Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2026/ШЦТ/122

 

 

 

      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

           Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

Орчуулагч О.Намуун /цахимаар/

           Шүүгдэгч  Р /, түүний өмгөөлөгч Ц.Мэнджаргал /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .../-д холбогдох эрүүгийн 2519002630098 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

           Биеийн байцаалт: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Р

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч .../ нь ...-ийн захирлаар ажиллаж байхдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231,A/368 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 5-ын б/. Ажлын байрны аюул эрсдэлийн үнэлгээ, технологийн горим (стандарт)-ыг батлуулж мөрдөж ажиллана. Дотоод журмаар зохицуулна), 12 /Ажлын байр бүрийг ажил эхлэхийн өмнө эсхүл ээлжийн дундуур хариуцсан албан тушаалтан биечлэн шалгаж, аюулгүй ажиллагааны зөрчил илэрсэн үед зөрчлийг арилгахаас өөр ажлын даалгавар өгөхийг хориглоно. Ээлжийн явцад ажлын даалгаврыг өөрчлөх шаардлага гарвал заавал анх ажлын даалгавар өгсөн ажилтнаар дамжуулах буюу дотоод журмаар зохицуулна./, 120 /Уулын ажлын батлагдсан паспортгүйгээр экскаватораар ажил гүйцэтгэхийг хориглоно. Уг паспортад доголын өндөр, ажлын талбайн өргөн, налуугийн хэмжээ, уул тээврийн машины тэнхлэгээс мөргөцгийн болон овоолгын ирмэг хүртэлх зай, нурах аюултай бүсийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг тусгахаас гадна экскаваторын болон тээврийн хэрэгслийн ажиллах зарчим, бүдүүвчийг харуулна. Догол мөрөгцөгийн байдалд өөрчлөлт гарсан үед паспортыг шинэчилнэ/, 133 /Экскаваторын ажиллах догол, мөрөгцөг, овоолгын талбай нь тэгшлэгдэн засагдан байхаас гадна тэдгээрийн техникийн баримт бичигт зааснаас илүүгүй налуутай байна. Ямар ч тохиолдолд экскаваторын тэнцвэржүүлэгч ачааны эргэх тойрог болон машинчийн бүхээгээс догол мөрөгцөгийн хажуу хана, гадаргуу, тээврийн хэрэгсэл хүртэлх зай нь 1м-ээс багагүй байна. Тогтворгүй чулуулагтай, нурал гулсалт гарч болзошгүй газар ажиллаж буй экскаваторын машинчийн бүхээг нь догол, мөрөгцөгийн хананы эсрэг талд байрласан байвал зохино/-д заасныг тус тус зөрчсөний улмаас 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 9 цагийн орчим Дорноговь аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ...-ийн хаягдлын шороон далан дээр ачилт хийж байсан экскаваторын оператор Б.А нь шорооны нурангад даруулж амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, цээж нурууны зулгаралт бүхий хүнд хохирлыг болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Р-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “.Мэдүүлэг өгөхгүй .” ээ хэрэт бүгд бичигдсэн би ярих шаардлагагүй гэж бодож байна гэсэн мэдүүлэг,

            -...-ийн улирлын чанартай ажилладаг баяжуулах үйлдвэрийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 6-22-р ху/,

-...-ийн үйлдвэрийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 188 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 45-р ху/,

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 65-69-р ху/,

-Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 358 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 86-89-р ху/,

-Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний тархинд 20 хувийн үхжилт явагдаж байгаа гэж эмч надад хэлсэн. Тэрний улмаас миний ярих чадвар, харааны чадвар, алхах гишгэх 5 мэдэхүйн эрхтэнд өөрчлөлт орж өдөр тутмын хийдэг зүйлээ хийж чадахгүй байгаа...." гэсэн мэдүүлэг,

-Гэрч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр... 10 цагийн орчим хаягдал далан дээр ажиллаж байсан Б.А экскаваторын хамт шороонд дарагдсан талаар манай ажилчид мэдэгдсэн. Тэгээд яваад очиход Б.А-н унаж байсан экскаватор ертөнцийн зүгээр баруун хойноос зүүн урагш чиглэлтэй хаалга талын цонх шороонд дарагдаж далдарсан байдалтай байсан..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 78-р ху/,

-2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ХАБЭА-2025/9 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 227-229-р ху/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 826/143 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 235-237-р ху/,

-Сэжигтэн .../-ийн "...Би ... сумын 1 дүгээр багийн нутагт жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ...-н захирлаар 2017 оноос одоог хүртэл ажиллаж байна. Би 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үйлдвэрийн дарга Ц.А-н хамт Улаанбаатар хотод албан ажилтай байсан бөгөөд ...-ны дотоод хяналтын ажилтан Э.Н-т үйлдвэрийг хаягдал далангийн шороонд ачилт хийж байсан хариуцан ажиллаж байх үед экскаваторын оператор Б.Ань ажлын байран дээрээ экскаватортойгоо шороон нурангид дарагдаж үйлдвэрийн осолд орсон талаар Э.Н надад мэдэгдэж манай компанийн зүгээс ... сумын цагдаагийн хэсэг болон ... сумын эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн Хөдөлмөр халамжийн газарт мэдэгдэж шаардлагатай арга хэмжээг түргэн шуурхай авсан. Тухайн ослын улмаас Б.А-гийн биед учирсан хохирлыг эмчлэхэд шаардлагатай зардлыг гарган өгөхөөс гадна одоог хүртэл сар бүр цалинг нь тогтмол олгож байгаа мөн хэрэг шийдэгдэх хүртэл хугацаанд Б.А-ийн цалинг олгосоор байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 250-р ху/,

-...-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 3-р ху/,

-Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /нийт 16,093,760 төгрөг/,

-Хохирол төлбөр төлсөн баримт /2-р хх-ийн 75-р ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч .../ нь ...-ийн захирлаар ажиллаж байхдаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231,A/368 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 5-ын б/. Ажлын байрны аюул эрсдэлийн үнэлгээ, технологийн горим (стандарт)-ыг батлуулж мөрдөж ажиллана. Дотоод журмаар зохицуулна), 12 /Ажлын байр бүрийг ажил эхлэхийн өмнө эсхүл ээлжийн дундуур хариуцсан албан тушаалтан биечлэн шалгаж, аюулгүй ажиллагааны зөрчил илэрсэн үед зөрчлийг арилгахаас өөр ажлын даалгавар өгөхийг хориглоно. Ээлжийн явцад ажлын даалгаврыг өөрчлөх шаардлага гарвал заавал анх ажлын даалгавар өгсөн ажилтнаар дамжуулах буюу дотоод журмаар зохицуулна./, 120 /Уулын ажлын батлагдсан паспортгүйгээр экскаватораар ажил гүйцэтгэхийг хориглоно. Уг паспортад доголын өндөр, ажлын талбайн өргөн, налуугийн хэмжээ, уул тээврийн машины тэнхлэгээс мөргөцгийн болон овоолгын ирмэг хүртэлх зай, нурах аюултай бүсийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг тусгахаас гадна экскаваторын болон тээврийн хэрэгслийн ажиллах зарчим, бүдүүвчийг харуулна. Догол мөрөгцөгийн байдалд өөрчлөлт гарсан үед паспортыг шинэчилнэ/, 133 /Экскаваторын ажиллах догол, мөрөгцөг, овоолгын талбай нь тэгшлэгдэн засагдан байхаас гадна тэдгээрийн техникийн баримт бичигт зааснаас илүүгүй налуутай байна. Ямар ч тохиолдолд экскаваторын тэнцвэржүүлэгч ачааны эргэх тойрог болон машинчийн бүхээгээс догол мөрөгцөгийн хажуу хана, гадаргуу, тээврийн хэрэгсэл хүртэлх зай нь 1м-ээс багагүй байна. Тогтворгүй чулуулагтай, нурал гулсалт гарч болзошгүй газар ажиллаж буй экскаваторын машинчийн бүхээг нь догол, мөрөгцөгийн хананы эсрэг талд байрласан байвал зохино/-д заасныг тус тус зөрчсөний улмаас 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 9 цагийн орчим Дорноговь аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ...-ийн хаягдлын шороон далан дээр ачилт хийж байсан экскаваторын оператор Б.Ань шорооны нурангад даруулж амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, цээж нурууны зулгаралт бүхий хүнд хохирлыг болгоомжгүй учруулсан үйл баримт болсон болох нь ...-ийн улирлын чанартай ажилладаг баяжуулах үйлдвэрийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-ийн 6-22-р ху/, ...-ийн үйлдвэрийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 188 дугаартай тушаалын хуулбар /1-р хх-ийн 45-р ху/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 65-69-р ху/, Дорноговь аймаг дахь Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 358 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 86-89-р ху/, Хохирогч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 78-р ху/, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ХАБЭА-2025/9 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 227-229-р ху/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 826/143 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 235-237-р ху/, Сэжигтэн .../-ийн  мэдүүлэг /1-р хх-ийн 250-р ху/, ...-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 3-р ху/, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /нийт 16,093,760 төгрөг/, Хохирол төлбөр төлсөн баримт /2-р хх-ийн 75-р ху/ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг гэдэг нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна. Энэхүү үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд учруулсан гэмт үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хоёрын хооронд шууд болон шууд бус шалтгаант холбоо байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч .../ нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан байх тул  болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч .../ нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231,A/368 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм"-ийн 5-ын б/. Ажлын байрны аюул эрсдэлийн үнэлгээ, технологийн горим (стандарт)-ыг батлуулж мөрдөж ажиллана. Дотоод журмаар зохицуулна), 12 /Ажлын байр бүрийг ажил эхлэхийн өмнө эсхүл ээлжийн дундуур хариуцсан албан тушаалтан биечлэн шалгаж, аюулгүй ажиллагааны зөрчил илэрсэн үед зөрчлийг арилгахаас өөр ажлын даалгавар өгөхийг хориглоно. Ээлжийн явцад ажлын даалгаврыг өөрчлөх шаардлага гарвал заавал анх ажлын даалгавар өгсөн ажилтнаар дамжуулах буюу дотоод журмаар зохицуулна./, 120 /Уулын ажлын батлагдсан паспортгүйгээр экскаватораар ажил гүйцэтгэхийг хориглоно. Уг паспортад доголын өндөр, ажлын талбайн өргөн, налуугийн хэмжээ, уул тээврийн машины тэнхлэгээс мөргөцгийн болон овоолгын ирмэг хүртэлх зай, нурах аюултай бүсийн хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг тусгахаас гадна экскаваторын болон тээврийн хэрэгслийн ажиллах зарчим, бүдүүвчийг харуулна. Догол мөрөгцөгийн байдалд өөрчлөлт гарсан үед паспортыг шинэчилнэ/, 133 /Экскаваторын ажиллах догол, мөрөгцөг, овоолгын талбай нь тэгшлэгдэн засагдан байхаас гадна тэдгээрийн техникийн баримт бичигт зааснаас илүүгүй налуутай байна. Ямар ч тохиолдолд экскаваторын тэнцвэржүүлэгч ачааны эргэх тойрог болон машинчийн бүхээгээс догол мөрөгцөгийн хажуу хана, гадаргуу, тээврийн хэрэгсэл хүртэлх зай нь 1м-ээс багагүй байна. Тогтворгүй чулуулагтай, нурал гулсалт гарч болзошгүй газар ажиллаж буй экскаваторын машинчийн бүхээг нь догол, мөрөгцөгийн хананы эсрэг талд байрласан байвал зохино/-д гэснийг тус тус зөрчиж, хууль, дүрэм, журмыг мөрдөж ажиллаагүйн улмаас хохирогч Б.А-гийн биед амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, цээж нурууны зулгаралт бүхий хүнд зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан тул шүүгдэгч .../-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

          Шүүгдэгч .../-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.А-гийн эрүүл мэндэд амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр, цээж нурууны зулгаралт бүхий хүнд гэмтэл учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 99,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь /2-р хх-ийн 80-р ху/, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт“ гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төлүүлнэ” гэж зааснаар иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд 16,093,760 төгрөгийг эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан ба шүүгдэгч .../ нь 1 сарын дотор төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм хорын хохирол төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

           Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгч .../-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Р-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р/-ийг ...-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг төлж биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

           4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч R-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р-д /оногдуулсан 1 жилийн хугацаагаар ...-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

           6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р/-ээс 16,093,760 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

           7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.НАРАНЦЭЦЭГ