Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
Хэргийн индекс | 117/2021/0021/З |
Дугаар | 117/ШШ2021/0027 |
Огноо | 2021-02-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 117/ШШ2021/0027
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.С би, Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үрээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст холбогдуулан “2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... дугаартай Д.Бад холбогдох шийтгэлийн хуудсыг хууль бус байсан болохыг тогтоох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын ахлах байцаагч Т.С нь холбогдогч Д.Бд шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсын “ОЛСОН нь” хэсэгт “...зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж олон салаа зам гаргаж малын бэлчээр сүйтгэж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулж байгаа нь мэдүүлэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэсэн боловч мэдүүлгээр зөрчил нь хангалттай тогтоогдоогүй, холбогдогчийн харьяалах улс, хуулийн этгээдийн нэр хүний овог, нэр, регистрийг бичээгүй, “ШИЙДВЭРЛЭХ НЬ” хэсэгт шийтгэлийн төрөл, хэмжээнд нэгжээр бичээгүй 50.000 төгрөг гэж бичиж шийтгэл оногдуулсан, зөрчлийн холбогдогчийг хуулийн этгээд эсвэл хүн эсэхийг тогтоогоогүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэг, 4.14 дүгээр зүйл, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн.
Улсын ахлах байцаагч Т.С нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.Бд “...зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж олон салаа зам гаргаж малын бэлчээр сүйтгэж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж газрыг доройтуулсан...” зөрчил үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Мөн А хяналтын улсын байцаагч Н.Б 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр холбогдогч Д.Бд ... дугаартай шийтгэлийн хуудсаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн чиглэл, замналын зогсоолыг зөвшөөрөлгүйгээр шинээр тогтоосон, эсхүл өөрчилсөн” гэж Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл Д.Б нь нэг үйлдлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёроос дээш зөрчил үйлдсэн байхад аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд шийтгэл оногдуулахгүйгээр тус бүрт нь торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж шийтгэлийг давхардуулан оногдуулж хуулийг ноцтой зөрчжээ.
Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.Бд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
2021.02.03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилж ирүүлсэн нэхэмжлэлдээ: Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ү би, 2020 оны 4 дүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэрэг, материалыг шалгаж шийтгэлийн хууль зөрчиж шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст холбогдох “2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... дугаартай Д.Бд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” холбогдох хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3-т заасан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасныг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үийн Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.С надад хариуцуулан 2020 оны 08 сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.Бд шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлсний дагуу миний бие 2021 оны 1 сарын 05-ны өдөр прокурорын гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөх хариу тайлбарыг хүргүүлж байсан.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ү2020 оны 08 сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Д.Бд холбогдох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтээ 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.3 дахь заалтыг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэх бичгийг хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Үээс тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Б хяналтын улсын ахлах байцаагч Т.Ст хариуцуулан “Д.Бд холбогдох 2020 оны 08 сарын 26-ны өдрийн ... дугаартай шийтгэлийн хуудсыг[1] хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлтийг[2] (нэхэмжлэл) гаргасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “...прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ“, 2.2 дугаар зүйлийн 1.4-т “...прокурор бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.11-т “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг”, 52 дугаар зүйлийн 1-т “нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргана”, Прокурорын аргачилсан зааврын 4.14 дүгээр зүйлийн 1-т “...баталсан удирдамжийн дагуу шалгана” зааснаар шалгаж тэмдэглэл[3] хөтөлж уг шалгалтаас хойш 30 хоногт багтаан нэхэмжлэлээ ирүүлсэн нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй.
2. Зөрчилд холбогдогч уг зөрчлийн торгуулийг буюу 2020 оны 8 сарын 26-ны өдрийн ... тоот актыг биелүүлж, торгуулийн 50 нэгжтэй тэнцэх буюу 50,000 төгрөгийг 2020 оны 8-р сарын 26-ны өдрийн ХААН банкны шилжүүлгийн баримтаар[4] төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж бичгээр[5] ирүүлсэн. Нэхэмжлэгчээс улсын байцаагч Н.Б...ын 2020.08.26-ны өдрийн ... дугаартай Д.Бд холбогдох шийтгэлийн хуудаст[6] маргаагүй.
3. Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт[7] Д.Бныг ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээр “зөвшөөрөлгүй замаар нүүрс тээвэрлэж, олон салаа зам гаргаж хөрсийг элэгдэл эвдрэлд оруулж хөрсийг доройтуулсан[8] гэх зөрчилд холбогдогчийн мэдүүлгээр[9] нотолж зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 1.2т зааснаар 50,000 төгрөгөөр торгосон. Прокурорын актыг хүчингүй болгуулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
4.Нэхэмжлэгчээс 2021 оны 2 сарын 3-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирүүлсэнд хуульд заасан холбогдох ажиллагааг шүүх хэрэгжүүлж[10] хариуцагчаас авсан тайлбарт[11] “нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, нотлох баримт болон хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан. Өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна шүүгчийн захирамжийн үр дагаврыг ойлголоо” гэх болон шийтгэлийн хуудаст хуулийн нэрийг бүрэн гүйцэд бичээгүй /ЗТХ/, маршрутын бус замаар тээвэрлэлт хийсэн, олон салаа зам гаргасан, малын бэлчээр сүйтгэсэн, хөрсийг элэгдэл эвдрэлд оруулсан зэрэг зөрчлийн чухам аль үндэслэлээр зөрчилд тооцсон нь ойлгомжгүй, хуулийн зүйл заалтыг буруу бичсэн, оногдуулсан торгуулийг нэгжээр заагаагүй, шийтгэлийн хуудаст дан мэдүүлгээр нотолсон, фото /цаасан/ зургийг хэрэг бүрт ирүүлсэн авч энэ нь яг тухайн жолоочийн, тухайн зам дээрх үйлдлийг, мөн тухайн тээврийн хэрэгслийг дугаараар нь фотожуулж баримтжуулаагүй зэрэг зөрчилтэйг хүлээн зөвшөөрч илэрхийлсэн тул шүүх гуравдагч этгээд таталгүйгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Зөрчилд холбогдогч төлбөрийг төлсөн, хуулиар тогтоосон хугацаанд акт шийдвэрт хариуцагчид холбогдуулан маргаагүй гэх хариуцагчийн тайлбар[12] зэрэгт үндэслэн хариуцагчийн зөвшөөрлийг батлахад зөрчилд холбогдогчийн болон өөр бусад этгээдийн эрхийг зөрчихгүй байх хуулийн шаардлагыг хангасан, нэхэмжлэгчид танилцуулж мэдэгдсэн тул хуульд харшлахгүй
5. Дүгнэлтэд хүн, хууль ёсны төлөөлөгч тогтоогоогүй гэх ба Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “... зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах”, Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын аргачилсан заавар”-ын 4.7 дугаар зүйлийн 4-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон эсэх”-ийг шалгах зэрэг зарчмыг баримталж ажиллах юм. Иймд зөрчлийн хяналтыг тухай тухайн тохиолдолд зөв хэрэгжүүлж ажиллах бөгөөд хэрэгт тээврийн хэрэгслийн гэрчилгээнд уг тээврийн хэрэгсэл чухам хэний эзэмшилд байгаагаас хамаарч хүн, хуулийн этгээдийг тогтоох боломж байсаар атал шалгаж, хэрэгт авагдаагүй. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 4-т заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй ,мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дах заалтын 3.1, 3.2-д заасанчлан хууль ёсны төлөөлөгч томилоход тодорхой ажиллагааг шаардах хийгээд энэ талаарх нотлох баримт хэрэгт мөн авагдаагүй болно.
Иймээс хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн, хууль хэрэглээний хувьд зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг үндэслэн хариуцагчийг улсын тэмдэгтийн тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.С
[1] Хэргийн 7 талд
[2] Хэргийн 1-2 талд
[3] Хэргийн 18-20 талд
[4] Хэргийн 8 талд
[5] Хэргийн 37 талд
[6] Хэргийн 13 талд,
[7] Хэргийн 27-28 талд
[8] Хэргийн 7 тал 0152258 дугаар шийтгэлийн хуудасны үндэслэх хэсэгт
[9] Хэргийн 5 тал арын нүүрэнд
[10] Хэргийн 38 талд
[11] Хэргийн 39-40 талд
[12] Хэргийн 40 талд