| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2023/00903/и |
| Дугаар | 151/ШШ2024/00387 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 151/ШШ2024/00387
2024 04 24 151/ШШ2024/00387
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Д.Отгончулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б*****д овогт Н*****н Б********а
/Төв аймаг, *************** сум, 2 дугаар баг, Цавхангай хороолол, 01 дүгээр гудамж, 18 тоотод оршин суух/
Хариуцагч: Б********н овогт С*******ын С.У************х
/Төв аймаг, *************** сум, 2 дугаар баг, Хөшөөт, *********** хороолол, *-**** тоотод оршин суух/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 195,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.Б********а,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Чинбаа,
Хариуцагч: С.У************х,
Хариуцагчийн өмгөөлөгч: И.Отгонсүрэн,
Шүүх хуралдааны нарын бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Б********а нь хариуцагч С.У************хад холбогдуулан гэм хорын хохиролд нийт 195,270,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Төв аймгийн *************** сум, 2 дугаар баг, 01-18 тоотод хүнсний дэлгүүр, гэр ахуйн бараа мөн дугуй засвар ажиллуулан амьдарч байсан. 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн цаг орчимд хажуу айл буюу С.У************хын буруутай үйл ажиллагаанаас гал гарч, Н.Б********агийн үйлчилгээний талбай шатаж хохирол амссан. Төв аймгийн Цагдаагийн газар шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус хэргийг хааж, учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэл гэсэн тогтоол гарсан. Тухайн үед ажиллаж байсан бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж зэргийг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн. Тус үнэлгээгээр барилга 45.030.000 төгрөг, тоног төхөөрөмж 30.630.000 төгрөг, бараа материал 116.940 төгрөг, барилга 14.21.800, дугуй засвар 2.669.000 төгрөг, нийт 195.270.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Гал гарснаас хойш хохирол амссан айлуудын хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх ба миний хохирлыг төлөөгүй, 20.000.000 төгрөгийг 6 сарын дотор төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Нэхэмжлэгч нь галын улмаас амьжиргаагаа залгуулах орлогогүй, хэцүү нөхцөлд амьдарч байна. Иймээс С.У************хаас 195.270.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон байна.
2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Төв аймгийн *************** сумын Хөшөөт багийн Засаг даргын тодорхойлолт, тусгай зөвшөөрлийн хуулбар, Ажлын байрны галын аюулгүй байдлын 2021027 дугаар дүгнэлт, Стандарт, хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээний хуулбар, Н.Б********агийн эзэмших эрхтэй газрын кадастрын зураг, Төв аймгийн Прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарны 13-ны өдрийн 224 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар, 2023 оны 05 дугаар сарны 17-ны өдрийн хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол, хохирогчоос авсан мэдүүлгийн хуулбар, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолын хуулбар, шинжээчийн дүгнэлтийн хуулбар, гэрчийн мэдүүлгийн хуулбар, гэрэл зургийн хуулбар, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
4. Шүүхээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар “Хан-Үнэлэмж” ХХК-аас хөрөнгийн үнэлгээний баримт гаргуулах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч Н.Б********а нь хариуцагч С.У************хад холбогдуулан гэм хорын хохиролд нийт 195,270,000 төгрөг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргасан.
3. Шүүх хуралдааны үеэр талууд эвлэрч, эвлэрлийн гэрээг байгуулсан байна. Тус эвлэрлийн гэрээгээр “…нэхэмжлэгч Н.Б********а нөгөө талаас хариуцагч С.У************х нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай зохигч талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэж заасны дагуу дор дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулав.
Нэг. Гэрээний агуулга.
1.1. Энэхүү гэрээгээр Н.Б********агийн нэхэмжлэлтэй хариуцагч С.У************хад холбогдох гэм хорын хохиролд 195,270,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг талууд эвлэрэн хэлэлцэх замаар дуусгавар болгох харилцааг зохицуулна.
1.2. Талууд энэхүү гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцож нэхэмжлэгч Н.Б********а нь нэхэмжлэлийн шаардлага 195,270,000 (зуун ерэн таван сая хоёр зуун далан мянга) төгрөгөөс 91,670,000 (ерэн гурван сая зургаан зуун далан) төгрөгөөс татгалзаж, үлдэх 103,600,000 төгрөгт эвлэрч байна.
Үүнээс:
1. 21,600,000 төгрөгийг бэлнээр 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Н.Б********ад өгсөн.
2. Төв аймгийн *************** сумын 2 дугаар баг, Хөшөөт Цавхангай хороо-2 гудамж, 7 тоотод байрлах 18543308********** нэгж талбарын дугаартай 1575 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-140800********** дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй газрыг 20,000,000 (хорин сая) төгрөгөөр тооцож нэхэмжлэгч Н.Б********агийн нэр дээр шилжүүлж өгөв.
3. 32,000,000 төгрөгийг:
- 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 8,000,000 (найман сая) төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 8,000,000 (найман сая) төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 8,000,000 (найман сая) төгрөг,
- 2027 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 8,000,000 (найман сая) төгрөг,
4. 30,000,000 төгрөгийг:
- 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 (хоёр) төгрөг,
- 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 (гурван сая) төгрөг,
- 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 (арван сая) төгрөг,
- 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 (таван сая) төгрөг,
- 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 5,000,000 (таван сая) төгрөг,
- 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 (таван сая) төгрөг,
Хоёр. Талуудын үүрэг.
2.1. Талууд энэхүү гэрээний дагуу эвлэрч байгаа бөгөөд цаашид уг асуудлаар дахин маргаан гаргахгүй. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч хариуцагч эвлэрснийг баталсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй/
2.2 Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх бөгөөд ямар нэгэн байдлаар зөрчихгүй.
2.3. Гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлнэ.
Гурав. Эвлэрлийн нөхцөл.
3.1. Хариуцагч С.У************х нэхэмжлэгч Н.Б********агийн ХААН банк ХК дах 5732002216 тоот дансанд төлж барагдуулна.
3.2. Нэхэмжлэгч Н.Б********а нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад учирсан хохирол, хууль зүйн туслалцааны төлбөр зэрэг нэмэлт төлбөр нэхэмжлэхгүйгээр харилцан тохиролцов.
Дөрөв. Бусад зүйл.
4.1. Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.
4.2. Энэхүү гэрээг гурван хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шүүхэд, талууд тус бүр нэг нэг хувийг хадгалах ба эхүүд нь нэгэн адил хүчинтэй байна.
4.3. Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тохиролцжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Н.Б********ад 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гал гарсны улмаас нийт 195,270,000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар хариуцагч маргаагүй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна” гэж заасан.
6. Талуудын шүүх хуралдаанд өөрсдийн биеэр өмгөөлөгчийн хамт оролцсон ба эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, хэн аль нь хэргийн үйл баримт болон нотлох баримтын талаар маргахгүй байх тул хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл болно.
7. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Б********агийн хариуцагч С.У************хад холбогдох гэм хорын хохиролд нийт 195,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 151/ШЗ2023/02739 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.Б********аг эд хөрөнгө нь шатаж, өрхийн орлогогүй болсоныг харгалзан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөх 1,134,300 төгрөг төлөхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
9. Талуудаас улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан ба зохигчдын эд хөрөнгө гал гарсны улмаас шатаж, хэн аль нь өрхийн орлогогүй болсон зэрэг байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т заасныг баримтлан зохигчдыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Б********агийн хариуцагч С.У************хад холбогдуулан гэм хорын хохиролд нийт 195,270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.Б********а нэхэмжлэлийн шаардлагаас 91,670,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 103,600,000 төгрөгийг хариуцагч С.У************х 21,600,000 төгрөгийг бэлнээр 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Н.Б********ад өгсөн, мөн Төв аймгийн *************** сумын 2 дугаар баг, Хөшөөт Цавхангай хороо 2 гудамж, 7 тоотод байрлах 1854330889********* нэгж талбарын дугаартай 1575 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-140800******* дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй газрыг 20,000,000 (хорин сая) төгрөгөөр тооцож нэхэмжлэгч Н.Б********агийн нэр дээр шилжүүлэх,
32,000,000 төгрөгийг:
- 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 8,000,000 (найман сая) төгрөг,
- 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 8,000,000 (найман сая) төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 8,000,000 (найман сая) төгрөг,
- 2027 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 8,000,000 (найман сая) төгрөг,
30,000,000 төгрөгийг:
- 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 2,000,000 (хоёр) төгрөг,
- 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 (гурван сая) төгрөг,
- 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 (арван сая) төгрөг,
- 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 (таван сая) төгрөг,
- 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 5,000,000 (таван сая) төгрөг,
- 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 (таван сая) төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар зохигчдыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ
ШҮҮГЧИД Д.МӨНХБҮРЭН
Д.ОТГОНЧУЛУУН