Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чинбатын Мөнхболор |
Хэргийн индекс | 126/2022/0009/З |
Дугаар | 126/ШШ2023/0187 |
Огноо | 2023-09-15 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 126/ШШ2023/0187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч Б.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны .... тоот танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Г
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга нарын хоорондын төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, иргэдийн төлөөлөгч Ч.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Далайбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Хөвсгөл аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Х.Гыг Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэх хугацаандаа аймгийн Засаг даргын Тамгын газрын “Аймгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч”-ийн сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулж, албан тушаалын тодорхойлолтод заасан тус албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох мэргэжлийн шаардлага хангаагүй, өөртөө нь хамаарал бүхий иргэн бүртгүүлснийг мэдсээр байж давуу байдал олгон сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулж нэрийг дэвшүүлж, албан тушаалд томилсон нь Төрийн албаны зөвлөлийн шалгалт баримтаар тогтоогдсон гэж үзэн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаартай захирамжаар албан тушаалаас нь бууруулжээ.
2.2. Нэхэмжлэгчээс уг захирамжийг эс зөвшөөрч дээд шатны байгууллага болох Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан байх ба Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/618 дугаартай албан бичгээр хариу өгсөн, улмаар тус хариуг эс зөвшөөрч 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
3.1. Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Г би Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангийн 2021 оны Б/06 дугаар хууль бус захирамжаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 189 дүгээр тогтоол гарч, аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон ба Ш.Идэрбаясгалан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг 5 сарын хугацаанд биелүүлэхгүй, улмаар Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас хатуухан сануулга авч арга буюу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б/61 дугаартай захирамж гаргаж намайг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.
3.2. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан ба 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буюу ажилдаа эргэж орсноос 2 хоногийн дараа намайг дахин ажлаас чөлөөлөхөөр сонсох ажиллагаа зохион байгуулж эхэлсэн. Үндсэндээ 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 16 хоногт албан болон албан бусаар 7 удаа уулзаж, ажлаасаа өөрийн хүсэлтээ өгөөд гарах, албан тушаал буурах, ямар нэгэн хэрэгт холбогдуулан шалгуулах, улс төрийн дарамт хэт их байгаа учраас бид 2 хамтран ажиллах боломжгүй гэх мэт дарамт шахалтыг үзүүлсэн.
3.3. Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б/03 дугаартай “Х.Гыг албан тушаалаас бууруулах тухай” захирамжийг гаргасан. Ш.Идэрбаясгалангийн гаргасан энэхүү захирамж нь Захиргааны ерөнхий хуулийг бүхэлдээ зөрчсөн, уг хуулийн 47 дугаар зүйлд заасан Илт хууль бус захиргааны акт болсон төдийгүй, төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн дагуу албан тушаал бууруулж шийдвэрлэсэнгүй.
3.4. Захирамжийн хууль зүйн үндэслэлгүй байдал: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах” гэжээ. Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 2021 оны 278 дугаар тогтоолд тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагч, иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг үүрэг болгож, тогтоолын хэрэгжилтийг тайлагнахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад үүрэг болгосон байдаг. Гэтэл Ш.Идэрбаясгалан нь хууль бус томилгоо хийсэн 15 албан хаагчаас ганц надад хариуцлага тооцож байгаа нь тогтоолд олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн явдал боллоо. Энэ нь захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх Захиргааны ерөнхий хуулийн зарчимд нийцэхгүй байна.
3.5. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэсэн байна. Авлигын эсрэг хуулийн 321 заалтад хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий байгууллагыг заасан байх ба 321.1.2-д зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар хянах зохицуулалттай байна. Авлигатай тэмцэх газраас шийдвэрт дурдсан асуудлыг хянаж шийдвэрлэсэн шийдвэр огт байхгүй байхад Авлигын эсрэг хуулиар албан тушаал бууруулж шийдвэрлэж байгаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй.
3.6. Х.Г миний бие тангараг өргөсөн, төрийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагч. Миний албаны харилцааны эрх зүйн байдал Төрийн албаны тухай хуулиар тодорхойлогддог. Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны хуулиас гадуур ажлаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах үндэслэл байхгүй юм. Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн дараах зүйл, заалтад заасны дагуу буюу 52 дугаар зүйлийн 52.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэх”, 62 дугаар зүйлийн 62.1.1-д “Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх”, 62.1.2-т “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх” баталгаагаар хангагдаж ажилладаг.
3.7. Нөгөө талаас аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг аймгийн Засаг дарга томилох, чөлөөлөх, өөр албан тушаалд сэлгэн болон шилжүүлэн ажиллуулах, албан тушаал бууруулах шийдвэр гаргах эрхтэй болохоос өөр эрх бүхий этгээд хэрэгжүүлэх боломжгүй. Захирамжийн 2 дахь заалтад албан тушаал бууруулсантай холбоотой заалт байгаа ба ямар албан тушаалд бууруулж байгаа нь тодорхойгүй, хууль бус томилгоотой албан хаагчид намайг ажилд томилох чиглэл өгч байгаа нь хуулиар олгогдсон эрх хэмжээг эрх хэмжээгүй этгээдээр гүйцэтгүүлэх гэсэн аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангийн хууль бус чиг үүрэг болно.
3.8. Гэтэл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан хууль тогтоомжийг уландаа гишгэж, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр дарамталж хохироосон шийдвэр удаа дараа гаргаж, Төрийн албаны зөвлөлөөс хууль бус томилгоотой гэж 2 удаа хянагдаж тогтоол ирүүлсэн П.Ариунбатыг 3 дахь удаагаа хууль бусаар томилж, Монгол Улсын төрд хүндэтгэлгүй хандсаар ирлээ.
3.9.Ш.Идэрбаясгалангийн гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4-д “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” шаардлагыг хангаж чадахгүй байгаа тул илт хууль бус захиргааны акт болсон төдийгүй Төрийн албаны тухай хуулийг илтэд зөрчсөн шийдвэр гаргалаа.Захиргааны ерөнхий хуульд заасанчлан илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан ба мөн 47.4-д Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасан.
3.10. Иймд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам”-ын 5.1.4-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар албан тушаал бууруулж шийдвэрлэсэн аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалангийн гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Б/03 дугаартай “Х.Гыг албан тушаалаас бууруулах тухай” илт хууль бус захирамжийн хууль зүйн үндэслэлийг судалж, хүчингүй болгон, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн томилж, шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Дөрөв. Нэхэмжлэгч Х.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
4.1.
4.2.
4.3.
4.4.
4.5.
4.6.
4.7.
4.8. гэжээ.
Тав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
5.1.
5.2.
5.3.
5.4.
5.5.
5.6. гэжээ.
Зургаа: Хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
6.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 78 дугаар тогтоолд тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагч, иргэдийг томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг үүрэг болгохыг үүрэг болгож, тогтоолын хэрэгжилтийг тайлагнахыг Хөвсгөл аймгийн Засаг даргад үүрэг болгосон байдаг. Гэтэл Ш.Идэрбаясгалан нь хууль бус томилгоо хийсэн 15 албан хаагчаас ганц надад хариуцлага тооцож байгаа нь тогтоолд олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн. ... Энэ нь захиргааны үйл ажиллагааны зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны ерөнхий хуулийн зарчимд нийцэхгүй байна” гэжээ.
6.2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.20-д аймгийн ... тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхийг аймгийн Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан бөгөөд Тамгын газрын даргыг томилох эрх бүхий этгээд нь Засаг дарга байх тул түүний албан тушаалыг бууруулах эрхтэй байна. Иймд Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор хариуцлага тооцох эрх олгосон байхыг шаардахгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн даргын албан тушаалыг гүйцэтгэх хугацаандаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Аймгийн төсвийн нягтлан бодогч-ийн сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулж, албан тушаалын тодорхойлолтод заасан тус албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох мэргэжлийн шаардлага хангаагүй, өөртэй нь хамаарал бүхий иргэн бүртгүүлснийг мэдсээр байж давуу байдал олгон сонгон шалгаруулалтын дүнг баталгаажуулан нэрийг дэвшүүлж, албан тушаалд томилсон нь Төрийн албаны зөвлөлийн шалгалт, баримтаар тогтоогдсон байдаг.
6.4. Түүний дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байх бөгөөд хариуцлага хүлээлгэсэн нь захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчөөгүй болно.
6.5. Авлигын эсрэг хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2-д зааснаар энэ хуулийн 321.1.2-д зааснаас бусад төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар хянах зохицуулалттай байна. Авлигатай тэмцэх газраас шийдвэрт дурдсан асуудлыг хянаж шийдвэрлэсэн шийдвэр огт байхгүй байхад Авлигын эсрэг хуулиар албан тушаал бууруулж шийдвэрлэж байгаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй ... гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий байгууллага, албан тушаалтан дараах хариуцлага хүлээлгэнэ” гэж, 33.1.2-д “... эсхүл энэ хуулийн 7.1-д заасныг зөрчсөн этгээдэд албан тушаал бууруулах ...” гэж заасан байх бөгөөд энд Авлигатай тэмцэх газраас асуудлыг хянаж шийдвэрлэсэн шийдвэр гарсан байхыг шаардахгүй, энэ талаар хуулиар тухайлан зохицуулаагүй юм.
6.6. Мөн түүнчлэн хуульд хяналт тавих, хуулийн биелэлтийг хангах ойлголтууд эрх зүйн үр дагаврын хувьд хоорондоо ялгаатай ойлголт байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Засаг дарга ... засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна” гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах” гэж тус тус заасан. Тиймээс маргаан бүхий захиргааны шийдвэрийн хувьд аймгийн Засаг дарга өөрт хуулиар олгогдсон чиг үүрэг, бүрэн эрхийн дагуу хууль тогтоомжийн биелэлтийг хангах бүрэн эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлсэн.
6.7. Төрийн албаны тухай хуульд албан тушаал бууруулахтай холбогдсон харилцаанд тус хуулиас өөр хууль хэрэглэхийг зөвшөөрдөг бөгөөд энэхүү зохицуулалтын дагуу Авилгын эсрэг хуулийг баримталж нэхэмжлэгчийг албан тушаал бууруулсан тул дээрх шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсанчлан Засаг даргын Тамгын газрын даргыг аймгийн Засаг дарга албан тушаал бууруулах эрхтэй бөгөөд дээрх бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан. Харин уг шийдвэрийг Засаг дарга өөрөө хэрэгжүүлэх чиг үүрэг хүлээхгүй бөгөөд тус захирамжийн 2 дахь хэсэгт нэхэмжлэгчийг албан тушаалд томилон ажиллуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгасан нь Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам-ын 3.2.4.3-д заасан ... авах арга хэмжээ, хариуцах эзэн, гүйцэтгэх хугацаа, биелэлтийг хариуцах болон хэрэгжилтэд хяналт тавих байгууллага, нэгжийн нэрийг тодорхой заах ... шаардлагыг биелүүлсэн.
6.8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга ... ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасан. Х.Гыг албан тушаал бууруулсантай холбогдуулан түүнийг ахлах түшмэл, түүнтэй дүйцэхүйц албан тушаалд томилох эрх хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хуулиар олгосон байна. Тиймээс иргэн Х.Гын нэхэмжлэлд дурдсан үндэслэл нь хууль тогтоомжид нийцэхгүй байгаа тул үндэслэлгүй болно. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс тус байгууллагын ахлах түшмэлийн албан тушаалын сул орон тоо, түүнд томилогдох боломжтой талаар 2 удаа албан бичгээр нэхэмжлэгчид хандсан боловч нэхэмжлэгчийн зүгээс хариу өгөөгүй эс үйлдэхүйг гаргасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Долоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
7.1.
7.2.
7.3. гэжээ.
Найм: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
8.1.
8.2.
8.3.
8.4. гэжээ.
Ес. Иргэдийн төлөөлөгч Ч.Ч дүгнэлтдээ:
9.1. Миний хувьд сонгуулиас сонгуулийн хооронд өөрийнхөө ажлыг сайн хийж чадахгүй байна. (Идэрбаясгалан дарга нь) Хоёрын хооронд шалтаг хайж чадвартай хүнийг хоёрын хооронд зүйлээр шалтаглаж хүний эрхийг боогдуулж хохироосон гэж үзэж байна. Ашиг сонирхлын шинжтэй гэж үзэж буруутгасан бөгөөд эсрэг тал хариуцагч этгээд үүнийгээ баталж чадахгүй байна гээд дүгнэлтээ бичгээр гаргаж өгөв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаартай “Х.Гыг албан тушаалаас бууруулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Х.Гыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.БАТЧИМЭГ