Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/02129

   2024      05       22                                          181/ШШ2024/02129

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаары

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэр, 13 давхар, 1305 тоот хаягт байрлах А ХК /РД:.../-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э РД:...-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золжаргал нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хүсэлт гаргагч А ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Э нь У хот, Б дүүрэг, .. хороо, .. тоот хаягт оршин сууж, "Дархан цааз” ХХК-д ажиллаж байх хугацаандаа “Худалдаа хөгжлийн банк”-тай 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 0474/039101/2022 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж 11,500,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, зээлийн гэрээний хугацаа 2025 оны 03 дугаар сарын 22-ны дуусгавар болох хэдий ч зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу сар бүр төлөх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл нь 8,700,000 төгрөг байна. Дээрх зээлийн эрсдэл нь А ХК-д даатгалтай байсан бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг Худалдаа хөгжлийн банкинд олгож, шаардах эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан болно. Хариуцагч 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөгийн төлөлт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд Хариуцагчийн утасны дугаарт залгахад огт авахгүй, холбогдох боломжгүй, Бүртгэлтэй хаягаар нь очиж үзэхэд тийм хүн байхгүй, Баянзүрх дүүргийн 10-р хорооноос нь тодруулахад тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй байна.

Тиймээс хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана ажиллаж, амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагч Б.Э РД:...-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, цалингийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн хүсэлтийн хуулбар, Б.Э гийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны хуулга, “Дархан цааз” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний хуулбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч А ХК нь Б.Э г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Цалингийн зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э нь хаягандаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд А ХК-ийн хүсэлттэй Б.Э г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.Э РД:..........-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Э гийн оршин суугаа хаяг тогтоохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч А ХК-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.МӨНХЗУЛ

2024 05 22 181/ШШ2024/02129

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаары

Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэр, 13 давхар, 1305 тоот хаягт байрлах Ард даатгал ХК /РД:.../-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э РД:...-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Золжаргал нь эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх бичгийн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Хүсэлт гаргагч Ард даатгал ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Э нь У хот, Б дүүрэг, .. хороо, .. тоот тоот хаягт оршин сууж, "Дархан цааз ХХК-д ажиллаж байх хугацаандаа Худалдаа хөгжлийн банк-тай 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 0474/039101/2022 тоот Цалингийн зээлийн гэрээ байгуулж 11,500,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, зээлийн гэрээний хугацаа 2025 оны 03 дугаар сарын 22-ны дуусгавар болох хэдий ч зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу сар бүр төлөх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл нь 8,700,000 төгрөг байна. Дээрх зээлийн эрсдэл нь Ард даатгал ХК-д даатгалтай байсан бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг Худалдаа хөгжлийн банкинд олгож, шаардах эрхийг хууль болон гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан болно. Хариуцагч 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөгийн төлөлт хийснээс хойш огт төлөлт хийгээгүй бөгөөд Хариуцагчийн утасны дугаарт залгахад огт авахгүй, холбогдох боломжгүй, Бүртгэлтэй хаягаар нь очиж үзэхэд тийм хүн байхгүй, Баянзүрх дүүргийн 10-р хорооноос нь тодруулахад тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй байна.

Тиймээс хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана ажиллаж, амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул хариуцагч Б.Э РД:...-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, цалингийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн хүсэлтийн хуулбар, Б.Э гийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны хуулга, Дархан цааз ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний хуулбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Ард даатгал ХК нь Б.Э г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

2. Цалингийн зээлийн гэрээний үүргийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Э нь хаягандаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, бичгийн бусад баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд Ард даатгал ХК-ийн хүсэлттэй Б.Э г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Б.Э РД:..........-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Э гийн оршин суугаа хаяг тогтоохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Оршин суугаа хаяг тодруулсны эцэст хүсэлт гаргагч Ард даатгал ХК-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.