Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2026/ШЦТ/86

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Баярцэцэг,

Улсын яллагч: Д.Алимаа,

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч: Н.Б,

Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: С.Мөнхтулга,

Иргэний нэхэмжлэгч О.М-н өмгөөлөгч: А.Ариунаа,

Иргэний нэхэмжлэгч: Б.Б, Д.А,

Гэрч: М.Т, О.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: О.О нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ын О-д холбогдох эрүүгийн 2427001830452 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, """"" төрсөн, """"""""" эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт У""""""" оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, """" регистрийн дугаартай, Б овогт О-ын О.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.О нь """"" нутаг дэвсгэрт байрлах “Э” хийдийн хойд талын """ чиглэлийн хатуу хучилттай зам дээр 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим Тоуоtа Landcriuser маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө" гэснийг зөрчсөний улмаас Lexus LX470 маркийн "" улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч """"" улсын иргэн D, Sh-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр, Sh-ийн эрүүл мэндэд хүнд, Б.Б, Д.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТО-дОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч О.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Миний ажиллаж байсан Р буюу Т компанийн захирлуудын буруутай шийдвэрээс болж би осол гаргасан. Яагаад гэвэл хэрэг гарахын урд өдөр"""""" халуун рашаан руу аяллын жуулчдаа хөдөлгөчхөөд бид гурав """" луу хөдөлсөн, """" дээр 16-17 цагийн үед очсон, бид нар жуулчны баазад хонох ёстой байсан боловч захирлуудын шийдвэрээр гадаа отоглохоор болсон. Тэгээд оторлох газраа олж бид нар 19 цагийн үед майхнаа барьж дуустал манай эмэгтэй захирал Э, эрэгтэй захирал Б нар жуулчдын хамт бид нарын отоглосон газар мотоциклтой ирсэн. Отоглосон газрыг хүн хөдөлгөөн ихтэй газар байна гээд нуурын нөгөө эрэгт очиж бид нар дахин майхнаа барьж дуусах үед 21-22 цаг болж байсан. Тэгээд бид хэд оройн хоолоо хийж өгсний дараа жуулчдын архи, ундаа, усыг М.Т бид хоёр зөөж өгсөн. Жуулчид болон захирлууд шөнийн 00 цаг өнгөрөөгөөд 01 цагийн үед унтаж амарсан. Харин М.Т бид хоёр отоглосон газрынхаа юмнуудыг янзалж хурааж дуусаж, унтахаар хэвтэхэд шөнийн 1 цаг өнгөрч байсан. Өглөө 5 цагт босож өглөөний хоол, цай хийх байсан. тэгээд хэсэг унтаж байтал хүчтэй салхитай бороо ороод унтаж байсан майхны гадна талын борооны хаалт хийсгэсэн болохоор ардаас нь гүйж очиж авахад, бусад майхнуудын хаалтууд бас хийсэн байсан. Тэгээд майхан янзалсаар байгаад унтаж амарч чадаагүй. Өглөө 5 цагт тогооч Г ах, М.Т бид 3 босож өглөөний хоол, цай хийж, жуулчдынхаа мотоциклын ар талын цүнхэнд нь хоолоо хийж өгч, мотоциклтой хүмүүсээ 10 цагийн үед явуулсан. Бид хэд юмнуудаа хурааж дуусаад, 11 цаг өнгөрч байхад """"ан дээрээс """ руу хөдөлсөн. Хөдлөхдөө "" маркийн автомашинд О.А, М.Т, бид 3 хамт явж байсан.  Ланд 200 маркийн автомашинд Ц ах, Г ах нар хамт явсан. Тэгээд Б музей дээр өдрийн 13 цагийн үед ирсэн. Удалгүй хөдлөх гэтэл О.А надад миний нойр хүрээд байна хоёулаа солигдчихъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би машин барьж чадахгүй, миний өндөг гэмтсэн гэхэд чи барьчих гэж гуйхаар би автомашиныг жолоодсон. Тухайн үед би унтахгүй гэж хичээгээд жолооч талын цонхоо онгойлгосон. Харин О.А, М.Т нар автомашин дотор унтаад явж байсан. Нэг мэдэхэд уулзвар дээр дөхөөд ирчихсэн байсан, би тэр зуур хальт зүүрмэглэсэн байсан урд автомашин байгааг хараад тоормос гишгэсэн боловч автомашиныг зогсоож чадалгүй мөргөлдчихсөн. Мөргөлдсөний дараа автомашины цонхоор миний зүүн гар гараад хавчуулагдсан байсан. Тухайн үед автомашин хэд эргэлдэж унасныг мэдэхгүй. Автомашины дээвэр нь газар луу харж, автомашины 4 дугуй дээшээ харсан байрлалтай онхолдчихсон байсан. О.А, М.Т нар автомашинаас гарч хохирогч талын жолооч Д.А ахтай хамт ирж автомашиныг түлхэж, намайг автомашинаас гарсан. Гарч ирээд харахад нэг хөгшин эмэгтэй дээшээ харсан, зовуурьтай байгаа байдалтай хэвтэж байсан. Би хэсэг зуур манарсан байдалд орсон. Тэр үед О.А болон М.Т нар тухайн үеийн процессыг О.М, Б захирал нарт гар утсаар залгаж мэдэгдсэн. Тэгсэн М захирал автомашиныхаа стикерийг хуул гэж хэлсэн. Тэр үед яагаад стикер хуулуулж байгааг нь ойлгоогүй. Тэгээд стикерээ хуулаад байж байтал эмнэлгийн тусламж ирж осолд орсон 2 эмэгтэйг болон намайг эмнэлэг рүү авч явсан. Би гараа сойлгуулж боолгуулчхаад гараад иртэл, Г ах, Ц ах, М.Т, О.А нар гадаа байсан. Миний биеийн байдал болон хохирогч нарын биеийн байдлыг мэдчихээд, майхан саваа ачаад, Ланд 200 маркийн автомашинтай Г ах, Ц ах нар """ руу жуулчдынхаа ардаас хөдөлсөн. Бид 3 эмнэлгийн хашаанаас гараад О.М захиралтай ярихад та 3 мэдүүлэг өгөхдөө """" рашаан дээр байхдаа ажлаа дуусгачхаад, """ үзэхээр дур мэдэн явж байгаад """" дээр очиж хүнээс юм авчхаад хот руу хөдөлж явж байгаад осол гаргасан гэж хэлээрэй гэсэн. Маргааш нь бид 3 О.М захирлын зааж өгсөн үгээр мэдүүлгүүдээ өгсөн” гэв.

      Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийн улмаас гарсан зардлуудыг  болох сумын эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ хийлгэсний төлбөрт 450 000 төгрөгийг, бэртсэн иргэдийг зөөвөрлөх үеийн жолоочийн  цалин 500 000 төгрөгийг, жолоочийг """"" зочид буудалд хонуулсан 120 000 төгрөгийг, гадаадын 2 иргэний биеийн байдал муу байсан учраас """"" эмнэлгээс эмчийг 400 000 төгрөгөөр хөлсөлж авч явсан зардал, эмчийг """" буцааж """"" сум руу хүргэж өгөхөд зарцуулсан 500 000 төгрөгийг, """""" хоносон жолоочийн буудлын мөнгө 120 000 төгрөгийг, """ баазад 815 000 төгрөгийн нэмж захиалга өгсөн зардал. Яагаад гэвэл манай жуулчид """""" биш """"ан дээр очиж хонохоор бүх захиалгаа урьдчилаад хийгдчихсэн байсан. Мөн """""" гээд эргэж буцсан автомашины шатахууны зардалд 660 000 төгрөг,  гадаадын иргэн Д-г осол болсон өдрийн маргаашаас нь эхлэн 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл """" зочид буудалд байлгасан төлбөрийг манай компани  төлсөн 2 475 200 төгрөгийг, 09 дүгээр сарын 24-өөс 30-ны өдөр хүртэл тухайн зочид буудалд байрласны төлбөрийг гадаадын иргэд өөрсдөөсөө гаргаж төлсөн 6 769 050 төгрөгийг, Бгийн эмчилгээний төлбөрт 2 135 000 төгрөгийг, гадаадын жуулчны 1 иргэний эмчилгээний зардалд 1 967 900 төгрөг зэрэг нийт зардлыг тухайн үеийн ханшаар 49 650 ам доллар буюу монгол төгрөг рүү шилжүүлэхэд 183 337 300  төгрөг орчим болж байсан. Өнөөдрийн валютын ханшаар 170 000 000 төгрөгийг “П” ХХК болон О.М-с нэхэмжилж байна” гэв.

            Иргэний нэхэмжлэгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд автомашины үнэлгээ, оношилгоо, эвдрэлийн зардалд 52 276 250 төгрөгийг, эмчилгээний зардал болох 2 965 611 төгрөгийг “П” ХХК болон О.М-с нэхэмжилж байна” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,

            3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 11-22 дугаар хуудас/,

            Жолоочийн  согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас/,

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 23-33 дугаар хуудас/,

            Хохирогч """ /"""""й/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр М улсад """"""" мужаас аялахаар миний хамгийн дотны найз К /К/-ийн хамт ирсэн. """ компани аялал нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэх байсан. Бид хоёр Монгол улсад аяллаасаа түрүүлж ирж хоёр хоног өөрсдөө """"" аялал хийсэн. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бид хоёрыг зочид буудалд байхад """ компаниас бид хоёрыг ирж аваад өөр зочид буудалд байрлуулж маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өглөө 08 цагаас """ компани орчуулагч Б, жолооч А нар ирж бид хоёрыг аваад 12 хоногийн аялал эхэлсэн. Тэгээд бид нар эхлээд """" гэх газарт очиж 1 хоносон, """""" гэх газарт 1 хоносон, """""""м гэх газарт 1 хоносон, """"" гэх газарт 1 хоносон, """""" гэх газарт 1 хоносон, """"" гэх газарт 1 хоносон, """""" сумын """" гэх газарт 1 хоносон,"""""" халуун рашаан гэх газарт 1 хоносон, """""" аймгийн """""" 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн үед ирсэн байх цагийг нь сайн мэдэхгүй байна ирээд """"" зах худалдааны төвөөр орж дэлгүүр орж байгаад, """ замын зүүн гар талд байдаг кофе шопт орж кофе уугаад 13 цаг хүртэл суусан. Тэгээд тухайн кофе шопоос гараад """"" төвд байдаг Х нэртэй газарт өдрийн хоол идэх гээд засмал замаар явж байхад бид нарын баруун гар талд байсан туслах замаас цагаан өнгийн машин маш хурдтай ирж байсан. Тухайн машин нь хурдаа хасаж байгаа зүйл харагдаагүй, хурдтай явж байгаагаа мэдэгдүүлээд сигнал /дуут дохио/ ажиллуулаагүй тэгээд миний сууж явж байсан машины баруун гар талын багана хэсэг рүү нь мөргөсөн. Миний сууж явж байсан машины хаалга багана цөмрөөд орж ирж байгааг харсан. Миний сууж явж байсан машины жолоочид хэлэхийн завдалгүй бид нарыг мөргөсөн машин их хурдтай орж ирээд мөргөсөн чинь миний сууж явж байсан машин зүүн гар талаараа эхэлж ойчоод 1-2 удаа машин бүтэн эргэсэн гэж бодож байна тэгээд машины дугуй нь дээшээ хараад машин дээвэр дээрээ зогссон. Тэгээд миний хамгийн дотны найз К-ий ёолж байсан. Би өөрийнхөө сууж байсан талынхаа цонхоор гараад толгой эргээд юу болсон талаараа бодож байхад хүмүүс ирсэн бид нарт тусалж байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42, 56-58 дугаар хуудас/,

            Хохирогч Sh /Ш/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд """"" аймгийн Э хийд рүү явах замдаа кофе шоп орж өдрийн цайгаа уучхаад дөнгөж хөдлөөд энгийн хурд 80 км/ц-аас доош хурдтай явж байсан, гэтэл баруун талаас бүхээгтэй гэхдээ аяллын компанийн цэнхэр тэмдэгтэй машин биднийг доод тал нь 160 км/ц байх тэрнээс ч илүү маш хурдан явж байсан, би таамаглаж хэлж байгаа ч маш хурдан ирж мөргөөд их богинохон хугацаанд болсон, тэгээд манай машины баруун хаалганы хэсгийг мөргөөд бидний сууж явсан машин 2,5 удаа эргээд буюу 2 удаа бүтэн эргээд, хөмөрч буюу доош харж унасан, тэгэхэд зүүн талын цонхоор бидний эд зүйлс гадагш уначихсан байсан. манай хамт явж байсан манай эгч зүүн талд талд сууж байсан учраас арай бага гэмтээд түрүүлж буусан байсан, машин эргэлдэх явцад би дотроо эргэлдэж баруун хаалганы орчимд ирчихсэн байсан, тэгээд намайг баруун талын цонхоор татах гээд байсан, тэр үед миний хавирга хугарч, маш их өвчин мэдрэгдээд, амьсгалж чадахгүй болчихсон байсан. Би өөрөө сувилагч мэргэжилтэй, надад юу хэрэгтэйг, мөн намайг хүн татвал хугарсан хавирга илүү гэмтэх боломжтой байсан учраас би өөрөө бууна, намайг татах хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд би машинаас өөрөө мөлхөж буусан юм. Би тухайн үед амьсгалахад маш хэцүү байсан, хүмүүс намайг хөнжил дээр суулгаад эмнэлгийн тусламж үзүүлж, 24 цагийн тур эмчилгээ хийлгээд хавирга хугарсан гэдэг оношоо мэдэж байсан. Тэгээд """ руу эмчийн хамт ирсэн. Миний хавирга 2 хавирга хугарсан, үүний 1 хавирга нь 2 удаа хугарсан байсан, олон хавирганы гэмтэл, 2-р зэргийн уушгины бөглөрөл, цээжний зүүн доод хэсэгт 2- р зэргийн судасны бөглөрөл, баруун хөхний хэсэгт битүү гэмтэлтэй, хүзүүний зүүн хэсэгт битүү гэмтэлтэй гэж оношлогдсон. Амьсгалахад хэцүү, амьсгалын хүчилтөрөгчийн төхөөрөмжөөр байнгын амьсгалаа зохицуулж байгаа. Энэ төхөөрөмж нь миний уушги амьсгалаа шахаж чадахгүй байгаагаас үүдэн хүчилтөрөгчөөр хангаж байгаа би амьсгалын маш хэцүү байгаа, мөн би хавирга хугарснаас болж хөлийн шөрмөс татаж өвддөг шиг аппаратгүй бол амьсгалж чадахгүй, хүчилтөрөгчийн хувьд 70 руу ороод хоолой боогдоод баруун хавирга өвдөлттэй байгаа, толгой дүүнгэтээд, манараад байгаа. Би ханиах, холын замд явах, бага зэрэг донслохО-д маш их өвдөлттэй байгаа, хөдөлгөөний хувьд босч суух, хэвтэх, удаан зогсох гэх мэт үйлдлүүдэд хүний тусламжтайгаар хөдөлж байгаа. Би хэвтэж чадахгүй байгаа, шөнө суугаагаараа унтаж байгаа, 2-3 цаг унтаад буцаж сэрээд байгаа, гүн нойр авч чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49, 65-67 дүгээр хуудас/,

Хууль ёсны төлөөлөгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:“Ш /бичиг баримтын дугаар """/, /РД:"""/ нь 2024 оны 09 сарын 03-ны өдрөөс 17-ний өдрийг хүртэл 14 хоногийн говь, хангайн хосолсон аяллыг захиалсан. Захиалгын дагуу манай байгууллагын зүгээс зочид буудал, жуулчны бааз хөтөч болон жолоочийг томилж 2024 оны 09 сарын 04-ны өглөөнөөс аяллыг эхлүүлсэн бөгөөд аялж байх хугацаандаа """""" дээр осол орсон. Би бусад мэдээллийг өмнөх мэдүүлэг өгөхдөө хэлсэн учир нэмж ярих зүйл байхгүй... Ж нь 2024 оны 09 сарын 03-ны өдрөөс 17-ний өдрийг хүртэл 14 хонгийн говь, хангайн хосолсон аяллыг захиалсан. Захиалгын дагуу манай байгууллагын зүгээс зочид буудал, жуулчны бааз хөтөч болон жолоочийг томилж 2024 оны 09 сарын 04-ны өглөөнөөс аяллыг эхлүүлсэн бөгөөд аялж байх хугацаандаа """""" дээр осол орсон. Би бусад мэдээллийг өмнөх мэдүүлэг өгөхдөө хэлсэн учир нэмж ярих зүйл байхгүй... Нэмж гаргаж өгөх баримт О-доогоор байхгүй байна. Манай байгууллага нь 2 хүний осолтой холбоотой бүх зардлыг нэгтгэн гаргасан учир тусад нь залгах боломжгүй. 2 хүний нийт хохирол нь 183,337,300 төгрөг болсон бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлэг өгөхдөө задаргааг нь тайлбарласан...Сэтгэл санаан хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73,76, 2 дугаар хавтаст хэргийн 117 дугаар хуудас хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би “А” аялал жуулчлалын компанид хөтөч орчуулагчаар 2023 оны 07 дугаар сараас хойш ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр """" """" /63 настай, эм/, К 57 настай, эм/, жолоочоор Д.А нарын хамт /"""Т/ улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарч """. Ца, Ё, ""","""""" халуун рашаан гэсэн маршрутаар аялаад """""" аймгийн """""" өнөөдөр өглөө буюу 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагийн орчимд ирсэн. Болсон явдлын тухайд """""" ирээд """ хийд орчхоО-д эргээд өдрийн хоолоо идэх гээд Э хийдийн урд хэсэгт байрлах засмал замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байтал Э хийдийн баруун талын уулзвар дээр хойд талаасаа нэг цагаан машин хурдтай орж ирээд бидний сууж явсан автомашины баруун хажуу хэсэг рүү хүчтэй мөргөж онхолдуулсан. Осол болох үед жолоочийн хажуу талын суудалд би суусан, арын зорчигчийн суудлын баруун хэсэгт Д, зүүн тал хэсэгт К нар тус тус суусан байрлалтай байсан. Ослын улмаас К-н зүүн талын 7, 8 дугаар хавирга хугарч """"" нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн... Осол болох үед тэнгэр бага зэргийн үүлтэй, замын зорчих хэсэгт ямар нэгэн саадгүй хэвийн байсан. Тухайн үеийн цаг агаар болон болсон үйл явдал бидний сууж явсан /""/ улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийн хар хайрцагт бичигдсэн байх. Би жолоочийн хажуу талын суудалд сууж явсан бөгөөд осол болохоос 3-4 секундийн өмнө баруун гар тал руугаа харахад цагаан өнгийн автомашин маш хурдтай орж ирж харагдсан бөгөөд юу юугүй чигээрээ орж ирээд мөргөчихсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Аын “Би “А” аялал жуулчлалын компанийн жуулчин тээвэрт 2021 оноос хойш өөрийн эзэмшлийн /""/ улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээгээр явж ажиллаж байгаа 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр """" """" /63 настай, эм/, К /57 настай, эм/ болон орчуулагчаар Б.Б гэх охинтой нийт дөрвүүл гарч """", Ца, """""""м, "", """"", """""" сумын ""","""""" халуун рашаан гэсэн маршрутаар аялаад """" аймгийн """""" өнөөдөр өглөө буюу 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн орчимд ирсэн. Болсон явдлын тухайд """""" ирээд төв захаар орчхоО-д """ хийдийн зүүн урд хэсэгт байрлах кофе шоп орж кофе уучхаад тэндээсээ “Х” гэх газарт очиж өдрийн хоолоо идэх гэж 12 цаг 50 минутын орчимд хөдөлсөн бөгөөд """ хийдийн урдуур ертөнцийн зүгээр баруун тийш чиглэлтэй явж байгаад """ хийдийн баруун талын уулзвар хэсэгт дөхөж очих үед хойноос урагш чиглэлтэй тус уулзварт нийлсэн зам дээр ойрхон тээврийн хэрэгсэл харагдаагүй. Тэгэхлээр нь уулзвар нэвтрэх хөдөлгөөн хийж уулзварын гол хэсэгт явж байтал гэнэт баруун хажуу талаас нэг зүйл мөргөж онхолдсон. Тухайн үед би яг юу байсныг нь сайн харж чадаагүй. Миний хажууд орчуулагч Б.Б гэх охин сууж явсан бөгөөд хальт баруун хажуу тийш харах үед нэг цагаан өнгийн зүйл харагдсан. Осол болоод автомашин онхолдсоны дараа суудлын бүсээ тайлж арай гэж автомашинаасаа гараад ирэхэд цагаан өнгийн Land Cruiser маркийн /""""/ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай машины баруун хажуу хэсэг рүү мөргөж өөрөө ч гэсэн онхолдож дөрвөн дугуй нь дээш харсан байдалтай байсан бөгөөд тус автомашин дотроос 2 эрэгтэй хүн буугаад ирчихсэн жолоочийн талын суудлыг онгойлгох гээд татаад байсан бөгөөд хэсэг татсаны дараа жолоочийн суудал дээрээс ногоон өнгийн фудволктой, махлаг залуу бууж ирсэн. Би тус залуучуудыг О-доо харвал танина. Тухайн үед миний жолоодож явсан автомашины зорчигчид болон миний бие суудлын бүсээ бүрэн бүсэлсэн байсан бөгөөд ослын улмаас арын суудалд зорчиж явсан К /57 настай, эм/ нь хавирга хугарч О-доо """"" нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Ийм л асуудал болсон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч О.М-н “Манай компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл... Land Cruiser 79 маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь онхолдсоны улмаас ашиглах боломжгүй болсон. 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр """ банкнаас зээлээр авсан бөгөөд тухайн осол болсон өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл төлсөн зээлийн хүүг болон холбогдох зардал буюу үнэлгээчний хөлс 7 сая, """-аас 2 машин авч ирсэн зардал 3 сая төгрөгийг нэхэмжилнэ. М даатгалаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилнэ... Манай байгууллага нь мотоциклтой аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг. 2024 оны 05 дугаар сард """" """""" сум "" гэх байгалийн цогцолбор газраар 2024 оны 09 сарын 06-оос 12-ны хооронд аялах захиалга орж ирсэн. Улмаар 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр аялах хүмүүс ирсэн бөгөөд тухайн жуулчдыг аялах хугацаанд үйлчилгээ үзүүлэх зорилгоор Land Cruiser 79 маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгсэл, А, Т, О нарыг томилсон. Авто машин болон техник хэрэгслийг хариуцан авч явахаар 1 өдрийн 150,000 мянган төгрөгийн цалинтай О.Оыг ажлуулахаар аман хэлцэл хийсэн бөгөөд О.О-д автомашиныг замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн бүтэн байдлыг тухайн бүрт нь шалгаж явахыг сайтар сануулсан. Учир нь өмнөх аяллууд дээр автомашинуудад эвдрэл гэмтэл байнга гарч байсан. Осол гарсан талаар 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр түүний төрсөн ах Б.Ц нь над руу залгаад осол гарсан талаар мэдэгдсэн. Ямар шалтгааны улмаас осол гарсан талаар тО-друулахад зүгээр явж байгаад мөргөлдсөн гэж хэлсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэгсэн үү гэж. асуухад “Хэрэглээгүй” гэж хэлсэн. Хүмүүс зүгээр үү гэхэд О-ын гар зөөлөн эдийн гэмтэл авсан гэж хэлсэн... Аялах хугацаанд томилогдсон 3 хүн ээлжлэн жолооддог. Тухайн осол болох үед А жолоодож байгаад нойр нь хүрээд байхаар О.О-ыг жолоодоод яваач гээд жолоогоо сольсон гэж хэлсэн... Миний хувийн жолооч Б.Ц-ийн төрсөн дүү бөгөөд манай жолооч нь манай дүү ажилгүй байтал ажлуулж болно шүү гээд ажилд аваад явсан. Энэ аялал нь түүний 4 дэх аялал байсан... Энэ хэргийг үйлдсэн буруутай жолооч нь төлөх байх... Манай компани нь """" улсын дугаартай Тоуоtа Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг 2024 онд """ банкны зээлээр аваад М даатгалд хамруулан гэрээ байгуулсан. Даатгалаас мөнгө гаргуулахаар хөөцөлдөж байгаа бөгөөд даатгал маань эрх бүхий байгууллагын шийдвэр гарч байж нөхөн төлбөрийн асуудал яригдана гэсэн хариу өгч байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91, 94, 2 дугаар хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/,

Гэрч О.А шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би тухайн үед """" аяллын компанийн арын албаны үүргийг гүйцэтгэж байсан. Бид хэд """" рашаанаас """" ороод, """"аас """" сум руу орж ирж байхад осол болсон. Бид гурав эмнэлгийн гадаа тойрч зогсож байгаад гар утасныхаа чанга дээр тавиад ослын талаар М захиралд гар утсаар залгаж хэлэхэд бид гуравт үг зааж өгсөн зүйл байгаагүй. Бид гурав хоорондоо ярилцаж байгаад тухайн үед мэдүүлгүүдээ өгсөн. Б музейн том зогсоол дээр зогсож байхад би дээлээ бүслээгүй өмссөн байсан болохоор дээлээ тайлж байхад О.О надаас чи гайгүй юу машин жолоодоод ядарч байна уу? Би жолоодох уу? гэсэн тэгэхээр нь би, чи машин жолоО-дмоор байгаа юм уу? гэж хоёр биеэсээ асуусан. Мөн Хархорин сум дээр зогсож, бид хэд хоолны хүнсээ бэлдэх ёстой байсан болохоор би О.О-ыг жолоодвол, жолоодохгүй юу гэж хэлсэн. Тэгээд О.О сайн дураараа автомашин жолоодсон. Би автомашины жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж явахдаа, дээлээ нүүрэн дээрээ тавиад хагас унтсан байдалтай явж байсан гэв.

 “Би “П” ХХК гэх мотоциклтой аялал Монгол оронд зохион байгуулдаг компанид аяллын үед нь өдрөөр цалинжиж тээврийн хэрэгсэл жолоодох, майхан барих зэрэг ойр зуурын ажилд нь туслаад цалинждаг ажлыг жилдээ 2-3 удаа хийдэг юм. Аялал дуусахад тус компанид харьяалалгүй болдог гэсэн үг. Бид """" 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гарч """""" сумын """","""""" халуун рашаан гэсэн маршрутаар аялал хийгдэж өчигдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр """ аймгийн """" дээр аялал дуусаж ачаа тээшээ бэлдээд өнөөдөр өглөө """ руу хөдөлцгөөсөн. Тус аялалд миний бие болон О, Т гэх хоёр залуугийн хамтаар “П” ХХК- ийн эзэмшлийн """" улсын дугаартай Тоуоtа Land Cruiser 79 маркийн тээврийн хэрэгсэлтэй """" гарч аяллын туршид явж өчигдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр"""""" халуун рашаан дээр бид гурвын ажил дуусаад тэндээсээ """ аймгийн """ гэх газарт очиж хоночхоод араас нь """"" очихоор болоод салцгаасан. Тэгтэл өчигдөр орой буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн орой О гэх залуугийн төрсөн ах Цш /П ХХК-н үндсэн жолооч/ ах залгаад """" дээрээс нэг автомашин нь """ руу шууд явахаар болчихлоо. Та гурав маргааш ирээд жаахан ачаа ачаад буцчих гэхлээр нь О, Т бид гурав өнгөө өглөө """ аймгийн """" гэх газарт 08:00 цагийн орчимд ирээд ачаа тээшээ аччихаад тэндээсээ шууд """ руу хөдөлсөн. """"аас хөдлөөд хэсэг явж байх үед миний нойр хүрээд О гэх залууд """ музей дээр жолоогоо шилжүүлээд би өөрөө жолоочийн хажуу талын суудал дээр унтсан. Тэгтэл гэнэтхэн О, Т хоёр “хүүе” гээд чанга орилох шиг болоод түс тас гээд манай машин урд хэсгээрээ нэг юм /тухайн үед би яг юу гэдгийг нь мэдэж амжаагүй/ мөргөж онхолдоод бөмбөрчихсөн. Нэг сэрсэн чинь бид гурвын сууж явсан автомашины дөрвөн дугуй дээш хараад зогссон байсан. /Би машинаас яаж гарснаа сайн санахгүй байна/ гараад хартал "" улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийг баруун хажуу хэсгээс нь мөргөж онхолдуулаад өөрсдөө ч гэсэн онхолдож бөмбөрсөн байдалтай байсан. Тэгээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн... Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/,

Гэрч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн аялалд майхан барих, буулгах, хоол хийхэд туслах үүрэг оролцоотой явж байсан. Осол гарахын өмнөх өдөр бид нар """"ан дээр отоглож жуулчдаа хүлээж авсан. Тэгсэн аяллыг удирдаж байсан захирал нь отоглосон газрыг сольж, өөр газарт дахин отоглохоор болсон. Тэгээд өөр газарт очиж, майхнууддаа барьж дуусаад,  жуулчдаа хоол хийж өгсний дараа тэд архи, пиво ууж эхэлсэн. Бараг шөнөжин уусан. Тэр шөнө нь  нэлээн шуургатай байсан болохоор унтуулаагүй. Тэгээд өглөө нэлээн эрт босож юмнууддаа хурааж дуусаад 11 цагийн үед """"ан дээрээс хөдөлсөн. Тэгээд автомашин жолоодож явсан жолооч А нь О.О-ыг чи автомашин жолоодчих, миний нойр хүрээд байна гэж хэлээд О.О-д жолоогоо шилжүүлсэн. Тэр үед нь би автомашины арын суудал дээр унтаж явсан. Нэг харсан цагаан машин урд байсан О.О руу хүүе гэхийн завдалгүй очоод мөргөлдсөн. Осол гарсан үед М захирал бид гурав луу гар утсаар залгаад автомашин наасан байгаа стикерийг хуул гэж хэлж байсан. Тэгээд би автомашинд наасан стикерийн хуулсан. Мөргөлдсөний дараа О.О-ыг эмнэлэг дээр очиж гараа боолгосон. Тэгээд бид 3 буудал хайгаад явж байхад М захирал гэсэн хүн бид гурав луу гар утсаар залгасан. Тэгэхдээ болсон процессоо хэлэхгүйгээр өөр зүйл хэлээрэй, та гурав үгээ нийлүүлж байгаад мэдүүлгээ өгөөрэй, тухайн аялал дууссан байсан гэж хэлээрэй гэхээр нь бид гурав хэлснээр мэдүүлгүүдээ өгсөн гэв.        

            Иргэний нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний хувьд нэхэмжилсэн үнийн дүнг тухайн үед “А” компани төлж өгсөн.  Иймд  “А” компани Одоо нэхэмжилнэ. Мөн цаашид миний эрүүл мэнд  гарах зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ” гэв.

            “Манай найз О над руу гар утсаар 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ярихдаа гадаад хүмүүс мотоциклтой Монгол улсын нутаг дэвсгэрээр аялдаг юм аа 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 5 хоногийн аялал байгаа юм чи надтай хамт газар үзээд явах уу гэхээр нь би тэгье гээд явахаар болсон. 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө """" 06 цагийн үед Ланд-79 маркийн цагаан өнгийн машинд мотоциклтой гадаад хүмүүст хоол хийх гал тогооны хэрэгслүүдийг ачаад О, жолооч ах А тэгээд бид гурав түрүүлээд яваад """ суман дээр гадаад хүмүүсийн хоол ундыг идүүлэх гээх хүлээж байсан. Тэгээд 1-2 цагийн дараа 11 мотоциклтой Ази хүмүүс, Ланд-200 маркийн 2 тээврийн хэрэгсэлтэй тэд нарыг хариуцаж явж байгаа орчуулагч, 2 жолооч, тогооч нар ирсэн. Тэгээд цаашаагаа аялал эхэлж " суманд 1 хоносон, Б суманд 2 хоносон. """ аймгийн """ 1 хоноО-д О, А ах бид гурвын ажил дуусаад """ аймгийн """"-аас хамт явж байсан гадаад хүмүүсээс салаад """ аймгийн """" суманд ирээд 1 хоносон. Тэгээд бид гурав хоорондоо ярилцаад """ аймагт байдаг """ үзчихээд """ руу явах уу гэж хоорондоо ярилцаад явахаар болж 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад """"аас О, А ах бид гурав Ланд-79 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. """"аас А ах машин барьж явж байгаад """ музей гэх газар ирээд А ах миний нойр хүрээд байна Ооо хоёулаа солигдох уу гэсэн чинь О тэгье гээд О машиныг нь унаад """"" сум руу орж ирж байхад """ хийдийн баруун гар талын уулзвар хүрч байхад О пизда гэхээр нь би гайхаад харсан чинь бид нарын урд талаар хөндлөн явсан төв замаар цагаан өнгийн машин ороод ирсэн тэгээд би хүүе хүүе гээд хэлсэн чинь манай машин очоод тухайн машины баруун гар талын хоёр хаалганы гол хэсэг рүү мөргөөд миний сууж явсан машин онхолдсон. Миний бодож байгаагаар миний сууж явсан машин 2 бүтэн иргэсэн. Тэгээд би цонхоо онгойлгоод гарсан чинь А ах хамт гарч ирсэн, О харин гарч ирж чадахгүй байхаар нь бид хоёр очиж гаргасан. Тэгээд удалгүй эмч нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Каделийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №29 дугаартай “1. Ж- н биед баруун, 4, 5, 6, 10, 11-р, зүүн 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн шингэн, хий хуралдалт /800мл/, уушгины авчилт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөх, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 154-157 дугаар хуудас/,

Шүүх   шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №12420 дугаартай “1. Д-н биед баруун шагайн хашлаганы шөрмөсний урагдал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна булан, бугалга, хэвлий, зүүн гуя, баруун ташаа, өвдөг, шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хундэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/,

Шүүх   шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №12422 дугаартай “1. Б.Б-гийн биед баруун ташаа, цавинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/,

Шүүх   шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №12424 дугаартай “1. Д.А-ын биед ууц, зүүн сарвуу, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/,

            Мастер хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №35402/ДД№31453950 дугаартай Land Cruiser 79 маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг 111,638,154 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 182-195 дугаар хуудас/,

          Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 48981/ДД№31869760 дугаартай Lexus LX470 маркийн "" улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг 52,246,250 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 201-203 дугаар хуудас/,

         ШУТИС-ийн Механик инженер, Тээврийн сургуулийн шинжээч И.Базаррагчаа, Н.Мөнхзул, Г.Удвал нарын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08/147 дугаартай “1. Замын тэмдэг, тэмдэглэгээг МNS 4596:2014 "Автозамын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм" Монгол улсын стандартад заасны дагуу байрлуулна. 2. Уулзварт МУ-ын ЗХД-ийн 2-р хавсралтын 3.4 "Зам тавьж өгнө" тэмдгийг байрлуулсан тохиолдолд заавал дагаж мөрдөнө. Уг тэмдгийг байрлуулахдаа стандартын шаардлага зөрчсөн эсэхийг тээврийн хэрэгслийн жолооч тогтоох үүрэггүй, харин давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгсний дараа уулзварыг нэвтэрнэ. 3. Зам, замын байгууламж, тэмдэг тэмдэглэгээ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна. 4. Тоёота Ланд Круйзер маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн уулзварт зам тавьж өгнө. 5. Тоёота Ланд Круйзер маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн 7.2-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө." гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 6. Лексус 470 маркийн "" улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь техникийн шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 201-203 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаан гаргасан болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэргийн улмаас гарсан зардлуудыг  болох сумын эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ хийлгэсний төлбөрт 450 000 төгрөгийг, бэртсэн иргэдийг зөөвөрлөх үеийн жолоочийн  цалин 500 000 төгрөгийг, жолоочийг """"" зочид буудалд хонуулсан 120 000 төгрөгийг, гадаадын 2 иргэний биеийн байдал муу байсан учраас """"" эмнэлгээс эмчийг 400 000 төгрөгөөр хөлсөлж авч явсан зардал, эмчийг """" буцааж """" сум руу хүргэж өгөхөд зарцуулсан 500 000 төгрөгийг, """""" хоносон жолоочийн буудлын мөнгө 120 000 төгрөгийг, """ баазад 815 000 төгрөгийн нэмж захиалга өгсөн зардал. Яагаад гэвэл манай жуулчид """""" биш """"ан дээр очиж хонохоор бүх захиалгаа урьдчилаад хийгдчихсэн байсан. Мөн """""" гээд эргэж буцсан автомашины шатахууны зардалд 660 000 төгрөг,  гадаадын иргэн Д-г осол болсон өдрийн маргаашаас нь эхлэн 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл """" зочид буудалд байлгасан төлбөрийг манай компани  төлсөн 2 475 200 төгрөгийг, 09 дүгээр сарын 24-өөс 30-ны өдөр хүртэл тухайн зочид буудалд байрласны төлбөрийг гадаадын иргэд өөрсдөөсөө гаргаж төлсөн 6 769 050 төгрөгийг, Бгийн эмчилгээний төлбөрт 2 135 000 төгрөгийг, гадаадын жуулчны 1 иргэний эмчилгээний зардалд 1 967 900 төгрөг зэрэг нийт зардлыг тухайн үеийн ханшаар 49 650 ам доллар буюу монгол төгрөг рүү шилжүүлэхэд 183 337 300  төгрөг орчим болж байсан. Өнөөдрийн валютын ханшаар 170 000 000 төгрөгийг “П” ХХК болон О.М-с нэхэмжилж байна” гэв.

            “2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай компаниар аялал захиалж аялаж явсан """"" улсын 2 иргэн болон манай компанийн 2 ажилтан """"" нутагт зам тээврийн осолд өртсөн юм. Энэ хэргийн улмаас тухайн 2 гадаад улсын иргэний эрүүл мэндэд учирсан хохиролд эхлээд """""" эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн 450,000 төгрөг, маргааш нь буюу 09 дүгээр сарын 13-ны өдөр манай компаниас Хархорин сум руу өөр жолооч явуулаад осолд өртсөн компанийн ажилтан Б.Б, жолооч Д.А, гадаад улсын иргэн Ш, Д нарыг """ руу авч явсан тээвэрлэлтийн зардалд 500,000 төгрөг /жолоочийн цалин/, """" осолд орсон хүмүүсээ авч ирүүлэхээр явуулсан жолооч маань """""" хоносон ор хоногийн мөнгө 120,000 төгрөг, тухайн 2 гадаад иргэний маань биеийн байдал муу Байсан тул """"" эмнэлгээс 400,000 төгрөгөөр эмч хөлсөлж, """ руу хүргэсэн, Мөн эмчийг буцаагаад """""" хүргэж ирсэн тээвэрлэлтийн зардал 500,000 төгрөг /жолоочийн цалин/ эмчийг хүргэж ирсэн жолооч маань мөн """""" хоносон ор хоногийн мөнгө 120,000 төгрөг болсон. Осол болох үед манай компанийн 2 ажилтан, гадаад улсын 2 иргэн нь """ аймгийн """"анд очиж амрахаар бааз захиалсан байсан бөгөөд """""" осолд орсны, улмаас /Биеийн эрүүл мэнд болон тээврийн хэрэгсэл эвдэрсэн/ аяллаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул """"" """ нууц гэх баазад 814,000 төгрөгөөр захиалга өгсөн. """ """ сум хоёрын хооронд 2 удаа /анх хүмүүсээ ирж авсан, дараа нь эмчийг буцаан хүргэж өгсөн/ нааш цааш явсан шатахууны зардал 660,000 төгрөг, 09-р сарын 14-ний өдөр """"" очоод Д биеийн байдал арай гайгүй байсан учраас буудалд байрлуулсан, буудлын мөнгө 2,475,200 төгрөг /яг нарийн дүн биш, баримтаа харвал гэх/ нөгөө жуулчин буюу Ш нь """"й төвд 6-7 хоног хэвтэн эмчлүүлсэн, хэвтэн эмчлүүлэхдээ 1 удаа хагалгаанд орж цээжиндээ гуурс тавиулсан, эмчилгээний зардлын дунг яг нарийн дүгнэж гаргаагүй байгаа, багцаагаар 2,000,000 төгрөг, К-г хэвтэн эмчлүүлэхэд нь 1,310,000 төгрөгөөр асрагч авсан. Мөн манай компанийн ажилтан Б.Б-гийн эрүүл мэндэд хохирол учирсан байсан бөгөөд эмчилгээ, эм тариа, эмнэлэгт үзүүлсэн мөнгөн дүн болох 2,433,100 төгрөгийг компаниас гаргасан. Жолооч Д.А болохоор өөрөө эмнэлэгт үзүүлж явсан, хувиасаа зардлаа гаргасан байх. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Д-г Шүүх эмнэлэгт үзүүлэхэд авч явсан тээвэрлэлтийн зардал 100,000 төгрөг, мөн К-г эмнэлэгт хэвтэж байх үед нь матрас худалдан авч өгсөн, матрасны үнэ 130,000 төгрөг болсон. """"" улсын иргэн Д, Ш нараас """"" цагдаа дээр мэдүүлэг өгөхөд нь баталгаат орчуулагч хөлсөлсөн 600,000 төгрөг, К-г гэмтлийн эмнэлгээс гаргах үеийн тээвэрлэлтийн зардал, 50,000 төгрөг болсон. Мөн тухайн 2 жуулчин маань эрүүл мэндийн шалтгааны улмаас тусгай нислэгээр нутаг руугаа буцсан, нислэгийн зардал 49,650 ам.доллар буюу 170,000,000 төгрөг болон миний бие компанийн ажилтан Б. Б, тухайн үед жолоочоор явж байсан Д.А нартай """""" өчигдөр ирж хоносон, замын зардал болон буудлын мөнгө гэхээр 675,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Нийтдээ 183,337,300 төгрөг болж байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний хувьд нэхэмжилсэн үнийн дүнг тухайн үед “А” компани төлж өгсөн.  Иймд  “А” компани О-доо нэхэмжилнэ. Мөн цаашид миний эрүүл мэнд  гарах зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ гэв.

            “Тухайн ослын улмаас миний бие """"" """"й төвд үзүүлэхэд толгой, нуруу хэсэгтээ дОт ихтэй байгаа учир компьютер томограф болон нарийн шинжилгээнд хамруулаарай гэж зөвлөсөн. Ингэснээр 2024 оны 09-р сарын 24-ний өдрөөс “А” хувийн эмнэлэгт зүрх судасны үйл ажиллагаа сайжруулах толгойн дотын эсрэг цусан хангамж сайжруулах эмчилгээтэй 5 хоног хэвтэн эмчлүүлсэн, дараа нь 10-р сарын 01-ний өдрөөс Уламжлалт анагаах ухааны төв хүрээлэн /хуучнаар """" гэх/-д нурууны дОт, нурууны өвдөлтөд суурилсан эмчилгээтэй 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгээс гарахад эмч зөвлөхдөө цаашдаа 6 сардаа дахиад нэг хэвтэж эмчлүүлээрэй гэж хэлсэн. Уг ослын улмаас миний толгой, нуруу хэсэг их өвдөлттэй байсан. Ерөнхийдөө эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бүх зардлыг “А” ХХК-аас гаргасан учраас компани нэхэмжлэх байх, миний зүгээс гэвэл толгой, нуруу хэсэгтээ дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай бол баримтаа гаргаж буруутай этгээдээс нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/,

            Иргэний нэхэмжлэгч Д.А шүүх хуралдаанд гаргасан болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний хувьд автомашины үнэлгээ, оношилгоо, эвдрэлийн зардалд 52 276 250 төгрөгийг, эмчилгээний зардал болох 2 965 611 төгрөгийг “П” ХХК болон О.М-с нэхэмжилж байна” гэв.

            “Би 2024 оны 09 дүгээр сарын 12- ны өдөр “А” ХХК-д гэрээгээр жуулчинд явж байгаад Өвөрхангай аймгийн """""" """ хийдийн хажуу талын засмал замын уулзварт зам тээврийн осолд өртсөн. Тухайн үед жолоодож явсан """" улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд ослын улмаас эвдэрч засвар авахааргүй болсон. Тээврийн хэрэгслийнхээ эвдрэл гэмтлийн үнэлгээг гаргуулахад 52,300,000 төгрөг болсон байсан. Мөн осолд орсноор эрүүл мэнддээ гэмтэл авч """"" очиж М эмнэлэгт үзүүлж нарийн шинжилгээ өгсөн. Гэмтлийн ард талын хувийн эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ өгсөн. Чих хамар хоолойн болон Нүдний эмнэлэгт үзүүлсэн ингээд нийтдээ мөнгөн дүн нь 1,585,000 төгрөг болсон. Тэгээд бас """""" ирж тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үзлэгт оролцсон, замын зардал, хоногийн буудлын мөнгө 450,000 төгрөг болж байгаа. Ингээд нийтдээ 54,335,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Өөр зүйлгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/,

            2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/52 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт 1. Тоуоto Land Cruiser маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” заалтыг зөрчсөн нь ослын газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтээс тогтоогдож байна. Тоуоto Land Cruiser маркийн """" улсын дугаартай автомашины явсан замд 3.4 буюу “Зам тавьж өгнө" тэмдэг байна. Хариулт 2. Lexus-470 маркийн "" улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хариулт 3. Дээрх нөхцөл байдалд Lexus-470 маркийн "" улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч давуу эрхтэй замын хөдөлгөөнд оролцоно. Хариулт 4. Уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Тоуоto Land Cruiser маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөөгүй үйлдэл гэж үзэж байна. Замын нөхцөл зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх магадлалтай. Монгол Улсын стандарт “Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм” ММ5 4596:2014”-д “3.1 Замын тэмдэг болон хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгсэлтэй андуурагдах, тэдгээрийн үзэгдэлт ба үр дүнг бууруулах, хөдөлгөөнд оролцогчдыг гялбуулах, тэдний анхаарлыг сарниулах, улмаар хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулах ямар нэгэн үзүүлэн чимэглэлийн зүйл, зар сурталчилгааны самбар, техник төхөөрөмж зэрэг хэрэгслийг авто замын зурвас газарт байрлуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь осолд нөлөөлсөн байх магадлалтай. Мөн замын 1.12 буюу зам тавьж өгөх тэмдэглэл байхгүй байна. Иймд дээрх стандартын "5.2.2 Хэвтээ тэмдэглэлийг суурин газрын төв гудамж замууд болон чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн явагддаг бусад зам хэрэглэнэ. Харин суурин газрын гаднах замд зорчих хэсгийн өргөн нь 6 м буюу түүнээс илүү, хөдөлгөөний эрчим нь хоногт 1000 авто машинаас их замд хэрэглэнэ. 5.2.14. 1.12 тэмдэглэлийг 3.4 «Зам тавьж өгнө» тэмдэгтэй замын хэсэгт тээврийн хэрэгслийн зогсох газрыг заахад хэрэглэх бөгөөд зорчих хэсгүүдийн огтлолцлын хилд аль болох ойр тэмдэглэнэ” гэсэн заалт зөрчигдсөн байна” гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

            Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч О.О-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

           Шүүгдэгч О.О нь """"" нутаг дэвсгэрт байрлах “Э” хийдийн хойд талын """ чиглэлийн хатуу хучилттай зам дээр 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим Тоуоtа Landcriuser маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө" гэснийг зөрчсөний улмаас Lexus LX470 маркийн "" улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч """"" улсын иргэн D, Sh-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр, Sh-ийн эрүүл мэндэд хүнд, Б.Б, Д.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, 3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 11-22 дугаар хуудас/, Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 23-33 дугаар хуудас/, Хохирогч """ /"""""й/-ын “2024 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр М улсад """"""" мужаас аялахаар миний хамгийн дотны найз К /К/-ийн хамт ирсэн. """ компани аялал нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өдрөөс эхлэх байсан. Бид хоёр М улсад аяллаасаа түрүүлж ирж хоёр хоног өөрсдөө """"" аялал хийсэн. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бид хоёрыг зочид буудалд байхад """ компаниас бид хоёрыг ирж аваад өөр зочид буудалд байрлуулж маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өглөө 08 цагаас """ компани орчуулагч Б, жолооч Аа нар ирж бид хоёрыг аваад 12 хоногийн аялал эхэлсэн. Тэгээд бид нар эхлээд """" гэх газарт очиж 1 хоносон, """""" гэх газарт 1 хоносон, """""""м гэх газарт 1 хоносон, """"" гэх газарт 1 хоносон, """""" гэх газарт 1 хоносон, """"" гэх газарт 1 хоносон, """""" сумын """" гэх газарт 1 хоносон,"""""" халуун рашаан гэх газарт 1 хоносон, """" аймгийн """""" 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн үед ирсэн байх цагийг нь сайн мэдэхгүй байна ирээд """"" зах худалдааны төвөөр орж дэлгүүр орж байгаад, """ замын зүүн гар талд байдаг кофе шопт орж кофе уугаад 13 цаг хүртэл суусан. Тэгээд тухайн кофе шопоос гараад """"" төвд байдаг Х нэртэй газарт өдрийн хоол идэх гээд засмал замаар явж байхад бид нарын баруун гар талд байсан туслах замаас цагаан өнгийн машин маш хурдтай ирж байсан. Тухайн машин нь хурдаа хасаж байгаа зүйл харагдаагүй, хурдтай явж байгаагаа мэдэгдүүлээд сигнал /дуут дохио/ ажиллуулаагүй тэгээд миний сууж явж байсан машины баруун гар талын багана хэсэг рүү нь мөргөсөн. Миний сууж явж байсан машины хаалга багана цөмрөөд орж ирж байгааг харсан. Миний сууж явж байсан машины жолоочид хэлэхийн завдалгүй бид нарыг мөргөсөн машин их хурдтай орж ирээд мөргөсөн чинь миний сууж явж байсан машин зүүн гар талаараа эхэлж ойчоод 1-2 удаа машин бүтэн эргэсэн гэж бодож байна тэгээд машины дугуй нь дээшээ хараад машин дээвэр дээрээ зогссон. Тэгээд миний хамгийн дотны найз К /К/-ий ёолж байсан. Би өөрийнхөө сууж байсан талынхаа цонхоор гараад толгой эргээд юу болсон талаараа бодож байхад хүмүүс ирсэн бид нарт тусалж байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42, 56-58 дугаар хуудас/, хохирогч Sh /""/-ын “Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд """"" аймгийн Э хийд рүү явах замдаа кофе шоп орж өдрийн цайгаа уучхаад дөнгөж хөдлөөд энгийн хурд 80 км/ц-аас доош хурдтай явж байсан, гэтэл баруун талаас бүхээгтэй гэхдээ аяллын компанийн цэнхэр тэмдэгтэй машин биднийг доод тал нь 160 км/ц байх тэрнээс ч илүү маш хурдан явж байсан, би таамаглаж хэлж байгаа ч маш хурдан ирж мөргөөд их богинохон хугацаанд болсон, тэгээд манай машины баруун хаалганы хэсгийг мөргөөд бидний сууж явсан машин 2,5 удаа эргээд буюу 2 удаа бүтэн эргээд, хөмөрч буюу доош харж унасан, тэгэхэд зүүн талын цонхоор бидний эд зүйлс гадагш уначихсан байсан. манай хамт явж байсан манай эгч зүүн талд талд сууж байсан учраас арай бага гэмтээд түрүүлж буусан байсан, машин эргэлдэх явцад би дотроо эргэлдэж баруун хаалганы орчимд ирчихсэн байсан, тэгээд намайг баруун талын цонхоор татах гээд байсан, тэр үед миний хавирга хугарч, маш их өвчин мэдрэгдээд, амьсгалж чадахгүй болчихсон байсан. Би өөрөө сувилагч мэргэжилтэй, надад юу хэрэгтэйг, мөн намайг хүн татвал хугарсан хавирга илүү гэмтэх боломжтой байсан учраас би өөрөө бууна, намайг татах хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд би машинаас өөрөө мөлхөж буусан юм. Би тухайн үед амьсгалахад маш хэцүү байсан, хүмүүс намайг хөнжил дээр суулгаад эмнэлгийн тусламж үзүүлж, 24 цагийн тур эмчилгээ хийлгээд хавирга хугарсан гэдэг оношоо мэдэж байсан. Тэгээд """ руу эмчийн хамт ирсэн. Миний хавирга 2 хавирга хугарсан, үүний 1 хавирга нь 2 удаа хугарсан байсан, олон хавирганы гэмтэл, 2-р зэргийн уушгины бөглөрөл, цээжний зүүн доод хэсэгт 2- р зэргийн судасны бөглөрөл, баруун хөхний хэсэгт битүү гэмтэлтэй, хүзүүний зүүн хэсэгт битүү гэмтэлтэй гэж оношлогдсон. Амьсгалахад хэцүү, амьсгалын хүчилтөрөгчийн төхөөрөмжөөр байнгын амьсгалаа зохицуулж байгаа. Энэ төхөөрөмж нь миний уушги амьсгалаа шахаж чадахгүй байгаагаас үүдэн хүчилтөрөгчөөр хангаж байгаа би амьсгалын маш хэцүү байгаа, мөн би хавирга хугарснаас болж хөлийн шөрмөс татаж өвддөг шиг аппаратгүй бол амьсгалж чадахгүй, хүчилтөрөгчийн хувьд 70 руу ороод хоолой боогдоод баруун хавирга өвдөлттэй байгаа, толгой дүүнгэтээд, манараад байгаа. Би ханиах, холын замд явах, бага зэрэг донслохО-д маш их өвдөлттэй байгаа, хөдөлгөөний хувьд босч суух, хэвтэх, удаан зогсох гэх мэт үйлдлүүдэд хүний тусламжтайгаар хөдөлж байгаа. Би хэвтэж чадахгүй байгаа, шөнө суугаагаараа унтаж байгаа, 2-3 цаг унтаад буцаж сэрээд байгаа, гүн нойр авч чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49, 65-67 дүгээр хуудас/, хууль ёсны төлөөлөгч Н.Б-ийн“Ш /бичиг баримтын дугаар """/, /РД:"""/ нь 2024 оны 09 сарын 03-ны өдрөөс 17-ний өдрийг хүртэл 14 хоногийн говь, хангайн хосолсон аяллыг захиалсан. Захиалгын дагуу манай байгууллагын зүгээс зочид буудал, жуулчны бааз хөтөч болон жолоочийг томилж 2024 оны 09 сарын 04-ны өглөөнөөс аяллыг эхлүүлсэн бөгөөд аялж байх хугацаандаа """""" дээр осол орсон. Би бусад мэдээллийг өмнөх мэдүүлэг өгөхдөө хэлсэн учир нэмж ярих зүйл байхгүй... Ж нь 2024 оны 09 сарын 03-ны өдрөөс 17-ний өдрийг хүртэл 14 хонгийн говь, хангайн хосолсон аяллыг захиалсан. Захиалгын дагуу манай байгууллагын зүгээс зочид буудал, жуулчны бааз хөтөч болон жолоочийг томилж 2024 оны 09 сарын 04-ны өглөөнөөс аяллыг эхлүүлсэн бөгөөд аялж байх хугацаандаа """""" дээр осол орсон. Би бусад мэдээллийг өмнөх мэдүүлэг өгөхдөө хэлсэн учир нэмж ярих зүйл байхгүй... Нэмж гаргаж өгөх баримт Одоогоор байхгүй байна. Манай байгууллага нь 2 хүний осолтой холбоотой бүх зардлыг нэгтгэн гаргасан учир тусад нь залгах боломжгүй. 2 хүний нийт хохирол нь 183,337,300 төгрөг болсон бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлэг өгөхдөө задаргааг нь тайлбарласан...Сэтгэл санаан хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73,76, 2 дугаар хавтаст хэргийн 117 дугаар хуудас хуудас/, гэрч Б.Б-гийн “Би “А” аялал жуулчлалын компанид хөтөч орчуулагчаар 2023 оны 07 дугаар сараас хойш ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр """" """" /63 настай, эм/, К 57 настай, эм/, жолоочоор Д.А нарын хамт /"""Т/ улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарч """. Ца, Ё, ""","""""" халуун рашаан гэсэн маршрутаар аялаад """ аймгийн """""" өнөөдөр өглөө буюу 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагийн орчимд ирсэн. Болсон явдлын тухайд """""" ирээд """ хийд орчхоО-д эргээд өдрийн хоолоо идэх гээд Э хийдийн урд хэсэгт байрлах засмал замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байтал Э хийдийн баруун талын уулзвар дээр хойд талаасаа нэг цагаан машин хурдтай орж ирээд бидний сууж явсан автомашины баруун хажуу хэсэг рүү хүчтэй мөргөж онхолдуулсан. Осол болох үед жолоочийн хажуу талын суудалд би суусан, арын зорчигчийн суудлын баруун хэсэгт Д, зүүн тал хэсэгт К нар тус тус суусан байрлалтай байсан. Ослын улмаас К-н зүүн талын 7, 8 дугаар хавирга хугарч """"" нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн... Осол болох үед тэнгэр бага зэргийн үүлтэй, замын зорчих хэсэгт ямар нэгэн саадгүй хэвийн байсан. Тухайн үеийн цаг агаар болон болсон үйл явдал бидний сууж явсан /""/ улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийн хар хайрцагт бичигдсэн байх. Би жолоочийн хажуу талын суудалд сууж явсан бөгөөд осол болохоос 3-4 секундийн өмнө баруун гар тал руугаа харахад цагаан өнгийн автомашин маш хурдтай орж ирж харагдсан бөгөөд юу юугүй чигээрээ орж ирээд мөргөчихсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.А-ын “Би “А” аялал жуулчлалын компанийн жуулчин тээвэрт 2021 оноос хойш өөрийн эзэмшлийн /""/ улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй гэрээгээр явж ажиллаж байгаа 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр """" """" /63 настай, эм/, К /57 настай, эм/ болон орчуулагчаар Б.Б гэх охинтой нийт дөрвүүл гарч """", Ца, """""""м, "", """"", """""" сумын ""","""""" халуун рашаан гэсэн маршрутаар аялаад """"" аймгийн """""" өнөөдөр өглөө буюу 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн орчимд ирсэн. Болсон явдлын тухайд """""" ирээд төв захаар орчхоод """ хийдийн зүүн урд хэсэгт байрлах кофе шоп орж кофе уучхаад тэндээсээ “Х” гэх газарт очиж өдрийн хоолоо идэх гэж 12 цаг 50 минутын орчимд хөдөлсөн бөгөөд """ хийдийн урдуур ертөнцийн зүгээр баруун тийш чиглэлтэй явж байгаад """ хийдийн баруун талын уулзвар хэсэгт дөхөж очих үед хойноос урагш чиглэлтэй тус уулзварт нийлсэн зам дээр ойрхон тээврийн хэрэгсэл харагдаагүй. Тэгэхлээр нь уулзвар нэвтрэх хөдөлгөөн хийж уулзварын гол хэсэгт явж байтал гэнэт баруун хажуу талаас нэг зүйл мөргөж онхолдсон. Тухайн үед би яг юу байсныг нь сайн харж чадаагүй. Миний хажууд орчуулагч Б.Б гэх охин сууж явсан бөгөөд хальт баруун хажуу тийш харах үед нэг цагаан өнгийн зүйл харагдсан. Осол болоод автомашин онхолдсоны дараа суудлын бүсээ тайлж арай гэж автомашинаасаа гараад ирэхэд цагаан өнгийн Land Cruiser маркийн /""""/ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай машины баруун хажуу хэсэг рүү мөргөж өөрөө ч гэсэн онхолдож дөрвөн дугуй нь дээш харсан байдалтай байсан бөгөөд тус автомашин дотроос 2 эрэгтэй хүн буугаад ирчихсэн жолоочийн талын суудлыг онгойлгох гээд татаад байсан бөгөөд хэсэг татсаны дараа жолоочийн суудал дээрээс ногоон өнгийн фудволктой, махлаг залуу бууж ирсэн. Би тус залуучуудыг Одоо харвал танина. Тухайн үед миний жолоодож явсан автомашины зорчигчид болон миний бие суудлын бүсээ бүрэн бүсэлсэн байсан бөгөөд ослын улмаас арын суудалд зорчиж явсан К /57 настай, эм/ нь хавирга хугарч Одоо """"" нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Ийм л асуудал болсон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч О.М-н “Манай компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл... Land Cruiser 79 маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь онхолдсоны улмаас ашиглах боломжгүй болсон. 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр """ банкнаас зээлээр авсан бөгөөд тухайн осол болсон өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл төлсөн зээлийн хүүг болон холбогдох зардал буюу үнэлгээчний хөлс 7 сая, Өвөрхангайгаас 2 машин авч ирсэн зардал 3 сая төгрөгийг нэхэмжилнэ. М даатгалаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилнэ... Манай байгууллага нь мотоциклтой аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг. 2024 оны 05 дугаар сард """" """""" сум """" гэх байгалийн цогцолбор газраар 2024 оны 09 сарын 06-оос 12-ны хооронд аялах захиалга орж ирсэн. Улмаар 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр аялах хүмүүс ирсэн бөгөөд тухайн жуулчдыг аялах хугацаанд үйлчилгээ үзүүлэх зорилгоор Land Cruiser 79 маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгсэл, А, Т, О нарыг томилсон. Авто машин болон техник хэрэгслийг хариуцан авч явахаар 1 өдрийн 150,000 мянган төгрөгийн цалинтай О.О-ыг ажлуулахаар аман хэлцэл хийсэн бөгөөд О.О-д автомашиныг замын хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн бүтэн байдлыг тухайн бүрт нь шалгаж явахыг сайтар сануулсан. Учир нь өмнөх аяллууд дээр автомашинуудад эвдрэл гэмтэл байнга гарч байсан. Осол гарсан талаар 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр түүний төрсөн ах Б.Ц нь над руу залгаад осол гарсан талаар мэдэгдсэн. Ямар шалтгааны улмаас осол гарсан талаар тодруулахад зүгээр явж байгаад мөргөлдсөн гэж хэлсэн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэгсэн үү гэж. асуухад “Хэрэглээгүй” гэж хэлсэн. Хүмүүс зүгээр үү гэхэд Оын гар зөөлөн эдийн гэмтэл авсан гэж хэлсэн... Аялах хугацаанд томилогдсон 3 хүн ээлжлэн жолооддог. Тухайн осол болох үед А жолоодож байгаад нойр нь хүрээд байхаар О.О-ыг жолоодоод яваач гээд жолоогоо сольсон гэж хэлсэн... Миний хувийн жолооч Б.Ц-ийн төрсөн дүү бөгөөд манай жолооч нь манай дүү ажилгүй байтал ажлуулж болно шүү гээд ажилд аваад явсан. Энэ аялал нь түүний 4 дэх аялал байсан... Энэ хэргийг үйлдсэн буруутай жолооч нь төлөх байх... Манай компани нь """" улсын дугаартай Тоуоtа Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг 2024 онд """ банкны зээлээр аваад М даатгалд хамруулан гэрээ байгуулсан. Даатгалаас мөнгө гаргуулахаар хөөцөлдөж байгаа бөгөөд даатгал маань эрх бүхий байгууллагын шийдвэр гарч байж нөхөн төлбөрийн асуудал яригдана гэсэн хариу өгч байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91, 94, 2 дугаар хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/, гэрч О.А-ын “Би “П” ХХК гэх мотоциклтой аялал Монгол оронд зохион байгуулдаг компанид аяллын үед нь өдрөөр цалинжиж тээврийн хэрэгсэл жолоодох, майхан барих зэрэг ойр зуурын ажилд нь туслаад цалинждаг ажлыг жилдээ 2-3 удаа хийдэг юм. Аялал дуусахад тус компанид харьяалалгүй болдог гэсэн үг. Бид """" 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гарч """""" сумын """","""""" халуун рашаан гэсэн маршрутаар аялал хийгдэж өчигдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр """ аймгийн """" дээр аялал дуусаж ачаа тээшээ бэлдээд өнөөдөр өглөө """ руу хөдөлцгөөсөн. Тус аялалд миний бие болон О, Т гэх хоёр залуугийн хамтаар “П” ХХК-ийн эзэмшлийн """" улсын дугаартай Тоуоtа Land Cruiser 79 маркийн тээврийн хэрэгсэлтэй """" гарч аяллын туршид явж өчигдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр"""""" халуун рашаан дээр бид гурвын ажил дуусаад тэндээсээ """ аймгийн """ гэх газарт очиж хоночхоод араас нь """"" очихоор болоод салцгаасан. Тэгтэл өчигдөр орой буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн орой О гэх залуугийн төрсөн ах Ц  /П ХХК-н үндсэн жолооч/ ах залгаад """" дээрээс нэг автомашин нь """ руу шууд явахаар болчихлоо. Та гурав маргааш ирээд жаахан ачаа ачаад буцчих гэхлээр нь О, Т бид гурав өнгөө өглөө """ аймгийн """" гэх газарт 08:00 цагийн орчимд ирээд ачаа тээшээ аччихаад тэндээсээ шууд """ руу хөдөлсөн. """"аас хөдлөөд хэсэг явж байх үед миний нойр хүрээд О гэх залууд """ музей дээр жолоогоо шилжүүлээд би өөрөө жолоочийн хажуу талын суудал дээр унтсан. Тэгтэл гэнэтхэн О, Т хоёр “хүүе” гээд чанга орилох шиг болоод түс тас гээд манай машин урд хэсгээрээ нэг юм /тухайн үед би яг юу гэдгийг нь мэдэж амжаагүй/ мөргөж онхолдоод бөмбөрчихсөн. Нэг сэрсэн чинь бид гурвын сууж явсан автомашины дөрвөн дугуй дээш хараад зогссон байсан. /Би машинаас яаж гарснаа сайн санахгүй байна/ гараад хартал "" улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийг баруун хажуу хэсгээс нь мөргөж онхолдуулаад өөрсдөө ч гэсэн онхолдож бөмбөрсөн байдалтай байсан. Тэгээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн... Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/, гэрч М.Т-ын “Манай найз О над руу гар утсаар 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ярихдаа гадаад хүмүүс мотоциклтой Монгол улсын нутаг дэвсгэрээр аялдаг юм аа 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 5 хоногийн аялал байгаа юм чи надтай хамт газар үзээд явах уу гэхээр нь би тэгье гээд явахаар болсон. 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өглөө """" 06 цагийн үед Ланд-79 маркийн цагаан өнгийн машинд мотоциклтой гадаад хүмүүст хоол хийх гал тогооны хэрэгслүүдийг ачаад О, жолооч ах А тэгээд бид гурав түрүүлээд яваад """ суман дээр гадаад хүмүүсийн хоол ундыг идүүлэх гээх хүлээж байсан. Тэгээд 1-2 цагийн дараа 11 мотоциклтой Ази хүмүүс, Ланд-200 маркийн 2 тээврийн хэрэгсэлтэй тэд нарыг хариуцаж явж байгаа орчуулагч, 2 жолооч, тогооч нар ирсэн. Тэгээд цаашаагаа аялал эхэлж " суманд 1 хоносон, Б суманд 2 хоносон. """ аймгийн """ 1 хоноО-д О, А ах бид гурвын ажил дуусаад """ аймгийн """"-аас хамт явж байсан гадаад хүмүүсээс салаад """ аймгийн """" суманд ирээд 1 хоносон. Тэгээд бид гурав хоорондоо ярилцаад """ аймагт байдаг """ үзчихээд """ руу явах уу гэж хоорондоо ярилцаад явахаар болж 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад """"аас О, А ах бид гурав Ланд-79 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. """"аас А ах машин барьж явж байгаад """ музей гэх газар ирээд А ах миний нойр хүрээд байна Ооо хоёулаа солигдох уу гэсэн чинь О тэгье гээд О машиныг нь унаад Хархорин сум руу орж ирж байхад """ хийдийн баруун гар талын уулзвар хүрч байхад О пизда гэхээр нь би гайхаад харсан чинь бид нарын урд талаар хөндлөн явсан төв замаар цагаан өнгийн машин ороод ирсэн тэгээд би хүүе хүүе гээд хэлсэн чинь манай машин очоод тухайн машины баруун гар талын хоёр хаалганы гол хэсэг рүү мөргөөд миний сууж явсан машин онхолдсон. Миний бодож байгаагаар миний сууж явсан машин 2 бүтэн иргэсэн. Тэгээд би цонхоо онгойлгоод гарсан чинь А ах хамт гарч ирсэн, О харин гарч ирж чадахгүй байхаар нь бид хоёр очиж гаргасан. Тэгээд удалгүй эмч нар ирсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Каделийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №29 дугаартай “1. Ж- н биед баруун, 4, 5, 6, 10, 11-р, зүүн 3, 4, 5, 6, 7-р хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн шингэн, хий хуралдалт /800мл/, уушгины авчилт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөх, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12, 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 154-157 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №12420 дугаартай “1. Д-н биед баруун шагайн хашлаганы шөрмөсний урагдал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний гадна булан, бугалга, хэвлий, зүүн гуя, баруун ташаа, өвдөг, шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хундэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №12422 дугаартай “1. Б.Б-гийн биед баруун ташаа, цавинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №12424 дугаартай “1. Д.А-ын биед ууц, зүүн сарвуу, хоёр гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас/, Мастер хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №35402/ДД№31453950 дугаартай Land Cruiser 79 маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг 111,638,154 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 182-195 дугаар хуудас/, Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 48981/ДД№31869760 дугаартай Lexus LX470 маркийн "" улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг 52,246,250 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 201-203 дугаар хуудас/, ШУТИС-ийн Механик инженер, Тээврийн сургуулийн шинжээч И.Базаррагчаа, Н.Мөнхзул, Г.Удвал нарын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08/147 дугаартай “1. Замын тэмдэг, тэмдэглэгээг МNS 4596:2014 "Автозамын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм" Монгол улсын стандартад заасны дагуу байрлуулна. 2. Уулзварт МУ-ын ЗХД-ийн 2-р хавсралтын 3.4 "Зам тавьж өгнө" тэмдгийг байрлуулсан тохиолдолд заавал дагаж мөрдөнө. Уг тэмдгийг байрлуулахдаа стандартын шаардлага зөрчсөн эсэхийг тээврийн хэрэгслийн жолооч тогтоох үүрэггүй, харин давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчдО-д зам тавьж өгсний дараа уулзварыг нэвтэрнэ. 3. Зам, замын байгууламж, тэмдэг тэмдэглэгээ нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна. 4. Тоёота Ланд Круйзер маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн уулзварт зам тавьж өгнө. 5. Тоёота Ланд Круйзер маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн 7.2-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө." гэснийг зөрчсөн гэж үзэж байна. 6. Лексус 470 маркийн "" улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн заалтыг зөрчсөн нь техникийн шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 201-203 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн “2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай компаниар аялал захиалж аялж явсан """"" улсын 2 иргэн болон манай компанийн 2 ажилтан """"" нутагт зам тээврийн осолд өртсөн юм. Энэ хэргийн улмаас тухайн 2 гадаад улсын иргэний эрүүл мэндэд учирсан хохиролд эхлээд """""" эмнэлэгт эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн 450,000 төгрөг, маргааш нь буюу 09 дүгээр сарын 13-ны өдөр манай компаниас """" сум руу өөр жолооч явуулаад осолд өртсөн компанийн ажилтан Б.Б, жолооч Д.А, гадаад улсын иргэн Ш, Д нарыг """ руу авч явсан тээвэрлэлтийн зардалд 500,000 төгрөг /жолоочийн цалин/, """" осолд орсон хүмүүсээ авч ирүүлэхээр явуулсан жолооч маань """""" хоносон ор хоногийн мөнгө 120,000 төгрөг, тухайн 2 гадаад иргэний маань биеийн байдал муу Байсан тул """"" эмнэлгээс 400,000 төгрөгөөр эмч хөлсөлж, """ руу хүргэсэн, Мөн эмчийг буцаагаад """""" хүргэж ирсэн тээвэрлэлтийн зардал 500,000 төгрөг /жолоочийн цалин/ эмчийг хүргэж ирсэн жолооч маань мөн """""" хоносон ор хоногийн мөнгө 120,000 төгрөг болсон. Осол болох үед манай компанийн 2 ажилтан, гадаад улсын 2 иргэн нь """ аймгийн """"анд очиж амрахаар бааз захиалсан байсан бөгөөд """""" осолд орсны, улмаас /Биеийн эрүүл мэнд болон тээврийн хэрэгсэл эвдэрсэн/ аяллаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул """"" """ нууц гэх баазад 814,000 төгрөгөөр захиалга өгсөн. """  сум хоёрын хооронд 2 удаа /анх хүмүүсээ ирж авсан, дараа нь эмчийг буцаан хүргэж өгсөн/ нааш цааш явсан шатахууны зардал 660,000 төгрөг, 09-р сарын 14-ний өдөр """"" очоод Д биеийн байдал арай гайгүй байсан учраас буудалд байрлуулсан, буудлын мөнгө 2,475,200 төгрөг /яг нарийн дүн биш, баримтаа харвал гэх/ нөгөө жуулчин буюу Ш нь """"й төвд 6-7 хоног хэвтэн эмчлүүлсэн, хэвтэн эмчлүүлэхдээ нэг удаа хагалгаанд орж цээжиндээ гуурс тавиулсан, эмчилгээний зардлын дунг яг нарийн дүгнэж гаргаагүй байгаа, багцаагаар 2,000,000 төгрөг, К-г хэвтэн эмчлүүлэхэд нь 1,310,000 төгрөгөөр асрагч авсан. Мөн манай компанийн ажилтан Б.Б-гийн эрүүл мэндэд хохирол учирсан байсан бөгөөд эмчилгээ, эм тариа, эмнэлэгт үзүүлсэн мөнгөн дүн болох 2,433,100 төгрөгийг компаниас гаргасан. Жолооч Д.А болохоор өөрөө эмнэлэгт үзүүлж явсан, хувиасаа зардлаа гаргасан байх. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Д-г Шүүх эмнэлэгт үзүүлэхэд авч явсан тээвэрлэлтийн зардал 100,000 төгрөг, мөн К-г эмнэлэгт хэвтэж байх үед нь матрас худалдан авч өгсөн, матрасны үнэ 130,000 төгрөг болсон. """"" улсын иргэн Д, Ш нараас """"" цагдаа дээр мэдүүлэг өгөхөд нь баталгаат орчуулагч хөлсөлсөн 600,000 төгрөг, К-г гэмтлийн эмнэлгээс гаргах үеийн тээвэрлэлтийн зардал, 50,000 төгрөг болсон. Мөн тухайн 2 жуулчин маань эрүүл мэндийн шалтгааны улмаас тусгай нислэгээр нутаг руугаа буцсан, нислэгийн зардал 49,650 ам.доллар буюу 170,000,000 төгрөг болон миний бие компанийн ажилтан Б. Б, тухайн үед жолоочоор явж байсан Д.А нартай """""" өчигдөр ирж хоносон, замын зардал болон буудлын мөнгө гэхээр 675,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Нийтдээ 183,337,300 төгрөг болж байна.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 80-81-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн ослын улмаас миний бие """"" """"й төвд үзүүлэхэд толгой, нуруу хэсэгтээ дОт ихтэй байгаа учир компьютер томограф болон нарийн шинжилгээнд хамруулаарай гэж зөвлөсөн. Ингэснээр 2024 оны 09-р сарын 24-ний өдрөөс “А” хувийн эмнэлэгт зүрх судасны үйл ажиллагаа сайжруулах толгойн дОтын эсрэг цусан хангамж сайжруулах эмчилгээтэй 5 хоног хэвтэн эмчлүүлсэн, дараа нь 10-р сарын 01-ний өдрөөс Уламжлалт анагаах ухааны төв хүрээлэн /хуучнаар """" гэх/-д нурууны дОт, нурууны өвдөлтөд суурилсан эмчилгээтэй 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгээс гарахад эмч зөвлөхдөө цаашдаа 6 сардаа дахиад нэг хэвтэж эмчлүүлээрэй гэж хэлсэн. Уг ослын улмаас миний толгой, нуруу хэсэг их өвдөлттэй байсан. Ерөнхийдөө эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бүх зардлыг “А” ХХК-аас гаргасан учраас компани нэхэмжлэх байх, миний зүгээс гэвэл толгой, нуруу хэсэгтээ дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай бол баримтаа гаргаж буруутай этгээдээс нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.А-ын “Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “А” ХХК-д гэрээгээр жуулчинд явж байгаад """" аймгийн """""" """ хийдийн хажуу талын засмал замын уулзварт зам тээврийн осолд өртсөн. Тухайн үед жолоодож явсан """" улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд ослын улмаас эвдэрч засвар авахааргүй болсон. Тээврийн хэрэгслийнхээ эвдрэл гэмтлийн үнэлгээг гаргуулахад 52,300,000 төгрөг болсон байсан. Мөн осолд орсноор эрүүл мэнддээ гэмтэл авч """"" очиж М эмнэлэгт үзүүлж нарийн шинжилгээ өгсөн. Гэмтлийн ард талын хувийн эмнэлэгт компьютер томографийн шинжилгээ өгсөн. Чих хамар хоолойн болон Нүдний эмнэлэгт үзүүлсэн ингээд нийтдээ мөнгөн дүн нь 1,585,000 төгрөг болсон. Тэгээд бас """""" ирж тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үзлэгт оролцсон, замын зардал, хоногийн буудлын мөнгө 450,000 төгрөг болж байгаа. Ингээд нийтдээ 54,335,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Өөр зүйлгүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/, 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2026/52 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт 1. Тоуоto Land Cruiser маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” заалтыг зөрчсөн нь ослын газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтээс тогтоогдож байна. Тоуоto Land Cruiser маркийн """" улсын дугаартай автомашины явсан замд 3.4 буюу “Зам тавьж өгнө" тэмдэг байна. Хариулт 2. Lexus-470 маркийн "" улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хариулт 3. Дээрх нөхцөл байдалд Lexus-470 маркийн "" улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч давуу эрхтэй замын хөдөлгөөнд оролцоно. Хариулт 4. Уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь Тоуоto Land Cruiser маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгөөгүй үйлдэл гэж үзэж байна. Замын нөхцөл зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх магадлалтай. Монгол Улсын стандарт “Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм” ММ5 4596:2014”-д “3.1 Замын тэмдэг болон хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгсэлтэй андуурагдах, тэдгээрийн үзэгдэлт ба үр дүнг бууруулах, хөдөлгөөнд оролцогчдыг гялбуулах, тэдний анхаарлыг сарниулах, улмаар хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулах ямар нэгэн үзүүлэн чимэглэлийн зүйл, зар сурталчилгааны самбар, техник төхөөрөмж зэрэг хэрэгслийг авто замын зурвас газарт байрлуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь осолд нөлөөлсөн байх магадлалтай. Мөн замын 1.12 буюу зам тавьж өгөх тэмдэглэл байхгүй байна. Иймд дээрх стандартын "5.2.2 Хэвтээ тэмдэглэлийг суурин газрын төв гудамж замууд болон чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн явагддаг бусад зам хэрэглэнэ. Харин суурин газрын гаднах замд зорчих хэсгийн өргөн нь 6 м буюу түүнээс илүү, хөдөлгөөний эрчим нь хоногт 1000 авто машинаас их замд хэрэглэнэ. 5.2.14. 1.12 тэмдэглэлийг 3.4 «Зам тавьж өгнө» тэмдэгтэй замын хэсэгт тээврийн хэрэгслийн зогсох газрыг заахад хэрэглэх бөгөөд зорчих хэсгүүдийн огтлолцлын хилд аль болох ойр тэмдэглэнэ” гэсэн заалт зөрчигдсөн байна” гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч О.О нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Ж-ийн эрүүл мэндэд хүнд, Д-н эрүүл мэндэд хүндэвтэр, Д.А, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 29, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12420, 12422, 12424 дугаартай дүгнэлтүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.О-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.О-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн үйл баримтад маргаагүй.

            Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Шүүгдэгч О.О-ын унаж явсан “Тоуоto Land Cruiser” маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “П” ХХК /1 дүгээр хавтаст хэргийн 42-48 дугаар хуудас/, уг тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ нь 111,638,154 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байх тул дээрх 111,638,154 төгрөгийг шүүгдэгч О.О-оос гаргуулж “П” ХХК-д олгох,

“Lexus LX470” маркийн """" улсын дугаартай автомашины эзэмшигч /1 дүгээр хавтаст хэргийн 20/ нь иргэний нэхэмжлэгч Д.А ба уг тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээ нь 52,276,250 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримт /1 дүгээр хавтаст хэргийн 201-203 дугаар хуудас/-аар тус тус тогтоогдож байх тул дээрх 52,276,250 төгрөгийг “П” ХХК-иас гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.А-т олгох,

Мөн гэмт хэргийн улмаас Д.А-т эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 12424 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох ба түүний эрүүл мэндэд учирсан хохиролд 2,296,875 төгрөг, авто тээврийн хэрэгслийн албан татвар 668,736 төгрөг нийт 2,965,611 төгрөг нэхэмжилснээс 1,235,610 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1,730,001 төгрөгийг шүүгдэгч О.О-оос гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.А-т олгох,

Тус гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Б-д 2,135,500 төгрөгийг хохирол учирсан болох шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч О.О-оос 2,135,500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-д олгох,

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д 2,311,575 төгрөгийг тус тус гаргуулан олгож,

Иргэний нэхэмжлэгч П ХХК-иас нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний нэхэмжлэгч Д.А-ын нэхэмжилсэн 1,235,610 төгрөгийг, хохирогч Д, К нарын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилдэг боловч сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгосон дүгнэлт хэрэгт авагдаагүй тул гаргах боломжгүй, мөн гадаадын иргэдийн буудлын зардал болох 178,890,225 төгрөг нэхэмжилснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул тус тус хэрэгсэхгүй болгож,

Хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

            Гурав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

            Шүүхээс шүүгдэгч О.О нь """"" нутаг дэвсгэрт байрлах “Э” хийдийн хойд талын """ чиглэлийн хатуу хучилттай зам дээр 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагийн орчим Тоуоtа Landcriuser маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2-р заалт буюу “Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө" гэснийг зөрчсөний улмаас Lexus LX470 маркийн "" улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч """"" улсын иргэн D, Sh-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр, Sh-ийн эрүүл мэндэд хүнд, Б.Б, Д.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч О.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.О-д оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргая.

Шүүгдэгч О.О-ыг тээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаанд """ын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнэж байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүгдэгч О.О-ын төлөх төлбөр болон иргэний хариуцагчийн төлөх төлбөрийг шүүхээс шийдвэрлэсэн.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар тооцоогүй боловч хураагдан хавсаргасан """" улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгох нь зүйтэй гэсэн саналтай байна. Шүүгдэгч О.О-ын холбогдох хэрэг дээр нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч О.О-оос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Шүүгдэгч О.О нь 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхээс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Өнөөдрийг хүртэл 49 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор хуульчлан зохицуулсан. Мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулбал цагдан хоригдсон хоногийн 01 хоногийг ялын 01 хоногоор дүйцүүлэн бодохоор хуульчилсан тул цагдан хоригдсон 49 хоногийн хугацааг оруулан тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүгдэгч О.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүх, шүүгдэгч О.О-ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 03 (гурав) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 02 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар О.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр газарт даалгав.

            Дөрөв. Бусад асуудлаар:

            Хэрэгт хавсаргаж ирүүлсэн """" улсын дугаартай автомашины """ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг “П” ХХК-д буцаан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар шүүгдэгч О.О-ын цагдан хоригдсон 49 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүний шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт О-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  1. Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч О-ын Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 02 (хоёр) жилийн хугацаагаар """ын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар О.О нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар О.О-д мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
  1. Шүүгдэгч О.О-ын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т тус тус зааснаар шүүгдэгч О.О-ын цагдан хоригдсон 49 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүний шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцсугай.
  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.О-оос иргэний нэхэмжлэгч “П” ХХК-д """" тээврийн хэрэгслийн үнэлгээгээр гарсан хохирол 111,638,154 төгрөг,

Иргэний хариуцагч П ХХК-иас "" авто машины хохирол, эрүүл мэндэд учирсан хохирол нийт 54,006,250 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.А-т олгож,

Эмчилгээ үйлчилгээний зардал 2,135,500 төгрөгийг тус тус гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Б-д олгож,

Иргэний нэхэмжлэгч “П” ХХК-иас нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний нэхэмжлэгч Д.А-ын нэхэмжилсэн 1,235,610 төгрөгийг, хохирогч Д, К нарын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, гадаадын иргэдийн буудлын зардал болох 178,890,225 төгрөг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Тоуоtа Landcriuser маркийн """" улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг “П” ХХК-д буцаан олгосугай.
  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаагүйг, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  1. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д авсан   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА