Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 151

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Дэлгэрбаяр, О.Батцэцэг нарт холбогдох эрүүгийн 201714000291 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч: О.Батцэцэг, Б.Дэлгэрбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

Шүүгдэгч: 1.Монгол улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, эмэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын 13-15 тоотод оршин суух,улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, сэтгэцийн байдал эрүүл Монгол овгийн Оюумаагийн Батцэцэг РД:ГИ79070101.

Шүүгдэгч:2.Монгол улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа түүхий эд авдаг ажилтай, ам бүл 7 эхнэр,5 хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг 22-11-А тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, сэтгэцийн байдал эрүүл Монгол овгийн Бавуудоржийн Дэлгэрбаяр РД: ГИ77020638.

Шүүгдэгч Б.Дэлгэрбаярыг 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах “Ачуут” бааранд бэр дүү О.Батцэцэгт “шар айраг авч өгөхгүй”гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдан харилцан зодолдож О.Батцэцэгийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч О.Батцэцэгийг 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах “Ачуут” бааранд хүргэн ах Б.Дэлгэрбаярыг “шар айраг авч өгөхгүй байна”гэх шалтгааны улмаас зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар тус тус яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүхэд ирүүлжээ.      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт: 2017 оны 05 дугаар сарын 06-ны

өдөр 18 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах “Ачуут” бааранд О.Батцэцэгийг найзын хамт ороход Б.Дэлгэрбаяр тэнд үйлчлүүлээд сууж байсан ба О.Батцэцэг нь Б.Дэлгэрбаярын хажууд очиж “нэг шар айраг аваад өгөөч” гэхэд Б.Дэлгэрбаяр “чи яасан том юм бэ,ахтайгаа шар айраг ууна гэж байхгүй” гэснээс улбаалан маргаж, улмаар О.Батцэцэгийг түлхэн унагаж,нүүрэн тус газар нь гараар  хэд цохисон,О.Батцэцэг босож ирээд шар айрагны шилээр Б.Дэлгэрбаярын толгойн тус газарт нэг удаа цохисон.Үүний улмаас О.Батцэцэгийн биед “2 нүдний дээд, доод зовхи,хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт,баруун нүдний салстад цус харвалт зэрэг хөнгөн зэргийн гэмтэл,Б.Дэлгэрбаярын биед “хуйханд шарх,зөөлөн эдийн няцрал,баруун хацарт зулгарал” зэрэг хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч О.Батцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Найзтайгаа гэртээ 2л пиво уугаад гараад “Ачуут” баар орсон. Тэнд Дэлгэрбаяр ах сууж байсан. Мэндэлээд “ахаа нэг пиво аваад өгөөч” гэсэн уурлаад намайг цохиод унагасан.Би зөрүүлээд шилээр цохисон,миний нүүрэнд хэдэн удаа цохисон.Цагдаа ирээд авч явсан. Нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй ”гэсэн мэдүүлэг,

-Шүүгдэгч Б.Дэлгэрбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй.Гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй.Уучлалт гуйж эвлэрсэн.Эдгэрч байгаа” гэсэн мэдүүлэг,

-“Миний бие Б.Дэлгэрбаяр нь Рашаант багийн “Ачуут” караокед О.Батцэцэгтэй маргалдсаны улмаас хоёр биедээ хохирол учруулсан. Одоогоор хоёр биедээ гомдолгүй учир энэ хэргийг түргэн шуурхай хялбаршуулан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх 05 /

-“Миний бие О.Батцэцэг нь 2017 оны 05 дугаар сарын 06 нд Рашаант багийн “Ачуут” караокед Б.Дэлгэрбаяртай маргалдсаны улмаас хоёр биедээ хохирол учруулсан. Одоогоор хэн хэндээ гомдолгүй байгаа учраас энэ хэргийг түргэн шуурхай хялбаршуулан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх 06 /

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 422 дугаартай дүгнэлтэнд:

1. О.Батцэцэгийн биед 2 нүдний доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт баруун нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4.Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна гэсэн дүгнэлт /хх 14 /

--Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 424 дугаартай дүгнэлтэнд:

 1. Б.Дэлэгбаярын биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4.Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна гэсэн дүгнэлт /хх 17 /

-Б.Дэлгэрбаяр, О.Батцэцэг нарыг хохирогчоор байцаасан тэмдэглэл, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 20-23, 36-43/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24, 27 /

              -иргэний үнэмлэхний лавлагаа/хх 26,29/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх үндэслэсэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч О.Батцэцэг нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах “Ачуут” бааранд Б.Дэлгэрбаярын “чи яасан том юм бэ,ахтайгаа шар айраг ууна гэж байхгүй” гэснээс улбаалан маргаж, улмаар түүний толгойн тус газарт нэг удаа цохисоноос Б.Дэлгэрбаярын биед “хуйханд шарх,зөөлөн эдийн няцрал,баруун хацарт зулгарал” зэрэг хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Дэлгэрбаяр нь О.Батцэцэгийг түлхэн унагаж,нүүрэн тус газар нь гараар  хэд цохисоны улмаас О.Батцэцэгийн биед “2 нүдний дээд, доод зовхи,хамрын нуруунд зөөлөн эдэд цус хуралт,баруун нүдний салстад цус харвалт зэрэг хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч нар хэн алин нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн,хохирогчтой сайн дураар эвлэрсэн бөгөөд хохирол нэхэмжлэхгүй гэсэн болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг,хохирогчийн хувиар шүүхэд гаргасан хүсэлт тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

   О.Батцэцэг,Б.Дэлгэрбаяр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй.                                                                                                                            

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Монгол овгийн Бавуудоржийн Дэлгэрбаяр, Монгол овгийн Оюумаагийн Батцэцэг нарыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д  зааснаар шүүгдэгч Б.Дэлгэрбаяр, О.Батцэцэг нарт холбодох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.6.3,298 дугаар зүйлийн 298.1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг,хөрөнгө битүүмжлэгдээгүйг, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  297 дугаар зүйлийн 297.1.4-д заасныг баримтлан О.Батцэцэг,Б.Дэлгэрбаяр нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

            5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялаас чөлөөлөгдсөн этгээд, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.АРИУНЦЭЦЭГ