Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 151/ШШ2024/00333

 

 

 

 

 

                        2024       04         15

   151/ШШ2024/00333

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: “И******************* ББСБ” ХХК

/Улаанбаатар хот, ******* дүүрэг, *** дүгээр хороо, ********н гудамж, ***** тауэр, *** давхар, ***** тоотод байрлах/,

Хариуцагч: Б***** овогт Б*****тын Бэ********

/Төв аймаг, ******** сум, **** дүгээр баг, ****** гудамж, *** тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,478,025.72 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И******************* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Б**************нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,478,025.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Зээлдэгч Б.Б**************н нь манай компанитай 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр L06401602 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасан богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Б.Б**************н-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшнаас: 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 7800170689 дугаартай зээлийн дансны дугаартай, 188,000.00 /нэг зуун наян найман мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5075747914 банкны тоот дансанд; 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 7702882842 дугаартай зээлийн дансны дугаартай, 740,000.00 /долоон зуун дөчин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5075747914 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээнд зааснаар "Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх" үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2022 оны 12 дугаар сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь: - Үндсэн зээл: 169,199.65 /нэг зуун жаран есөн мянга нэг зуун ерэн есөн төгрөг жаран/ - Шимтгэл: 3,400.00 /гурван мянга дөрвөн зуун төгрөг/, - Үндсэн хүү: 54,514.74 төгрөг, -Нэмэгдүүлсэн хүү: 10,902.94 /арван мянга есөн зуун хоёр төгрөг ерэн дөрвөн мөнгө/, нийт: 238,017.33 /хоёр зуун гучин найман мянга арван долоон төгрөг гучин гурван мөнгө/ 2. 2022 оны 8 дугаар сарын 7-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл: 740,000 /долоон зуун дөчин мянган төгрөг / - Шимтгэл: 38,000.00 /гучин найман мянган төгрөг/ - Үндсэн хүү: 371,256.99 /гурван зуун далан нэгэн мянга хоёр зуун тавин зургаан төгрөг ерэн есөн мөнгө/ - Нэмэгдүүлсэн хүү: 74,251.40 /далан дөрвөн мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг дөчин мөнгө/, Нийт: 1,223,508.39 /нэг сая хоёр зуун хорин гурван мянга таван зуун найман төгрөг гучин есөн мөнгө/. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 16,500.00 /арван зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг. Иймд хариуцагч Б.Б**************наас нийт 1,478,025.72 /нэг сая дөрвөн зуун далан найман мянга хорин таван төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Б.Б**************н миний бие “И******************* ББСБ” ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээний үүрэг 1,478,025.72 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 778,025.72 төгрөгийг тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны хуулга, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч “И******************* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Б**************нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,478,025.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

            4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

5. Хариуцагч Б.Б**************н нь “...1,478,025.72 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 700,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 778,025.72 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр гаргасан байна. /хх-33/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б**************н нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.

8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “И******************* ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 1,478,025.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Б**************ны зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,598.42 төгрөгийн тал хувь 19,299.21 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 19,299.21 төгрөгийг, хариуцагч Б.Б**************наас 19,299.21 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И******************* ББСБ” ХХКолгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

11. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч “И******************* ББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 1,478,025.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б**************ны зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,598.42 төгрөгийн тал хувь 19,299.21 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 19,299.21 төгрөгийг, хариуцагч Б.Б**************наас 19,299.21 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И******************* ББСБ” ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ