Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2026/ШЦТ/126

 

 

 

 

 

 

 

 

  2026       03         02                                          2026/ШЦТ/126

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

   Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж,

 

   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг,

   улсын яллагч ****,

   хохирогч ****,

   шүүгдэгч ********, **** нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

   Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн  шүүгдэгч ****, ******** нарт холбогдох эрүүгийн 2525007710684 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

   1. Монгол улсын иргэн, 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, PC тоглоомын төвд ажилладаг, ам бүл 3, эцэг эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ****тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******/

 

             2. Монгол улсын иргэн, 2003 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хар акул ХХК-д **** ажилтай, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ******** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* /РД:***/

         

            3. Монгол улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эцэг эх, эгчийн хамт Орхон аймаг Баян- Өндөр сум ****** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******/

 

   Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

   Шүүгдэгч ****нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ****, **** нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Коопер бааранд хохирогч ****ын хоолойг боон газар унагаан биед нь халдаж, тархи доргилт, баруун нүдний зовхи, дээд, доод уруул, цээж, хэвлий, хүзүү, баруун тохой, баруун зүүн бугалгад цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

   Шүүгдэгч **** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ****, **** нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Коопер бааранд бүжиглэж байхад түлхлээ гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, хохирогч ****ыг цохих, өшиглөх зэргээр биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхи, дээд, доод уруул, цээж, хэвлий, хүзүү, баруун тохой, баруун зүүн бугалгад цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

   Шүүгдэгч **** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ****, **** нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шөнийн 01 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Коопер бааранд хохирогч ****ыг газар унасан байхад өшиглөж биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхи, дээд, доод уруул, цээж, хэвлий, хүзүү, баруун тохой, баруун зүүн бугалгад цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ****шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

   Шүүгдэгч **** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

   Шүүгдэгч **** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

   Хохирогч **** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 09 дүгээр сарын 07-нд миний төрсөн өдөр болсон, ээлжийн ажилтай байж таарсан учраас урьдчилаад 4-нд гарсан. Найзуудтайгаа шинэ коктейл бааранд жин уучхаад баар орж бүжиглэхээр болсон. Бааранд орж юм захиалж уучхаад Ука бид хоёр гарч бүжиглэсэн. Эхлээд би нэг хүнийг тохойлдчихсон болохоор уучлалт гуйгаад өнгөрсөн. Тухайн процесс болоход манай найзтай маргалдах шиг болсон, би салгах гэхэд хоолой боосон залуу орж ирээд цохиод хоолой боосон. Тухайн үед хоолой боосон учраас ямар нэгэн хариу үйлдэл үзүүлж чадаагүй, ...тухайн үед ээлжийн ажилд явдаг байсан. 4 гарааны мөнгө, эмнэлэгт үзүүлсэн зардал зэрэг 1,530,000 төгрөгийг нэхэмжилж байгаа, эмчилгээтэй холбоотой 175,295 төгрөгийн зардал гарсан...” гэв.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 20-21 дүгээр тал/,

 

             Хохирогч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед эхнэр бид хоёр Зэст нэртэй коктейл бааранд найзуудыгаа дуудсан байсан. Тухайн баар хаалттай байсан болохоор хажуугийн лоунжид хоёр найзыгаа хүлээх зуур нэг нэг лааз пиво ууж байхад манай найзууд ирсэн. Тэндээсээ гараад Согоот багт байх шинээр нээгдсэн кофе коктейл бааранд 700 граммын жээн тоник уугаад гарцгаасан. Бид хэд бүжиглэхээр Хүрэнбулаг багт байх Коопер бааранд орсон. Бааранд ороод 700 граммын жээн 1 шил захиалаад нэг нэг уучихаад найз Укагийн хамт бүжиглэхээр бүжгийн талбай руу гарсан. Талбай дээр 5-10 минут бүжиглэж байхад манай найз Ука нэг хүнтэй маргаад байх шиг байсан. Тэр хүнийг нь цааш түлхэх үед цаанаас нь нэг найз нь ирээд аваад явсан. Тэгээд бид хоёр бүжиглэж байхад гэнэт хажуу талаас нэг залуу намайг цохиод ороод ирсэн. Цуг явж байсан залуу нь хоёр гараараа хоолой боох үед тэр залуу бид хоёр хойшоогоо ширээний дэргэд унасан. Тэр залуутай цуг явж байсан 2-3 хүн миний дээрээс намайг өшиглөх нь өшиглөж цохих нь цохиод байсан. Би хоолойгоо боолгуулж манарсан байдалтай байсан. Хүмүүс ирээд тухайн зодооныг салгаад баарнаас гар гээд гаргасан. Тэгээд би баарнаас гараад явж байхдаа 00-н хажууд эхнэртэйгээ таараад эхнэр намайг хараад чиний наад царай зүс чинь яасан юм бэ гэж хэлэхээр нь би эхнэрт хандаж намайг хэдэн залуучууд нийлээд зодчихлоо гэж хэлсэн, тэгээд бид баарнаас гараад би цагдаад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 35 дугаар тал/,

 

             Шүүгдэгч ****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 04-ний орой найз ****, ****, **** ****, ****, **** нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Соррег club орж ширээ захиалж  суусан юм. Тэгээд бид нар архи ууж бүжиглэсэн юм. Хэрэг явдал болох үед **** бид хоёр бүжгийн талбай дээр бүжиглэж байтал үл таних үсээ шүлжсэн 30 гаруй насны ах ****ыг гараараа хүчтэй түлхээд ****маргалдаж эхлэхээр нь хэрүүл маргаан зодоон болох гээд байхаар нь би тэр хоёрын дундуур орж үсээ шүлжсэн ахаас уучлалт гуйгаад адилхан ууж идсэн хүмүүс байна ингээд салцгаая гээд салгасан юм. Тэгээд тэр ахаас **** бид хоёр салаад ширээн дээрээ очиж хальт сууж архинаасаа уучхаад буцаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байтал Соррег club-ын хамгаалагч залуу намайг дуудаж надтай уулзаад танай найзууд чинь хэрүүл маргаан үүсгээд байна шүү гэхээр нь би хамгаалагчид хүнтэй хэрүүл маргаан зодоон хийхгүй ээ би салгана гэж хэлээд зогсож байтал ****маргалдсан үсээ шүлжсэн ах **** нүүр хэсэгт нь гараараа цохичихоор нь би гүйж очоод ****ыг цохисон ахын хоолойг хоёр гараараа боож хамт ширээний хажуу тал руу газарт унасан. Тэр ах бид хоёрыг газар унасан үеэр тэр ахын нүүр болон хэвлийн хэсэгт нь **** гараараа цохиж, **** нүүр лүү нь хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. ****, **** хоёр тэр ахыг цохиж байх үед би тэр ахын хоолойг араас нь хоёр гараараа боогоод хойш нь татаж байсан. Тэгээд бид нарыг зодолдож байгааг хамгаалагч нар хараад салгасан...” гэх мэдүүлэг /хэргийн 78 дугаар тал/,

 

             Шүүгдэгч ****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр найзуудын хамтаар гадуур явж байгаад Хүрэнбулаг багийн Соореr нэртэй бааранд бид хэд бөөнөөрөө орсон юм. Тэгээд бид нэг ширээ авч суугаад уух юм захиалаад ууж идэх нь идээд бүжиглэх нь бүжиглээд байж байсан. Тэгээд 01 цагийн орчим талбай дээр би манай найз ****, ****, Доржоо бид хэд бүжиглэж байх үед намайг нэг ах хойноос гараараа түлхсэн, тэгэхээр нь би эргэж хараад яаж байна гэж хэлэхэд миний өөдөөс орилох шиг болохоор нь би буцаагаад түлхсэн чинь манай найзууд намайг хараад тэр ах болон найзынх нь хамтаар салгах гэж бужигнаж байх үед тэр хоёрын нэг нь миний уруул хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд зодоон эхлэх гээд байхаар нь манай найзууд намайг хориод тэр хоёр ахыг бас цааш нь түлхээд салсан. Тэгээд хэсэг хугацааны дараа бүжиглээд байж байх уед цагаан сорочикон цамцтай ах дээр би очоод миний уруулыг цохичихлоо гэж харуулахад тэр ах миний өөдөөс ямар нэгэн юм хэлэхээр нь би уур хүрээд тэр ахыг түлхэх үед хажуу талаас тэр ахын найз нь гэх үсээ сүлжсэн том биетэй залуу орж ирээд намайг цохиод авах үед хажуу талаас манай найз **** орж ирээд тэр залууг тэврээд авахаар нь би уурандаа тэр залуугийн бие хэсэг рүү нь болон хацар нүүр хэсэг рүү нь ганц нэг удаа цохисон. Тэгээд би нөгөө  анх зодоон эхлүүлсэн ахыг хайж очоод цохих гэх үед тэр бүжгийн талбай дээр байсан нэг залуу намайг тэврээд хойш салгаад гарах гэж байтал малгай байхгүй байхаар нь би малгайгаа авах гээд орж иртэл нөгөө анх зодоон эхлүүлсэн ах байхаар нь алгадаж унагаах үед хамгаалагч ах намайг салгаад аваад гарсан зүйл болсон...” гэх мэдүүлэг /хэргийн 71-72 дугаар тал/,

 

            Шүүгдэгч ****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр манай найзууд Рата лоунжид байна гэхээр нь би оройн 21 цагийн орчим очоод тэндээ хоол унд идээд ганц нэг юм ууж байгаад бид хэд хоорондоо ярилцаад Соореr нэртэй баар луу орохоор болсон. Тухайн бааранд орох цаг ойролцоогоор 00 цаг өнгөрч байсан тэгээд бид хэд тэндээ ширээ захиалан суугаад дахиад ганц нэг юм уугаад бүжиглэж байх үед манай найз **** хүнд цохиулчихлаа гэж хэлээд бид хэд дээр ирсэн, тэгээд бид хэд тэр муудалцсан гэх ахаас нь салгаад болиулсан. Тэгээд би гадаа гарсан билүү эсвэл 00-н өрөө орсон уу ямар ч байсан найзуудаасаа салж явчихаад буцаад ороод ирэх үед манай найз **** нөгөө **** муудалцаад байсан ахыг хоолой хэсгээр нь боосон байдалтай ширээний дэргэд хэвтэж байсан. Тэгээд би очоод тэр ахыг нэг өшиглөх үед манай эмэгтэй найз намайг татаж болиулаад тэгээд би дахиж эргэж хараад нэг удаа өшиглөсөн. Тэгээд удалгүй баарны хамгаалагчид нь салгах үед би тэр эмэгтэй найзыгаа дагуулаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хэргийн 75-76 дугаар тал/,

 

             Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ОРХ0725/869 дугаартай “****ын биед тархи доргилт, баруун нүдний зовхи, дээд, доод уруул, цээж, хэвлий, хүзүү, баруун тохой, баруун зүүн бугалгад цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн хүний биед  хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 53-54 дүгээр тал/,

 

             Коопер баарны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 23-32 дугаар тал/,

 

             шүүгдэгч ****ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ошин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 113-118 дугаар тал/,

 

             шүүгдэгч ****ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ошин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 122-127 дугаар тал/,

 

             шүүгдэгч ****ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ошин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 129-133 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүх хуралдааны үед шинжлэн судлав.  

 

             Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,

             шинжээчийн дүгнэлтийг зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Нэг.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ****нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ****, **** нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө 01 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Коопер бааранд хохирогч ****ын хоолойг боон газар унагаан биед нь халдаж, тархи доргилт, баруун нүдний зовхи, дээд, доод уруул, цээж, хэвлий, хүзүү, баруун тохой, баруун зүүн бугалгад цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч **** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ****, **** нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний шөнө 01 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Коопер бааранд бүжиглэж байхад түлхлээ гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, хохирогч ****ыг цохих, өшиглөх зэргээр биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхи, дээд, доод уруул, цээж, хэвлий, хүзүү, баруун тохой, баруун зүүн бугалгад цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч **** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ****, **** нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шөнийн 01 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг Коопер бааранд хохирогч ****ыг газар унасан байхад өшиглөж биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхи, дээд, доод уруул, цээж, хэвлий, хүзүү, баруун тохой, баруун зүүн бугалгад цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, духанд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээс гадна хохирогч ****ын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судласан баримтуудаар тогтоогдсон, нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч ****, ******** нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч ****, ****, **** нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал шүүгдэгч нар нь хүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн ОРХ0725/869 дугаартай дүгнэлтээр хохирогч ****ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шинжээчийн уг дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт бүрэн бус, үндэслэлгүй, үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна гэж дүгнэв.

Шүүгдэгч ****, ****, **** нарын үйлдлээрээ санаатай нэгдэн ****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу мөн хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэх шинжийг хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч ****, ****, **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу мөн хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус тодорхойлсон.

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ****ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч **** нь “...эмчилгээний зардал, дутуу авсан цалин хөлс, бензиний зардалд нийт 1,530,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулна...”  гэж  мэдүүлсэн.

Иймд хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтанд үндэслэн уг гэмт хэргийн улмаас хохирогчид 1,422,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон гэж дүгнэлээ. Шүүгдэгч **** нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогчид 300,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч ****, **** нараас тус бүр 474,000 төгрөг, шүүгдэгч ****өөс 174,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлага:

            Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 800 нэгжтэй тэнцэх буюу 800,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, талуудын санал дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****өд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ****т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ****т 800 нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж шүүх дүгнэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан журмын дагуу биелүүлэх, тус журмын дагуу биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  ****, ****, Ч.Хүсэлтгөлөдөр нарт сануулав.

           Дөрөв. Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 2 ширхэг камерийн бичлэг бүхий СД-г уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жанмин овгийн Батбаярын ****, ********** **** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****, ******** нарыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ****, ******** нараас шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

   4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****, ******** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

   6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогчид шүүгдэгч **** 300,000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч ****өөс 474,000 төгрөг, шүүгдэгч ****аас 474,000 төгрөг, шүүгдэгч ****өөс 174,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч ****од олгосугай.

 

   7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 2 ширхэг камерийн бичлэг бүхий СД-г уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

 

 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ