| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2024/00270/И |
| Дугаар | 151/шш2024/00219 |
| Огноо | 2024-03-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 151/шш2024/00219
| 2024 03 14 | 151/ШШ2024/00219 |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Т банк ХК-ийн Төв аймаг салбар,
Хариуцагч: П.Д,
Хариуцагч: Б.Э нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 86,340,216.26 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХК нь хариуцагч П.Д, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,340,216.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...П овогтой Д, Б овогтой Э нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 60,385,316,16 төгрөг, зээлийн хүүгийн өр 22,274,399.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,980,683.05 төгрөг, нотариатын зардал 113,100.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 586,717.92 нийт 86,340,216.26 (Наян зургаан сая гурван зуун дөчин мянган хоёр зуун арван зургаан төгрөг хорин зургаан мөнгө)-ийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Д, Б.Энар хариу тайлбартаа: П.Д, Б.Э нар Т банк ХК-иас 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээл авсан. Тус Т банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 86,340,216.26 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *************** тоот зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваар, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн *************** тоот барьцааны гэрээний хуулбар, хавсралт, Төв аймгийн Сүмбэр сумын ** дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Зээлийн дансны харилцагчийн хуулга, хүсэлт, зээлдэгчийн анкетын хуулбар, П.Д, Б.Э нарын салбарт гаргасан хүсэлтийн хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбар болон П.Д, Б.Э нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн **************** дугаартай зээлийн болон *********************** тоот барьцааны гэрээнүүд байгуулагдсан байх боловч хариуцагч нар уг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 86,340,216.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Д, Б.Э нар нэхэмжлэлийн шаардлага болох 86,340,216.26 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбарт төлөхөө илэрхийлсэн байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588,270.92 төгрөгөөс 294,911.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100142200941 тоот данснаас 294,911.96 төгрөг, хариуцагч П.Д, Б.Э нараас 294,911.96 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбарт олгоно.
6. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч П.Д, Б.Э нар нэхэмжлэлийн шаардлага болох 86,340,216.26 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбарт төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588,270.92 төгрөгөөс 294,911.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 294,911.96 төгрөг, хариуцагч П.Д, Б.Э нараас 294,911.96 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т банк ХК-ийн Төв аймаг салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА