| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00351/и |
| Дугаар | 151/ШШ2024/00313 |
| Огноо | 2024-04-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 151/ШШ2024/00313
| 2024 04 05 | 151/ШШ2024/00313 |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: “Т******** банк” ХК,
/Төв аймаг, **** сум, ******** дүгээр баг/,
Хариуцагч: Б*******ч овогт Г*******вын Э********д
/Төв аймаг, ********н сум, *** дугаар баг, **** дүгээр гудамж, ** тоот/,
Хариуцагч: Х**** овогт Б*****ны Г**********н
/Төв аймаг, ***************н сум, ******* дугаар баг, *** дүгээр гудамж, *** тоот/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 23,547,318.27 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т******** банк” ХК нь хариуцагч Г.Э*********д, Б.Г************н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 23,547,318.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Зээлдэгч нь зээлийн гэрээг зөрчиж, зээлээ хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсан. Харилцагч янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж, зээлээ төлөхгүй цаг хугацаа авч байна. Зээлийн гэрээний дагуу 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дээр дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Г********в овогтой Э********д, Б********н овогтой Г*********н нараас зээлийн үндсэн төлбөрийн өр 18,700,000.00 төгрөг, зээлийн хүүгийн өр 3,462,522.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 176,976.65 төгрөг, хуримтлагдсан хүү 1,200,078.90 төгрөг, нотариатын зардал 7,740 төгрөг, нийт 23,547,318.27 төгрөг /Хорин гурван сая таван зуун дөчин долоон мянга гурван зуун арван найман төгрөг хорин долоон мөнгө/-ийг гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Г.Э*********д, Б.Г************н нар нь хариу тайлбартаа: “Г.Э*********д миний бие 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр Б.Г************нгийн хамт “Т******** банк” ХК-иас малчны зээл авсан. Уг зээлээ мал үрэгдсэнээс болоод төлж чадаагүй өдийг хүрсэн. Нэгэнт зээл авсан нь үнэн. Маргах зүйл байхгүй учир төлж барагдуулна. Одоогоор миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хийж чадахгүй байгаа тул зээлийн үлдэгдэл 23,547,318.27 төгрөгийг 12 сарын хугацаанд доорх графикийн дагуу төлж барагдуулна. 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 16,947,318.27 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, зээлдэгч нарын анкет, барьцааны гэрээний хуулбар, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, хариуцагч нарын “Т******** банк” ХК-д гаргасан өргөдлийн хуулбар, Төв аймгийн Баянжаргалын сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Г.Э*********дын Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллогын хуулбар, зээлийн дансны хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч “Т******** банк” ХК нь хариуцагч Г.Э*********д, Б.Г************н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 23,547,318.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
5. Хариуцагч Г.Э*********д, Б.Г************н нь “...23,547,318.27 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 600,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 16,947,318.27 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр гаргасан байна. /хх-35/
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Э*********д, Б.Г************н нар нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Т******** банк” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 23,547,318.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г.Э*********д, Б.Г************н нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,687 төгрөгийн тал хувь 137,843.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Т******** сангийн 100140000941 тоот данснаас 137,843.5 төгрөгийг, хариуцагч Г.Э*********д, Б.Г************н нараас 137,843.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т******** банк” ХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
11. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч “Т******** банк” ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 23,547,318.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Э*********д, Б.Г************н нарын зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 275,687 төгрөгийн тал хувь 137,843.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Т******** сангийн 100140000941 тоот данснаас 137,843.5 төгрөгийг, хариуцагч Г.Э*********д, Б.Г************н нараас 137,843.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т******** банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ