмнөөс нь очсон. Энэ үед цагдаа “чи одоо боль гэртээ харь” гээд цааш нь түлхсэн. Өөдөөс нь ирэхээр нь хацар руу нь нэг алгадсан. Тэгсэн чинь нөгөө залуу тэр цагдааг хүзүүнээс нь татаж өөрлүүгээ ойртуудаад гараараа тэр цагдаагийн нүүр болон толгой руу*******, 4 удаа цохисон. Тэгтэл нөгөө цагдаа нь газар унатал, нөгөө цагдаа нь бууж ирээд бид нар очоод тэр залууг дарж газар хэвтүүлээд нөгөө цагдаагаар нь гавлуулсан. Тэгтэл зодуулсан цагдаагийн толгойноос их цус гоожчихсон байсан ба цуг явж байсан цагдаа нь тэр залууг машинд суулгаад аваад явсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн*******5-36 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ж.ы өгсөн “ 2017 оны 6 дугаар сарын эхээр “ММ” бааранд 2 найзын хамтаар бүрэнхий болсон байхад орж нэлээн сууж юм ярьсан юм. 1 цагийн үед байх би тамхи татах санаатай гадаа ганцаараа гарсан юм. Би тамхиа асаагаад зогсож байтал зүс таних Жагаа ах цагдаагийн машины дэргэд цогсож байхдаа намайг “тамхиа өгчих” гэсэн би тэгэхээр нь “татаж байна” гэсэн. Тэгтэл удалгүй хүрч ирээд “чи одоо юундаа баярхаад байгаа юм бэ” гэхээр нь би “энэ дээр баярхаад байх юу байсан юм бэ, би өөрөө татаж байна шүү дээ” гэхэд Жагаа ах урд хөлөө тавиад намайг дэгээдэж унагаасан. Би тэгэхээр нь босч ирээд “та одоо яах гээд байгаа юм бэ” гэхэд над руу ойртохоор нь би ухарсан юм. Намайг өөр байдлаар цохиж зодоогүй, энэ үед цагдаагийн тэргэнээс нэг цагдаа бууж ирээд “чи одоо яагаад байгаа юм бэ, зүгээр байгаач” гэж хэлээд Жагаа ахыг 1-2 удаа алгадсан. Тэгтэл Жагаа ах зөрүүлээд тэр цагдааг гараараа 4-5 удаа цохиход тэр цагдаа ухаан алдаад газар унасан. Тэр үед нөгөө цагдаа нь машинаасаа бууж ирээд Жагаа ахыг газар хэвтүүлж ард нь гавласан. Зодуулсан цагдаагийн толгойноос цус гарч байсан. Мөн Жагаа ахын хамарнаас нь цус гарсан. Цагдаа болон Жагаа ахын аль алиных нь биед ямар гэмтэл учирсныг сайн харж чадаагүй. Тухайн үед гадаа тэгээд ч харанхуй болсон. Замын гэрэлтэй л байсан.

/хх-ийн*******7-38 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын өгсөн “Би 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 08:00 цагаас 10-ны 09:00 цаг хүртэл цагдаагийн ахлах ахлагч Г.ын хамт хөдөлгөөнт эргүүл Чулуут-112 чиглэлд 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн ба үүргээ зохих ёсоор хэвийн гүйцэтгэж байгаад шөнө 1 цагийн үед баарнууд нээгдэж хүмүүс баарнуудын үүдэнд бүлэг бөөгнөрөл үүсгээд байсан учир ахлах ахлагч Г.ын хамтаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо “М” баарны үүдэнд очиход Жагаа гэж дууддаг хочтой ******* гэх залуу согтуу баарны үүдэнд байсан хүмүүс рүү агсараад байсан ба *******д гэртээ харь гэсэн шаардлага тавихад ******* цаад баарны үүд хэсэг рүү явсан ба баарны үүдэнд тамхи татаж байсан өндөр залуу дээр очоод тамхийг нь нэхээд нөгөө залуу нь тамхиа өгөхгүй гэхэд ******* гэх залуу нь тус залууг хавирч унагаасан ба ахлах ахлагч Г.а машинаас буугаад ******* дээр очоод “чи ингэж болохгүй” харь гэсэн шаардлага тавиад гэдэс рүү нь хуруугаараа нэг хатгатал ******* ахлах ахлагч ын хүзүүнээс нь татаж авчираад нүүр болон толгой руу*******, 4 удаа угсруулаад цохичихсон. Тэгтэл а ах тэр хоёр зууралдаад хамт газар унасан ба би тэнд байсан залуучуудын хамт *******ыг гавлаад машинд суулгаж саатуулах байранд авчираад саатуулсан.

              /хх-ийн*******9-40 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №08 шэ/297 дугаар:

  1. ын биед гэмтэл тогтоогдсонгүй" гэх дүгнэлт,

/хх-ийн 42 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 66 дугаар тал/

Налайх дүүргийн шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дүгээр тогтоолын хуулбар,

/хх-ийн 67-68 дугаар тал/

Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2007 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 93 дугаар захирамжийн хуулбар,

/хх-ийн 69 дүгээр тал/

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар,

/хх-ийн 71-81 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 83 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсэгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй ба шүүгдэгч Х.*******ын хойшлуулашгүйгээр баривчлагдсан******* хоногийг түүний эдлэх ялд оруулах тооцохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6.2 дугаар зүйлийн 1, 4,*******6.6,*******6.7,*******6.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. ******* овогт *******ийн *******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.*******ыг 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.*******д оногдуулсан 6 сар 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Х.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар Х.*******ын 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт******* хоног баривчлагдсаныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн*******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд шийтгэх тогтоолыг гаран авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.                          

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ЧИНЗОРИГ