Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 151/ШШ2024/00315

 

 

 

 

 

                        2024       04         05

   151/ШШ2024/00315

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: “И*************** ББСБ” ХХК

/Улаанбаатар хот, ******** дүүрэг, ***** дүгээр хороо, *****сын гудамж, ******* тауэр, **** давхар, ******* тоотод байрлах/,

Хариуцагч: Б***н овогт Э*****рын М*********в

/Төв аймаг, ****** сум, ***** дүгээр баг, Өгөөмөр, ***** дүгээр байр, ****** тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,293,736.33 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И*************** ББСБ” ХХК нь хариуцагч Э.М*********вт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,293,736.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Зээлдэгч Э.М*********в нь манай компанитай 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр L14000389 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасан богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Э.М*********в-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас: 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 7703711325 дугаартай зээлийн дансны дугаартай, 738,000.00 /долоон зуун гучин найман мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 4202571902 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар "Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх" үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2021 оны 9 дүгээр сарын 1-ний зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 737,381.19 /долоон зуун гучин долоон мянга гурван зуун наян нэгэн төгрөг арван есөн мөнгө/

- Үндсэн хүү: 501,169.80 /таван зуун нэг мянга нэг зуун жаран есөн төгрөг наян мөнгө/

- Нэмэгдүүлсэн хүү: 47,685.34 /дөчин долоон мянга зургаан зуун наян таван төгрөг гучин дөрвөн мөнгө/,

- Нийт: 1,286,236.33 /нэг сая хоёр зуун наян зургаан мянга хоёр зуун гучин зургаан төгрөг гучин гурван мөнгө/,

2. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/. Иймд хариуцагч Э.М*********ваас нийт 1,293,736.33 /нэг сая хоёр зуун ерэн гурван мянга долоон зуун гучин зургаан төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

2. Хариуцагч Э.М*********в нь хариу тайлбартаа: Э.М*********в миний бие “И*************** ББСБ” ХХК-иас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага 1,293,736.33 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйл байхгүй. Иймд 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 693,736.33 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариу тайлбартай танилцан, хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны хуулга, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч “И*************** ББСБ” ХХК нь хариуцагч Э.М*********вт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,293,736.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

            4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

5. Хариуцагч Э.М*********в нь “...1,293,736.33 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 693,736.33 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр гаргасан байна. /хх-20/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.М*********в нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.

8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “И*************** ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 1,293,736.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Э.М*********вын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,599.67 төгрөгийн тал хувь 17,799.835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 17,799.835 төгрөгийг, хариуцагч Э.М*********ваас 17,799.835 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И*************** ББСБ” ХХКолгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

11. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч “И*************** ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 1,293,736.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.М*********вын зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,599.67 төгрөгийн тал хувь 17,799.835 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 17,799.835 төгрөгийг, хариуцагч Э.М*********ваас 17,799.835 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И*************** ББСБ” ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ