Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2026/ШЦТ/286

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                  

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц,  

Улсын яллагч Н.Д,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М,

Хохирогчийн өмгөөлөгч М.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б, Ж.Э

Шүүгдэгч Б.Б, П.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн  шүүгдэгч Б.Б, П.Ж нарт холбогдох эрүүгийн 2525005520151 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.Б

Монгол Улсын иргэн, П.Ж

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Г багт үйл ажиллагаа явуулдаг Х Х төвийн хог хаягдал авах цэгийг түрээслэн хаягдал төмөр худалдан авч вагонд ачуулан Дархан төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэх ажлыг хийх явцдаа кранчин П.Ж, Ч.Б, Д.Бат-О, Б.Э, Ч.Н, Н.Ү, Б.О нарыг өдрийн 70.000-120.000 төгрөгөөр тооцон хөлсөөр ажиллуулахдаа 27.1. 15.1 дэх заалтууд болон "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн 8.4.26 84.4. 2.12.13. 8.4.3.2-ийн д). 8.5.18. 8.4.4.1-ийн б), в), к) дэх заалтууд болох хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдөөгүйн улмаас тухайн төмөр ачих ажлыг гүйцэтгэж байсан Н.Ү нь кранд цохиулан улмаар вагон дээрээс унаж амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэн,

-Шүүгдэгч П.Ж нь 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Г багт үйл ажиллагаа явуулдаг Х Х төмрийн хог хаягдал авах цэгийг түрээслэн хаягдал төмөр худалдан авч вагонд ачуулан Дархан төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэх үйл ажиллагаа явуулах Б.Бд кранчнаар өдрийн хөлсөөр ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.2.1,18.2.2, 18.2.7-д заасан заалтуудыг буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй ажил үүргээ гүйцэтгэж байхдаа “төмөр савлаж өгсөн төмөр савыг оосорлуулан кранаар өргөн вагонд ачих үедээ тус вагон дээр байсан Н.Үыг кранаар өргөж байсан төмөр саваар цохиж унагаан өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас Н.Үын амь насыг хохироосон /яллах дүгнэлтэд бичсэнээр/ хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Б.Бы мэдүүлсэн:гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

-шүүгдэгч П.Жын мэдүүлсэн: 1992 онд гүүрэн кранчны курст суусан.2020 он хүртэл кранчнаар ажиллаж байгаад гарсан. 2024 онд Б гуай “ажиллаач” гэсэн ба 10-аад удаа ажилласан. 2025 онд бас 10-аад удаа ажилласан. Цамхагт кран гүүрэн краны ажиллах зарчим яг адилхан байдаг. Тэр өдөр Ү ирж ажиллаж байсан. Миний ажиллаж байсан  кран 180 градус эргэж ачаагаа авч өргөдөг, даахгүй ачаагаа оосорлуулж ачдаг. Яшиктай төмрийг 20 иод удаа зөөдөг, буулгасан төмрийг давтана, тэгшилж янзална. Тэр өдөр хамгийн сүүлийн ачилт байсан. Тавьсны дараа оосор мулталдаг тул шилжүүлэх үйлдэл хийж байтал Ү вагон дээр яг тулчихсан. 4тн тэр ачааг эргүүлэх ямар ч боломжгүй байдаг. Ачаагаа өргөсөн боловч яг тулчихсан тул тулаад л унасан. Кран ачаа өргөж байхад хүн вагон дээр гарах ёсгүй байдаг. Хохирогч тэр холоос ачаа өргөөд ирж байхад хараагүй сонсоогүй гэж байхгүй. Дуут дохио ажиллахгүй байсан. Тэр өдөр 21-22 удаа ачсан. Ү нь ачаа тавингуут вагон дээр гарч оосрыг салгаж байсан. Яллах дүгнэлтийг ойлгож зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

          -хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мгийн мэдүүлсэн: Ганц тэжээдэг хүн байсан юм. Би бие муутай, хохирол барагдуулж өгнө үү  гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2525005520151 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан: 

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-22-р тал/

-цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-25-р тал/

-хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 26-29-р тал/

-хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 30-р тал/

-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 31-34-р тал/

-амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мгийн мэдүүлсэн:.. 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Г багийн гэр хорооллын 9-96 тоотод Н.Ү, хүү Ү.М бид гурав байсан. Тухайн өдөр бүтэн сайн буюу амралтын өдөр байсан. Өглөө 08 цаг болж байхад манай Н.Үын гар утас руу төмрийн эзэн Б залгасан. Тэр дуудлагыг би харчихаадтөө би битгий ав өнөөдөр гэртээ амар гэж хэлсэн. Тэгсэн манай миний үгэнд ороод гар утсаа аваагүй. Тэгж байтал миний хамраас цус гараад даралт ихсээд түргэн тусламж дуудсан. Тэгээд эмч ирж үзээд даралт өндөр байна эм уу гэж хэлээд эм өгөөд явсан. Би эм уучихаад унтах гээд хэвтсэн. Тэгж байгаад унтаад 12 цаг өнгөрч байхад сэрсэн. Сэрсэн чинь хүү М нь аавыг Х төмрийн Б ах дуудаад 10 цагийн үед яваад өглөө. Аав вагон ачих гээд явчихсан гэж хэлсэн. Тэгсэн Б над руу 16 цагийн орчимд залгаад Ү ах вагон дээрээс уначихлаа та яралтай хүрээд ир гэж дуудсан. Би Х төмрийн цех дээр яваад очиход манай төмөр зам дээр дээшээ харсан, толгой нь гэдрэгээ ам нь ангайсан толгойноос нь их хэмжээний цус гарчихсан хэвтэж байсан. Намайг тэнд байсан хүмүүс битгий ойрт гэж хэлсэн. Эмч ирчихсэн байсан. Нөхөр маань нас барчихсан цагдаа нар ирж таарсан... Би бие муутай, зүрх өвддөг, даралт ихэсдэг учир эмчийн хяналтад байдаг, Одоо 13 настай,******* 7 дугаар ангийн хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг. Би 2 настай охинтой байхдаа Н.Үтай суусан. Одоо охин маань 24 настай өөрөө өөрийгөө аваад явчихдаг. Бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаатай. Дундаасаа 1 хүүтэй...Эзэмшсэн мэргэжил байхгүй хар Б ажил хийдэг хүн байсан. М ХХК-д 2011 оноос хойш 2025 оны 06 дугаар сарын 29-нийг хүртэл ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа 2 сая төгрөг авдаг байсан. Манай гэрийн сарын орлого 3 сая төгрөгөөс буудаггүй байсан. Манай 7 хонгийн 6 өдөр ажил хийдэг байсан, Ажлын 5 өдөр ажлаад амралтын хоёр өдөр хувь хүнд ажил хийгээд мөнгө олдог байсан. Энэ байгууллагаасаа нийгмийн даатгал төлдөггүй байсан. Миний архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Эрүүл мэндийн хувьд ямар ч асуудалгүй. Над шиг зүрх судас, даралт гэж өвдөхгүй эрүүл саруул хүн байсан. Маш их гомдолтой байна. Хуулийн дагуу түргэн шуурхай шалгаж өгнө үү. Талийгаачаа бид нутаглуулах, ажил явдлыг нь хийхдээ баримт гэж зүйл цуглуулаагүй. Ажил явдлын үеэр Б 5 сая төгрөг дансаар шилжүүлсэн. Мөн ажил явдлыг нь бид 14 сая хавьцаа хийсэн. Учир нь Б 5 сая, ах дүү нар нь 9 сая нийлээд 14 сая гэж баримжаалж байгаа юм. Нэхэмжлэх тал дээр бол 13 настай хүү маань тэжээгчээ алдсан. Нөхөр маань ажил хийж бид хоёрыг тэжээдэг. Айл гэрт хэрэгтэй юу байна бүгдийг маань олж ирж зохицуулдаг байсан. Нөхрөө байхад мөнгөөр тасарч үзээгүй. Нөхөр маань бүх л төрлийн ажил төрөл хийгээд мөнгө сайн олдог хүн байсан...Нас барсны дараагаас эхлээд хүү бид хоёр маш хүнд байдалт орсон. Учир нь хүү минь аавыгаа маш их санаж бэтгэрээд тураад дуу шуу байхгүй, сэргэлэн цовоо байдал нь үгүй болсон. Учир нь аавдаа миний хүү ганц эрдэнэ нь байсан...Гол нь миний нөхрийг хэн нэгний хайхрамжгүй болгоомжгүй буруутай үйлдлээс болж амь насаа алдаж, үлдсэн хүү бид хоёр амьдрахад хүндрэл бэрхшээл тулгарч ирсэн. Тиймээс сэтгэл санааны хор уршиг нэхэмжилж байна. Хүүгийнхээ тэжээгчээ алдсан тэтгэмж гэж сарын 652,400 төгрөгийг улсаас 2025 оны 08 дугаар сараас эхэлж авсан. Энэ мөнгөнөөс 200,000 төгрөгийг хүүгийнхээ нэр дээр хадгаламж нээж цаашдын амьдрал зохиоход нь өгөх гэж байгаа юм. Амьдралд хүрэлцэхгүй байгаа өдөр тутмын хэрэгцээ болон аюулгүй амьдрах нөхцөлийг хүүг минь 18 нас хүртэл бүрдүүлж өгөх асуудлыг буруутай талаас гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40-р тал/,

-гэрч Ч.Бийн мэдүүлсэн:.. Би 2025 оны 06 дугаар сарын 29-ний өглөө 8 цагт Г багт байрлах Х төмрийн хог хаягдал авах цэг дээр вагонд төмөр ачихаар очсон. Өглөө 07 цаг 30 минутын орчимд захирал Б над руу залгаад өнөөдөр вагон ачна шүү гэхээр нь би очсон юм. Би тухайн газар сүүлийн 20 жил ажиллаж байна. 10 цаг болж байхад Ү ажиллахаар ирсэн. Кранчин төмөр ачигч нар нийлээд 8 хүн ажиллахаар болсон. Тухайн газрыг хариуцаж ажиллаж байсан Ц гэх болгоомжтой ажиллаарай гээд архи уусан эсэхийг харж шалгаад дэвтэр дээр бүгдээр нь гарын үсэг зуруулсан. Би кранаас төмөр ачихаар дүүжилж урд тавьсан төмөр саванд хүмүүс төмрөө хийж дүүргэсний дараа оосрыг нь хийж авдаг үүрэг гүйцэтгэж байсан. Төмрийн сав руу 5 хүн төмөр зөөж  ажил хийж байсан. Ү төмөр хийж дүүргэсэн савыг кран өргөөд вагон дээр очиход савнаас оосрыг тайлж сольж хийх ажлын үүрэг гүйцэтгэж байсан. Оосроо сольж хийсний дараа кран савыг өргөж төмрийг вагон руу асгадаг юм. Өдөр 16 цаг өнгөрч байхад кран дээрээс кранчин Боо,Ү вагон дээрээс уначихлаа” гэхээр нь би гүйгээд очтол Үын ам нь ангайсан, толгойноос нь их хэмжээний цус гоожиж байсан. Намайг Боо гэж дууддаг юм. Би хариуцаж байсан эгч рүү гүйж очоод Ү вагон дээрээс уначихлаа гэж хэлэхэд эгч түргэн тусламж дуудаад удалгүй түргэний эмч ирээд энэ хүн нас барсан байна гээд цагдаа руу дуудлага өгсөн...Н.Ү тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...Бид нар ямар ч гэрээ байгуулаагүй дуудсан үед нь өдрийн 70000 төгрөгөөр ажилладаг. Бид нар 7 хоногтоо 2 удаа л ажилладаг...Тухайн газар ХАБ-ын инженер гэх хүн байдаггүй. Хариуцаж байсан эгч л болгоомжтой, эрсдэлгүй байдлаа хангаж ажиллаарай гээд нэг дэвтэр дээр бүгдээр нь гарын үсэг зуруулсан. Ү миний хажууд гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44-р тал/

-гэрч Г.Цгийн мэдүүлсэн:...Би 2025 оны 02 дугаар сараас Г багт байрлах төмрийн хог хаягдал авах цэг дээр нярваар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Би тухайн газар иргэдээс орж ирж байгаа төмрийг жинлэн хүлээн авч дансыг захирал руугаа явуулж тооцоог нь хийлгэж өгдөг. Мөн вагон дээр төмөр ачих үед хүнс цуглуулж ажилчдын хоолыг бэлдүүлж, бээлий, тамхи зэргийг тарааж өгдөг. Манай захирал Б вагонд төмөр ачих үед ажиллаж байгаа хүмүүст хөдөлмөр аюулгүй байдлын талаар зааварчилгаа өгч гарын үсгийг нь зуруулж ажилд нь гаргаж байгаарай гэж захидаг учраас би төмөр ачихаар ажиллахаар ирсэн хүмүүст болгоомжтой, аюулгүй байдлаа хангаж ажиллаарай гэж хэлж хувьдаа дэвтэр нээж гарын үсгийг нь тогтмол зуруулдаг...Би 2025 оны 06 дугаар сарын 29-ний өглөө 09 цаг 30 минутын үед ажилчдын хоол хүнс, бээлий. тамхийг нь аваад ажил дээрээ ирэхэд кранчин Ж гэх вагон дээр төмөр ачих Б гэж дууддаг Б, О, Ч, Н, Ү, О нар ажиллахаар ирсэн байсан. Би тухайн ажилчдын бүгдийг нь цуглуулж байгаад болгоомжтой, аюулгүй байдлаа хангаж ажиллаарай гэж хэлээд дэвтэр дээрээ гарын үсгүүдийг нь зуруулаад ажилд нь гаргасан. Өдөр ажил хэвийн явагдаж байгаад 13 цагт ажилчид хоолондоо ороод 14 цаг өнгөрч байхад буцаад ажилдаа гарсан. 16 цаг 16 минутын орчимд би ажлын байран дотроо сууж байтал Б гэж дууддаг Б гэх нэртэй залуу гүйж орж ирээд “Ү Вагон дээрээс уначихлаа түргэн тусламж дуудаарай” гэхээр нь би түргэн тусламж руу дуудлага өгсөн. Ажиллаж байсан хүмүүс бүгд л түргэн тусламж руу залгасан. Би Үын унасан газар руу очиход Ү ам нь ангайсан толгой хэсэгт их хэмжээний цус болсон амьсгалж байсан. Түргэн тусламж 20-30 минутын дараа ирж үзээд Үыг амьсгал хураасан байна гэж хэлсэн. Түргэний эмч цагдаа  руу дуудлага өгсөн. Н.Ү архи уугаагүй эрүүл байсан...Тухайн ажилчид ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Вагонд төмөр ачих ажил сардаа 2-4 удаа л гардаг юм. Тэр үед өмнө нь ажиллаж байсан хүмүүсээ манай захирал гар утсаар санал тавьж дуудан өдрийн 70000 төгрөгөөр ажиллуулдаг юм. Ажлаа дуусаад тэр дороо мөнгөө аваад ажлаасаа буудаг. Би ч гэрээгүй амаар тохирч сарын 650,000 төгрөгөөр цалинжиж ажилладаг...Манай ажил дээр хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан инженер, мэргэжилтэн байхгүй. Би зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг. Надад хөдөлмөр аюулгүй байдлын чиглэлийн мэргэжил, үнэмлэх зэрэг зүйл байхгүй. Ажил дээр Б, Б гэх хоёр залуу орж ирсэн төмрийг шалгаж буулгадаг тогтмол ажилтай, тэгээд бид гурав л өдөр тутам тогтмол байдаг. Вагон ачих үед л хүмүүс ажиллахаар ирдэг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-р тал/

-гэрч Б.Эийн  мэдүүлсэн:...Би 2006 оноос хойш Орхон аймгийн Эрдэнэт кашмерт оёдолчноор ажиллаж байгаад 2018 оноос хойш 3 дараалан төрөөд декритээ авсан. Декриттэй учраас 2024 оны 06 дугаар cap орчмоос Г багт байрлах Х төмрийн хог хаягдал авах цэг дээр вагонд төмөр ачих үед нь очиж өдрийн 70000 төгрөгөөр цалинжиж ажилладаг. 2025 оны 06 дугаар 28-ны орой төмрийн цэгийн нярав эгч Ц над руу залгаад маргааш вагонд төмөр ачна ажиллах уу гэхээр нь би ажиллая гэтэл өглөө 9 цагт хүрээд ирээрэй гэж хэлсэн. Би 2025 оны 06 дугаар сарын 29-ний өглөө 10 цаг болж байхад Г багийн Х төмрийн цэг дээр очиход кранчин эгч Ц эгч бусад ажиллах хүмүүс нийт 7-уулаа байсан. Ц эгч бүгдийг нь цуглуулаад болгоомжтой, аюулгүй байдлаа хангаж ажиллаарай гэж зааварчилгаа өгөөд дэвтэр дээр бүх хүмүүсээр гарын үсэг зуруулаад бид нар ажилдаа орж ажил хэвийн явж байсан. Би том төмөр саванд төмрийг хийх ажлыг нэг ахтай хоёулаа хийж байсан. 16 цаг өнгөрч байхад миний ам цангаад ажлын байшин руу цай уух гээд ороод сууж байтал Б гэж дууддаг ах гүйж орж ирээд “Ү вагон дээрээс уначихлаа” гээд ороод ирсэн. Би түрүүлж гүйж гараад Ү ахыг очоод хартал толгойноос нь их хэмжээний цус гарсан, ам нь ангалзаад байсан. 20-30 минутын дараа түргэн тусламж ирээд Ү ахыг нас барсан байна гэж хэлээд цагдаа руу дуудлага өгсөн...Би хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй вагонд төмөр ачих ажил гарсан үед нь л очиж ажилладаг.. .Манай ажил дээр хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан инженер, мэргэжилтэн байхгүй. Нярав Ц эгч л зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг. Хамгаалах хувцас хэрэглэл огт өгдөггүй, бээлий л өгдөг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-р тал/

 

-гэрч Ч.Нгийн  мэдүүлсэн:....Би эрхэлсэн тодорхой ажил байхгүй гэртээ байдаг хааяа нэг Орхон аймаг Баян-Өндөр сум Г багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Х" ХХК-нийн төмөр авах цэг дээр төмөр ачаад өг гэж дуудахаар нь очиж төмөр ачих ажил хийдэг юм...Өнөөдөр над руу "Х" ХХК-ийн төмөр авах цэгийн дарга Б Өглөө 08 цагийн үед залгаад вагоны чиргүүл тавьчихсан байгаа та очиж төмөр буулгах юм уу? гэхээр нь за тэгье гэж хэлээд яваад очсон...Ажилд гарах үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллах зааварчилгаа гээд төмөр ачиж байгаад хөл гараа бэртээхээс болгоомжлоорой унаж бэртэв болгоомжтой ажиллана шүү гээд Ц гэх дэвтэр дээр нэр ажиллах хүний нэрсийг бичээд ард нь гарын үсэг зураад ажилдаа гарсан. Хамгаалах хувцас хэрэглэл гэж байхгүй өөрсдийнхөө өмсөж очсон хувцастай ажилдаа гардаг, цаанаас нь нэг удаагийн 1 ширхэг бээлий өгдөг...Өнөөдөр Н.Ү вагон дээр ганцаараа ажиллаж байсан. Тэгээд вагоноос бууж бид хоёр хэсэг амарч сууж байгаад Н.Ү вагон руу гараад би цаашаа Төмрөө Отай хамт төмөр холдуулах, зайчлах гээд явсан. Тэгээд удалгүй краны жолооч Үүрээ ах уначихлаа гээд дээрээс орилоод байсан. Тэгэхээр нь би ойртоод хартал төмөр зам дээр уначихсан, цус гарчихсан байсан.Тэгээд  эмнэлэг дуудаад ирсэн эмч нь цагдаа дуудсан... Ү вагоны чиргүүл дээр гарчихсан зогсож байсан. Тэгээд нэг мэдсэн газар уначихлаа гэж байсан. Яг яаж унасныг нь би хараагүй. Кран вагон дээр очоод бункерээ тавихаар Н.Ү дэгээг нь салгаад ар талын 2 дэгээнд нь хийхээр кран дээш нь татаж төмрийг вагон дээр асгадаг юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-р тал/

 

-гэрч Д.Бат-Оын мэдүүлсэн:.. Өнөөдөр над руу "Х" ХХК-ын төмөр авах цэгийн дарга Б залгаад вагоны чиргүүл тавьчихсан байгаа төмөр ачаад өгөөрэй гээд өглөө 08 цагийн үед залгаж хэлсэн. Би гэр ойрхон учир шууд яваад очсон...Ажилд гарах үед хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллах зааварчилгаа гээд төмөр ачиж байгаад хөл гараа бэртээхээс болгоомжлоорой унаж бэртэв гэж хэлээд Ц дэвтэр дээр нэр бичээд ард нь гарын үсэг зураад ажилдаа гарсан. Хамгаалах хувцас хэрэглэл гэж байхгүй өөрсдийнхөө өмсөж очсон хувцастай ажилдаа гардаг. Цаанаас нь нэг удаагийн бээлий өгдөг...Өнөөдөр Н.Ү вагон дээр ганцаараа ажиллаж байсан. би цаана бункер дотор төмөр нэрийг нь сайн санахгүй байна нэг байсан, тэрэнтэй хамт дүүргэж өгчихөөд тороос задлаад сууж байсан чинь гүүрэн краны жолооч  вагон дээрээс “хүн уначихлаа” гээд орилсон. Тэгсэн Б гээд хамт ажиллаж байсан хүн гүйгээд очсон. Би Н.Үын унасан газар руу ойртоогүй. Тэгээд удалгүй эмнэлэг болон цагдаа нар ирсэн...Н.Ү вагоны чиргүүл дээр гарчихсан зогсож байсан. Тэгээд нэг мэдсэн чинь уначихлаа гэж байсан яг яаж байгаад унасныг нь би хараагүй...Би краны, бункерийг төмрөөр дүүргэж өгөөд кран вагон дээр очоод бункерээ тавихаар Н.Ү дэгээг нь салгаад ар талын хоёр дэгээнд нь хийхээр кран дээш нь татаж төмрийг асгадаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-р тал/

 

-гэрч Б.Оын мэдүүлсэн:...Би өглөө гэртээ байж байсан чинь 08 цаг 30 минутын Ц над руу залгаад төмөр ачих уу? гэхээр нь би за тэгье гэж хэлээд Г багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Х” ХХК-ын төмөр авах _эг дээр 08 цаг 40 минутын үед очсон...Би тухайн төмөр авах цэг дээр хааяа нэг очиж ажиллах үед Ц анхаарал болгоомжтой ажиллаарай гэж хэлээд 12 хуудастай хичээл хийдэг дэвтэр дээр гарын үсэг зуруулдаг юм тухайн дэвтэр дээр хүмүүсийн нэр ард нь гарын үсэг зуруулдаг, ажиллах болон бусад байдлын талаар дурдсан зүйлс байдаггүй...Ачааны машинаар төмөр ирдэг. Бид нар ирсэн төмрийг нь вагоны чиргүүл дээр ачдаг...Н.Ү өнөөдөр вагон дээр төмөр ачиж байсан. Тэгээд вагон дүүрээд Н.Ү вагоны чиргүүл дээр нь гараад зогсчихсон байсан. Н бид хоёр цаашаа яваад төмөр өргөж холдуулах гээд цаад талд нь байж байсан чинь гүүрэн краны жолооч гэнэт дээрээс орилоод Үүрээ уначихлаа гээд орилоод байсан. Тэгээд ойртоод хартал Б гээд хамт ажилладаг залуу Н.Үыг өргөөд барьчихсан хурдан эмнэлэг дуудаарай гээд байж байсан. Би тухайн үед Н.Үаас цус гарчихсан байсан болохоор айгаад ойртож чадаагүй...Н.Ү вагоны чиргүүл дээр гарчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь уначихлаа гэж байсан яг яаж байгаад унасныг нь би хараагүй...Бид нар краны төмөр ачдаг том бункер дотор төмөр хийж дүүргээд тухайн кран вагон дээр очоод бункерээ тавихаар Н.Ү дэгээг нь салгаад ар талын хоёр дэгээнд нь хийхээр кран дээш нь татаж төмрийг асгадаг юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-р тал/

 

-гэрч М.Батчимэгийн мэдүүлсэн:.. Ү бол миний төрсөн ээжийн төрсөн дүү нь байгаа юм...2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед өөрийн ажил болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Г багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Асгат хүнсний дэлгүүр дээр байх үед Ихтамир гэх залуу дэлгүүр орж ирсэн. Ихтамир нь “би түрүүн төмөр өгдөг газар очсон чинь Ү ах газар хэвтчихсэн, биеийн байдал нэлээн муу байна, эмнэлэг цагдаа дуудсан таныг хурдан ир гэж Ц гэдэг хүн дуудуулсан” гэж хэлсэн. Би нагац Ц эгч рүү утсаар яриад юу болсон талаар хэлтэл Б сая надад хэлсэн, "Яаш" гэдэг зүйлээр цохиулсан гэж хэлсэн. Намайг төмөр авдаг цэг дээр очиход Ү ах нас гээд камерыг нь үзтэл хяналтын камер ажиллаж байсан. Тухайн камерын үзтэл Ү ах вагон дээр ганцаараа зогсож байхад нь краны үзүүр байрлах дөрвөлжин саваар цохиод Ү ахыг унагааж байгаа бичлэг байсан... Ү ах М нар гэрлэлтээ батлуулж байсан. Дундаасаа нэг хүүхэдтэй 13 настай М гээд хүүтэй. М нь харин өөрийн нэг хүүхэдтэй ирсэн тэр хүүхэд нь 23 настай Марал гэх нэртэй охин байдаг. ..Хэрэг учрал болсон газар очиход Оосорлогч Б ах, Бат-О гэх хүн байсан, Ц гэх хүн байсан, кранчин байсан, 2-3 нэрийг нь танихгүй ах байсан, Д гэх хүн мэт 7- 8 хүн байсан...Тэгээд камер шүүсэн чинь кранаар Ү ахыг цохиж унагааж байгаа дүрс харсан, тэр зүйлээ тэнд байсан хүмүүст харуулаад та нар гэрч шүү гэж хэлсэн...Талийгаачид хамгаалалтын малгай байгаагүй. Эцэст нь хэлэхэд, талийгаачийн*******т итгэхгүй байна. Байнга архи уудаг болохоор би энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцмоор байна, Б мөрдөгч энэ хэрэгт сайн ажилласан. Энэ хэрэгт ах дүү нараас нь хууль ёсны төлөөлөгчөөр томилж өгч болох уу? гэсэн хүсэлттэй байна. М гэдэг хүн бичиг үсэг мэдэхгүй учир буруу ойлгоод явчих вий гэж бодож байна. Амь хохирогчийн задлан шинжилгээний дүгнэлтийг хууль ёсны төлөөлөгч болоогүй, хамаатны хүнд ах дүү нарт нь танилцуулж болох уу гэсэн хүсэлттэй байна...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 61-63, 65-66-р тал/

 

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ОРХ0625/66 дугаартай шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Б-н ...Н.Үын цогцост дагз ясны баруун дээд цацраг хэлбэрийн хугаралтай ба урагш баруун чамархайн чиглэлд 2см, зулайн чиглэлд 2см, суурийн зүүн арын хонхрын чиглэлд З см, доод салаа нь суурийн баруун ар хонхор хүрч 2 салаалан арын салаа нь суурийн том нүх, урд салаа нь чулуулаг яс, турк эмээлээр суурийн зүүн арын хонхор хүрсэн шугаман хугарал, баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, бага тархины орой хэсгээр тархмал аалзан хальсан доорх цус харвалт, өвчүү яс, баруун дунд чөмөгт ясны хугарал, дагзанд шарх, дагзны хуйханд цус хуралт, баруун гуянд цус хуралт, баруун мөр, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх дагз ясны баруун дээд цацраг хэлбэрийн хугаралтай ба урагш баруун чамархайн чиглэлд 2см, зулайн чиглэлд 2см, суурийн зүүн арын хонхрын чиглэлд Зсм, доод салаа нь суурийн баруун ар хонхор хүрч 2 салаалан арын салаа нь суурийн том нүх, урд салаа нь чулуулаг яс, турк эмээлээр суурийн зүүн арын хонхор хүрсэн шугаман хугарал, баруун, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагз, бага тархины орой хэсгээр тархмал аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь талийгаачийг шууд үхэлд хүргэсэн тул хохирлын зэрэг тогтоохгүй. Өвчүү яс, баруун дунд чөмөгт ясны хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, дагзанд шарх гэмтэл нь дангаараа бусад дагзны хуйханд цус хурал, баруун гуянд цус хуралт, баруун мөр, баруун шилбэнд зулгаралт гэмтэл нь нийтдээ эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хэвтээ босоо суугаа аль ч байрлалд үүсгэгдэх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 78-86-р тал/

-Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ЕГО826/782 дугаартай сэтгэцийн эмч нарын:..Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С-н М /РД:/-ийн сэтгэцэд DS: F43.2 Дасан зохицохуйн эмгэг оношлогдож байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна. DS:F43.2 Дасан зохицохуйн эмгэг нь өвчний олон улсын ангилал ICD-10-т ордог. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-95-р тал/

-Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шинжээч Ц.Б-н гаргасан 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 41/38 дугаартай ...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Г багт үйл ажиллагаа явуулдаг Х Х төмрийн хог хаягдал авах цэг дээр төмөр ачиж байсан вагон дээрээс 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн Н.Ү унаж нас барсан осол гарсан нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаарх хууль тогтоомж холбогдох дүрэм журмын зарим заалтууд зөрчигдсөн байна. Үүнд:

Кран эзэмшигч нь Өргөх зөөх механизмтай харьцаж ажиллаж байгаа ажилчдыг аюулгүй ажиллагааны арга барилд сургаагүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг стандартын дагуу өгөөгүй ажиллуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. Ажил олгогч аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх. сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх үүрэгтэй,

 мөн "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн 8.4.26. Кранд зөв үйлчлэхийн тулд эзэмшигч нь кранчин, түүний туслах, засварчин, цахилгаанчин, ослоос хамгаалах хэрэгслийн тохиргоочин болон оосорлогч нарыг тэдний эрх үүрэг, үйлдвэрлэлийг аюулгүй явуулах журам, хүлээх хариуцлагыг тодорхойлсон үйлдвэрлэлийн зааварчилгаагаар хангах үүрэгтэй. Үйлчлэх ажилтанд ажил эхлэхийн өмнө үйлдвэрлэлийн зааварчилгааг өгч, гарын үсэг зуруулна./;

        Кранаар ажил гүйцэтгэх үед ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчдыг томилон ажиллуулаагүй нь "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх,

аюулгүй ашиглах дүрэм"-ийн 8.4.4. /Барилгын талбай, үйлдвэрийн цех зэрэг кран ажилладаг бусад хэсгүүдэд кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчдыг мастер, талбайн инженер, даамал, хэсэг, тасгийн дарга нараас ээлж бүрд тушаалаар томилсон байвал зохино. Материалын агуулах болон ийм төрлийн ажлын байранд кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчдыг шаардлагатай тохиолдолд агуулахын эрхлэгч, хэсгийн дарга нараас томилж болно. Кранаар үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллагаа хариуцагчийг энэхүү дүрэм, ажлын байрны тодорхойлолт, кранчин, оосорлогч-дохиочны ажлын зааварчилгааны мэдлэг олгох сургалтад хамруулсны дараа шалгалт авч томилно..

  •  Ашиглаж байсан краны дуут дохио ажиллагаагүй байсан нь дүрмийн 2.12.13 Газраас удирдлагын пультээр удирдагддаг кранаас бусад кран ажлын байранд сайн сонсогдох дуут дохиотой байна. Краныг хэд хэдэн байрлалаас удирдахад байрлал тус бүрээс дуут дохио өгөх боломжтой байх ёстой.

Хавтаст хэрэгт 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.Баас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлд манай краны дуут дохио сигнал нь миний мэдэхээр 2025 оны 01 сард магадлалд оруулж байхад хэвийн ажиллаж байсан. Тэрнээс хойш би ирэн очин байдаг учраас ажиллаж байгаа талаар нь сайн мэдэхгүй байна”

2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр П.Жаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлд “Тухайн краны сигнал нь бас ажилладаггүй юм.”

Тухайн краныг ээлжит шалгалтад хамрагдаагүй /жолоодох эрхгүй/ хүнээр цамхагт краныг ажиллуулсан нь 8.4.3.2 Краны ажлын ба түүний засвар техникийн үйлчилгээний үед ямар нэг гэмтэл буюу энэ дүрмийн заалтын зөрчил илэрвэл хяналт тавих эрх бүхий ажилтан уг зөрчил гэмтлийг арилгуулах арга хэмжээ авах бөгөөд зайлшгүй тохиолдолд уг краныг ажиллуулахыг хориглон зогсооно. Дараах тохиолдолд краныг ажилд гаргахыг хориглоно. Үүнд: д) аттестатчилах шалгалт өгөөгүй машинч, оосорлогчоор үйлчлүүлж байгаа, түүнчлэн бүрэн бүтэн байдал ба кранаар үйлдвэрлэл явуулах үеийн аюулгүй ажиллах үүргийг хариуцагч нарыг тушаалаар томилоогүй/ зэрэг заалтуудыг хангаж ажиллаагүй нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг алдагдуулсан байна.

П.Ж нь:

2020 оноос хойш ээлжит шалгалтад хамрагдаагүй /үнэмлэх дээр бичилт хийгдээгүй байна/, гүүрэн краны машинч мэргэжлийн үнэмлэхтэй /краны ангилал таарахгүй/ атлаа цамхагт краныг ажиллуулсан мөн ачаан дор хүмүүс байхад дээгүүр нь өргөж, шилжүүлэх үйлдэл хийсэн байна. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2. /Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна: 18.2.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх;

18.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх; 18.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх үүрэгтэй/ заалтуудыг зөрчсөн байна.

2025 оны 06 сарын 29-ний өдөр Л.Жаас гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд /...16 цаг өнгөрч байхад би хүмүүсийн төмөр савлаж өгсөн төмөр савыг оосорлуулаад кранаар өргөөд өргөх, шилжүүлэх бүх үйлдлээ хийгээд вагон руу шилжүүлэхэд вагон дээр Үүрээ гэх хүн төмөр хайрцагтай тулахаар нь би доогуур нь шургачих болов уу гэж бодоод шууд ачаагаа өргөх үйлдэл хийхэд Үүрээ гэх хүн гараа тулаад газар унахаар нь би хүн уначихлаа гэж хашхиртал Боо гэж дууддаг залуу Үүрээ рүү гүйж очиж харагдсан/ гэх

...Хариулт 2. Хаягдал төмөр авах цэгийг ажиллуулдаг иргэн Б.Б нь Н.Ү, П.Ж...гм/ иргэдийг тус цэг дээр ажил хийлгэхээр /хийх ажил, авах цалин хөлсийг/ харилцан тохиролцож ажиллуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар 48.3. дахь заалт /Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно./ гэж заасны дагуу иргэн Б.Б болон хаягдал төмөр авах цэг дээр өдрөөр цалинжин ажиллаж байсан иргэд нарын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

Мөн хуулийн 4.1.1-д /"ажил олгогч" гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, Монгол Улсын иргэнийг ... ойлгоно./ гэж томьёолсон. Иймд хаягдал төмөр авах цэг дээр ажиллаж байсан иргэдийн ажил олгогч нь Б.Б болно.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-д /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ гэж заасан тул ажил олгогч Б.Б нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүргийг хэрэгжүүлэн ажиллана.

...Хариулт 3. Уг осол нь Хариулт 1-д тусгасан зөрчлүүд болон “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.5.18. Кранаар ачааг аюул, осолгүй шилжүүлэхийн тулд эзэмшигч ба ашиглагч байгууллагууд дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд: ж) автомашинд ачааг ачиж, буулгах үед тэвшин дээр эсвэл бүхээг дотор хүн байлгахыг зөвшөөрөхгүй. Автомашин ба хагас вагонд ачааг тогтмол ачиж, буулгадаг хэсэгт суурин талбай эсвэл ачаа оосорлогчдод зориулсан дүүжин тавцанг байрлуулах ёстой. Хагас вагонд дэгээт кранаар ачааг ачиж буулгахдаа гүйцэтгэгчийн баталсан технологийн дагуу ачааг шилжүүлэх үед оосорлогчийн байрлах байр мөн түүнчлэн дүүжин тавцан ба талбай дээр гарах орцыг заасан байх ёстой. Хагас вагоны тавцан дээр хүн байх үед кранаар ачааг өргөж, буулгахыг зөвшөөрөхгүй/ заалтыг зөрчсөний улмаас гарсан байна.

...Хариулт 4. “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.4.4.1. Кранаар ачаа шилжүүлж, ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нь доорхи үүргийг хүлээнэ. Үүнд: б) кранчин, оосорлогчдын үйлдвэрлэлийн зааврыг биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шаардлагатай үед үйлдвэрлэлийн байранд ажлыг аюулгүй гүйцэтгэх ба краныг хэт ачаалалд оруулахгүй байх ... хагас тавцант вагонд ачаа ачиж буулгах үеийн ба оосорлогчдын аюулгүй ажиллагааг сахиулах зэргийг онцгой анхаарч, ажлын байрны зааварчилга өгөх; в) суралцаж, аттестатчилах шалгалтад ороогүй хүмүүсээр кран жолоодохыг хориглох... к) ажилчдад краныг аюулгүй ажиллуулах зааварчилгаа өгөх/ заалтын дагуу кран ашиглан ажил гүйцэтгэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч ажилтныг томилон ажиллуулаагүй тул кран эзэмшигч өөрөө ажлын талбай дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй болно.

...Хариулт 5. Осолдогч Н.Үыг ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлгүй ажил үүрэг гүйцэтгэсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1. /Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй./ заалтыг зөрчсөн байна.

2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б.Баас Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд /...Тухайн өдрийн ажилчдыг даавуун ажлын бээлийгээр хангасан. Өөр хувцас хэрэгсэл олгоогүй.../ гэх

...Хариулт 6. Дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 105-109-р тал/,

-шүүгдэгч П.Жын сэжигтнээр мэдүүлсэн “...2024 оны 04 дүгээр сард манай кранчин найз Дэлгэрмаа “Г багт төмрийн хаягдал авах цэг дээр өдрийн 100,000 төгрөгөөр кранаар вагонд төмөр ачихаар 2 хоног ажиллаад өгөөч чам руу захирал нь залгана” гэхээр нь би тэгье гээд тухайн газрын захирал Б гэх хүн над руу залгаад ажиллахаар болж 2 хоног ажиллаж өгсөн. Тэрнээс хойш Б гэх хүн над руу залгаад вагонд төмөр ачих хэрэгтэй байна гэхээр нь 7 cap хүртэл вагонд төмөр ачих ажил гарсан үед нь очиж өдрөөр цалинжиж ажилласан. Тэгээд би гадаад яваад 2025 оны 1 сард Монголд ирсэн. 2025 оны 04 дүгээр сард Б гэх хүн утсаар залгаад чамайг ирснийг сонслоо кран дээр ажиллаад өгөөч гэхээр 04 дүгээр сараас 7 хоногтоо 1-2 удаа вагонд төмөр ачих үед нь очиж өдрийн 120,000 төгрөгөөр ажиллаж байсан. Би ЭҮТӨҮГ-ийн ган бөмбөлгийн цехэд кранчнаар 28 жил ажиллаж байгаад 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөрээ гарсан юм. 2025 оны 06 дугаар сарын 29-ний өглөө 08 цаг өнгөрч байхад Б над руу залгаад “вагон тавьсан шүү очоод кранаар ачаад өгөөч” гэхээр нь би 09 цаг 20 минутад Г багт байрлах Х төмрийн хаягдал авах цэг дээр очиж ажлаа эхэлсэн. Ажил хэвийн үргэлжилж байгаад 16 цаг өнгөрч байхад би хүмүүсийн төмөр савлаж өгсөн төмөр савыг оосорлуулаад кранаар өргөөд өргөх, шилжүүлэх бүх үйлдлээ хийгээд вагон руу шилжүүлэхэд вагон дээр Үүрээ гэх хүн төмөр хайрцагтай тулахаар нь би доогуур нь шургачих болов уу гэж бодоод шууд ачаагаа өргөх үйлдэл хийхэд Үүрээ гэх хүн гараа тулаад газар унахаар нь би хүн уначихлаа гэж хашхиртал Боо гэж дууддаг залуу Ү рүү гүйж очиж харагдсан. Би шууд түргэн тусламж руу залгаж дуудаад кран дээр сууж байтал түргэн тусламж над руу залгаад байршил асуухаар нь би буугаад зам зааж өгөх гээд алхаад явж байтал хариуцаж байсан эгч түргэний өөдөөс хүн явчихсан гэж хэлсэн. Түргэний эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. Уг нь вагон дээр ачилт хийж байгаа хүн төмөр ачсан савыг кранаар өргөөд аваачих үед вагон дээрээс буух ёстой. Үүрээ гэх хүн уг нь буугаад намайг аваачиж байрлуулсны дараа авирч гарч ирээд байсан болохоор би буусан байх гэж бодоод анзаараагүй юм. Тухайн краны сигнал бас ажилладаггүй ом...Тухайн газар Хөдөлмөр аюулгүй байдлын чиглэлийн хариуцсан инженер байхгүй. Тухайн өдөр тухайн газрыг хариуцаж байсан Ц гэж дууддаг эгч болгоомжтой, аюулгүй байдлаа хангаж ажиллаарай гээд ажлын бээлий тараагаад энгийн дэвтэр дээр гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-р тал/

-шүүгдэгч Б.Бы сэжигтнээр мэдүүлсэн:.. Би хувиараа хоёр дахь түүхий эд болох хаягдал төмөр авч Дарханы төмрийн үйлдвэрт нийлүүлдэг ажилтай...Би 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр вагон зам дээр тавиулаад хаягдал төмөр ачсан. Би өглөө 8 цагийн орчимд ажиллах хүмүүсээ дуудаж цуглуулаад ачилтаа эхлүүлсэн. Би уг өдөр Дархан-Уул аймагт байсан. Миний дор ажилладаг Ц гэхд ажиллах хүмүүстээ аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгүүлсэн. Өглөө 8 цагт талийгаач Н.Ү над руу залгасан байсныг авч яриагүй. Эргээд өөр рүү нь залгасан тэгсэн талийгаач “ахаа би ажиллая вагон ачъя” гэхээр нь “чи архи уугаагүй ямар нэгэн асуудал байхгүй бол энэ удаа ажиллуулъя” гэж хэлсэн. Тэгээд 09 цагийн орчимд Ц руу залгаад ажил хэр явагдаж байна хүмүүс нь цугларсан уу гэхэд талийгаач Үыг ирээгүй бусад ажиллах хүмүүс ирсэн гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ахиж асуухад талийгаачийг ирчихлээ гэж байсан. Би гар хөлийн үсгийг нь зуруулж зааварчилгаа өгөөд ажилд нь оруул гэж хэлсэн. Тэгсэн ажил явагдаад нэлээн дуусах үед 16-17 цагийн орчимд Ц над руу яриад вагон дээрээс талийгаач Үыг уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь кранчин Ж руу залгаад ярьсан чинь тэвштэй төмөр кранаар тулах гэж байгаад уначихлаа гэж сандарсан байдалтай ярьсан...Манайх хувь хүнээр үйл ажиллагаа явуулдаг...Манайд орон тооны албан ёсны 1 хүн буюу Ц гэх байдаг. Уг байнгын тогтвортой дуудагдаж ажилладаг. Ажилд гарах үед хүмүүс цуглуулж ажил эхлүүлж байдаг. Албан ёсны бус ямар ч хүн ирж ажиллаж болно. Би тэр хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Аман яриагаар өдөр хэдэн цаг ажиллахаас шалтгаалж цалин хөлс олгодог...Би Орхон аймагт ажил дээрээ байхаасаа байхгүй нь их байдаг. Ц гэхд би Монгол улсын стандартын дагуу хөдөлмөр хамгааллын журмыг ажиллах хүмүүст танилцуулж гарын үсгийг нь зуруулж ажилд нь гаргах талаар үүрэг чиглэл өгч цалинжуулж ажиллуулдаг. Түүнээс мэргэжлийн инженер гэх хүн байхгүй. Манайхаас толгойны хамгаалалт каск, бээлий л өгдөг. Тухайн өдөр талийгаачид толгойны хамгаалалт буюу каск өгсөн өгөөгүйг мэдэхгүй байна. Өгсөн ч заримдаа хүмүүс хэрэглэхгүй үе байдаг. Хааяа шаардаад хэлж бариад өмсүүлдэг.. ...Манайд урд өмнө ирж төмөр ачиж буулгахаар хааяа ирдэг байсан. Тэр өдөр мөн адил надтай ярьж ажиллахаар болоод намайг зөвшөөрсөн учир манай хог хаягдал төмрийн цэг дээр ирж төмөр ачиж буулгахаар ирсэн байсан...Бүрэн бүтэн ямар нэгэн асуудалгүй хэвийн ажиллаж байгаа. Оношилгоо үзлэг албан ёсоор хамруулсан байгаа...Тухайн үед хэвийн ажиллаж байсан. Гэхдээ би хажууд нь байгаагүй учир ажиллуулсан үгүйг хэлж мэдэхгүй байна...Эрдэнэт үйлдвэрт кранчнаар ажиллаж байгаад гарсан. Тэгээд надтай мөн адил ярьж тохиролцоод манайд ажилладаг. Албан ёсны кранчны үнэмлэхтэй мэргэжлийн хүн би авч ажиллуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74-р тал/

-Гал ургийн овогт Н.Үын нас барсны гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар  /1-р хх-ийн 196-197-р тал/

-шүүгдэгч П.Жын мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 200-206-р тал/

-2013 оны 03-р сарын 29-ний өдөр төрсөн Ү овогтой Мийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 211-р тал/

            -Эд зүйл, баримт бичиг бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 212-р тал/

            -Х ХХК-ийн тодорхойлолт,  КБ-572 цамхагт краны паспорт, улсын бүртгэл /1-р хх-ийн 216-226-р тал/

            -Цамхагт кранд техникийн магадлал хийсэн акт /1-р хх-ийн 238-242-р  тал/

            -хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэх дэвтэрт гарын үсэг зуруулсан дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 243-249-р тал/

            -шүүгдэгч Б.Бы эзэмшлийн 5090152847, 5119380481 дугаар ХААН банкны депозит дансны хуулга /2-р хх-ийн 18-23-р тал/ гэх зэрэг нотлох баримтуудыг  нотлох баримтаар шинжлэн судалсан.

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.  

 

Шүүгдэгч Б.Б нь хувиараа Орхон аймгийн Баян-Өндөр сум Г багт үйл ажиллагаа явуулдаг Х Х төвийн хог хаягдал авах цэгийг түрээслэн хаягдал төмөр худалдан авч, вагонд ачуулан Дархан төмөрлөгийн үйлдвэрт нийлүүлэх ажил хийдэг ба хүмүүсийг өдрийн 70.000-120.000 төгрөгийн хөлсөөр ажиллуулдаг. Няравын үүрэг гүйцэтгэдэг Г.Ц нь “вагонд төмөр ачих үед ажиллаж байгаа хүмүүст хөдөлмөр аюулгүй байдлын талаар зааварчилгаа өгч гарын үсгийг нь зуруулж ажилд нь гаргаж байгаарай” гэж Б.Б хэлсний дагуу төмөр ачихаар ажиллахаар ирсэн хүмүүст “болгоомжтой, аюулгүй байдлаа хангаж ажиллаарай” гэж хэлж дэвтэрт гарын үсгийг нь зуруулдаг ба хамгаалах хувцас хэрэгсэл өгдөггүй, зөвхөн бээлий тарааж өгдөг байсан.

Кранчнаар ажиллаж байсан П.Ж нь гүүрэн краны машинчийн мэргэжлийн үнэмлэхтэй ба Б.Бд хөлсөөр ажиллахдаа цамхагт кран дээр ажиллаж байсан.

2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр П.Ж болон Ч.Б, Д.Бат-О, Б.Э, Ч.Н, Н.Ү, Б.О нарыг өдрийн 70,000-120,000 төгрөгөөр тооцон хөлсөөр ажиллуулсан ба П.Ж нь кранчнаар, Н.Ү нь вагон дээр кранаар торхтой төмөр очихоор гарч оосрыг салгаж арын 2 дэгээнд оосрыг хийх ажил гүйцэтгэж байсан.16 цагийн орчим П.Ж нь кранаар торхтой төмрийг өргөж вагон дээр аваачих үед Н.Ү вагон дээр гарчихсан, төмөр дүүргэж ачсан торхонд тулаад цохигдон доош төмөр зам дээр унаж нас барсан байна.

 

Шүүгдэгч Б.Бы эс үйлдэхүй, П.Жын болгоомжгүй үйлдлийн улмаас Н.Үын амь нас хохирсон шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Б нь иргэдтэй тохиролцон ажил хийлгэж, хөлс төлж байгаагийн хувьд Монгол Улсад мөрдөж байгаа ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, гэрээ байгуулсан иргэдийн өмнө хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Шүүгдэгч П.Ж нь орчин тойрондоо аюул учруулж болохуйц техникийг мэргэжлийн үнэмлэх авч, эзэмшин ажиллуулж байгаагийн хувьд Монгол Улсад мөрдөж байгаа ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг мөрдөж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй.

 

Шүүгдэгч Б.Б нь, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.

27.2.Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна.

…15 дугаар зүйлийн 15.1. Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.

15.2. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна....

 28 дугаар зүйлийн 28.1.8. Ажил олгогч аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх. сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх үүрэгтэй”гэх заалтууд болон "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн 8.4.26 84.4. 2.12.13. 8.4.3.2-ийн д). 8.5.18. 8.4.4.1-ийн б), в), к) дэх заалтуудыг биелүүлээгүй,зөрчсөн,

 

Шүүгдэгч П.Ж нь, 2020 оноос хойш ээлжит шалгалтад хамрагдаагүй , гүүрэн краны машинч мэргэжлийн үнэмлэхтэй атлаа цамхагт краныг ажиллуулсан, ачаан дор хүн байхад хараагүй шилжүүлэх үйлдэл хийж ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх;

18.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх;

18.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх үүрэгтэй гэх заалтууд болон "Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм"-ийн  8.4.3.2-ийн “д” ,8.5.18 дахь заалтуудыг биелүүлээгүй, зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,гэрэл зураг, гэрчүүдийн мэдүүлэг,шинжээчийн дүгнэлтүүд, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо хамааралтай,зөрчилгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэсэн.

         Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжтэй байна.

           Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

           2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийн талаар тодорхойлж заасан.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн Аравдугаар бүлэгт “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн шинжүүдийг заасан ба 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол ...ял шийтгэнэ” гэж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг заасан.

        Шүүгдэгч Б.Б нь тухайн ажил гүйцэтгэх ажлын байранд учирч болох эрсдэлийг илрүүлж, үнэлэх, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг байнга хангах үүргээ биелүүлээгүй, хайхрамжгүй хандсан эс үйлдэхүйн улмаас, П.Ж нь үйлдэлдээ болгоомжгүй хандсаны улмаас Н.Үын амь нас хохирчээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинжийг заасан.

           Шүүгдэгч Б.Бы үйлдэл нь, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч хайхрамжгүй хандсан/эс үйлдэхүй/ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинжтэй,

           шүүгдэгч П.Жын үйлдэл нь,  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан /үйлдэл/гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн шинжтэй бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй.

          Шүүгдэгч Б.Б нь, иргэдтэй тохиролцон ажил хийлгэж, хөлс төлж байгаа ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хангуулах, аюулгүй ажиллагааны нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй болохоо мэдэж байсан ч,эс биелүүлж хайхрамжгүй хандсан болох нь тогтоогдсон.

          Шүүгдэгч Б.Б, П.Ж нарыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,  хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл,эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

            5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хариуцах чадвартай эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нар хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль тогтоомж,дүрэм журам биелүүлээгүй, зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэм буруутай.Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг 4-р зэрэглэлээр тогтоосон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлэн 36,428,800  төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулах, төлсөн мөнгийг хасах саналтай.Оршуулгын зардал нэхэмжилсэн ч баримтаар нотлоогүй тул гаргуулах боломжгүй.Үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоогүй,хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан тул нөхөн төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж,

 -хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээсэн.1.Хохирол төлбөрийн тухайд,гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг 4-р зэрэглэл гэж тогтоосон боловч хохирогч нас барсан тул УДШ-ийн баталсан аргачлалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр эсхүл насны зөрүүг харгалзан ашигтай байдлаар тогтооно гэж заасан тул 118,800,000 төгрөг нэхэмжилж байгаа.

2.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад хүн нас барсан,үйлдвэрлэлийн осол гарсан.Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.11-д зааснаар нас барагчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр ажил олгогч нөхөн төлбөр төлөх ёстой.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шаардах эрхтэй. 28,512,000 төгрөг Б.Баас нэхэмжилж байгаа. Шүүгдэгчийн төлсөн мөнгийг хасаж тооцох үндэслэлтэй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э: Гэм буруу, зүйлчлэлийн талаар маргахгүй. Шинжээчийн дүгнэлт,яллах дүгнэлтийг зөвшөөрсөн.Хохирол төлбөрийн тухайд,оршуулгын зардлын баримт гаргаагүй.Б 8,500,000 төгрөг төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр 4-р зэрэглэлээр төлнө. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр төлөх үндэсгүй. Хөдөлмөрийн гэрээгээр байнгын ажлын байранд ажиллаж байгаагүй. Хөлсөөр, цагаар ажиллаж байсан байдаг гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б: Гэм буруу, зүйлчлэлийн талаар маргахгүй. Хэргийн нөхцөл байдлын хувьд, амь хохирогч гэж, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ хуулийн 18 дугаар зүйлийн 2.2,2.8,2.7 дугаар заалтыг зөрчсөн,аюулгүй байдлыг хангах ажилтны үүргийг зөрчсөн байдаг. Краны аюулгүй ажиллагааны дүрмийн 8.5-р зүйлийн 18-ын “ж”,”х” заалтыг мөн зөрчсөн.2. Сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр 4-р зэрэглэлээр тогтоосон.УДШ-ээс тогтоосон 2 аргачлал байдаг,шүүх эрх хэмжээндээ тогтооно. 3.Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр төлөх үндэсгүй. Хөдөлмөрийн гэрээгээр байнгын ажлын байранд ажиллаж байгаагүй. Хөлсөөр, цагаар ажиллаж байсан байдаг гэж тус тус дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.

Шүүгдэгч нар шүүхэд хандаж: Ийм зүйл болсонд харамсаж байгаагаа илэрхийлье, шүүхээс тогтоосон хохирлыг төлнө гэжээ.

 

 2.Эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүгдэгч Б.Б, П.Ж нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

- оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

-шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн,шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлсөн,гэмт хэрэг гарахад хохирогчийн хэт болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн, болгоомжгүй сэдлээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хуульд заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгч нар хохирол төлсөн,анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэж,

 

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.М: тусгайлан саналгүй гэж,

 

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э: Б.Б нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид нийт 59,400,000 төгрөг төлсөн байдлуудыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав:Шүүгдэгч Ж анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн үйлдэл нөлөөлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан оногдуулах хорих ялыг тэнсэж өгнө үү гэж тус тус санал гаргасан.

         Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,1.2.учруулсан хохирлыг төлсөн,1.4.хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;

           7.1 дүгээр зүйлд 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл ...нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 7.3 дугаар зүйлд заасан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч хязгаарлалт тогтоосон.

        Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ”гэж заасанд хамаарна.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй.         

3.Хохирол төлбөр, бусад асуудал;

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М нь сэтгэцэд учирсан хохирол 1118,800,000 төгрөг,үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 28,512,000 төгрөг Б:Баас,оршуулгын зардал тус тус нэхэмжилсэн.

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мгийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг 4-р зэрэглэлд хамаарна гэж шинжээч тогтоосон.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Эдийн бус гэм хор арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй”, 230.2-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах...”гэж,

511 дүгээр зүйлийн 511.3-д “ Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж,

511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах,нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас,хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно”гэж тус тус заасан ба,

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай  “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын хавсралт жишиг аргачлалын Гурав дахь хэсгийн 3.3-д “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу...шүүхээс тогтооно.” гэж   заасан. Дээрхи хууль,журмын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 118,800,000 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулах үндэслэлтэй.

Ингэхдээ, шүүгдэгч П.Жын үйлдлийн тухайд, хохирогч Г.Үын хэт болгоомжгүй үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж дүгнэж шүүгдэгч П.Жын төлөх 59,400,000 төгрөгийг 10 сая төгрөгөөр бууруулан тогтоосон ба шүүх, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1.Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно”гэсэн заалтыг үндэслэсэн.

Амь хохирогч Г.Ү нь кранаар өргөж байгаа төмөр ачсан торхыг вагон дээр буулгаагүй, шилжүүлэх үйлдэл хийж байхад нь вагон дээр гарч торхонд цохигдон унасан үйл баримт тогтоогдсон.

Иймд шүүгдэгч Б.Баас хохирогчид төлсөн 8,500,000 төгрөг хасаж 50,900,000 төгрөг,шүүгдэгч П.Жаас төлсөн 930,000 төгрөгийг хасаж 48,470,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч нар бүрэн төлсөн.

2.Хохирогч оршуулгын зардал нэхэмжилсэн боловч үндэслэх баримт гаргаагүй тул хэрэгсэхгүй болгосон.

3.Хохирогчийн өмгөөлөгч үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 28,512,000 төгрөг нэхэмжилснийг шүүх дараахь үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15."хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг;

4.1.17."хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл" гэж ажлын байр, түүний байршил, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын цаг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хүчин зүйлийг.

41.3.Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцааны үндсэн шинжийг тодорхойлсон ба

42 дугаар зүйлд Ажилтны үндсэн эрх,үүрэг, 49 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээнд тусгах дараах гол нөхцөлүүд,нэмэлт нөхцөлүүдийг тогтоосон.

 69 дүгээр зүйлийн 69.1.Иргэд хооронд байгуулах хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн 49.1-д зааснаас гадна дараах нөхцөлийг тусгана:

69.1.1.ажил, амралтын цагийн горим;

69.1.2.цалин хөлс олгох хугацаа;

69.1.3.ажилтан ажил үүргээ гүйцэтгэх байршил;

69.1.4.харилцан тохиролцсон бусад. гэж заасан.

 

       Хөлсөөр ажиллах гэрээний онцлог нь тохирсон ажил үйлчилгээг хийж гүйцэтгээд л хөлсөө авах шинжтэй байдаг. Уг гэрээний нөхцөл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай зарим шинжээрээ адилхан боловч, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөр эрхлэх харилцааны шинжүүдийг хуулиар нарийвчлан тодорхойлон зааж зохицуулсан байдаг ба байнгын ажлын байранд тогтвортой ажиллах гэрээ байгуулах үндсэн шинжээрээ ялгаатай юм.

 

          Шүүгдэгч Б.Б болон амь хохирогч Г.Ү нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхөн төлбөр шаардах эрх амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид үүсэхгүй гэж дүгнээд, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж шийдвэрлэв.

   Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

         Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ХБ ургийн овогт Бн Б, Ц ургийн овогт П.Ж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

шүүгдэгч П.Жд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар тэнссэн хугацаанд, шүүгдэгч Б.Быг хүнийг гэрээгээр ажиллуулах үйл ажиллагаа явуулахыг,

шүүгдэгч П.Жыг цамхагт кран болон гүүрэн кран ажиллуулах үйл ажиллагаа явуулахыг тус тус хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, П.Ж нарт шүүхээс оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хязгаарлалт тогтоосон шийдвэрийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

 

 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153, 183 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

шүүгдэгч П.Жд оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б.Б, П.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мгийн нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардал, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр нэхэмжилсэн  хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

  7. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АРИУНЦЭЦЭГ