| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2026/0096/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/123 |
| Огноо | 2026-02-26 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2026/ШЦТ/123
2026 02 26 2026/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч О.Энхсаруул нарын бүрэлдэхүүнтэй
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг,
улсын яллагч ****
иргэдийн төлөөлөгч ***
шүүгдэгчийн өмгөөлөгч ****
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ****холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 19 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Шандын *** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
**** овгийн ******** /регистрийн дугаар:****/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч ****нь 2025 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг *** тоотод бага насны хүүхэд болох 13 нас 1 сар 3 хоногтой ****хүчиндэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, насанд хүрээгүй гэрч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000165 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар: Шүүгдэгч ****нь 2025 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 23-А1 тоотод 13 нас 1 сар 3 хоногтой ****хүчиндсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****өгсөн: “...Тухайн өдөр орой 8 цагийн үед **** бид хоёр Дэнжийн Дөргөн нуур дэлгүүрээс ****авахаар очсон. ****гарч ирээд бид хэд Ган-Эрдэнийнх рүү яваад буцаж ирээд хүргэж өгөөд харилдана гэж ярьсан. ****эмээ унтсан, би өвөөд хэлээд гарч ирсэн гэж хэлсэн. Анх надтай 8 сард танилцаад танилцаж байхдаа Таттоо Мина гэх фэйсбүүкээр над руу хүсэлт явуулаад “Hi” гэж бичээд шивээс piercing хийдэг, 17 настай 18 нас хүрч байгаа гэж хэлсэн. Бид хэд ***эмээ өвөөгийнд очсон, тэр үед машинд байсан 2 пивыг уусан. Тухайн үед ****, ****хоёр уугаагүй, **** бид хоёр хувааж уусан. Тэгээд ****хүргэж өгнө гэхэд орой болсон өглөө хүргээд өгчих, би өглөө сургууль дээрээ очих шаардлагатай гэж хэлж байсан. **** найз охин Болороо дуудаад байна гээд Ган-Эрдэнэтэй хамт явсан, ****бид хоёр үлдсэн. Үлдээд бид хоёр бэлгийн харилцаанд орсон, надад хүч хэрэглэж хүчиндсэн зүйл байхгүй. ... Жаргал гэх фэйсбүүкээс ****ээж байна гэж чат бичээд би тэр үед 13 настай гэдгийг нь мэдсэн. Би 6 өнгөрч байхад цагдаагийн газар ирээд тэр өдрөө ****холбогдоод надад яагаад насаа худлаа хэлсэн юм бэ? энэ хүнд хэрэг гэж надад хэлж байна гэхэд би ээжийг өөрөө аргална, намайг 11 настай байхдаа ийм хэрэг болж байсан тэр хүн торгуулиад салж байсан, гайгүй гэж хэлсэн. Тэрний дараа ****чатлаад ийм ийм асуудал болж байна гээд энгийн харилцаатай байгаа...” гэх мэдүүлэг,
- Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Чулуунцэцэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ****нь бага насны насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн нь буруу боловч анхнаасаа ****охин насаа зөв хэлсэн бол ийм хэрэг үүсч энэ хүү хэрэгтэн болохгүй байсан болов уу. Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн нь тогтоодсон, хууль журмын дагуу зохих хариуцлага хүлээх болж байна гэж ойлгож байна...” гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:
1. ...Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багт 2025 оны 9 сарын 23-аас 24-нд шилжих шөнө манай охин ****нь бусдад хүчиндүүлсэн байна... гэх Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл баг ****тоотод оршин суух А.Мягмардоржоос 2025 оны 09 дүгээр сарын 24-ний 04.30 минутанд Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,
2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-13 дугаар тал/,
3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-16 дугаар тал/,
4. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-20 дугаар тал/,
5. 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр сэжигтэн ****Самсунг АЗЗ 5 жи гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 21-26 дугаар тал/,
6. Олхонууд овогт Алдармөнхийн Амин-Эрдэний төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл "******* дугаартай төрсний гэрчилгээний хуулбарт үндэслэн нас тоолоход ****нь 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, хэрэг болсон гэх 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 13 нас 1 сар 3 хоногтой байсан байна..." гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,
7. Насанд хүрээгүй хохирогч ****2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн “...Би анх ****тай 2025 оны 08 сард фэйсбүүк чатаар танилцаж байсан. Бид хоёр танилцаад анх удаа 2025 оны 09 дүгээр сарын 23-ны орой уулзсан. Анх танилцахдаа өөрийгөө 17 настай, сурагч гэж хэлсэн. Би өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаагүй. Найз нөхөд, гэр бүл, сургуулийг минь хүртэл мэдэхгүй. Тэгээд орой 22 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сумын Чингэл багийн Б-45-18 тоот гэрээсээ гараад "Дөрөө нуур" хүнсний дэлгүүрийн гадаа ганцаараа очсон. Тэгсэн **** дэлгүүрийн гадаа Соната-6 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй ирчихсэн байсан. Би уг тээврийн хэрэгслийн арын суудалд орж суусан. Машинд суухдаа би улсын дугаар номерыг хараагүй. Жолоог ****ы найз **** гэх эрэгтэй хүн барьж явсан. Хажууд нь миний танилцсан **** сууж байсан. Тэгээд бид гурав дэлгүүрийн гаднаас хөдлөөд миний мэдэхгүй уулаар явж байгаад замдаа нэг эрэгтэй хүн авсан. Тэр эрэгтэй хүнийг **** гэдэг. ****г аваад ****, **** бид гурав Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт гэрт нь очсон. Гэрт нь ороод бид дөрөв 2,5 литрийн хоёр том савтай пиво дөрвүүлээ уусан. Ууж сууж байхдаа **** нь найз охинтойгоо муудалцсан гэж ярьж байсан. Пивонуудаа ууж дуусгаад **** нь ****г аваад найз охин дээрээ очно гээд байшингаас гараад явсан. Гэрт нь би ****тай хамт хоёулаа үлдсэн. Тэр хоёрыг гараад явсны дараа **** бид хоёр үнсэлцсэн. Тэр үедээ хоорондоо ярьж тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. Надад хүч хэрэглэсэн, бэлгийн харьцаанд орохыг шаардсан үг үйлдэл гаргаагүй. Бид хоёрыг бэлгийн харьцаанд орж байхад хажууд хэн нэгэн байгаагүй. Бэлгийн харьцаанд орохдоо бид хоёр бэлгэвч хэрэглээгүй. Бид хоёрыг бэлгийн харьцаанд орж байтал гаднаас **** **** хоёр ороод ирсэн. Тэр хоёр орж ирээд бид хоёрыг бэлгийн харьцаанд орж байхыг харчихсан. Урд өмнө би 11 настайдаа найзынхаа ахтай бэлгийн харьцаанд орж байсан. Тэр асуудал одоог хүртэл Орхон аймгийн Цагдаагийн газарт шалгуулж байгаа. **** нь орж ирээд харьлаа гээд буцаад гараад явсан. Харин **** нь бид хоёрын хэвтэж байсан орон дээр ****ы хажуугаар орж ирээд хэвтээд өгсөн. Тийм болохоор бид хоёр цааш бэлгийн харьцаанд үргэлжлүүлж ороогүй унтаад өгсөн. Тэгээд бид гурвыг унтаж байтал ****ы найз эмэгтэй орилж хашхираад ороод ирсэн. **** мэдрэл муутай юм уу гараач гэж тэр эмэгтэйд уурласан. Нөгөө эмэгтэй нь намайг янхан гичийгээр дуудаад байхаар нь би хувцсаа өмсөж босож ирээд уурандаа очоод үс гэзэгнээс нь зулгаагаад хойш нь түлхээд унагаачихсан. Тэр үед **** гараад яваад өгсөн. **** орон дээрээ хэвтээд үлдсэн. Тэр эмэгтэй босож ирээд намайг нүүр лүү өвдөглөөд аягаар толгой, нүүрэн тус газар цохиж байхад **** салгахгүй гараад яваад өгсөн. ...Тэр үедээ эмээ рүү залгаад цагдаа дуудаарай гэж хэлээд утсаа тасласан. Тэгээд машинд нь суусан. Машинд суусны дараа над руу нэг дугаар залгасан. Тэр дугаарыг би цагдаагаас залгаж байна гэдгийг мэдсэн. Хажууд ****найз эмэгтэй, бас хоёр эрэгтэй хүн байсан болохоор хариу өгч чадахгүй байж байтал утас тасарсан. Ахиж над руу уг дугаар залгасан чинь ****ы найз эмэгтэй миний утсыг булааж аваад спикер дээр нь тавьсан. Нөгөө дугаараас цагдаа дуудсан уу гэхэд үгүй гэж хэлээд таслуулчихсан. Тэгсэн цагдаа нар хэсэг хугацааны дараа удаагүй бидний байгаа газар хүрээд ирсэн. Цагдаа дээр ****найз эмэгтэй, ****, түүний найз охин, машинтай байсан хоёр залуу бид бүгд ирцгээсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38- 39 дүгээр тал/,
8. Насанд хүрээгүй хохирогч ****2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дахин өгсөн “...би ****нартай бэлгийн харьцаанд ороогүй, ****тай л бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-44 дүгээр тал/,
9. Гэрч Ш.Доржсүрэнгийн өгсөн “...Би 2025 оны 09 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад өөрийн 86-40 ОРА улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинтай найз ****таксинд явж байсан чинь Дэнж багийн 3 байрны урдах зам дээр нэг охин гараа өргөхөөр нь суулгасан чинь Пинк дэлгүүрийн тэндээс нэг найзыгаа аваад Шандын халуун усны тэнд нэг айл руу байж байгаараа гэж хэлээд ганцаараа орсон. Тэгээд нэг охинтой цуг гарч ирээд чи манай найз залуутай яасан юм гээд маргалдаад байсан. Тэгсэн Пинкээс авсан Болороо гэх охин найз залуутайгаа уулзана гээд найз залуугийн гэрт очсон найз залуугийнх нь гэр эхлээд очсон айлтай ойрхон байсан. Тэгээд байж байсан чинь эхлээд такси барьсан охин нөгөө охинтойгоо араас алхаж ирсэн. Тэгээд байж байсан чинь цагдаа нар ирсэн. Би тэр айл руу ороогүй, такси барьсан эмэгтэй ганцаараа орсон, тухайн айлд ямар хүмүүс байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/,
10. Гэрч ****өгсөн “...2025 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад манай найз Болороо над руу залгаад танай найз залуу **** өөр охинтой найзындаа унтаж байна. Чи очоод хараадахаач гээд залгахаар нь би такси бариад Болороог гэрээс нь очиж аваад Их залуу багт найз залуу ****ы гэрт очсон. Тухайн айлд очиход байшин дотор манай найз залуу ****, ****ы найз ****нар нэг танихгүй охинтой хэвтэж байсан. **** голд нь хэвтчихсэн нөгөө охинтойгоо тэврэлдээд охины хөлөн дээгүүр хөлөө давуулчихсан хувцастайгаа хэвтэж байсан. Нөгөө охин бас хувцастай хэвтэж байсан. Би ****ыг алгадаад цуг хэвтэж байсан охиныг өшиглөөд босоод ир гэсэн чинь **** намайг түлхээд холдуулсан. Нөгөө охин босож ирээд намайг үсдээд миний нүүр лүү өвдөглөж өшиглөөд байсан. Би тэр охиныг ор луу түлхэж унагаад нүүр лүү гараараа цохьсон чинь хамраас нь цус гарсан. Тэр хооронд ****, ****нар гараад зугтсан. Би нөгөө охинтой хамт нөгөө таксиндаа суугаад Болороогийн найз бандийнд очоод байж байхад тэр охин цагдаад дуудлага өгөөд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дугаар тал/,
11. Гэрч Г.****ийн өгсөн “...Би 2025 оны 09 сарын 23-ны өдөр 21 цагийн үед хөдөөнөөс орж ирээд явж байсан чинь манай 10 жилийн ангийн найз **** над руу залгаад манай найз охинтой уулзчихаад ирье гэхээр нь би зөвшөөрөөд би өөрийн Соната-6 маркийн автомашиныг жолоодоод **** бид хоёр 22 цагийн үед Дэнж багийн Дуурга дэлгүүрийн тэнд очиж найз охинтойгоо уулзсан. Би найз охиныг нь танихгүй. Найз охин нь гэр лүүгээ орлоо гээд орохоор нь бид хоёр найз ****гийн гэрийн ойролцоо байдаг дэлгүүр орж тамхи аваад байж байсан чинь ****ы найз охин залгаад очиж байна шүү гэсэн. Дэлгүүрийн үүдэнд хүлээж байгаад авсан. Тэгээд бид гурав найз ****г гэрээс нь очиж аваад бид дөрөв Их залуу багт ****гийн өвөөгийн гэрт нь очсон. Тэгээд ороод дэлгүүрээс авсан байсан 2.5 литрийн пиво 2 савыг бид дөрөв хувааж уусан. **** болон ****ы найз охин хоёр пиво нээх их уугаагүй. Тэгээд байж байсан чинь манай найз охин намайг дуудаад би ****гийн хамт найз охин Болормаатай Эрдэнэ багт очиж уулзаад буцаад бид гурав ****гийн өвөөгийнд очоод ****г буулгах гэсэн чинь манай найз охин Болормаа намайг буцаагаад гэрт хүргээд өг гээд байхаар нь **** бид хоёр Болормааг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд буцааж ****г өвөөгийнх нь гэрт хүргэж өгчихөөд гэр рүүгээ явсан. ****ы найз охиныг би танихгүй, 2025 оны 09 сарын 23-ны өдөр танилцсан өөрийгөө Амина гэж танилцуулж байсан. Амина ****ы өвөр дээр нь 2 өвдгөн дээр нь хажуу тийшээ харчихсан сууж байсан. Тэгээд би гарч машинаа асаачаад буцаад тамхи авах гээд орсон чинь Амина **** хоёр матрасан дээр хэвтэж байсан, тэгээд би тамхиа аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар тал/,
12. Насанд хүрээгүй гэрч Э.Ган-Эрдэнийн “өгсөн ...2025 оны 09 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн үед гэртээ байхад найз **** над руу залгаад хаана байгаа юм, чиний савхин куртикийг үзье гэсэн. Удалгүй манай гадаа ирчлээ гээд би гараад очиход **** Соната-6 маркийн машин жолоодчихсон, хажууд нь ****, арын суудалд **** гэх охин сууж байсан. Би өглөө ажилд цуг явах хүнтэйгээ ойрхон хонох гээд өвөө, эмээгийн гэр болох Их залуу баг 14-А1 тоотод ****агаар хүргүүлээд бид нар өвөө эмээгийн гэрт орсон. Манай өвөө эмээ Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байгаа юм. ****, ****, цуг яваа охин нар ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Машинд нь суухад пиво үнэртээд байсан. Манай өвөөгийн гэрт орохдоо машин дотор байсан ногоон өнгийн савтай 2.5 литрийн 2 сав сэнгүр пиво авч орсон. Би нэг аяга пиво уугаад үлдсэнг нь ****, ****, **** нарт аягалж өгөөд тэр гурав хувааж уугаад 01 цаг 50 минутын үед дууссан. 02 цаг 30 минутын үед ****а намайг хоёулаа манай найз охиныд очъё гээд машинаа жолоодоод би цуг Эрдэнэ багийн Пинк дэлгүүрийн ойролцоо очоод гудам руу нь орсон чинь ****агийн найз охин Болороо гудамжинд алхаж байхаар нь аваад манай өвөө, эмээгийн гэрт орсон чинь гэрэл унтраастай, байшингийн урд цонхны доор байдаг орон дээр **** **** хоёр дээш харцгаасан хувцастайгаа хэвтэж байсан. **** чи андаа, цаашаа хараад унт унт гээд байсан. Би гэрийн зүүн хойд хэсэгт байдаг жижиг орон дээр 20-30 минут унтаад сэрэхэд ****агийн найз охин Болороо орж ирээд машин түрээд өгөөч би гэртээ харих гэсэн юм гэхээр нь гараад машиныг нь түрж өгч асаагаад ****а Болороо бид гурав явж Болороог гэрт нь хүргэж өгөөд ****а буцаад намайг өвөө эмээгийн гэрт хүргэж өгөөд гэр лүүгээ явцгаасан. Би гэртээ ороход ****, **** хоёр орон дээр хувцастайгаа хэвтэж байсан. **** **** хоёр надтай зөрж гараад тамхи татсан. Би тэр хоёрын хэвтэж байсан орон дээр өөрийн хэвтэх хэсэгт ягаан өнгийн гудас, цэцгэн хээтэй даавуу дэвсээд ягаан өнгийн хөнжил нөмрөөд хэвтэж байхад **** **** хоёр орж ирээд **** миний хажуу талаар, **** ****ы хажуугаар ороод унтаж байхад ****ы өмнө нь үерхэж байсан охин ****орж ирээд **** **** хоёрыг нэгийг цохиод босгосон. ******** янхан, гичий гэх мэт үгээр доромжпоод байсан. **** гэнэт уурлаад босож Сувд-Эрдэнийг түлхээд хоорондоо үсдэлцээд байсан. **** бид хоёр тэр хоёрыг боль гэхэд болихгүй байсан ба бид хоёр гараад явчихсан. Бид хоёр хажуу айлын хашаа руу орж нуугдсан. **** манай өвөө эмээгийн байшингийн дээвэр дээр гарсан. **** Сувдаа хоёр маргалдаад **** уйлаад байсан. Тэр хоёр байшингаас гарч ирээд хэсэг юм ярьцгааж байгаад явсан. **** бид 2 буцаж байшин руу ороод **** куртикээ аваад бид хоёр гэрийг нь түгжчихээд холоос **** Сувдаа хоёрыг харах гээд гудамны үзүүрт очсон чинь цагдаа нар ирсэн. ...миний хажууд тэврэлдээд үнсэлцээд гарнаасаа барилцаад их дотно байсан. **** бид хоёрыг Эрдэнэ баг руу явсан хойгуур юу болсныг мэдэхгүй байна. **** бид хоёр **** бэлгийн харьцаанд ороогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-65 дугаар тал/,
13. Насанд хүрээгүй гэрч ****дахин өгсөн “...Би найз охин Өлзийжаргалтай 2025 оны зун 7, 8 дугаар саруудад Их залуу баг 14А-1 тоотод өвөөгийндөө хамт хонож байсан. Энэ хугацаанд нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Өлзийжаргал бид хоёр ягаан өнгийн даавуутай хөнжил нөмөрч, саарал өнгийн даавуу, цэнхэр өнгийн даавуу зэргийг доороо дэвсэж унтаж байсан. Цагаан салфеткаар бэлгийн харьцаанд орж дуусаад өөрийн бэлэг эрхтнээ арчиж байсан. Найз охин Өлзийжаргал МСҮТ-ийн 2-р курс, 17 настай, одоо хүртэл бид хоёр үерхэж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дугаар тал/,
14. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч **** 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ОРХ/0725/920 дугаартай “...****биед гэмтэл тогтоогдсонгүй. ****бэлгийн бойжил бүрэн олоогүй байна. ****охин хальс хуучин урагдалтай байна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89-90 дүгээр тал/,
15. Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ОРХ/0725/018 дугаартай “...****нь 12-14 настай байхаар байна...” гэх дүгнэлт /хэргийн 117-118 дугаар хуудас/,
16. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч **** 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ОРХ/0725/921 дугаартай “...****бэлэг эрхтэнд эмгэг өөрчлөлт тогтоогдсонгүй, ****нь хурьцал үйлдэх чадвартай байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 84-85 дугаар тал/,
17. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч ****2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ОРХ0726/018 дугаартай “...****нь 12-14 настай байхаар байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 125-126 дугаар тал/,
18. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ЕГ0825/4332 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай “...****сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас хор уршиг учраагүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 107-108 дугаар тал/,
19. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Байгалийн ухааны газрын ДНХ-ийн шинжилгээний лабораторын шинжээч М.Уянгын 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0325/7261 дугаартай дүгнэлтийн 1-д “шар өнгийн хөнжил дээрээс цус, эр бэлгийн эс илэр-сэн. Саарал өнгийн даавуу, ягаан өнгийн даавуу, цэнхэр өнгийн даавуу, саарал өнгийн дотоож дээрээс эр бэлгийн эс илэрсэн. Ягаан өнгийн дотоож, үтрээний арчдас дээрээс хучуур эс болон эр бэлгийн эс илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй.” 3-д “саарал өнгийн дотоож, ягаан өнгийн дотоож, үтрээний арчдас, шар өнгийн хөнжил дээрх №1 гэж дугаарласан эр бэлгийн эсээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь ****ДНХ-ийн тогтоцтой тохирно. 5-д “ягаан өнгийн дотоож дээрх хучуур эсээс нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь ****ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 92-103 дугаар тал/,
20. ****Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээгээр “...магадлуулагч ****нь сэтгэлийн хүчтэй гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй байна. Түүнд сэтгэл засал зөвлөгөө, эмчилгээг удаан хугацаанд хийх шаардлагатай, ...болсон үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 134 дүгээр тал/,
21. Шүүгдэгч ****Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээгээр “...****нь одоо болон өмнө сэтгэцийн ямар нэг өвчингүй, ...сэтгэцийн эмгэг, өөрчлөлт байхгүй, ...болсон үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 135 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагаагаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогчийн өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтууд нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар насанд хүрээгүй хохирогч ****өгсөн мэдүүлгийн эх сурвалж, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий байна.
Иймд шүүгдэгч ****нь 2025 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 23-А1 тоотод насанд хүрээгүй бага насны хүүхэд буюу 13 нас 1 сар 3 хоногтой ****хүчиндсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдлоо.
Шүүгдэгч ****гэм буруутай үйлдэл, насанд хүрээгүй хохирогч ****бэлгийн эрх чөлөө, бие махбод, сэтгэл санаанд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.
Шүүгдэгч ****нь арван дөрвөн насанд хүрээгүй бага насны хүүхдийн хүсэл зоригоос гадуур бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Хууль тогтоогч биеийн өсөлт хөгжил нь гүйцээгүй, оюун ухаан нь төлөвшөөгүй бэлгийн харьцааны учир холбогдлыг ойлгож ухаараагүй, бага насны буюу 14 насанд хүрээгүй хүүхдийн эсрэг үйлдэгдсэн “Хүчиндэх” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар онц хүндрүүлэн зүйлчлэхэд хүчиндэх гэмт хэргийн аргад хамаарах обьектив талын “хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, ...эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулах” шинж тогтоогдсон эсэхийг заавал шаардахгүй гэсэн агуулгаар Эрүүгийн хуульд тайлбар хийсэн нь бага насны хүүхдийн эрх ашиг, эрүүл мэнд, бэлгийн халдашгүй байдлыг гэмт халдлагаас онцгойлон хамгаалахад чиглэсэн.
Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн тайлбарт заасны дагуу бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй бөгөөд бага насны хохирогч хурьцал үйлдэхийг зөвшөөрсөн эсэх нь түүний эсрэг үйлдэгдсэн хүчиндэх гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй байхаар тусгажээ.
Насанд хүрээгүй хохирогч ****нь гэмт хэрэг гарах цаг хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 24-нд 13 нас 1 сар 3 хоногтой байсан нь насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгч **** 2025 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 23-А1 тоотод бага насны хүүхэд болох 13 нас 1 сар 3 хоногтой ****хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч Р.****нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй, шүүгдэгч хохирогчийг 14 насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, хохирогчтой бэлгийн харьцаанд орохдоо хүч хэрэглээгүй, хохирол хор уршиг учраагүй гэх үндэслэлээр цагаатгах байр сууринаас оролцож санал дүгнэлтээ гаргасан.
Шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч ****нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдоогүй, насанд хүрээгүй хохирогч нь анх танилцахдаа шүүгдэгчид өөрийн насыг худал хэлсэн, шүүгдэгч хохирогчийг 14 насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул шүүгдэгчид ашигтай байдлаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх санал дүгнэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Учир нь ...хохирогчийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ОРХ/0725/920 дугаартай “...****бэлгийн бойжил бүрэн олоогүй байна. ****охин хальс хуучин урагдалтай байна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89-90 дүгээр тал/, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч ****2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ОРХ0726/018 дугаартай “...****нь 12-14 настай байхаар байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 125-126 дугаар тал/, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...магадлуулагч ****нь сэтгэлийн хүчтэй гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй байна. Түүнд сэтгэл засал зөвлөгөө, эмчилгээг удаан хугацаанд хийх шаардлагатай гэх дүгнэлт (хавтаст хэргийн 135 дахь тал)-ийг няцаан үгүйсгэх нотлох баримт хэрэгт цуглараагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбар үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ****нь 2025 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 23-А1 тоотод 13 нас 1 сар 3 хоногтой ****бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ****гаргасан: Шүүгдэгч ****бага насны хүүхэд хүчирхийлсэн нь буруу, хуулийн дагуу хариуцлага хүлээх болж байна гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн тайлбарт заасны дагуу бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй бөгөөд бага насны хохирогч хурьцал үйлдэхийг зөвшөөрсөн, хоорондоо тохиролцсон эсэх нь түүний эсрэг үйлдэгдсэн хүчиндэх гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ****нь бага насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдлыг хөндсөн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч ****нь 19 настай байсан, өөрийн хийж буй үйлдлийг нийгэмд аюултай болохыг ухамсарлаж ойлгоогүй, эрх зүйн ухамсар, сэтгэхүйн хувьд бүрэн төлөвшөөгүйн улмаас уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ****гэм буруутай үйлдлийн улмаас арван дөрвөн насанд хүрээгүй бага насны ****бэлгийн эрх чөлөө, халдашгүй байх эрх зөрчигдөж бие махбодын болон сэтгэл санааны хохирол учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон бөгөөд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч **** энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч **** хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ****нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтээр сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг учрал болох үед ямар нэгэн сэтгэцийн өвчин эмгэггүй байсан, үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн хийж буй үйлдлээ удирдан жолоодох ухамсарлан ойлгох чадвартай, хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон ба шүүх хуралдааны явцад түүний сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 12-20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, эсхүл бүх насаар хорих ял оногдуулах ялын санкцтай бөгөөд улсын яллагчаас шүүгдэгч ****үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр үйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах саналыг гаргаж шүүх хуралдаанд оролцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үерхэж, нөхөрлөж байсан гэх насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч нарын харилцаа хамаарал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг зэргийг тус тус харгалзан 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн хувийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорих нь зүйтэй байна.
Шүүгдэгч ****нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч ****мэдүүлгийн бичлэгтэй 1 ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, саарал өнгийн шоотой даавуу, цайвар өнгийн од сартай даавуу, ягаан өнгийн хөнжлийн даавуу, шар өнгийн хөнжил, цагаан өнгийн сальфетка, Сэнсэ секрет /Sense secret/ гэсэн бичигтэй бор өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, ****гэсэн бичигтэй арчдас 1 ширхэг, ****, ****гэсэн бичигтэй 4 ширхэг арчдасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар хорих ангийн цагдан хорих байранд цагдан хорьсугай.
5. Шүүгдэгч ****нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, саарал өнгийн шоотой даавуу, цайвар өнгийн од сартай даавуу, ягаан өнгийн хөнжлийн даавуу, шар өнгийн хөнжил, цагаан өнгийн сальфетка, Сэнсэ секрет /Sense secret/ гэсэн бичигтэй бор өнгийн дотоож 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, ****гэсэн бичигтэй арчдас 1 ширхэг, ****, ****гэсэн бичигтэй 4 ширхэг арчдасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
О.ЭНХСАРУУЛ