Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 151/ШШ2024/00308

 

 

 

    2024      04         04                                             151/ШШ2024/00308

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, Ерөнхий шүүгч Б.Түвшинжаргал, шүүгч Д.Мөнхбүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б**** овогт В****гийн Д*********в,

/Улаанбаатар хот, ********** дүүрэг, **** дугаар хороо, Хангайн ***-*** тоот/

Хариуцагч: А**** овогт Б********ын Б**********р,

/Улаанбаатар хот, ******** дүүргийн ****** дугаар хороо, ******* хороолол, ***** дугаар байр, **** тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 7,629,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: В.Д******в,  

Хариуцагч: Б.Б***********р,  

Иргэдийн төлөөлөгч: Б.Эрхэмбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч В.Д******в нь хариуцагч Б.Б***********раас гэм хорын хохиролд нийт 7,629,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: “В.Д******в миний бие 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрийн талийгаач аав болох Ваанчигт бурхан бүтээлгэж аавынхаа нутаг болох Төв аймгийн Өндөр ширээт сумын ганданд уг бурхнаа залахаар Приус 20 маркийн 80-35 УНУ улсын дугаартай аавынхаа нэр дээр байдаг машиныг унаж яваад Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Улаанбаатар Арвайхээр явах А/0301 чиглэлийн автозамын 64 дэх км клонкийн орчим араасаа Харьер маркийн машинд мөргүүлж манай машин 47 алхам 8-9 удаа эргэлдэж осолд орсон юм... Иймд машины хохиролд үлдэгдэл төлбөр 6,155,000 төгрөг, аавдаа бурхан бүтээлгэсэн 1,200,000 төгрөг, журмын хашаанд миний машиныг байлгасны төлбөр болох 185,000 төгрөг, Төв аймгийн Лүн сумын Замын цагдаагийн пост руу явж 2 удаа мэдүүлэг өгөхөөр 89,200 төгрөг зарцуулсан зэргийг тооцож 7,629,200 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            2. Хариуцагч Б.Б***********р шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний буруугаас хохирол учирсан болохоор хохирлыг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. “2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 800,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,  2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,629,200 төгрөгөөр төлье” гэсэн тайлбарыг гаргаж байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нотариатын зардлын баримт, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, 8035 УНУ тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Зарлагын баримт, 89,200 төгрөгийн бензиний баримт, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 165,200 төгрөгийн орлогын баримт, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 555 дугаар тодорхойлолт, С*******н В*******гийн нас барсны гэрчилгээний хуулбар, 2****00428 дугаар зөрчлийн хэргийн хуулбар зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх бүрэлдэхүүн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч В.Д******в нь хариуцагч Б.Б***********раас гэм хорын хохирлын үлдэгдэл 6,155,000 төгрөг, бурхан бүтээлгэсэн 1,200,000 төгрөг, журмын хашааны төлбөр 185,000 төгрөг, бензиний 89,200 төгрөг буюу ослын улмаас В.Д******ваас гарсан зардалд 1,474,200 төгрөг, нийт 7,629,200 төгрөгийг нэхэмжилсэн. 

3. Шүүх хуралдааны үеэр хариуцагч Б.Б***********р нь нэхэмжлэлийн шаардлага 7,629,200 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 800,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,  2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,629,200 төгрөгийг тус тус төлөхөөр хариу тайлбар гаргасан.

4. Хэрэгт авагдсан баримтуудаар 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Б.Б***********р нь 1,94 хувийн согтолттой үедээ Т.Харьер маркийн 82-26 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас нэхэмжлэгч В.Д******вын Т.Приус-20 маркийн 80-35 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас нийт 12,955,000 төгрөгийн хохирол учруулсан болох үйл баримт тогтоогдож байна.

5. Хариуцагч Б.Б***********р нь нэхэмжлэгч В.Д******вт учирсан 12,955,000 төгрөгийн хохирлоос 6,800,000 төгрөгийг төлсөн болох нь талуудын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдсон.

6. Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч В.Д******в, хариуцагч Б.Б***********р нарын хооронд гэм хор учруулснаас үүсэн үүргийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

7. Хариуцагч Б.Б***********р нь гэм хор учруулснаа ухамрсарлаж учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийсэн хэдий ч төлөөгүйн улмаас нэхэмжлэгч В.Д******вт учирсан хохирлоо шаардах эрхтэй бөгөөд хариуцагч Б.Б***********р нь хуульд зааснаар төлөх үүрэгтэй юм.

8. Нэхэмжлэгч В.Д******вын гэм хорын хохиролд нэхэмжилсэн 7,629,200 төгрөгийг хариуцагч Б.Б***********р нь 6 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж буй нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасанд нийцнэ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.4-т “Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно”, 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэж заасан.

10. Иймд хариуцагч Б.Б***********рын “2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 800,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг,  2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 800,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3,629,200 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б***********раас 137,018 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Д******вт олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасанд нийцнэ.

12. Иргэдийн төлөөлөгч Б.Эрхэмбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Талууд эвлэрэн хэлэлцэж буюу хариуцагч Б.Б***********р нь нэхэмжлэгч В.Д******вын нэхэмжилсэн мөнгийг төлнө гэж байгаад маргах зүйл байхгүй. Зөв гэж бодож байна” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. В.Д******вын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б***********рт холбогдох гэм хорын хохиролд 7,629,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч Б.Б***********рын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  137,018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б***********раас 137,018 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В.Д******вт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУУЛ

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ТҮВШИНЖАРГАЛ

                                                  ШҮҮГЧ                                     Д.МӨНХБҮРЭН