| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00335 |
| Дугаар | 151/ШШ2024/00300 |
| Огноо | 2024-04-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 151/ШШ2024/00300
| 2024 04 03 | 151/ШШ2024/00300 |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Х****р, ********* газар
/Төв аймаг, *****сум, ******** дүгээр баг/,
Хариуцагч: Т********** овогт Э*********ны О************
/Төв аймаг, ****** сум, **** дүгээр баг, ********, ******* дүгээр байр, ****** тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,097,500 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ТХ******** нь хариуцагч Э.О*********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6,097,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Төв аймгийн Зуунмод сумын иргэн Э.О********* нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 (арван сая) төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай, барьцаагүй, хүүгүйгээр зуун хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, байгуулсан гэрээг үндэслэн, санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон. Зээлийн эргэн төлөлтийг төлөх талаар ХХҮГазрын мэргэжилтнүүдийн тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Э.О*********гаас зээлийн үлдэгдэл төлбөр 6,085,000 (зургаан сая наян таван мянга) нотариатын үйлчилгээний төлбөр 9,500 (есөн мянга таван зуу), нийт 6,097,500 (зургаан сая ерэн долоон мянга таван зуу) төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн дансанд төлүүлж Төв аймгийн ХХҮГазрыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Э.О********* нь хариу тайлбартаа: “Миний бие Э.О********* нь эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр аж үйлдвэрийг дэмжих зорилгоор 10,000,000 төгрөгийн зээлийг авсан. Ковид гараад зээлээ хугацаандаа төлж чадаагүй. Одоо нэхэмжилж буй 6,097,500 төгрөгийг төлөхөд маргах зүйл байхгүй.м 6 сарын хугацаанд доорх графикийн дагуу төлж барагдуулна. 1. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2. 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 3. 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 4. 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 5. 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 6. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,897,500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийн гэрээ, Санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагч Э.О*********гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Батлан даалтын гэрээ, дансны хуулганы хуулбар, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ТХ******** нь хариуцагч Э.О*********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6,097,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
5. Хариуцагч Э.О********* нь “...6,097,500 төгрөгийг 1. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,897,500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр гаргасан байна. /хх-29/
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.О********* нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч*******, халамжийн үйлчилгээний газрын зээлийн гэрээний үүрэгт нийт 6,097,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Э.О*********гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Э.О*********гаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 112,510 төгрөгийн тал хувь 56,255 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
11. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч*******, халамжийн үйлчилгээний газрын зээлийн гэрээний үүрэгт нийт 6,097,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.О*********гийн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Э.Отгогтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 112,510 төгрөгийн тал хувь 56,225 төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100140000941 тоот дансанд тушааж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ