Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2024/00446

 

 

 

 

 

 

 

 2024       05         14                                               151/ШШ2024/00446

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б*******н овогт Н************мын А**********,

/Төв аймаг, ******** сум, Жавхлант ******* дугаар баг, ******** дугаар гудамж, ******* тоотод оршин суух/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.А***********г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Зуунмод хотын Сургууль дундын сургалт үйлдвэрийн төвд 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, Зуунмод хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1989 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, Ажлын хувцасны үйлдвэрт 1993 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, зарим тушаал архиваас гарахгүйн улмаас ажилласан жил тооцогдохгүйд хүрээд байна. Иймд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан гэжээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Нийгмийн даатгалын газрын зөвлөмжийн хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Төв аймгийн Октябрийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаар “Түр ажилчин томилох тухай” тушаалын хуулбар, Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 214 дүгээр “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт, гэрч П.Пагмасүрэн, М.Оюунцэцэг нарын хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасгаас тус тус нотлох баримт бүрдүүлж, гэрч П.Пагмасүрэн, М.Оюунцэцэг нараас мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1..Нэхэмжлэгч Н.А***********гийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Н.А***********г нь хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд орсон гарсан тушаал архиваас гарахгүйн улмаас ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргасан гэж тайлбарласан.

3. Н.А***********г нь ажиллаж байсан байдлаа “Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн саалийн механикжуулсан фермд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан” гэж тайлбарласан.

4. Хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Төв аймгийн Октябрийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаар “Түр ажилчин томилох тухай” тушаалын хуулбар, Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 214 дүгээр “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт, гэрч П.Пагмасүрэн, М.Оюунцэцэг нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Н.А***********гийн БНМАУ-ын хүн амын регистрийн 283 дугаар картын хуулбар, Төв аймгийн Төрийн архивын тасгаас ирүүлсэн Н.А***********гийн цалингийн түүвэр, Төв аймгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд авагдсан.

            5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн баримтуудаар Н.А***********г нь Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн Саалийн механикжсан фермд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

            6. Н.А***********гийн ажилд орсон он, сар, өдрийг Төв аймгийн Октябрын сангийн аж ахуйн даргын 1989 оны 07дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаар Түр ажилчин томилох тухай тушаалд бичигдсэн байдлаар 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож, Аж ахуйн нэгжийн хуулийг үндэслэн хөдөлмөр зохион байгуулалтад орж Октябрь САА-н даргын 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 05 тоот тушаалаар Баян-Ундрага компаний мэдэлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул ажлаас чөлөөлөгдсөн он, сар өдрийг 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр тооцож тогтоов.

7. Харин Н.А***********гийн 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан болон бусад баримтаар тогтоогдохгүй байх тул 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

- Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 153 дугаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-36/, Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн даргын 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 152 дугаар “Түр ажилчин томилох тухай” тушаалын хуулбар /хх-30/, Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн даргын 1990 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 214 дүгээр “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, хавсралт, Н.А***********гийн цалингийн түүвэр, ХААТР-1 баримтын хуулбар, гэрч П.Пагамсүрэн, М.Оюунцэцэг нарыг мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдлыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж дүгнэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн ажилласан хугацааг тооцож тодорхойлов.

8. Н.А***********гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох эсэхэд эрх зүйн ач холбогдолтой гэж дүгнэлээ.

9. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******н овогт Н******мын А********ийн ажиллаж байсан хугацаа нь Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн саалийн механикжуулсан фермд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, тогтоогдохгүй байх тул 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б*******н овогт Н*******мын А***********г /РД:********/-ын ажиллаж байсан хугацаа нь Төв аймгийн Октябрь сангийн аж ахуйн саалийн механикжуулсан фермд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, тогтоогдохгүй байх тул 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.АЛТАНТУУЛ