| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2024/00109/И |
| Дугаар | 146/ШШ2024/00106 |
| Огноо | 2024-06-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 146/ШШ2024/00106
Өвөрхангай аймгийн *******хорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн *******хорин сумын 1 дүгээр баг тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
*******иуцагч: Өвөрхангай аймгийн *******хорин сумын 7 дугаар багт оршин суух ******* регистрийн дугаартай, ******* ******* овгийн *******ийн *******т холбогдох,
“790,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А.******* нь надаас 2023 оны 02 дугаар сарын 19-нд 790,000 төгрөгийн хүнсний бараа худалдан аваад одоо болтол өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү. Энэ мөнгийг тэтгэврээс төлсөн”...гэжээ.
*******иуцагч А.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А.******* миний бие Д.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2023 оны 02 дугаар сард иргэн Д.*******гийн дэлгүүрээс 790,000 төгрөгийн бараа аваад барагдуулаагүй байгаа нь үнэн. Би уг барааны мөнгөн тооцоог бүрэн барагдуулж дуусгана” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.*******т холбогдуулан “790,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 790,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
*******иуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамж 11,755 төгрөг, орон нутгийн төсвийн орлогын данснаас 11,755 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,510 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгох нь
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч А.*******т “790,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч А.*******аас 11,755 төгрөг, орон нутгийн төсвийн орлогын данснаас 11,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,510 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН