| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2024/01564/И |
| Дугаар | 182/ШШ2024/01617 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2024/01617
| 2024 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 182/ШШ2024/01617 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс би,
Нэхэмжлэгч: төв байранд оршин байрлах, Г Б ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, Б овогт О.М /РД:/,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, И овогт Г.А /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,733,764.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б овогт О.М, И овогт Г.А нар нь тус банктай 2020 оны 06-р сарын 16-ний өдөр Дугаар ЗГ2105142539 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулан 23,000,000 /Хорин гурван сая/-төгрөгийг жилийн 14,4 %-н хүүтэйгээр 30 сарын хугацаатай, мөн 2022 оны 08-р сарын 15-ний өдөр дугаар 3Г21051425391 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 16,200,000 /Арван зургаан сая хоёр зуун мянган /-төгрөгийг жилийн 13,2%-н хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар тус тус зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч О овогтой М /РД:/, зээлдэгч Г овогтой А /РД:/- нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгчийн Дугаар ЗГ2105142539, ЗГ21051425391 тоот цалингийн зээлийн гэрээний 2024 оны 02-р сарын 21-ний өдрийн байдлаар гэрээний үүрэгт:
Үндсэн зээл 17,846,622.65 төгрөг, үндсэн хүү 1,810,480.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 76,661.51 төгрөг. Талуудын хооронд байгуулсан дугаар ЗГ2105142539, ЗГ2105142539-1 тоот зээл болон барьцааны гэрээний зээл, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 19,733,764.94 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж, Г Бинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г Б ХК-ийн нэхэмжлэлтэй, О.М, Г.А нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч О.М ээс татгалзаж, хариуцагч Г.А тэй эвлэрсэн болно. Хариуцагч О.М нь Солонгос улсад амьдардаг юм гэжээ.
Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Г Б ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.А-д холбогдох иргэний хэрэгт талууд сайн дурын үндсэн дээр дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж байна. Үүнд: Хариуцагч Г.А нь 19,733,764.94 төгрөгийг 6 хувааж төлөх буюу 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны 14,733,764.94 төгрөгийг нэхэмжлэгч Г Б ХК-д төлж барагдуулахаар сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г Б ХК нь хариуцагч О.М, Г.А нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,733,764.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь хариуцагч О.М ээс татгалзаж, хариуцагч Г.А тэй 19,733,764.94 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг 6 хувааж төлөх буюу 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны 14,733,764.94 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нь хариуцагч О.М ээс татгалзаж, хариуцагч Г.А тэй 19,733,764.94 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Г.А уг мөнгийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны 14,733,764.94 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан Г Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,619 төгрөгийн 50 хувь буюу 128,309.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 128,309.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 128,309.5 төгрөгийг хариуцагч Г.А ээс гаргуулж, нэхэмжлэгч Г Б ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ И.АМАРТӨГС