Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2024/00092/И |
Дугаар | 141/ШШ2024/00073 |
Огноо | 2024-05-16 |
Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 141/ШШ2024/00073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-ыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар .................аймгийн ........ сумын .......... багийн ...........ын ...........тоот хаягаар оршин суудаг Д овогт Д-ын Т-ын нэхэмжлэлтэй “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.И-ыг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Р.И-той 2008 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд цагдаа байхад нь танилцаж хамтран амьдарч эхэлсэн. ........оны .... дугаар сарын ....-нд охин И.Х-ыг төрүүлсэн. Р.И нь 2010 онд ........аймгийн ...............сумын цагдаагийн газар шилжиж 2 талд амьдарч, ажилтай ирүүт очуут амьдарсан. Энэ хугацаанд охин И.Д-ыг ..... оны .........дугаар сарын........-нд, хүү И.Г-ыг ..... оны ..... дугаар сарын ..........-нд, хүү И.Г-ийг 2017 оны 03 дугаар сарын 07-нд, хүү И.Г-ыг 2019 оны 05 дугаар сарын 17-нд төрүүлсэн. Р.Идэрболд нь 2019 оны 07 дугаар сараас хойш Улаанбаатар хот руу яваад тэндээ эхнэр хүүхэдтэй болсон байсан. Иймд Р.И-оос 5 хүүхдийн тэтгэмж авах хүсэлтэй байна. Одоо Р.И нь хаана ямар ажил хийдэг, хаана амьдарч байгааг мэдэхгүй байна. Иймд эрэн сурвалжилж өгнө үү ...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Р.И-ыг хаана амьдарч байгаа, хаана ажиллаж байгаа хаяг нь байхгүй. Утсаар ээж рүү нь залгаж асуухаар хэлэхгүй байгаа. Тийм учраас эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан...” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Т нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.И-ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Р.И, Д.Т нарын хамтын амьдралтай байсан гэх хугацаанд Т.Х, Т.Дөлгөөнзул, Т.Г, Т.Г, Т.Г нар төрсөн болох нь:
РД:00000 Хүүхдийн овог Д, эцэг, эхийн нэр Т, нэр Х, охин, 0000 оны .... сарын ........-нд .......... аймгийн .......... суманд төрснийг ..... аймгийн ......сумын төрсний бүртгэлд 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов,
РД: ......., Хүүхдийн овог ..........., эцэг, эхийн нэр ..л, нэр ..........., охин, ......оны ........ сарын ..........-нд ........... аймгийн ..............суманд төрснийг ...........аймгийн ................сумын төрсний бүртгэлд 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов,
РД:..........., Хүүхдийн овог........., эцэг, эхийн нэр..............., нэр , ......, .............оны ..... сарын ...........-нд ............аймгийн ...........суманд төрснийг ..........аймгийн .............сумын төрсний бүртгэлд ......... оны ......... сарын .........-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов,
РД:................., Хүүхдийн овог..........., эцэг, эхийн нэр..............., нэр .........., хүү, ........... оны . сарын ......-нд ........аймгийн ...........суманд төрснийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төрсний бүртгэлд .......... оны 03 сарын 20-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов,
РД:............, Хүүхдийн овог _______, эцэг, эхийн нэр........, нэр ....., ......, ........... оны ....... сарын ........-нд ...........аймгийн ................ны ....... сарын ..........-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов...” гэсэн бичилтүүд бүхий төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байх тул Р.И-ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Р.И-ын оршин суудаг хаяг нь тодорхойгүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болох нь:
-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2/134 дугаартай: “...Р-ийн И /.............../ нь тус багийн ........... хороо ..........-р гудамж .............. тоот хаягт сүүлийн 8 жил оршин суугаагүй нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.И-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Р.И-ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х овогт Р-ийн И-ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Р.И-ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Р.И-ын байж болох хаяг, холбогдох мэдээллийг тухай бүр Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг нэхэмжлэгч Д.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргаж, эрэн сурвалжлах бүртгэлд бүртгүүлж, оролцогчид гардуулж, Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Бүжинлхамд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН