Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/150

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн С.Энхчимэгт холбогдох эрүүгийн 201714000286 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч С.Энхчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн С.Энхчимэгт холбогдох эрүүгийн 201714000286 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 13-нд Сэлэнгэ аймагт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, ам бүл 4 нөхөр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант баг Бранк байр 17-2 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Боржигон овгийн Сугархүүгийн Энхчимэг / РД: МТ91081321 /

 С.Энхчимэгийг 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Жаргалант сумын Улаантолгой багийн Тариаланчдын 3-1 тоот хашаанд иргэн Э.Батсүхийн халаасандаа хийх гэж байгаад хаясан Самсунг S-5 маркын гар утсыг авч ашиглан хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Аймгийн Прокуророос яллагдагчаар татах тогтоол үйлдэн шүүхэд ирүүлжээ.      

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт: 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Жаргалант сумын Улаантолгой багийн Тариаланчдын 3-1 тоот эзэнгүй хашаанд С.Энхчимэг,Э.Батсүх, Есөн-Эрдэнэ нар архи ууж байх үед Э.Батсүхийн эзэмшлийн Самсунг S-5 маркын гар утас алга болсон ба уг гар утсыг гээгдсэн байхад нь С.Энхчимэг олж аваад улмаар барьцаалан зээлдүүлэх газарт мөнгөний барьцаанд тавьж завшсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

-Шүүгдэгч С.Энхчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Батсүхийн утас нь унасан байхаар нь авчихсан юм. Өгөх гэхээр айгаад байсан. Тэгээд яалт ч үгүй ломбарданд тавьсан. 14 хоног өнгөрөөд зарагдсан байсан. Тухайн үед архи уусан байсан. Одоо 7сартай жирэмсэн.Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна.Утас 280,000 төгрөгөөр үнэлэгдсэн боловч би 300,000 төгрөг өгч хохиролыг төлсөн “гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Э.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Жаргалант суманд найз Есөн-Эрдэнэ Энхчимэг  хоёртой хамт Их монгол гэдэг нэг шил архи хувааж уусан. Мартын 8-ны баяр болж байсан учир би Энхчимэг Есөн-Эрдэнэ хоёрт уг архийг авч өгсөн юм. Бид гурав архиа Жаргалант сумын Улаантолгой багийн Тариаланчидын 3 дугаар гудамж 1 тоот эзгүй айлын хашаанд орж уусан юм. Архи ууж байхад миний гар утас байсан. Тэгээд гэрт ороод гар утсаа үзтэл утас маань байхгүй байсан. Тэгэхлээр нь би гадаа хаясан байх гэж бодоод гэрээс гарч гар утсаа хайгаад олоогүй. Тэгээд хамт байсан Энхчимэг, Есөн-Эрдэнэ нараас асуутал миний гар утсыг мэдэхгүй, хараагүй гээд байсан. Тэгээд би цагдаад хандах болсон юм. Тухайн үед уг архи ууж байсан хашаанд бид гурваас өөр хүн байгаагүй юм. Надтай хамт байсан Энхчимэг, Есөн-Эрдэнэ хоёр л миний гар утсыг авсан байх.....” гэсэн мэдүүлэг,

 

         -Ашид билгүүн ХХК-ний гаргасан “Самсунг S-5 маркын гар утасны зах зээлийн дундаж үнэ 280,000 төгрөг”гэсэн үнэлгээний дүгнэлт /хх 7/,

        -С.Энхчимэгийн ам бүлийн тодорхойлолт /хх 19 /,

         -иргэний үнэмлэхний лавлагаа /хх 20/,

         -ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх21/

         -хохирогч Э.Батсүхийн Орхон аймгийн Цагдаагийн байгууллагад 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “Э.Батсүх миний бие сэжигтэн Энхчимэгтэй эвлэрсэн.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн өргөдөл /хх 25 /,

        -хохирогч Э.Батсүхийн шүүхэд гаргасан “ ...гар утасны төлбөр болох 300,000 төгрөгийг бүрэн гаргуулж авсан.Энхчимэг бид 2 эв зүйгээ ололцсон тул цаашид гаргах гомдолгүй” гэсэн өргөдөл /хх 27/.         

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх үндэслэсэн бөгөөд  шүүгдэгч С.Энхчимэгийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

            Шүүгдэгч С.Энхчимэг нь 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Тариаланчдын 3-1 тоот хашаанд хохирогч Э.Батсүх, иргэн Есөн-Эрдэнэ нартай архи ууж байхдаа Э.Батсүхийн халаасандаа хийх гэж байгаад гээсэн Самсунг S-5 маркын гар утсыг олж аваад улмаар барьцаалан зээлдүүлэх газарт мөнгөний барьцаанд тавьж хувьдаа ашигласан /завшсан/ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд заасан “...гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан санаатай үйлдсэн гэмт хэрэг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч С.Энхчимэгт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

            Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчтой сайн дураар эвлэрсэн бөгөөд учруулсан хохиролоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргээр тогтоогдож байх тул С.Энхчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

       Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

       С.Энхчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул түүнд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1,208 дугаар зүйлийн 208.1.3-д тус тус зааснаар С.Энхчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.6.3,298 дугаар зүйлийн 298.1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг,хөрөнгө битүүмжлэгдээгүйг, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.4-д заасныг баримтлан С.Энхчимэгт урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

   5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялаас чөлөөлөгдсөн этгээд, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

               

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ