| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2024/00403/и |
| Дугаар | 151/ШШ2024/00405 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 151/ШШ2024/00405
2024 04 30 151/ШШ2024/00405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э*****н о*****о овогт Л*********гийн С*********н,
/Төв аймаг, ******** сум, ******* дүгээр баг, ***************/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Мөнхдөл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.С**********н нь Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдлийн Тариа бригадад 1985 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд орсон тушаал архиваас шүүлгээд гаргахгүйн улмаас ажилласан жил тооцогдохгүйд хүрээд байна. Иймд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 дугаар лавлагаа, Төв аймгийн Баянцагаан сумын Өрнөх-Амьдрал нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 59 дугаар ажилд томилох тухай тушаалын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 297 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, гэрч Т.Бааваа, Д.Хуягбаатар нарын тодорхойлолт, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, ажиллаж байсан байдал тогтоолгосон шийдвэрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүхээс гэрч Т.Бааваа, Д.Хуягбаатар нарыг асуух ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1..Нэхэмжлэгч Л.С**********нгийн ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Л.С**********н нь Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдлийн Тариа бригадад 1985 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл туслах малчнаар ажилласан гэж тайлбарласан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн даргын 1985 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 59 дугаар “Ажилд томилох” тухай тушаалын хуулбарт ...Л.С**********н нарыг 1985 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн “Тариа” бригадад туслах ажилтнаар ажиллуулсугай” /хх-5/,
- Батлан хамгаалах яамны Төв архивын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 297 дугаар Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд “... Лусмаагийн Сандагсүрэн БХЯ-ны сайдын 1988.09.29-ны өдрийн н/524 дүгээр тушаалаар Төв аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 023 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 664699 дугаарын цэргийн батлахтай халагдсан” /хх-6/,
- Гэрч Т.Бааваа, Д.Хуягбаатар нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Т.Бааваагийн шүүхэд гаргасан мэдүүлэг зэрэг дээр дурдагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтаар тооцож, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн Л.С**********нгийн ажилласан хугацааг тооцож тодорхойлох нь зүйтэй байна.
4. Нэхэмжлэгч Л.С**********нгийн Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдлийн “Тариа” бригадад 1985 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл туслах малчнаар ажиллаж байсан болох нь Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх Амьдрал” нэгдлийн “Тариа” бригадад 1985 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаар “Ажилд томилох” тухай тушаал, гэрч Т.Бааваагийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Э*****н о***о овогт Л******гийн С********г Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдлийн “Тариа” бригадад 1985 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл туслах малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Э****н о*****о овогт Л*****гийн С*************н /РД:*********/-г Төв аймгийн Баянцагаан сумын “Өрнөх-Амьдрал” нэгдлийн “Тариа” бригадад 1985 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл туслах малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ