Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2024/03271

 

 

 

 

 

 2024                  6               10                                           184/ШШ2024/03271

 

 

                                                              

     Зохигчийн эвлэрлийг баталж,                                                                                              

                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч:****. Хаяг: ***

Хариуцагч: ****. Хаяг: ***т

Зээлийн гэрээний үүрэгт 2,018,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэг**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:****” ХХК-тай 2021 оны 9-р сарын 6-ны өдөр 20 тоот зээлийн гэрээ байгуулан 1,499,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Хариуцагч нь зээл авсан өдрөөс ойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар үндсэн зээлийн хүү 1,156,861 төгрөг, төлөх ёстой хүү 780,665 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,774 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг, нийт 2,018,800 төгрөгийг Г.Орхоноос гаргуулж өгнө үү.

         Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “..нэхэмжлэлийн шаардлага 2,018,800 төгрөгийг хариуцагч 2024 оны 7-р сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 20-ны өдөр 518,800 төгрөгөөр төлж барагдуулах”-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.       

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч***** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,018,800 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...нэхэмжлэлийн шаардлага 2,018,800 төгрөгийг хариуцагч 2024 оны 7-р сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 20-ны өдөр 518,800 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “***** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,018,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...нэхэмжлэлийн шаардлага 2,018,800 төгрөгийг хариуцагч 2024 оны 7-р сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 20-ны өдөр 518,800 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,251 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 23,625.5 төгрөгийг хариуцагчаас, 23,625.5 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн     74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ