Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 104/ШШ2024/00286

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/ нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Л.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* миний бие 1985 оноос 1995 он хүртэл *******т аар ажиллаж байсан. Одоо миний бие тэтгэвэр тогтоолгох болсон юм. Гэтэл 1985-1991 он хүртэл баримт гарч ирэхгүй байгаа тжл 1985-1991 он хүртэл БМЭҮ-т ажиллаж байсан байыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ажиллаж байсан байдлаа шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй боллоо. Миний ажилласан жилийг Нийгмийн даатгалыг хэлтэс тогтоосон байна. Тиймээс нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь 1985 оноос 1995 он хүртэл *******т аар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ тэтгэвэрээ Нийгмийн даатгалын байгууллагаар тогтоолгосон гэх үндэслэлээр татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******н татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Л.*******н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.*******н улсын тэмдэгтийн хурамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ