Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2024/00075/И |
Дугаар | 141/ШШ2024/00070 |
Огноо | 2024-05-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 141/ШШ2024/00070
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар .......... аймгийн ...........сумын ............баг хаягаар оршин суудаг ...............овогт Д-гийн Б-ын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.Б нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1988 онд техникум төгсөж ирээд Тосонцэнгэлийн МБК-д ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар Завхан аймгийн Асгат суманд шилжиж, Баянхайрхан САА-д барилгын бригадад нормчин, үтрэмийн нормчин зэрэг ажлуудыг хийсэн. Мөн 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Нарт ХК-д нягтлан бодогчоор ажилласан. Эдгээр ажлуудын тушаалууд нь миний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч тушаалын эх хувь нь архивд очоогүй байна. Асгат сумын Баянхайрхан ТАА баримтууд устаж үгүй болсон байна. Энэ нь тухайн үеийн хүмүүсийн ажлын хариуцлагатай холбоотой. 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Асгат суманд Ой, ан хамгаалагчаар ажиллаж байсан. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Асгат сумын АДХ-н гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжиж үргэлжлүүлэн ажилласан.Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийлгэсэн боловч архивд байхгүй байна. Иймд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилтийг баталгаажуулж ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын мод бэлтгэлийн хэсгийн ажилчнаар,1988 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Баянхайрхан сумын Тэжээлийн аж ахуйн барилгын салбарт ажилчнаар, 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Асгат сумын Холбооны салбарт монтёроор, 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын байгаль хамгаалагчаар, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын ой, ан хамгаалагчаар, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын ан зүйч - ой хамгаалагчаар, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын засаг даргын тамгын газрын зааварлагчаар, 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Нарт ХК-нд ня-богоор, 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн засаг даргаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч А овогт Д-гийн Б нь 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын мод бэлтгэлийн хэсгийн ажилчнаар,1988 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Баянхайрхан сумын Тэжээлийн аж ахуйн барилгын салбарт ажилчнаар, 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Асгат сумын Холбооны салбарт монтёроор, 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын байгаль хамгаалагчаар, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын ой, ан хамгаалагчаар, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын ан зүйч - ой хамгаалагчаар, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын засаг даргын тамгын газрын зааварлагчаар, 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Нарт ХК-нд ня-богоор, 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн засаг даргаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-А овогт Д-гийн Б-ын 000000 дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн хуулбар,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/628 дугаартай: “Д.Б нь 1988 онд Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатад Мод бэлтгэлийн хэсэгт ажилчнаар томилогдсон, 1988-1989 онд Асгат сумын Баянхайрхан сумын Баянхайрханы Тэжээлийн аж ахуй, 1990-1992 оны Ойн аж ахуй, 1992 онд ан зүйч, ой хамгаалагчаар томилогдсон тухай лавлагаа авахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд Тосонцэнгэл сумын Мод боловсруулах комбинатын даргын 1988 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 11, 1988 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 180 дугаар тушаал, Асгат сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн дугаар 18, 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/24 дугаар захирамж олдохгүй, 1988-1989 оны Асгат сумын Баянхайрханы Тэжээлийн аж ахуй, 1990-1992 онд Ойн аж ахуй, 1993-1994 оны Нарт хувьцаат компани баримт архивд шилжигдэн ирээгүй байна...” гэсэн архивын тодорхойлолт,
-Батлах хамгаалахын төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 3798 дугаартай: “...Д-гийн Б БХЯ-ны сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Эрдэнэт хотоос 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 089 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1986.06.05-ны өдрийн н/209 дүгээр тушаалаар 1986.06.15-ны өдөр 530306 дугаарын цэргийн батлахтай халагдсан...” гэсэн хугацаат цэргийн алба хаасны архивын архивын лавлагаа, цэргийн батлахын хуулбар,
-Д.Б-т 1991 оны 02 дугаар сарын 05-ны өдөр олгосон: “...Завхан аймгийн ойн ангийн аж ахуйн ой ан хамгаалагч..”-ийн үнэмлэхийн хуулбар,
-Д.Б-т 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүчинтэйгээр олгосон БНМАУ-ын Ой, ан агнуурын хууль тогтоомжийн биелэлтийг хариуцсан нутагт дэвсгэртээ шалгах, илэрсэн зөрчилд арга хэмжээ авах эрхтэй гэсэн байгаль орчны улсын байцаагчийн үнэмлэхийн хуулбар,
-Д-гийн Б-т Хялганатын ойн техникумаас 1988 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нээж олгосон 248090 дугаартай: “...Хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 37 тоот тушаалаар Тосонцэнгэлийн МБК-д мэргэжлийн дагуу ажиллуулахаар томилов,
Мод боловсруулах комбинатын даргын 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалаар мод боловсруулах комбинатын мод бэлтгэлийн хэсэгт ажилчнаар томилов,
Завхан аймгийн Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын даргын 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 180 дугаар тушаалаар ар гэрийн гачигдлаар ажлаас нь чөлөөлж Асгат сумын Тэжээлийн ахуйн мэдэлд шилжүүлэв,
Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 184 тоот тушаалаар Баянхайрханы Тэжээлийн аж ахуйд барилгын салбарт ажилчнаар томилж ажиллуулав,
Тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 67 тоот тушаалаар өөр байгууллагад шилжин ажиллах болсон тул барилгын ажилчны ажлаас чөлөөлөв,
Холбооны газрын даргын 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 36 тоот тушаалаар Асгат сумын холбооны салбарт монтёроор авч ажиллуулав,
БОХГазрын даргын 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 131 тоот тушаалаар байгууллага татан буугдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлж аймгийн Ой, ангийн аж ахуйн мэдэлд шилжүүлэв,
Ой аж ахуйн даргын 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 тоот тушаалаар аймгийн Ой, ангийн аж ахуйн харьяа, Асгат сумын ой, ан хамгаалагчаар томилон ажиллуулав,
Ой аж ахуйн даргын 1992 оны 5 дугаар сарын 01-ны өдрийн 36 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн учир ой ан хамгаалагчийн ажлаас чөлөөлж Асгат сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэв,
Асгат сумын АХГЗ-ны даргын 1992 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар захирамжаар Ан зүйч ой, хамгаалагчаар томилон ажиллуулав,
Асгат сумын Засаг даргын 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 9 дугаар захирамжаар ан зүйч ой хамгаалагчийн ажлаас чөлөөлж сумын засаг даргын Тамгын газрын зааварлагчаар томилов,
Асгат сумын Засаг даргын 1993 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар өөр ажилд шилжин ажиллах болсон тул зааварлагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв,
Нарт ХК-ны захирлын 1993 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр тушаалаар Нарт ХК-д ня-богийн ажилд томилон ажиллуулав,
Нарт ХК-ны захирлын 1994 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тушаалаар орон тооны бүтэц, зохион байгуулалтаас шалтгаалан нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөв,
Асгат сумын Засаг даргын 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 53 дугаар захирамжаар Асгат сумын Аргалант багийн засаг даргаар батламжлав....” гэсэн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Д-гийн Б нь 1988 оны 10 дугаар сарын 22-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Ажилладаг байгууллага-Баянхайрхан ТАА, эрхэлдэг ажил-барилгачин, оршдог сум Асгат...” гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,
-Д-гийн Б нь 1987 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Хаана ямар ажилтай-Эрдэнэт хотын харъяа Хялганатын техникумд сурдаг...” гэсэн бичилт бүхий ХААТР 7 маягтын хуулбар,
-1988 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Гэрлэснийг бүртгэх анкетын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Гэрлэсэн 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ...нөхөр Д-гийн Б, ...ажилладаг байгууллага Асгат ТАА, эрхэлдэг ажил- нормчин...” гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,
-Гэрч Ч.А-ийн: “...Д.Б нь манай нөхөртэй 10 жилийн найз. Би 1988 онд нөхөртэйгөө гэр бүл болсон. Тэр үед Д.Б манайд ирдэг байсан. Д.Б нь 1988 онд Асгат суманд барилгын бригадад ажиллаж байсан. Дараа нь ойн байцаагчаар ажиллаж байсан. Манай сумынхан ойн Д.Б гэж авгайлж дууддаг байсан. Дараа нь Нарт ХК-д нягтлангаар ажилласан. Эдгээр ажлуудыг 1988 оноос 1994 он хүртэл хийж байсан. Яг нарийн хэдэн он гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан ажиллаж байсныг нь мэдэж байна. Учир нь манайхаар их орж гардаг байсан. Д.Б нь нягтлангаар ажиллаж байгаад Засаг даргын тамгын газарт ажилд орсон. Манай нөхрийн найз учраас Д.Б-ыг хаана, ямар ажил хийж байсныг сайн мэдэж байна...” гэсэн мэдүүлэг,
-Гэрч М.Д-гийн: “...Д.Б бид хоёр Нөмрөг сумын 10 жилийн сургуульд хамт сурч байсан. Д.Б нь манай доод ангид сурдаг байсан. Цэргээс 1986 онд халагдаж ирсэн. Ирээд 2 жилийн техникумд суралцсан. Төгсөж ирээд 1988 онд Баянхайрхан сумын тэжээлийн аж ахуйд нормчин, туслах ажилтнаар ажиллаж байсан. Үүний дараа холбоонд техник хариуцсан ажилтнаар ажиллаж байсан. Тухайн үед гар утас байхгүй байсан учраас холбоон дээр очиж утсаар ярьдаг байсан. Дараа нь байгаль хамгаалагчаар ажиллаж байсан. Учир нь тухайн үед би худалдаа бэлтгэл ангид нярваар ажиллаж байхдаа Д.Б-аас мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авдаг байсан. Дараа нь Нарт ХК-д туслах нягтлангаар ажиллаж байсан. Тухайн үед Нарт ХК-ний ерөнхий нягтлангаар Ж, нягтлан С нар ажиллаж байсан. Эдгээр ажлуудыг яг нарийн хэдэн онд хийж байсан гэдгийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан тухайн ажлуудыг 1988 оноос 1994 оныг дуустал хийж байсан. Бид хоёр багаасаа найзалж байна. Хамт ажиллаж байсан учраас Д.Б-ыг дээрх ажлуудыг хийж байсныг сайн мэдэж байна ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч А овогт Д-гийн Б нь 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын мод бэлтгэлийн хэсгийн ажилчнаар,1988 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Баянхайрхан сумын Тэжээлийн аж ахуйн барилгын салбарт ажилчнаар, 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Асгат сумын Холбооны салбарт монтёроор, 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын байгаль хамгаалагчаар, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын ой, ан хамгаалагчаар, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын ан зүйч - ой хамгаалагчаар, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын засаг даргын тамгын газрын зааварлагчаар, 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Нарт ХК-нд ня-богоор, 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн засаг даргаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Б-аас ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А овогт Д-ийн Б-ыг 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын мод бэлтгэлийн хэсгийн ажилчнаар,1988 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Баянхайрхан сумын Тэжээлийн аж ахуйн барилгын салбарт ажилчнаар, 1989 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Асгат сумын Холбооны салбарт монтёроор, 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын байгаль хамгаалагчаар, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын ой, ан хамгаалагчаар, 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын ан зүйч - ой хамгаалагчаар, 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын засаг даргын тамгын газрын зааварлагчаар, 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Нарт ХК-нд ня-богоор, 1994 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Асгат сумын Аргалант багийн засаг даргаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН