| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2023/00532/и |
| Дугаар | 151/ШШ2024/00435 |
| Огноо | 2024-05-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2024/00435
2024 05 10 151/ШШ2024/00435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х*******н овогт Т*****ны Ц*******т,
/Төв аймаг, ****** сум, ******** дугаар баг, ************* гудамж, *** тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Баатар-Эрдэнэ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1977 оны 09 сарын 19-ний өдрөөс 1980 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл, Баянтуул хоршоололд 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1984 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл тракторчинаар, Холбооны газарт 1985 оны 05 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 03-ны өдөр хүртэл тракторчинаар, НААҮ-ний газарт 1988 оны 10 сарын 10-ны өдрөөс 1989 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл тракторчинаар, Холбооны газарт 1989 оны 10 сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: зарим тушаал архиваас гарахгүйн хөдөлмөрийн дэвтэр баталгаажихгүйн улмаас ажилласан жил тооцогдохгүйд хүрээд байна. Иймд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан гэжээ.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1977 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 113 дугаар “Улирлын ажилчин томилох тухай” тушаал, Төв аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын “Баянтуул” хоршооллын даргын 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, мөн 1984 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар “Ажлаас чөлөөлөх, амралт олгох тухай” тушаал, Төв аймгийн Холбооны газрын даргын 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар “Ажилд авах” тухай тушаал, мөн 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 136 дугаар “Ажилд авах, ажлаас чөлөөлөх” тухай тушаал, Төв аймгийн Зуунмод хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1979 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 123 дугаар “Ногоо ялгагчаар түр ажиллуулах” тухай тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалах яамны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 7519 дугаар Хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Төв аймгийн Нийгмийн даатгалын газраас Холбооны газар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх лавлагааг гаргуулах нотлох ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1..Нэхэмжлэгч Т.Ц*******тын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Т.Ц*******т хүсэлтийн үндэслэлээ ажилд орсон гарсан тушаал архиваас гарахгүй, хөдөлмөрийн дэвтэр баталгаажихгүйн улмаас ажиллаж байсан байдал тогтоолгохоор гаргасан гэж тайлбарласан.
3. Хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Төв аймгийн Зуунмод хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1977 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 113 дугаар Улирлын ажилчин томилох тухай тушаал, Төв аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын Баянтуул хоршооллын даргын 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар Ажилд томилох тухай тушаал, мөн 1984 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар Ажлаас чөлөөлөх, амралт олгох тухай тушаал, Төв аймгийн Холбооны газрын даргын 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар Ажилд авах тухай тушаал, мөн 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 136 дугаар Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Төв аймгийн Зуунмод хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1979 оны 09 сарын 13-ны өдрийн 123 дугаар Ногоо ялгагчаар түр ажиллуулах тухай тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Батлан хамгаалах яамны 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 7519 дугаар Хугацаат цэргийн алба хаасан тухай лавлагаа, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд авагдсан.
4. Т.Ц*******т нь Төв аймгийн Холбооны газарт 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл монитороор ажиллаж байсан гэж тайлбарласан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтуудаар Т.Ц*******т нь Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн трест 1979 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ногоо ялгагчаар,
- Төв аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын Баянтуул хоршоололд 1983 оны 07 сарын 26-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тракторчинаар,
- Төв аймгийн Намын хороонд 1984 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сантехникийн слесарь,
-Төв аймгийн Холбооны газарт 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тракторчинаар,
-Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл жолооч,
-Төв аймгийн Холбооны газарт 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
6. Харин Төрийн архивын тасгаас ирүүлсэн Төв аймгийн Зуунмод хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1977 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 113 дугаар “Улирлын ажилчин томилох” тухай тушаал байгаа хэдий ч Т.Ц*******т нь 1977 онд 14 настай, хөдөлмөр эрхлэх насант хүрээгүй байсан байх тул ажилласан жилд оруулан тооцох үндэслэлгүй гэж үзлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн трест 1979 оны 09 сарын 13-ны өдрийн 123 дугаар “Ногоо ялгагчаар түр ажиллуулах” тухай тушаал,
Төв аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын “Баянтуул” хоршооллын даргын 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар “Ажилд томилох” тухай тушаал,
1984 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23 дугаар “Ажлаас чөлөөлөх, амралт олгох” тухай тушаал,
Төв аймгийн Намын хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1984 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд батлах, цалинжуулах” тухай тогтоол,
1985 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 23 дугаар” Зарим хүмүүсийн цалинг тогтоох, ажилд батлах” тухай тогтоол,
Төв аймгийн Холбооны газрын даргын 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 73 дугаар “Ажилд авах” тухай тушаал,
1986 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182 дугаар “Шагнах” тухай тушаал,
1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 147 дугаар “Зэргээг цалинжуулах” тухай тушаал,
1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 136 дугаар “Ажилд авах, ажлаас чөлөөлөх” тухай тушаал,
- Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 139 дүгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-85/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж дүгнэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн ажилласан хугацааг тооцож тодорхойлов.
8. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х*******н овогт Т******ны Ц********тын ажиллаж байсан хугацаа нь Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн трест 1979 оны 09 сарын 13-ны өдрөөс 1980 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл ногоо ялгагч, Хөдөө аж ахуйн нэгдэл дундын Баянтуул хоршоололд 1983 оны 07 сарын 26-ны өдрөөс 1984 оны 07 сарын 25-ны өдөр хүртэл тракторчинаар, Төв аймгийн Намын хороонд 1984 оны 08 сарын 08-наас 1985 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл сантехникын сласерь, тракторын жолооч, Төв аймгийн Холбооны газарт 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тракторчинаар, Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл жолооч, Төв аймгийн Холбооны газарт 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, тогтоогдохгүй байх тул 1977 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1979 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х***** овогт Т******ны Ц********н ажиллаж байсан хугацаа нь Төв аймгийн Худалдаа бэлтгэлийн трест 1979 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ногоо ялгагч, Хөдөө аж ахуйн нэгдэл дундын Баянтуул хоршоололд 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тракторчинаар, Төв аймгийн Намын хороонд 1984 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сантехникын сласерь, тракторын жолооч, Төв аймгийн Холбооны газарт 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл тракторчинаар, Нийтийн ахуй үйлчилгээний газарт 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл жолооч, Төв аймгийн Холбооны газарт 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, тогтоогдохгүй байх тул 1977 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1979 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ