Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2026/ШЦТ/41

 

 

                                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

Улсын яллагч Д.Дэлгэрмаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ц.Ч холбогдох эрүүгийн 2640000000045 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ...... аймгийн ............суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ........ боловсролтой, мэргэжилгүй, ................ажилтай, ам бүл ...., ...................... багт оршин суух хаягтай, .......... оршин суух, ял шийтгэлгүй, ................ регистрийн дугаартай Ц.Ч.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ........... нь 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангай 5-520 тоотод хохирогч ******* хамтран амьдрагч ******* хардсаны улмаас зуухны тагаар толгой хэсэгт цохиж биед нь толгойн орой хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангай 5-520 тоотод хохирогч ******* хамтран амьдрагч ******* хардсаны улмаас зуухны тагаар толгой хэсэгт цохиж биед нь толгойн орой хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 дүгээр хуудас)

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгах хугацааг сунгах тухай тогтоол (хх-ийн 2 дугаар хуудас)

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-8 дугаар хуудас)

-хохирогч *******ийн мэдүүлэг (хх-ийн 12-13 дугаар хуудас),

-Эрүүл мэндийн даатгалын газрын нэхэмжлэл (хх-ийн 19 дүгээр хуудас),

-гэрч ******* мэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас)

-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ХЭН-БОР0726/044 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 34-35 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокурорын санал болгож, яллагдагчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалттай нийцсэн байна.

Энэ хэргийн улмаас хохирогч *******ийн биед толгойн орой хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, духны хэсгийн зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон, хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь тогтоогдсон.

Хохирогч нь “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ. (хх-ийн 12-13 дугаар хуудас)

  Шүүгдэгч ******* нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан үзэхэд хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 61,650 (жаран нэгэн мянга зургаан зуун тавин) төгрөгийг шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. (хх-ийн 65 дугаар хуудас)

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *******т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:          

 

1.Шүүгдэгч Ц.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч оногдуулсан 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган)  төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрвөн) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Ц.Ч нь бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан үйлчилгээний төлбөр болох 61,650 (жаран нэгэн мянга зургаан зуун тавин) төгрөгийг шүүгдэгч Ц.Ч нь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүгдэгч Ц.Ч урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

   

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

          9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ