Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2026/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг,

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

              

   ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********* дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         *************суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа мах худалдан борлуулдаг ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ********** тоотод оршин суудаг, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, *******аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ******дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, **************

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 ны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ******багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***** нэртэй баарны гадна ******ийг зодож хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, хамрын нуруу, цээж, зүүн нүдний доод зовхи, доод, дээд уруулд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

*аймги***йн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийн яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч ********д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч ***** нь 2025 оны 12 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ***** багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* нэртэй баарны гадна ****ийг зодож хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, хамрын нуруу, цээж, зүүн нүдний доод зовхи, доод, дээд уруулд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь: 

 

Шүүгдэгч *****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч *****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Би 12 цагийн орчимд ****бааранд найз нарын хамтаар орсон. Тэнд **** найз нарын хамтаар сууж байсан тэгээд бид хоёр мэнд мэдээд манай ширээн дээр ирээд суусан хэсэг юм ярьж сууж байгаад урьд өмнө надаар ажил хийлгэсэн тэрийн мөнгө төгрөгөө өгөөч гэсэн тэгсэн ******* өгөхгүй гэсэн тэрнээс болоод бид хоёр маргалдсан би ***ийг хоолойг боогоод заамдсан ***** намайг шууд чирээд гадагшаа гарснаа шууд цохиж унгаад өшиглөсөн тэгээд хамт явсан найзууд маань салгаад цагдаа дуудсан. Миний хамрын хагалгааны хохирол болох 3,000,000 төгрөгийг надад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р тал/,

 

****инжилгээний хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ОРХО726/023  дугаартай:

“1. *******ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, хамрын нуруу, цээж, зүүн нүдний доод зовхи, доод, дээд уруулд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын  хөнгөн зэрэг тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 38-40-р тал/,

 

Хохирогч ***** гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх баримт /хх-ийн 75-р тал/, 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

-Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 61-р тал/,

- оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62-р тал/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63-р тал/,

- гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 64-р тал/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 65-р тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч ********** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

 

Иймд шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*800 /найман зуу/ нэг*****жтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар *******д оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

           5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч *****д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ