Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 403

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Галбадрах,

хохирогч: Ц.Алтанцэцэг,

шүүгдэгч: Э , түүний өмгөөлөгч Г.Сүхээ /0157/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э ад холбогдох эрүүгийн 2017 2400 0327 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, аав, ээжийн хамт суух бүртгэлтэй суух, ял шийтгэлгүй, Э . Шүүгдэгч Э  нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гранд плаза” төвийн зүүн талын замд “Мазда демо” маркийн, 97-01 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн “2.7. а, 9.2 заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Алтанцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч Ц.Алтанцэцэгийг мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдээд Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а, б, в заалтуудыг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж 2 зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар) ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Э  мэдүүлэхдээ: 2017 оны 4 дүгээр сарын 26-ны орой найзтайгаа уулзаж, 0.5 литрийн нэг лааз пиво уучихаад буцахдаа Ө.Уранчимэгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Гранд плазагийн урд талын зам дээр Ц.Алтанцэцэгийг мөргөсөн. Тухайн үед урдуур хүн орж ирэхийг би хараагүй. Тэгээд осол гарсны дараа сандарсандаа зогсолгүй, тэр чигтээ явсан. Тэр машиныг би Уранчимэгээс худалдаж авсан боловч мөнгийг нь бүрэн төлөөгүй байсан тул миний нэр дээр шилжээгүй байсан. Өөрийн үйлдэлд маш их гэмшиж байна. Би хохирогчид 310 000 төгрөг төлсөн. Хохирогчтой харилцан тохироод “Мазда демо” маркийн машиныг түүний нэр дээр шилжүүлж, эзэмшилд нь өгсөн тул түүнд учирсан хохирлыг бүрэн төлсөн гэж үзэж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, Ц.Алтанцэцэг гуайгаас уучлалт гуйсан гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ц.Алтанцэцэг мэдүүлэхдээ: Би осолд орох үедээ бага зэрэг халамцуу байсан. Энэ хэрэг гарахад миний буруу тодорхой хэмжээнд байгаа. Шүүгдэгчийн зүгээс надад эмчилгээний зардалд эхлээд 160 000 төгрөг, дараа нь 150 000 төгрөг өгсөн ба 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Э  машинаа миний нэр дээр шилжүүлж өгсөн. Би машиныг 2 000 000 төгрөгийн хохиролд тооцож авсан тул надад учирсан хохирол бүрэн төлөгдсөн. Одоо гомдол, санал байхгүй, хойшид нэхэмжлэх зүйлгүй. Э  настай ээж, аавыгаа асардаг тул түүнд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Ө.Уранчимэг мэдүүлэхдээ: ...Энэ тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх юм. 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр уг тээврийн хэрэгслээ Э  гэх хүнд 1 250 000 төгрөгөөр зарахаар болж, хоорондоо тохиролцож, тэр бэлнээр 970 000 төгрөгийг надад өгсөн. Харин үлдэгдэл 280 000 төгрөгийг 5 хоногийн дотор өгөхөөр болсон тул би Э ад найдаад машинаа, бичиг баримтын хамт өгч явуулсан. 2017 оны 4 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн орчимд намайг унтаж байх үед утас дуугарахаар нь авсан чинь замын цагдаагийн албанаас ярьж байна, “Мазда демо” маркийн, 97-01 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч мөн үү гэхээр нь би “тийм, би машины эзэмшигч байна” гэж хэлсэн. Гэтэл уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүн “хүн мөргөөд, ослын газрыг орхиж зугтаасан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ тээврийн хэрэгслийг хэд хоногийн өмнө хувь хүнд зарчихсан, 94038986 гэсэн дугаар луу холбогдож ярина уу гэж хэлсэн юм. Би түүнд машин барих зөвшөөрөл өгсөн. Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ. (хэргийн 50, 51 дүгээр хуудас) 3 Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Нямзориг мэдүүлэхдээ: ...2017 оны 4 дүгээр сарын 26-ны орой 20 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг “Гранд плаза” төвийн зүүн хойд талын уулзвараас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй, явган хүний гарцаар ганцаараа зам хөндлөн гарч явтал “түс” гэх чимээ гараад хойноосоо урагшаагаа чиглэлтэй явсан машин яваад өнгөрөх үед цаана нь машины зүүн гар талд нэг юм өнхрөөд унах шиг болохоор нь би гүйж очтол зам дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би өөрийн 90040004 дугаараас дуудлага өгөх гэтэл нэг танихгүй эрэгтэй хүн ирээд “энэ хүнийг машин мөргөөд явчихлаа” гэж хэлэхээр нь “харин тийм ээ, би бас сая харлаа” гэж хэлсэн. 102, 103-т дуудлага өгөх гэж байх үед тэр ах “энэ хүнийг мөргөсөн машины улсын дугаар нь 97-01” гэж дугаарыг хэлэхээр нь энэ дугаарыг хэлээд 102, 103-т дуудлагыг өгсөн юм. Ингээд би тэр ахын хамт замын голд хэвтэж байсан эмэгтэй хүнийг сугадаад замын баруун гар тал руу гаргаж замын боржууран дээр суулгасан. Тэгэхэд тэр эмэгтэйгээс бага зэрэг архи үнэртэж байсан ба аль нэг хөл гишгэж чадахгүй байна гэж хэлээд суугаад байсан. Улмаар хэсэг хугацааны дараа түргэн тусламж ирж тэр хүнийг үзээд байж байтал дараа нь замын цагдаа ирсэн. Би 30-40 орчим метрийн зайнаас харсан. Тэр үед би хүн мөргөчихлөө гэж хараагүй. Харин машин өнгөрөөд явах үед л нэг юм өнхрөөд явах шиг болсон. Тэгэхээр нь би явж очтол зам дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байхад нь осол болсон байна гэж мэдсэн юм. Ослын газарт зогсолгүй тэр машин яваад өгсөн юм. Явган хүний гарцнаас ертөнцийн зүгээр нилээн урдуур байх шиг байсан. Ослын дараа эмэгтэй хүн байна гэж мэдсэн, тэр эмэгтэй хөл өвдөөд байна гэж л яриад байсан. Нилээн халамцуу байсан гэжээ. (хэргийн 63, 64 дүгээр хуудас) Мөрдөн байцаалтад гэрч-Г.Нямдорж мэдүүлэхдээ: ...“Гранд ппаза” төвийн харалдаа хойд талд байх 4 замын гэрлэн дохиотой уулзвараар хойноосоо урагшаагаа чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч мөн адил явган хүний гарцаар зүүнээсээ баруун чиглэлтэй зам хөндлөн гарангуутаа замын голд байх тусгаарлах зурвасан дээгүүр хойноосоо урагшаагаа чиглэлтэй алхаж явтал миний хойд талд “түс” гэх чимээ гарахаар нь хойшоогоо харсан чинь хойноосоо урагшаагаа чиглэлтэй явсан машин эмэгтэй хүнийг мөргөчихөөд яваад өгсөн байсан. Тэгэхээр нь би замынхаа баруун талд гартал бас нэг залуу хажууд нь зогсож байсан. Тэр залуу цагдаад дуудлага өгөх гэж байхаар нь би “97-01 гэсэн дугаартай суудлын машин байсан шүү” гэж сануулаад дуудлагыг өгүүлсэн юм. Би осол болохыг хараагүй. Харин “түс” гэх чимээнээр хойшоогоо хартал нэг эмэгтэй хүн зам дээр унаж байсан. Хойноосоо урагшаагаа чиглэлтэй явсан нэг жижиг суудлын машин нь зогсолт хийх гэснээ болиод яваад өгсөн юм. Тэр үедээ би тухайн машиныг хойноос нь харахад 97-01 гэсэн дугаартай байсан. Серийг нь харж амжаагүй гэжээ. (хэргийн 66, 67 дугаар хуудас) Мөрдөн байцаалтад гэрч-Н.Анхбаяр мэдүүлэхдээ: ...2017 оны 4 дүгээр сарын сүүлээр байхаа найз Э  нь өөрийн 94018986 дугаараас миний 96689987 гэсэн дугаар луу залгаад “найз нь ганцаараа ирчихсэн байна, чи гараад ир” гэхээр нь гараад очсон. Тэгтэл Э  нь улаан 4 хүрэн өнгийн “Мазда демо” маркийн, 97-01 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ирсэн байсан бөгөөд машинд нь суусан чинь намайг “пиво уух уу” гэхээр нь “найз нь ажилтай байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэсэг юм ярьж суусан. Тухайн үед Э  нь над дээр ирэхдээ 0.5 граммын Сэнгүр нэртэй пиво хоёр ширхэгийг авчирсан байсан бөгөөд надад нэг ширхэг пиво өгөхөөр нь “би уухгүй” гэж хэлсэн, харин миний хажууд Э  нь нэг ширхэг пиво уучихаад, миний уугаагүй пивийг хаячихаад машинаа жолоодоод яваад өгсөн юм. 2017 оны 5 дугаар сар гарсны дараахан Э аас өөрөөс нь машин жолоодож яваад осол гаргасан талаар сонссон гэжээ. (хэргийн 69 дүгээр хуудас) Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5848 тоот дүгнэлтэд: 1. Ц.Алтанцэцэгийн биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны гадна, дотор хавчаар ясны далд хугарал, шагайн үений мултрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 72 дугаар хуудас) Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 222 дугаартай дүгнэлтэд: 1. “Мазда демо” маркийн, 97-01 УБС улсын дугаартай автомашины жолооч Э  нь МУ-ын ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Ц.Алтанцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний 5 гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах. гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй гэжээ. (хэргийн 93, 94 дүгээр хуудас) Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: Э  ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 123 дугаар хуудас) ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: Шүүгдэгч Э  нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Гранд плаза” төвийн зүүн талын замд “Мазда демо” маркийн, 97-01 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн “2.7. а, 9.2 гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Ц.Алтанцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь баруун шилбэний шаант, тахилзуур ясны гадна, дотор хавчаар ясны далд хугарал, шагайн үений мултрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч Ц.Алтанцэцэгийг мөргөж гэмтээсэн гэмт хэрэг үйлдээд Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а, б, в заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Алтанцэцэг, иргэний хариуцагч Ө.Уранчимэг, гэрч Ч.Нямзориг, Г.Нямдорж, Н.Анхбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 5848 тоот дүгнэлт, Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 222 дугаартай дүгнэлт, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ослын газарт үзлэг нөхөн хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн 04299 тоот өвчний түүхийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Шүүгдэгчийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих хэргийг согтуугаар үйлдэн, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба 2017 оны 7 дугаар 6 сарын 01-ний өдрөөс 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болж дагаж мөрдөж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих, 27.11 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заажээ. . 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хорих ялын доод хэмжээг 6 сар гэж заасан, Мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан ял нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тул Тээврийн прокурорын газраас Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч Ц.Алтанцэцэг нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой 220 100 төгрөгийн нотлох баримтыг гаргаж өгсөн боловч шүүгдэгч нь хохирогчид бэлнээр 310 000 төгрөг төлж, 2 000 000 төгрөгт тооцож “Мазда демо” маркийн, 97- 01 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Иймд дээрх нөхцөл байдал, шүүгдэгч хөнгөн хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирол, хор уршигаа нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэх нь зүйтэй гэж үзэв. 7 Хохирогч Ц.Алтанцэцэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах. гэсэн заалтуудыг зөрчсөн нь Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 222 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна. Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг гарахад хохирогчийн дээрх буруутай байдал нөлөөлснийг харгалзан шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөрийн хэмжээг шүүх багасгах үндэстэй боловч шүүгдэгч нь хохирогчид 2 310 000 төгрөг төлсөн байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг флаш дискийг хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэв. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Э ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийг согтуугаар үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-т зааснаар Э ад оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Э ад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Э ад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

6. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Э ад согтууруулах ундаа хэрэглэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хориглосон хязгаарлалтыг тогтоосугай. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Э  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг флаш дискийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

10. Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Э ын 505439 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хувийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН