Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 175

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хаалттай хийж, Орхон аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нямжавын Даваанямд холбогдох 201714000247 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Жавхлантуяа, шүүгдэгч Н.Давааням,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Шаавай овгийн Нямжавын Давааням, 1992 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн Хархираа суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Бамбай-Уул” ХХА-нд хамгаалагч ажилтай, ам бүл 3, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 67-3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ОТ:92092752/ 

Шүүгдэгч Н.Даваанямыг 2017 оны 04 сарын 19-ний шөнө 23 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн автобусны буудлын орчимд А.Уранчимэгийг, хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.                                        

ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт:  Н.Давааням нь 2017 оны 04 сарын 19-ний шөнө 23 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн автобусны буудлын орчимд ганцаараа явж байсан А.Уранчимэгийг өөрөө хүсээгүй байхад нь хүч хэрэглэн хүчиндсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Н.Даваанямын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэмшиж байна. Гэм буруугийн талаар маргаангүй гэсэн мэдүүлэг,

-Хохирогч А.Уранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 19-ний... орой 23 цаг 30 минутын үед ганцаараа гараад Наран баг Булаг багийн дундуур сэтэрхийгийн буудлын орчим харих гээд явж байхад өөдөөс нэг согтуу залуу тулж ирээд хажуугаар өнгөрөхдөө араас нэг эвгүй үг хэлсэн. Тэгэхээр нь би юу гээд байгаа юм бэ зүгээр байгаарай гэхэд тэр залуу араас ирж тэвэрч аваад миний өмдний баруун халаасанд байсан 100,000 төгрөгийг авчихсан. Би яаж байгаа юм бэ гэсэн чинь чи надад таалагдаж байна. Би чамайг хүсч байна гэж хэлсэн. Тэгээд ийшээ явнаа гээд миний араас гараараа тэвэрч тэр хавьд байсан автобусны буудлын дотор намайг хүчиндэх гэж миний өмдийг тайлах гэж оролдсон. Тэгээд босоо байхдаа миний өмдний товчийг таслаад цахилгаантай хэсгийг урж доош нь тайлаад чи миний эрхтэнийг хөхөх юм уу гэсэн. Би тухайн үед дотоожгүй явсан. Тэрээр миний эрхтэн рүү өөрийнхөө эрхтэнг ямарч байсан хийсэн. Дараа нь мөн гараа миний эрхтэн рүү хийх гэж оролдсон. Тэр залууг дур тавьсан эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/

Гэрч Г.Бадамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 04 дүгээр сарын 19-ний орой 23 цаг өнгөрч байхад Наран багаас доош уруудддаг замаар явтал замын зүүн талд эрэгтэй эмэгтэй 2 хүн зогсож байсан. ..Эмэгтэй нь машинд суух гээд, эрэгтэй нь явуулахгүй байгаа юм шиг байсан. Машинд суугаад Оргилуун буудал оръё гэсэн Доошоо уруудаад явж байхад Оргилуун буудлын харалдаа ирж байхад эмэгтэй нь цагдаа руу явъя гэсэн. Тэгсэн нөгөө эрэгтэй нь машин явж байхад би үсэрч буулаа шүү, та нарт гай болно шүү зогс гэсэн. Манай найз Дашдорж машинаа зогсоосон. Нөгөө залуу нь машинаас буугаад Оргилуун буудлын зүг яваад өгсөн. Үлдсэн эгч нь харих гэж байснаа болиод гэр хорооллын цагдаагийн хэсэг рүү явъя гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/

 

-Гэрч П.Дашдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би машинаа зогсоож буулгасан. Нөгөө эгч гэр рүүгээ хүргүүлье гэж Баянбулаг баг явж байгаад болиод саяны залуу намайг хүчиндсэн гэр хорооллын цагдаагийн хэсэг рүү явъя гэсэн мэдүүлэг /хх 53 ху/,

-2017 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр Эд зүйл хураан авч үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тэмдэглэл  /хх-ийн 20 ху/

-Бор өнгийнн эрэгтэй түрүүвч, гар утас иргэний үнэмлэхний дүрс бүхий эд зүйлийн зургийн хуулбар  /хх-ийн 21 ху/

-2017 оны04 дүгээр сарын 20-ний өдөр  Хувцаст үзлэг хйисэн тухай тэмдэглэл /хх-ийн 22 ху/

-Хувцаст үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-27 ху/

-2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар 375 бүхий шинжээчийн

               1. А.Уранчимэгийн биед бэлэг эрхтэний их ба бага уруулын дотор шарх, аюулхай, 2 хөлийн гуя, шилбэ 2 гуяны дотор дээд хэсэг цавинд цус хуралт, баруун өгзгөнд зулгаралт үүссэн.

              2. Учирсан гэмтлүүд хатуу зүйлийн , ямарч чиглэлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

              3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

              4. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

              5. Энгийн хөдөлмрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

              6. А.Уранчимэг нь өмнө нь бэлгийн замын тэмбүү өвчнөөр халдварлаж байсан ба эмчилгээ хийгдсэн байна. Өвчин авсан хугацааг нарийн тогтоох боломжгүй.

              7. А.Уранчимэгийн биед хүчиндүүлсэн гэх ул мөр байна. Үтрээнээс авсан арчдасын шинжилгээнд эр бэлгийн эс илэрсэнгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 33 ху/

              - 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 366 дугаар бүхий шинжээчийн дүгнэлт:

1.Н.Даваанямын биед гэмтэл тогтоогдсонгүй,2. Бэлгийн замын халдварт өвчин илрээгүй,3. Магадлуулагч нь В/III бүлгийн цустай болно гэсэн дүгнэлт /хх-ийн 39 ху/

-2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх сэтгэц гэм судлалын магадлагаа /хх-ийн 44,48 ху/

-2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 014/004916 дугаар бүхий Шаавай овогтой Нямдаваагийн Даваанямын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59 ху/

-2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Н.Даваанямын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 ху/

-Шүүгдэгч Даваанямын хувийн байдлын баримтууд зэргийг судлав.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх үндэслэсэн бөгөөд  шүүгдэгч Н.Даваанямын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

  Шүүгдэгч Н.Давааням 2017 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр

сум Булаг багийн автобусны буудлын орчимд А.Уранчимэгийг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг,гэрч Г.Бадам, П.Дашдорж нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 375 дугаартай” А.Уранчимэгийн биед бэлэг эрхтэний их ба бага уруулын дотор шарх, аюулхай, 2 хөлийн гуя, шилбэ 2 гуяны дотор дээд хэсэг цавинд цус хуралт, баруун өгзгөнд зулгаралт үүссэн, Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана... А.Уранчимэгийн биед хүчиндүүлсэн гэх ул мөр байна”гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Н.Даваанямыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо сайн дураараа төлсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэх зайлшгүй шаардлагагүй гэж дүгнэв.

Хохирогч А.Уранчимэгт учирсан эд хөрөнгийн хохирлыг шүүгдэгч барагдуулсан болохыг хохирогчийн шүүхэд гаргасан баримт нотлож байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч А.Уранчимэгийн хар өнгийн өмд, хар өнгийн шилэн трико зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,шүүгдэгч цагдан хоригдоогүйг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284,286, 294 дүгээр зүйлийн 294.1, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Шаавай овгийн Нямжавын Даваанямыг хохирогчид хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар шүүгдэгч Н.Даваанямыг 2 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Даваанямд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Н.Даваанямд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч А.Уранчимэгийн хар өнгийн өмд, хар өнгийн шилэн трико, зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй,цагдан хоригдоогүйг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Даваанямд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ