Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2024/00392

 

              

 

 

 

                        2024       04         25

   151/ШШ2024/00392

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

Нэхэмжлэгч: “Ж***********” ХХК

/Улаанбаатар хот, *** дүүрэг, **** дүгээр хороо, ************ 3/9/,

Хариуцагч: С*******т овогт *****ийн Д.Н***********л

/Төв аймаг, ********* сум, * дугаар баг, *, ** дугаар гудамж, *** тоот/

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт нийт 1,359,000 төгрөг гаргуулах тухай

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж***********” ХХК нь хариуцагч Д.Н***********лд холбогдуулан гэрээний үүрэгт 1,359,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Д.Н***********л нь 2022.05.23-ны өдөр манай компанитай БҮГ- 0174/22+2, БҮГ-0174/22+3 тоот "Гар утас, төхөөрөмж зээлээр худалдан авах гэрээ" байгуулан Samsung A12 болон А13 загварын гар утсыг урьдчилгаа төлбөргүйгээр зээлээр худалдан авсан. Гэвч Д.Н***********л нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 906,000 төгрөгийн үлдэгдэл байгаа болно. Иймд үлдэх төлбөр 906,000 төгрөг, гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 453,000 төгрөг нийт 1,359,000 төгрөгийг Д.Н***********лээс гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Д.Н***********л нь хариу тайлбартаа: Д.Н***********л миний бие “Ж***********” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. 2022 онд зээлээр А12, А13 маркийн гар утас авсан нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлага болох 1,359,000 төгрөгийг төлж барагдуулахад маргах зүйл байхгүй. Иймд 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 359,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэх, алданги тооцсон хуудас, гар утас, төхөөрөмж, зээлээр худалдан авах гэрээний хуулбар зэргийг тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч “Ж***********” ХХК нь хариуцагч Д.Н***********лд холбогдуулан гэрээний үүрэгт 1,359,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр тэдгээрийн эрх үүргийн харилцааг тодорхойлох бөгөөд хариуцагч тус гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

            4. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээний үүрэг биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

5. Хариуцагч Д.Н***********л нь “...1,359,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 359,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар бичгээр гаргасан байна. /хх-25/

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл хугацаанд ... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар тус тус заасан.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Н***********л нь цаашид маргахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзнэ.

8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг үндэслэн нэхэмжлэгч “Ж***********” ХХК-ийн гэрээний үүрэгт 1,359,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д.Н***********лийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

9. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд нэхэмжлэгчид энэ талаар заавал мэдэгдэх үүрэггүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,694 төгрөгийн тал хувь 18,347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 18,347 төгрөгийг, хариуцагч Д.Н***********лээс 18,347 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж***********” ХХКолгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.

11. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч “Ж***********” ХХК-ийн гэрээний үүрэгт 1,359,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Н***********л зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,694 төгрөгийн тал хувь 18,347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 18,347 төгрөгийг, хариуцагч Д.Н***********лээс 18,347 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж***********” ХХК олгосугай.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхийг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 Д.АЛТАНТУУЛ