Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2024/00034

 

 

 

 

 

 

 

 

2024      01         10                                                  151/ШШ2024/00034

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т***** банк” ХК,

/Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 7/1, 00 тоотод байрлах/,

   Хариуцагч:  “Д***********н” ХХК

   /Төв аймаг, **** сум, Майхан 3 дугаар баг, **** 1-22 тоотод байрлах/,

   Хариуцагч: И******* овогт Ш******вын А***********г,

   /Төв аймаг, ***** сум, **** дугаар баг, *******, **-р дугаар гудамж, **** тоотод/

   Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 63,921,773 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Жавхлантөгс,

   Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.А*********г,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т***** банк” ХК нь хариуцагч “Д***********н” ХХК, Ш.А*********г нараас зээлийн гэрээний үүрэгт 63,921,773 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Зээлийн гэрээний үүрэгт 63,921,773 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэж тодорхойлсон /хх-1-3/

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д***********н” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1631 дугаартай Газар тариалан эрхлэх зээлийн гэрээ, 16/31 Барьцааны гэрээг тус тус байгуулан 300,000,000 төгрөгийг жилийн 12.50 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай Т***** банк ХХК-аас зээлсэн. Зээлдэгч нь хариуцагчийн “Т***** банк” дахь харилцах данс руу зээлийн гэрээний үүрэгт 300,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөх хуваарийн дагуу эхний 4 сар үндсэн зээлээс чөлөөлөгдөн, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн сар бүр 25,000,000 төгрөгийг үндсэн зээлд, 3,184,932 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт, нийт 28,184,932 төгрөгийг төлөх байсан. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 66,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 45,000,000 төгрөг, мөн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4,500,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 27,300,000 төгрөг ингээд нийт үндсэн зээлээс 292,472,271 төгрөг, хүү 52,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,517,000 төгрөг, нийт 348,188,309 төгрөг төлсөн. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага бол зээлийн гэрээний үүрэгт 63,921,773 төгрөгийг хариуцагч “Д***********н” ХХК болон Ш.А*********г нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

4. Хариуцагч Ш.А*********г нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ: “Манай компани нь газар тариалан хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлээс 2016.06.06-ны өдөр 16/31 дугаартай зээлийн гэрээ, 16.31.1 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан 300 сая төгрөгний зээлийг жилийн 12,5% 24 сарын хугацаатайгаар 2016.06.16-ны өдөр авсан. Зээлийг зориулалтын дагуу зарцуулж хуваарийн дагуу төлөлт хийж байсан. 2017 онд 1400га талбайд тариалалт хийсэн. Хаврын тариалалт хийснээс хойш Төв аймаг даяар ган болж ургац бүрэн алдсан. Зээлийн төлөлтийг өөрт байсан зүйлээс зарах болон хүнээс зээлэх мэтээр хугацаандаа төлөхийг хичээж төлбөрөө хийж байсан. Их га-д тариалалт хийж зардал их гаргаад ямар ч ургац хураалгүй орлогогүй байснаас санхүүгийн хямралд орж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Дараа дараагийн жил хүнээс зээл авах замаар санхүү босгож тариалалтаа хийж байсан. Тэгээд олсон мөнгөөрөө боломжоороо зээлээ төлж байгаа. 2018 онд сөн ган болж ургац алдсан. 2018.11.30-нд 5 сая төгрөг, 2019.12.06-нд 66 сая төгрөг, 2020.10.28-нд 20 сая төгрөг, 2020.11.13-нд 45 сая төгрөг, 2020.12.08-нд 500,00 төгрөг, 2020.12.18-нд 1,500,000 төгрөг, 2020.12.31-нд 27,300,000 төгрөг, 2021.03.01-нд 7000 төгрөг, 2023.02.14-нд 500,000 төгрөг нийт үндсэн зээлээс 292,472,271 төгрөг, хүү 52,198,967 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,517,072 төгрөг, 348,188,309 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 7,527,730 төгрөг, хүү 49,439,239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.454.805 төгрөг, нийт 63.921.773 төгрөгийг Т***** банкнаас нэхэмжилж байгаа. Бид дээрх нөхцөл байдлаас болж санхүүгийн хямралаас гарч чадахгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 7.527.730 төгрөгийг төлж барагдуулаад хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 55.894.044 төгрөгийн төлбөрийг төлөх боломжгүй тул уг төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтэй байна.” гэж маргаж тайлбарлаж байна.

5. Хариуцагч, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А*********г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1993 оноос хойш 30-аад жил газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байна. 2016 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор “Т***** банк” ХК-аас газар тариалан дэмжих зээлд хамрагдаж 300,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Авсан зээлээ газар тариалан эрхлэх үйл ажиллагаа буюу 2016 онд уринш бэлтгэж, 2017 онд 1200 га газарт тариалалт эрхэлж, үйл ажиллагаагаа явуулсан. Гэсэн хэдий ч 2016 онд гэрээнд заасан үүргийнхээ дагуу  зээлийн эргэн төлөлтөө хийгээд л явж байсан. 2017 онд маш их хэмжээний ган болж, 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нэг дусал ч бороо ороогүй. Ийм байдлаас шалтгаалан гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрч манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа доголдолд орсон. Үүнээс хойш манай компани газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхээ больсон. 2017 оноо хойш хасах баланстай тайлан гарч байгаа. Гэхдээ миний хувьд өөрт байгаа бүх боломж нөхцөлөө ашиглан /өөрт байгаа машинаа зарж, газар тариалангийн газрын эрхээ шилжүүлж/ зээлээ төлөхийг хичээсэн боловч санхүүгийн дарамтаас гарч чадахгүй байсаар өдийг хүрсэн. Энэ байдал маань цаашаа үргэлжилсээр байгаа. Миний зүгээс ийм л тайлбар хэлж байна” гэв.

6. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Т***** банкны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/31 дугаар “Газар тариалангийн зээлийн гэрээ”-ний хуулбар, “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийн хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 16/31-02 дугаар “Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/31-1 дугаар “Барьцааны гэрээ”-ний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаар “Д***********н” ХХК-ийн Т***** банканд хандан гаргасан хүсэлт, “Д***********н” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн хүүгийн тооцооны хуудас, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа”-ны хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаалбал 11-981412-ийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

7. Хариуцагчаас “Д***********н” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/11 дугаар “Д***********н” ХХК-иас Т***** банканд хандсан хүсэлтийн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/20 дугаар “Д***********н” ХХК-иас Т***** банканд хандсан хүсэлтийн хуулбар, 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаар “Д***********н” ХХК-иас Т***** банканд хандсан хүсэлтийн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар “Д***********н” ХХК-иас Т***** банканд хандсан хүсэлтийн хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаар “Д***********н” ХХК-иас Т***** банканд хандсан хүсэлтийн хуулбар, Улсын онцгой комиссын ажлын албаны хурлын тэмдэглэл, Төв аймгийн **** сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02/216 дугаар хүсэлт, Төв аймгийн Онцгой байдлын газар гамшиг, аюулт үзэгдэл, осол гарсан тухай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06/13 дугаар акт, Төв аймгийн ус цаг уур орчны шинжилгээний газрын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/307 дугаар цаг агаарын тодорхойлолт, Монгол Улсын хүнс, хөдөлөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны 2023 оны 10 дугаар сарын 19-ний 01/3619 дугаар албан бичгийн хуулбар,  Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/44 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

8. Шүүхээс Төв аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 01/76 дугаар 15 хуудас баримт, Төв аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газрын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/307 дугаар “Цаг агаарын тодорхойлолт”-ын хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Зуншлага байдал”-ын хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Зуншлага байдал”-ын хуулбар, 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Гангийн үнэлгээ”-ний хуулбар, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Зуншлага байдал”-ын хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн “Зуншлага байдал”-ын хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 21-ний  өдрийн “Зуншлага байдал”-ын хуулбар, Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын дагуу гаргасан Төв аймгийн 2017 оны гангийн үнэлгээний зураглалын хуулбар, MODIS хиймэл дагуулын Монгол орны гангийн зургийн хуулбар, Төв аймгийн онцгой байдлын газар гамшиг, аюулт үзэгдэл, осол гаргасан тухай 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 06/13 дугаар актын хуулбар,Төв аймгийн **** сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02/216 дугаар “Хүнс, Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д гаргасан хүсэлтийн хуулбар, Улсын онцгой комиссын ажлын албаны хурлын тэмдэглэл, зэрэг баримтуудыг гаргуулсан.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Т***** банк” ХК нь хариуцагч “Д***********н” ХХК, Ш.А*********г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63,921,773 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

  2. Хариуцагч тал 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Газар тариалангийн  16/31 дугаар зээлийн 300,000,000 төгрөгийг авсанд маргахгүй, харин төлбөрийн чадваргүйн улмаас төлбөр төлөх боломжгүй гэж татгалзсан тайлбар гаргасан.

  3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 7,527,730 төгрөгийн шаардлага, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс үлдэх 56,394,043 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 4. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч “Т***** банк” нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна /хх-7/.

4.2. “Т***** банк” ХХК нь “Д***********н” ХХК, Ш.А*********г нартай №16/31 дугаартай зээлийн гэрээг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулж, 300,000,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаатай, жилийн 12.50 хувийн хүүтэй байх /хх-8-10/-аар байгуулсан байна.

4.3. Барьцааны гэрээг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 16/31-1 дугаар байгуулсан ба 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Зээлийн барьцаанд:

- Хөдлөх хөрөнгийн хувьд Трактор Кировец, газар тариалангийн зориулалттай 2011 онд үйлдвэрлэгдсэн, 354 морины хүчин чадалтай тээврийн хэрэгсэл 1 ширхэг,

- Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Ү-220100**** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Улаанбаатар хот, ********* дүүрэг, ****** дугаар хороо, **** дүгээр байр, *** тоотод байрлах орон сууц,

- Ү-142200**** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Төв аймаг, *** сум, *** дугаар баг, Майханд байрлах Үрийн агуулахын зориулалттай барилга,

- Төв аймаг, ***** сум, *** дугаар багт байрлах 8,2 га Үтрэмийн хашаа,

- 185373750***** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Төв аймаг, **** сум, Цоохорын булагт байрлах 265 га эзэмших эрхтэй газар,

- 185093487***** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Төв аймаг, **** сум, **** дүгээр баг, Долоон худгийн хөндийд байрлах 304,7 га эзэмших эрхтэй газар,

- 185083492***** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Төв аймаг, **** сум, *** дүгээр баг, Долоон худгийн хөндийд байрлах 304,9 га эзэмших эрхтэй газар,

- 185153630***** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Төв аймаг, **** сум, **** дүгээр баг, Бага хустайд байрлах 150,5 га эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна /хх-12-14, 15/.

 

5. Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүссэн зохигчид дээр дурдсан гэрээнүүдийг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй.

6. Түүнчлэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 451.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж, 452 дугаар зүйлийн 452.1-д “зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно”, 452.2-т “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж тус тус зохицуулсан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

7. Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр байна.

8. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар 16/31 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дууссан, хариуцагчаас үндсэн зээлд 292,472,270 төгрөг, зээлийн хүүд 52,198,966 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,517,071 төгрөг, нийт 348,188,307 төгрөг төлсөн болохыг зохигч хэн аль нь тайлбарлаж энэ талаар маргаагүй болно.

9. Зохигчид дээрх зээлийн гэрээг хуульд заасан шаардлагыг хангаж бичгээр байгуулсан, хариуцагч нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг гүйцэтгэж байсан, зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тэдний харилцан тохиролцсон мөнгө зээлэх, зээлдүүлэх хэлцлийн зорилтыг хангасан гэрээ байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

10. Хариуцагч зээлийн гэрээний үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг “Хаврын тариалалт хийснээс хойш Төв аймаг даяар ган болж ургац бүрэн алдсан. Зээлийн төлөлтийг өөрт байсан зүйлээс зарах болон хүнээс зээлэх мэтээр хугацаандаа төлөхийг хичээж төлбөрөө хийж байсан. Их га-д тариалалт хийж зардал их гаргаад ямар ч ургац хураалгүй орлогогүй байснаас санхүүгийн хямралд орж зээлээ төлж чадахгүйд хүрсэн” гэж тайлбарласан.

11. Нэхэмжлэгч “Т***** банк” ХК-аас зээлдэгч “Д***********н” ХХК, Ш.А*********г нарт зээлийн төлбөр төлөх шаардлыг хүргүүлсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй.

12. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх бөгөөд хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх буюу хариуцагч нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд заавал төлөх үүрэгтэй бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн зөрчил гарсан үндэслэлээр үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх зээлдүүлэгч талд үүснэ.

 

13. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан.

14. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 16/31 дугаартай гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 8,027,730 төгрөг, зээлийн хүү 49,439,239 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,454,805 төгрөг нийт 63,921,773 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

15. Хариуцагч талаас гаргаж, хэрэгт хавсаргасан Төв аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 01/76 дугаар 15 хуудас баримт, Төв аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газрын 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/307 дугаар “Цаг агаарын тодорхойлолт”-ын хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Зуншлага байдал”-ын хуулбар, 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Зуншлага байдал”-ын хуулбар, 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Гангийн үнэлгээ”-ний хуулбар, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Зуншлага байдал”-ын хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн “Зуншлага байдал”-ын хуулбар, 2017 оны 07 дугаар сарын 21-ний  өдрийн “Зуншлага байдал”-ын хуулбар, Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын дагуу гаргасан Төв аймгийн 2017 оны гангийн үнэлгээний зураглалын хуулбар, MODIS хиймэл дагуулын Монгол орны гангийн зургийн хуулбар, Төв аймгийн онцгой байдлын газар гамшиг, аюулт үзэгдэл, осол гаргасан тухай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06/13 дугаар актын хуулбар,Төв аймгийн **** сумын Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02/216 дугаар “Хүнс, Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д гаргасан хүсэлтийн хуулбар, Улсын онцгой комиссын ажлын албаны хурлын тэмдэглэл, зэрэг баримтуудаар хаврын тариалалт хийснээс хэдий ч Төв аймаг даяар 2017 онд ган болж ургац бүрэн алдсан мөн түүнчлэн хариуцагч “Д***********н” ХХК, Ш.А*********гийг төлбөрийн чадваргүй болж зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн байдлыг 2018 оны 04 дүгээр сарын төлбөр хийх үеэс мэдсэн гэж үзэхээр байна.

16. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусах ба 2018 оны 04 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөр төлөх үүргийг хариуцагч нар биелүүлэхгүй байхад шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагч их хэмжээний хүүгийн өрөнд орсон гэж үзэхээр байна.

17. Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан болох нь нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн зээл хүүгийн тооцооны хуудсаар тогтоогдож байна. /хх 18-21/

18. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж зааснаар хариуцагч зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөхгүй.

19. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дээрх хуульд заасан үндэслэлээр шаардах эрхтэй боловч энэ нь нэхэмжлэгчийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хязгаарлагдах учиртай бөгөөд талуудын хооронд байгуулсан 16/31 дугаартай гэрээний 4.1.5-д зааснаар зээлдэгч ... гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Банканд учруулсан хохирлыг нэхэмжлэх, төлүүлэх” гэж заасан байхад ямар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн шаардах эрхийг хэрэгжүүлэхгүй байсан нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байна. 

20. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нь 2018-04-24-ний өдрөөс гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээ байгуулснаас хойш хугацаа сунгасан эсхүл 1 сарын дараагаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байхад зээлдүүлэгч нь 2023-03-30 өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж буй үйлдэл нь 2018 оны 4 дүгээр сараас хойш төлөгдөөгүй байсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх дүнг их хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

21. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан зохицуулалтаар хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2018 оны 6 дугаар сараас хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байтал нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан гэрээ цуцлах арга хэмжээг аваагүйгээс нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдсэн, тийнхүү үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь шударга бус нөхцөлийг бий болгосон гэж үзэхээр байна.

22. Иймд шүүх дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэгчийн анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр хариуцагчийн төлбөл зохих зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох нь зүйтэй гэж үзэж, хариуцагч “Д***********н” ХХК, Ш.А*********г нараас 16/31 дугаар гэрээний үндсэн зээлд 7,527,730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т***** банк ХК-д олгож, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлбөр 56,394,043 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

23. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн хөрөнгийг хариуцагч төлөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

24. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд 16/31 дугаар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлийн барьцаанд Хөдлөх хөрөнгийн хувьд Трактор Кировец, газар тариалангийн зориулалттай 2011 онд үйлдвэрлэгдсэн, 354 морины хүчин чадалтай тээврийн хэрэгсэл 1 ширхэг,

- Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Ү-2201004735 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 92 тоотод байрлах орон сууц,

- Ү-1422000017 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Төв аймаг, **** сум, 3 дугаар баг, Майханд байрлах Үрийн агуулахын зориулалттай барилга,

- Төв аймаг, **** сум, 3 дугаар багт байрлах 8,2 га Үтрэмийн хашаа,

- 185373750***** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Төв аймаг, **** сум, Цоохорын булагт байрлах 265 га эзэмших эрхтэй газар,

- 185093487***** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Төв аймаг, **** сум, * дүгээр баг, Долоон худгийн хөндийд байрлах 304,7 га эзэмших эрхтэй газар,

- 185083492***** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Төв аймаг, **** сум, * дүгээр баг, Долоон худгийн хөндийд байрлах 304,9 га эзэмших эрхтэй газар,

- 185153630***** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй Төв аймаг, **** сум, *дүгээр баг, Бага хустайд байрлах 150,5 га эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалж,

 

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 16/31-1 дугаартай, мөн тус гэрээнд 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр барьцааны гэрээнд өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан гэрээний хуулбарууд мөн талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд барьцааны гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргахгүй /хх-11-16/, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр хариуцагч Ш.А*********г бүртгэгдсэн байна /хх-142-149/.

25. Барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр байна.

26. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж, 175 дугаар зүйлийн 175.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус зохицуулсан.

27. Иймд үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

28. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан.

29. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах хуулийн зохицуулалттай бөгөөд 62.2-т зааснаар нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргасан байх шаардлагатай тул хуульд зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй.

30. Дээрх үндэслэлүүдээр хариуцагчаас 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/31 дугаар Газар тариалангийн зээлийн гэрээний үүрэгт 7.527.730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 56,394,043 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

31. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хэрэв хариуцагч нар зээлийн төлбөрийн үлдэгдэл төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16/31-1 Барьцааны гэрээ, мөн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 16/31 дугаар барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнүүдэд заагдсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөс худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

32. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж тус тус зохицуулсан.

33. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д***********н” ХХК, Ш.А*********г нараас 135,394 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т***** банк” ХК-нд олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Д***********н” ХХК, Ш.А*********г нараас зээлийн гэрээний үүрэгт 7,527,730 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Т***** банк” ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 56,394,043 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөс худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д***********н” ХХК, Ш.А*********г нараас 135,394 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т***** банк” ХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУУЛ