Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 151/ШШ2024/00347

 

 

 

 

 

                        2024       04         19

   151/ШШ2024/00347

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: “Ж**********” ХХК

/Улаанбаатар хот, ****** дүүрэг, ***** дүгээр хороо, *********** 3/9/,

Хариуцагч: Б*******рын А*********г

/Төв аймаг, ******** сум, ******* дүгээр баг, *********д оршин суух/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 1,198,263.62 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж**********” ХХК нь хариуцагч Б.А*********гт холбогдуулан гэрээний үүрэгт 1,198,263.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Б.А*********г нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай компанитай БҮГ-0183/22+2 тоот "Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ" байгуулан Samsung A33 загварын гар утсыг 98081095 дараа төлбөрт дугаарын хамт багцын нөхцөлөөр авсан. Гэвч Б.А*********г нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 798,842.41 төгрөгийн үлдэгдэл байгаа болно. Иймд үлдэх төлбөр 798,842.41 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 399,421.21 төгрөг нийт 1,198,263.62 төгрөгийг Б.А*********гаас гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэх, алданги тооцсон хуудас, гар утас, төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээний хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

2. Зээлийн гэрээний үүрэгт 1,198,263.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “Ж**********” ХХК нь гаргасан байна.

3. Хариуцагч Б.А*********г нь нэхэмжлэлийн шаардлага 1,198,263.62 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгч “Ж**********” ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. /хх-21/

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заасан.

6. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Ж**********” ХХК нь хариуцагч Б.А*********гт холбогдуулан гэрээний үүрэгт 1,198,263.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,309 төгрөгийн тал хувь 16,654.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 16,654.5 төгрөгийг, хариуцагч Б.А*********гаас 16,654.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж**********” ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

8. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Ж**********” ХХК-ийн гэрээний үүрэгт 1,198,263.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А*********г биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,309 төгрөгийн тал хувь 16,654.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 16,654.5 төгрөгийг, хариуцагч Б.А*********гаас 16,654.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж**********” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ